Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн

2023 оны 11 сарын 17 өдөр

Дугаар 128/ШШ2023/0853

 

      2023          11            17                                      128/ШШ2023/0853

 

           МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны ш******* шүүгч Ц.Одмаа даргалж, тус ш******* шүүх хуралдааны 1 дүгээр танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,

Нэхэмжлэгч: Т.Ж******* /РД:ДН*******/            

Нэхэмжлэгч: Д.С******* /РД:ДЮ*******/                                        

Хариуцагч: Ш******* ******* ******* нарын хооронд үүссэн Ш******* ******* *******өөс шүүгчийг өндөр насны тэтгэвэрт гаргахад олгох нэг удаагийн тэтгэмж тэтгэмжийн зөрүү гаргуулахыг даалгах, шүүгчийн бууруулсан цалингийн зөрүүг Ш******* ******* *******өөс гаргуулахыг даалгахтай холбоотой захиргааны хэргийн маргааныг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Т.Т*******, нэхэмжлэгч Т.Ж*******, Д.С******* нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.О, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч О.Д******* нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь

Нэг. Нэхэмжлэлийн шаардлага:

1. Т.Ж*******, Д.С******* бидэнд тэтгэмжийн зөрүү тооцож олгохгүй байгаа хариуцагч Ш******* ******* *******ийн эс үйлдэхүйг хууль бус болохыг тогтоолгож, шүүгчээр ажиллаж байсан Т.Ж*******д 67,860, төгрөгийн Д.С*******д 65,520, төгрөгийн тэтгэмжийн зөрүүг олгохыг даалгах шаардлага гаргасан.

2. Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2022 оны 10 дугаар сарын 31-ний өдрийн 2 дүгээр зарлигаар Т.Ж*******, Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2022 оны 10 дугаар сарын 31-ний өдрийн 205 дугаар зарлигаар Д.С******* нарыг шүүгчийн албан тушаалаас тус тус чөлөөлжээ.

3. Ш******* ******* *******ийн даргын 2022 оны 11 дүгээр сарын -ний өдрийн 242 тоот тушаалаар Монгол Улсын Ш******* тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.9, 81 дүгээр зүйлийн 81.5, Төрийн албаны тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, Төсвийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1.11 дэх заалт, Монгол Улсын Засгийн газрын 2019 оны 7 дугаар тогтоолоор батлагдсан “Төрийн албан хаагчид өндөр насны тэтгэвэрт гаргахад нэг удаагийн буцалтгүй тусламж олгох журам”-ын 2 дахь заалт, Монгол улсын Ерөнхийлөгчийн 2022 оны 203, 2, 205 дугаар зарлиг зэргийг үндэслэж өндөр насны тэтгэвэрт гарсан Г аймгийн Эрүү, Иргэний хэргийн Давж заалдах шатны ш******* шүүгчээр ажиллаж байсан Т Ж*******д 1,, төгрөг, Г аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны ш******* шүүгчээр ажиллаж байсан Д С*******д,, төгрөгийн нэг удаагийн буцалтгүй тусламж олгосон байна. /х.х-н 34/

4. Г аймаг дахь ш******* тамгын газраас 2023 оны 10 дугаар сарын 24-ний өдөр 281 тоот албан бичгээр Г аймгийн Эрүү, Иргэний хэргийн Давж заалдах шатны ш******* шүүгчээр ажиллаж байсан Т Ж*******, Г аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны ш******* шүүгчээр ажиллаж байсан Д С******* нарын цалингийн дэлгэрэнгүй лавлагааг нотлох баримтаар ирүүлсэн байна. /х.х-1-50-54/ 

