Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2024 оны 05 сарын 31 өдөр

Дугаар 184/ШШ2024/03069

 


 

2024 0******* 3*******

*******84/ШШ2024/03069

 

 

 

 

Зохигчдын эвлэрлийг баталж,

хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

 

Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Уранзул би,

Нэхэмжлэгч: Улаанбаатар хот, ******* дүүрэг, ******* дугаар хороо, ******* tower, ******* тоот хаягт байрлах ******* ББСБ ХХК /рд:*******832*********************/-ийн нэхэмжлэлтэй,

 

Хариуцагч: Улаанбаатар хот, ******* дүүрэг, ******* дугаар хороо, ******* дүгээр гудамж, *******980А тоот хаягт оршин суух, овогт /рд:УИ94*******02497/-д холбогдох,

 

Зээлийн гэрээний үүрэгт *******83,496 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2024 оны 0******* сарын *******6-ны өдөр хүлээн авч, 2024 оны 0******* сарын 23-ны өдөр иргэний хэрэг үүсгэн хянаад,

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

******* ББСБ ХХК нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: ...Т. нь ******* ББСБ-ийн GEREL цахим зээлийн аппликейшнд хүсэлт гаргаж, 2022 оны 0******* сарын 26-ны өдөр *******40897 дугаартай Цахим зээлийн эрх нээх гэрээг баталгаажуулсан байна. Гэрэл цахим зээлийг нэг удаагийн гэрээгээр зээлдэгч хэдэн ч удаа зээлжих эрхтэй ба хамгийн багадаа *******0,000 төгрөг авах боломжтой, зээлийн дээд хэмжээг программ тооцоолж зээлдэгчид мэдээлдэг. Мөн зээлийн хүү нь зээл авах өдрийн аппликейшнд зарласан хүү байх ба зээлийн хүсэлт илгээснээр программ тооцож зээлдэгч зөвшөөрснөөр олголт хийгддэг зарчимтай. Зээлдэгч Т. нь 2022 оны 07 сарын 2*******-ны өдөр *******0,000 төгрөгийг ******* сарын хугацаатай, 8.7 хувийн хүүтэй, *******0,000 төгрөгийг ******* сарын хугацаатай, 8.7 хувийн хүүтэй, 2022 оны 08 сарын 06-ны өдөр *******00,000 төгрөгийг ******* сарын хугацаатай, 8.7 хувийн хүүтэй тус тус зээлж авсан байна. Зээлдэгч нь тухайн үед 88960972 дугаарын утсаар холбогдож байсан ба зээлийг төлүүлэхээр удаа дараа шаардаж мэдэгдсэн боловч утас харилцаа тасалж төлбөрийг төлж барагдуулаагүй байна. Т.ын цахим зээлийн гэрээний үүрэг 2024 оны 0******* сарын *******9-ний өдрийн байдлаар үндсэн зээл 200,000 төгрөг, зээлийн хүү 322,480 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 6*******,0*******6 төгрөг, нийт *******83,496 төгрөг. Гэрэл финанс ББСБ ХХК нь зээлийн үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрөлтэй бөгөөд Монгол улсын Иргэний хууль, Банк эрх бүхий хуулийн этгээдийн мөнгөн хадгаламж, мөнгөн хөрөнгийн шилжүүлэг, зээлийн үйл ажиллагааны тухай хуульд заасны дагуу зээлийн хүү, нэмэгдүүлсэн хүүг тооцон шаардах эрхтэй байх тул Т.аас цахим зээлийн гэрээний үүрэгт *******83,496 төгрөгийг гаргуулахаар нэхэмжилж байна гэжээ.

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч ******* ББСБ ХХК нь хариуцагч Т.т холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт *******83,496 төгрөг төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг шүүхэд гаргажээ.

 

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад зохигчид харилцан тохиролцож эвлэрсэн болох нь зохигчдын шүүхэд ирүүлсэн эвлэрлийн гэрээгээр тогтоогдсон болно.

 

Эвлэрлийн гэрээнд: ...******* ББСБ ХХК-ийн нэхэмжлэлтэй, Т.т холбогдох *******83,496 төгрөг гаргуулах тухай иргэний хэрэгт талууд харилцан тохиролцож эвлэрлийн гэрээ байгуулж байна. Хариуцагч Т. нь нэхэмжлэлийн шаардлага болох *******83,496 төгрөгийг бүхэлд нь хүлээн зөвшөөрч төлөлтийг 2024 оны 06 сарын 30-ны өдөр 29*******,748 төгрөг, 2024 оны 07 сарын 30-ны өдөр 29*******,748 төгрөгийг тус тус төлж барагдуулахаар эвлэрч байх тул хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү гээд нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, хариуцагч нар гарын үсэг зурж эвлэрлийн гэрээ үйлдсэн байна.

 

Зохигчдын эвлэрэл нь гуравдагч этгээдийн эрх ашгийг хөндөөгүй, хууль зөрчөөгүй байх тул эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зөв гэж үзэв.

 

Хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэж байгаа тул улсын тэмдэгтийн хураамжийн хэмжээг тал хувиар бууруулан тогтоож, хуульд заасан журмаар гаргуулахаар шийдвэрлэлээ.

 

Зохигч давж заалдах, хяналтын журмаар гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг тус тус дурдах нь зүйтэй байна.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2, 7******* дугаар зүйл, *******23 дугаар зүйлийн *******23.******* дэх хэсэгт заасныг удирдлага болгон

 

ЗАХИРАМЖЛАХ нь:

 

*******.Хариуцагч Т.т холбогдох зээлийн гэрээний үүрэгт *******83,496 төгрөг гаргуулах тухай ******* ББСБ ХХК-ийн нэхэмжлэлтэй иргэний хэрэгт хариуцагч нь 2024 оны 06 сарын 30-ны өдөр 29*******,748 төгрөг, 2024 оны 07 сарын 30-ны өдөр 29*******,748 төгрөгийг төлж барагдуулахаар харилцан тохиролцсон зохигчдын эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.*******, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.*******.*******-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн *******8,********************* төгрөгөөс 9,077.******* төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, Сонгинохайрхан дүүргийн Татварын хэлтсийн данснаас 9,077.******* төгрөг, хариуцагч Т.аас 9,077.******* төгрөг тус тус гаргуулж нэхэмжлэгч ******* ББСБ ХХК-д олгосугай.

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 7******* дугаар зүйлийн 7*******.6 дахь хэсэгт зааснаар энэ захирамжийг хариуцагч сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг мэдэгдсүгэй.

4.Хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн тохиолдолд зохигч давж заалдах, хяналтын журмаар гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин шийдвэрлүүлэхээр нэхэмжлэл гаргах эрхгүйг дурдсугай.

 

 

 

 

 

ШҮҮГЧ Д.УРАНЗУЛ