| Шүүх | Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Ганзоригийн Энхцэцэг |
| Хэргийн индекс | 181/2024/03598/И |
| Дугаар | 181/ШШ2024/02914 |
| Огноо | 2024-07-31 |
| Маргааны төрөл | Бусад зээл, |
Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2024 оны 07 сарын 31 өдөр
Дугаар 181/ШШ2024/02914
2024 07 31 181/ШШ2024/02914
Зохигчдын эвлэрлийг баталж, хэргийг
хэрэгсэхгүй болгох тухай
Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Г.Энхцэцэг би,
Нэхэмжлэгч: Б.Б-н нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Д.Х-д холбогдох,
Нэхэмжлэлийн шаардлага: 3,000,000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянаад,
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Нэхэмжлэгч ******* нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ:
Ундрах сэтгэмж сургалтын төвийн захирал ажилтай миний бие 2022 оны 12 дугаар сарын 10-ны өдөр 100,000 төгрөг, 2022 оны 12 дугаар сарын 11-ний өдөр 1,900,000 төгрөг, 2022 оны 11 дүгээр сарын 10-ны өдөр 2,000,000 төгрөг, нийт 3,000,000 төгрөгийг Д.Х-т зээлүүлсэн. ******* нь 2022 оны 10 дугаар сараас тогоочоор ажиллаж байх хугацаандаа Буцаагаад цувуулаад төлнө. 6 дугаар сараас 9 дүгээр сарын хооронд жуулчны баазад ажиллаж өгнө хэмээн зээлсэн боловч 2022 оны 10 дугаар сараас 2023 оны 4 дүгээр сар хүртэл ажиллаад ажлаас гарч, буцаан төлөөгүй.
Би 2022-2024 оны хооронд ******* руу удаа дараа залгаж, зээлсэн мөнгөө төлөхийг шаардсан боловч өгөөгүй.
Иймд хариуцагч *******аас 3,000,000 төгрөгийг шүүхэд нэхэмжлэл гаргахад улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 62,950 төгрөгийн хамт гаргуулж, намайг хохиролгүй болгож өгнө үү гэжээ.
2. Зохигчид шүүхэд ирүүлсэн эвлэрлийн гэрээндээ
Нэхэмжлэгч *******, хариуцагч ******* нар харилцан тохиролцож, хариуцагч ******* нь Д.*******гийн нэхэмжилсэн 3,000,000 төгрөгийг 2024 оны 8 дугаар сарын 20-ны өдөр 1,000,000 төгрөг, 2024 оны 9 дүгээр сарын 20-ны өдөр 1,000,000 төгрөг, 2024 оны 10 дугаар сарын 20-ны өдөр 1,000,000 төгрөгөөр тус тус төлж барагдуулахаар харилцан тохиролцов гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч ******* нь хариуцагч *******т холбогдуулан 3,000,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.
Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад зохигчид харилцан тохиролцож, хариуцагч ******* нэхэмжлэлийн шаардлага болох 3,000,000 төгрөгийг төлөхийг хүлээн зөвшөөрч, 2024 оны 8 дугаар сарын 20-ны өдөр 1,000,000 төгрөг, 2024 оны 9 дүгээр сарын 20-ны өдөр 1,000,000 төгрөг, 2024 оны 10 дугаар сарын 20-ны өдөр 1,000,000 төгрөгөөр тус тус төлөхөөр харилцан тохиролцож, эвлэрлийн гэрээ байгуулжээ.
Зохигчид ийнхүү эвлэрч, гэрээ байгуулсан нь хууль зөрчөөгүй, гуравдагч этгээдийн хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй байх тул зохигчдын эвлэрлийг баталж, *******т холбогдох иргэний хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх үндэслэлтэй байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2, 75 дугаар зүйл, 123 дугаар зүйлийн 123.1-т заасныг удирдлага болгон
ЗАХИРАМЖЛАХ НЬ:
1. *******гийн нэхэмжлэлтэй, *******т холбогдох 3,000,000 төгрөг гаргуулах тухай иргэний хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад зохигчид харилцан тохиролцож, хариуцагч ******* нь нэхэмжлэлийн шаардлага болох 3,000,000 төгрөгийг 2024 оны 8 дугаар сарын 20-ны өдөр 1,000,000 төгрөг, 2024 оны 9 дүгээр сарын 20-ны өдөр 1,000,000 төгрөг, 2024 оны 10 дугаар сарын 20-ны өдөр 1,000,000 төгрөгөөр тус тус төлж барагдуулахаар харилцан тохиролцсон зохигчдын эвлэрлийг баталж, *******т холбогдох иргэний хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-т заасныг баримтлан нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 62,950 төгрөгөөс 31,475 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, улсын орлогоос буюу Сүхбаатар дүүргийн Татварын хэлтсээс 31,475 төгрөгийг, хариуцагч *******аас 31,475 төгрөгийг тус тус гаргуулж нэхэмжлэгч *******д олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д зааснаар энэхүү захирамжийг хариуцагч сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг мэдэгдсүгэй.
4. Энэхүү захирамжид зохигч давж заалдах болон хяналтын журмаар гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүйг дурдсугай.
ШҮҮГЧ Г.ЭНХЦЭЦЭГ