5. Нэхэмжлэгч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.О шүүхэд бичгээр гаргасан нэхэмжлэлийн үндэслэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Ш******* тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.9-т шүүгчийн  өндөр насны тэтгэвэрт гарахад түүний авч байсан сарын дундаж цалингийн хэмжээгээр 36 сарын хугацаагаар тооцож нэг удаагийн тэтгэмж олгоно гэж зааж өгсөн байгаа. Мөн Төрийн албан хаагчид өндөр насны тэтгэвэрт гарахад нэг удаагийн буцалтгүй тусламж олгох гэж 4 дүгээр бүлэгт нь бусад хуульд заасан нэг удаагийн буцалтгүй тусламж олгох зохицуулалтаар зохицуулсан бөгөөд 4.4-т Төрийн албаны тухай хуулиас бусад төрийн албан хаагчид тэтгэвэрт гарахад нь зориулж нэг удаагийн тэтгэмж олгох талаар заасан бол төрийн албан хаагч тэдгээрийн тэтгэмжийн аль нэгийг сонгох эрхтэй байхаар хуульд зааж өгсөн. Тийм байдлаар тэтгэмжийн зөрүүг олгоогүй. Д.С*******гийн хувьд 65,520, төгрөг, Т.Ж*******ы хувьд 67,860, төгрөг олгохыг даалгах нэхэмжлэлийн шаардлага гаргасан. Иймд нэхэмжлэлийн бүхэлд нь хангаж шийдвэрлэж өгнө үү.

Хөдөлмөрийн тухай хуулийн 101, Ш******* тухай хуулийн 46, 47 дугаар зүйлд зааснаар сонгож олгохоор заасан байгаа. Их хурлын тогтоолоор 2015 оны 11 дүгээр сарын 13-ны өдрийн бүх шатны ш******* шүүгчийн албан тушаалын цалинг шинэчлэх тухай 101 дүгээр тогтоол дээр зааж өгсөн байгаа боловч Төрийн албаны тухай хуульд зааснаар авч байсан дундаж цалингаас сонгож тэтгэмж авахаар зааж өгсөн байна. Иймд Ш******* тухай хуулийн шинэчилсэн найруулгын 46 дугаар зүйлийн 46.2, 47.9-д заасан үндэслэлээр тэтгэмжийн зөрүү нэхэмжилж байгаа нь үндэслэлтэй гэж үзэж байна. Нэхэмжлэлийг бүхэлд нь хангаж шийдвэрлэж өгнө үү” гэжээ.

6. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нараас шүүхэд бичгээр ирүүлсэн хариу тайлбар болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Ш******* тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.9-д зааснаар Ш******* ******* *******ийн зүгээс хуулийг зөв тайлбарлан хэрэглэж 36 сарын тэтгэмжийг тооцож олгосон. Уг заалтыг тайлбарлаж нэхэмжлэгч нарт олгосон болно. Ш******* тухай хуулийн 71 дүгээр зүйлийн 71.3-т зааснаар бүх шатны ш******* шүүгчийн цалин хөлсний хэмжээг Ш******* ******* *******ийн саналыг үндэслэж Улсын Их хурал баталдаг бөгөөд Улсын Их хурлын 2015 оны 101 дүгээр тогтоолын хавсралтаар шүүгчийн албан тушаалын цалинг тогтоосон байдаг. Энэхүү тогтоолоор Ш******* тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.9-д заасан сарын дундаж цалин гэдэг нь шүүгчийн албан тушаалын цалин гэж маргаж байгаа. Нэмэгдэл хэмжээг Ш******* тухай хуульд зааснаар олгодог бөгөөд тэтгэмжийг тодорхой нөхцөл бүрдсэн тохиолдолд 1 удаа олгож байгаа. Нэмэгдлийг шүүгчид сар бүр олгодог бол нэмэгдлийн хэмжээг албан тушаалтны цалингаас тооцож байгаа. Албан тушаалын цалинг сар бүр олгодог нэмэгдлийн хамт цалин хөлс гэдэг ойлголтыг бүрдүүлж байгаа. Ш******* тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.2-т зааснаар шүүгчийн цалин хөлс нь албан тушаалын цалин болон албан ажлын онцгой нөхцөлийн, төрийн алба хаасан хугацааны, докторын зэргийн нэмэгдлээс бүрдэнэ гэж заасан. Мөн албан хаагчдын онцгой нөхцөлийн төрийн албан хаасан хугацааны докторын зэргийн нэмэгдлийг Улсын их хурлын 2021 оны 4 дүгээр тогтоолоор шүүгчид нэмэгдэл олгох журам баталсан. Үүнд 36 сарын тэтгэмжийг албан хаагч нарын онцгой нөхцөл буюу төрийн албан хаасан хугацааны нэмэгдлийн хамт олгох үндэслэлгүй гэж маргаж байгаа. Тэтгэмжийн зөрүүтэй холбоотой нэхэмжилж байгааг хэрэгсэхгүй болгож өгнө үү.

Ш******* тухай хуульд шүүгчийн цалин, цалин хөлс гэж 2 өөр ойлголтоор тусгасан байгаа. Ш******* тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.2-т шүүгчийн цалин хөлс, албан тушаалын цалин болон албан хаагчийн онцгой нөхцөлийн, төрийн алба хаасан хугацааны, докторын зэргийн нэмэгдлээс бүрдэхээр заасан байгаа. Хөдөлмөрийн тухай хуулийн 101 дүгээр зүйлийн 101.1-т дундаж цалин хөлсний талаар заасан байгаа. Ш******* тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.9-д тэтгэмж олгохдоо сарын дундаж цалингийн хэмжээгээр тооцож олгохоор зохицуулсан байгаа. Шүүх нь нийтийн эрх зүйн хүрээнд үүссэн аливаа маргаан хараат бусаар хэлэлцэн шийдвэрлэхээр тухайн харилцааг илүү нарийвчлан зохицуулсан хуулийг үндэслэх учиртай бөгөөд өрсөлдөх хэм хэмжээний хувьд Ш******* тухай хууль шүүгчийн эрх зүйн байдал түүний өндөр насны тэтгэврийг тогтоох тодорхойлолтыг нарийвчлан зохицуулсан гэж үзэж нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэжээ. 

   ҮНДЭСЛЭХ нь:

1. Шүүх хэргийн оролцогч, тэдгээрийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нарын шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбар, хуульд заасан журмын дагуу хэрэгт авагдсан бичмэл нотлох баримтуудад үнэлэлт дүгнэлт өгч, дараах үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэлээ.

2. Нэхэмжлэгч Т.Ж******* нь Г аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны ш******* шүүгчээр ажиллаж байгаад Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2022 оны 10 дугаар сарын 31-ний өдрийн 2 дугаар зарлигаар, нэхэмжлэгч Д.С******* нь Г аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны ш******* шүүгчээр ажиллаж байгаад Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2022 оны 10 дугаар сарын 31-ний өдрийн 205 дугаар зарлигаар тус тус өндөр насны тэтгэвэрт гарах үүссэн үндэслэлээр албан тушаалаас чөлөөлөгджээ.

3.Ш******* ******* *******ийн даргын 2022 оны 11 дүгээр сарын -ний өдрийн 242 дугаар тушаалаар өндөр насны тэтгэвэрт гарсан Т.Ж*******д нэг удаагийн буцалтгүй тусламж 1,, төгрөг, Д.С*******д нэг удаагийн буцалтгүй тусламж,, төгрөгийг  тус тус олгосон байна.

4. Монгол Улсын Ш******* тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.9-д “Шүүгчийг өндөр насны тэтгэвэрт гарахад түүний авч байсан сарын дундаж цалингийн хэмжээгээр 36 сарын хугацаагаар тооцож нэг удаагийн тэтгэмж олгоно” гэж заажээ.    

5. Нэхэмжлэгч Т.Ж*******, Д.С******* нараас “Ш******* ******* *******ийн даргын тушаал хууль бус болохыг тогтоож, тэтгэмжийн зөрүүг төсөвт тусгаж, 67.860. төгрөг Т.Ж*******д, 67.860. төгрөгийг Д.С*******д тус тус дутуу олгосон” гэж маргаж байгаа бол, хариуцагчаас тушаал хуульд нийцсэн бөгөөд Монгол улсын Ш******* тухай хуульд заасан болзол шаардлага, хориглолт хязгаарлалтыг хүлээн зөвшөөрч өөрийн хүсэлтээр нэрээ дэвшүүлэн, шүүгчээр томилогдон тангараг өргөсөн төрийн албан хаагч, шүүгчийн хувьд Монгол Улсын Ш******* тухай хуульд нарийвчлан заасны дагуу өндөр насны тэтгэвэр тогтоолгож байгаа харилцаа тул Хөдөлмөрийн тухай хууль болон бусад хуулиас илүүтэйгээр Монгол Улсын Ш******* тухай хуулийн тодорхой зохицуулалтаар тэтгэмж тогтоосон нь хуульд нийцнэ гэж няцаан тайлбарлаж байна.

6. Монгол Улсын Ш******* тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.2 дахь хэсэгт зааснаар шүүгчийн цалин хөлс нь албан тушаалын цалин болон албан ажлын онцгой нөхцөлийн, төрийн алба хаасан хугацааны, докторын зэргийн нэмэгдлээс бүрдэх бөгөөд дээр дурдсан сарын дундаж цалингийн хэмжээ гэдэгт эдгээр бүрдэл хэсгүүдийн нийлбэрийн дундаж байна.

7. Тодруулбал, Хөдөлмөрийн тухай хуулийн 101 дүгээр зүйлийн 101.1-д цалин хөлс нь үндсэн цалин, нэмэгдэл, нэмэгдэл хөлс, ээлжийн амралтын цалин, шагнал урамшууллаас бүрдэнэ гэж заасан.

8. Мөн Хөдөлмөрийн тухай хуулийн 103 дугаар зүйлийн 103.1.1-д дундаж цалин хөлс тодорхойлох журмыг Хөдөлмөрийн асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүн батлахаар заасан байх ба Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайдын 2021 оны 12 дугаар сарын 6-ны өдрийн А/192 дугаар тушаалаар баталсан Дундаж цалин хөлс тодорхойлох журам-ын Нэг-ийн 1.3-т Ажилтны цалин хөлсний бүрэлдэхүүнд Хөдөлмөрийн тухай хуулийн 101.1-д заасан үндсэн цалин, нэмэгдэл, нэмэгдэл хөлс, ээлжийн амралтын цалин, шагнал урамшуулал орно гэж, Хоёр-ын 2.1 ажилтны дундаж цалин хөлсийг дараах байдлаар тодорхойлно:, 2.1.1 нэг сарын дундаж цалин хөлсийг тодорхойлохдоо ажилтанд тодорхой хугацаанд олгосон цалин хөлсний нийлбэрийг тухайн хугацаанд ажилласан нийт сарын тоонд хувааж гэж зааснаас үзвэл сарын дундаж цалингийн хэмжээ-г тооцохдоо бүх нэмэгдлүүдийг оруулан тооцох хууль болон журмын зохицуулалттай ажээ.

9. Түүнчлэн шүүхээс Улсын Их Хурлын Тамгын газраас Монгол Улсын Ш******* тухай хуулийн төслийн үзэл баримтлал, Монгол Улсын Их Хурлын байнгын хорооны хурлын тэмдэглэлүүд, байнгын хорооны санал, дүгнэлт, Хууль зүйн байнгын хорооны танилцуулга, Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны тэмдэглэлүүдийг гаргуулан авч судлан үзэхэд Монгол Улсын Ш******* тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.9 дэх хэсэгт заасан сарын дундаж цалингийн хэмжээ гэсэн томьёоллоор хуульд тусгагдаж, өөрчлөгдөөгүй байна.

10. Гэтэл Ш******* ******* ******* нь Монгол Улсын Ш******* тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.9 дэх хэсэгт заасан сарын дундаж цалингийн хэмжээг дан ганц албан тушаалын цалин буюу үндсэн цалингаас тооцож, нэхэмжлэгчийн хувьд албан ажлын онцгой нөхцөлийн, төрийн алба хаасан хугацааны нэмэгдлийг оруулан тооцоогүй, улмаар зөрүүг олгохгүй байгаа эс үйлдэхүй нь Монгол Улсын Ш******* тухай хуулиар баталгаажсан шүүгчээр ажиллаж байсан Т.Ж*******, Д.С******* нарын нийгмийн баталгаа зөрчигдөхөд хүрсэн байна.

11. Учир нь хууль тогтоогчоос шүүгчийг өндөр насны тэтгэвэрт гарах үед олгох нэг удаагийн тэтгэмжийн хэмжээг авч байсан сарын дундаж цалингийн хэмжээгээр тооцохоор хуульчилсан байх ба энэ нь хууль зүйн шинжлэх ухаанд тогтсон цалин хөлс, түүний дотор албан тушаал /үндсэн/-ын цалин гэх ойлголтуудаас нэр томьёоны хувьд ялгаатай уншигдах боловч, авч байсан сарын дундаж цалин гэдгийг үгийн шууд утгаар авч үзвэл, энэ нь тухайн албан хаагчийн гар дээр олгогдсон цалинг ойлгохоор байна.

12. Мөн Монгол Улсын Их Хурлын 2021 оны 01 дүгээр сарын 07-ны өдрийн нэгдсэн хуралдааны дэлгэрэнгүй тэмдэглэлд ... Г.З. ... Сая Ш.А гишүүний хэлсэн саналтай холбогдуулаад тодруулж тайлбарлахад шүүгчийн цалинг бууруулах асуудал огт яригдаагүй. Харин онцгой нөхцөлийн болон докторын зэрэг нэмэгдэл, ажилласан жилийн, төрийн албанд ажилласан хугацааны нэмэгдлээс бүрдэнэ гэж тодруулж байгаа. Энэ нэмэгдлүүд нь одоо дагалдан гарах хууль, тогтоолууддаа тусгалаа олж эцэслэн хэрэгжинэ. Үүнтэй холбогдуулаад 47 дугаар зүйл хасагдаж байгаа нь шүүгчийн эдийн засгийн баталгааг төрөөс хангана гэсэн заалттай уялдуулж ярьж байна гээд хуулийн төслийн 47 дугаар зүйлийг хасах санал дэмжигдсэний зэрэгцээ гишүүн Т.Аюурсайханаас ...энэ 36 сарын нэг удаагийн тэтгэмжээс гадна үндсэн цалингийн 80 хувиар тэтгэвэр тогтооно гэдгийг Улсын Их Хурал дэмжээгүй, ... цалин хөлс гэдэг нь үндсэн цалин нэмэгдлээс тогтоно гэж байгаа, ... гэж тайлбарлаж тэтгэврийг цалин хөлсний 80 хувиар тогтоох төслийг заалтыг хасахаар санал гаргаж гишүүдийн 65 хувь дэмжсэнээс үзвэл, нэг удаагийн тэтгэмж тооцох сарын дундаж цалин гэдэгт хууль тогтоогчоос үндсэн цалин болон нэмэгдлүүд багтахаар тайлбарлаж хууль баталсан гэж үзэхээр байна.

13. Иймд хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн  нэмэгдлийг сар бүр, харин тэтгэмжийг тодорхой нөхцөлд олгодог, ... тэтгэмжид нэмэгдлийг оруулан тооцох үндэслэлгүй, ... хуульд заасан сарын дундаж цалин гэдэг нь албан тушаалын цалин юм гэх агуулга бүхий тайлбаруудыг хүлээж авах үндэслэлгүй гэж дүгнэлээ.

14. Түүнчлэн төрийн албан хаагчид нэг удаагийн буцалтгүй тусламж олгох харилцааг *******лөн зохицуулсан Төрийн албаны тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1-д тэтгэмжийн хэмжээг үндсэн цалингийн дунджаас ажилласан хугацааг нь үндэслэн тооцож олгохоор заасан боловч нэг удаагийн буцалтгүй тусламж тооцох цалингийн дундаж хэмжээ болон олгох шалгуур нөхцөлийг тодорхойлсон журмыг төрийн албаны төв байгууллагын саналыг үндэслэн Засгийн газар тогтооно гэж зохицуулсан, Монгол Улсын Засгийн газрын 2019 оны 01 дүгээр сарын 09-ний өдрийн 7 дугаартай тогтоолын хавсралтаар батлагдсан Төрийн албан хаагчид өндөр насны тэтгэвэрт гаргахад нэг удаагийн буцалтгүй тусламж олгох журам-ын 4 дүгээр зүйлийн 4.4-т Хэрэв Төрийн албаны тухай хуулиас бусад хуульд төрийн албан хаагчид тэтгэвэрт гарахад нь зориулж нэг удаагийн тэтгэмж олгох талаар заасан бол төрийн албан хаагч тэдгээр тэтгэмжийн аль илүүг сонгох эрхтэй ба энэ тохиолдолд тэтгэмжийг давхардуулан олгохгүй гэж тус тус зааснаас үзвэл, шүүгчээр ажиллаж байгаад өндөр насны тэтгэвэр тогтоолгосон иргэн нь нарийвчилсан зохицуулалттай хуулиар тогтоосон хэмжээгээр нэг удаагийн тэтгэмж авах эрхтэй, нэхэмжлэгч нарын Засгийн газрын 2019 оны 7 дугаар тогтоолоор батлагдсан журмын дагуу тэтгэмжийг үндсэн цалингаас тооцох үндэслэлгүй байсан гэх агуулга бүхий тайлбар илүү үндэслэлтэй байна.

15. Иймд нэхэмжлэгч Т.Ж*******, Д.С******* нарын нэхэмжлэлийн шаардлага үндэслэлтэй, Ш******* ******* *******ийн нэг удаагийн буцалтгүй тусламжийн зөрүүг олгохгүй байгаа эс үйлдэхүй нь хууль бус байх тул нэхэмжлэгч Т.Ж******* 67.860. төгрөг, нэхэмжлэгч Д.С******* 65,520, төгрөгийн зөрүүг тус тус  хариуцагчаас гаргуулж, нэхэмжлэгч нарт олгох нь зүйтэй гэж шүүх шийдвэрлэлээ.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3, 106.3.4, 106.3.7, 106.3.12 дахь заалтад заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Монгол Улсын Ш******* тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.2, 47 дугаар зүйлийн 47.9-т заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч Т.Ж*******, Д.С******* нарын нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж, Ш******* ******* *******ийн нэхэмжлэгч нарын цалингийн зөрүүг олгохгүй байгаа эс үйлдэхүй хууль бус болохыг тогтоож, нэхэмжлэгч Т.Ж*******д 67.860. төгрөг, Д.С*******д 65.520. төгрөгийг тус тус олгохыг Ш******* ******* *******д даалгасугай.

2.Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1, 48 дугаар зүйлийн 48.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгч Т.Ж*******аас улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70.200 төгрөг, нэхэмжлэгч Д.С*******гаас улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70.200 төгрөгийг тус тус улсын төсвийн орлогод хэвээр үлдээж, Ш******* ******* *******өөс 70.200 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч нарт олгосугай.

3. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 122 дугаар зүйлийн 122.1 дэх хэсэгт заасны дагуу энэхүү ш******* шийдвэрийг эс зөвшөөрвөл бичгээр гарсан өдрөөс нь хойш 14 хоногийн дотор Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг мэдэгдсүгэй.

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                             Ц.ОДМАА