Шүүх | Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
---|---|
Шүүгч | Занагийн Доржнамжин |
Хэргийн индекс | 102/2023/05417/И |
Дугаар | 102/ШШ2024/03132 |
Огноо | 2024-06-13 |
Маргааны төрөл | Худалдах-худалдан авах болон арилжааны гэрээ, |
Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2024 оны 06 сарын 13 өдөр
Дугаар 102/ШШ2024/03132
2024 оны 06 сарын 13 өдөр | Дугаар 102/ШШ2024/03132 | Улаанбаатар хот |
|
|
|
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч З.Доржнамжин даргалж тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар:
Нэхэмжлэгч:.............. дүүрэг, .... дугаар хороо, ... байрны ..... тоотод оршин суух, ....., ......... овогт ........,
Хариуцагч:Баянгол дүүрэг, .. дугаар хороо, ..а байрны ... тоотод оршин суух, ........., Боржигон овогт ...............,
Нэхэмжлэлийн шаардлага:133 000 000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд:Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч ............. өмгөөлөгч ............, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч ..........., шүүх хуралдааны нарийн бичгийн дарга З.Төвсайхан нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч ........... нь ..............д холбогдуулан 133 000 000 төгрөг гаргуулах нэхэмжлэл гаргасан.Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ дараах байдлаар тодорхойлж байна.Үүнд:Би өөрийн хүргэн ,,,,,,,,,,, гэр бүлээрээ хөдөө орон нутагт аялахдаа туулах чадвар сайтай авто машин худалдан авахад нь зориулж 133,000,000 төгрөгийг шилжүүлэн өгсөн...........хэлсний дагуу уг төлбөрийг авто машиныг худалдагч талын дансанд дараах байдлаар шилжүүлсэн.Үүнд:2023 оны 6 дугаар сарын 24-ний өдөр 20.000.000 төгрөг, 2023 оны 6 дугаар сарын 24-ний өдөр 20,000,000 төгрөг, 2023 оны 6 дугаар сарын 24-ний өдөр 18,000,000 төгрөг, 2023 оны 6 дугаар сарын 26-ны өдөр 35,000,000 төгрөг, 2023 оны 6 дугаар сарын 26-ны өдөр 40,000,000 төгрөг нийт 133,000,000 төгрөгийг шилжүүлсэн болно.
.............. нь Тоёота ланд круйзер 200 маркийн ......... дугаартай, 2016 онд үйлдвэрлэгдсэн 2016 оны 11 дүгээр сарын 30-ны өдөр импортлосон машин худалдаж авсан байсан............... нь миний хүргэн хүү буюу миний охин ................ нөхөр учраас өгсөн мөнгөө тэр бүр шаардаж нэхэлгүй байсаар 2023 оны 9 сарыг хүргэсэн.Иймд ..............эс 133 000 000 төгрөг гаргуулж өгнө үү гэжээ.
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд тайлбарлахдаа: ....... машин худалдан авахад нь зориулж 133,000,000 төгрөгийг зээлсэн, 133,000,000 төгрөгийг ..........хэлсний дагуу 5 удаагийн гүйлгээгээр авто машины худалдагч талын данс руу шилжүүлсэн.Тухайн 133,000,000 төгрөгөөр .............. тоёота ланд 200 маркийн, 2016 онд үйлдвэрлэгдсэн ..... дугаартай авто машиныг худалдан авсан.Тухайн үед .............., нэхэмжлэгч ...........гийн хүргэн нь байсан учраас тухай бүр мөнгөө шаардахгүй ирсэн.Тэгээд 2023 оны 9 дүгээр сард мөнгөө төлөхийг шаардахад танд өгөх мөнгө байхгүй, шүүх цагдаагаар яваад ав гэж тайлбар хэлсэн учраас шүүхэд нэхэмжлэл гаргасан.Иймд хариуцагч ..............эс зээлийн төлбөр болох 133 000 000 төгрөгийг гаргуулж өгнө үү гэв.
Хариуцагч хариу тайлбартаа:........... нь надад 133.000.000 төгрөг дансаар шилжүүлэн өгсөн мэт ойлгогдож байна.Надтай хийсэн гэрээ хэлцэл байхгүй бөгөөд зээл олгосон гэж үзэж байгаа бололтой, надад мөнгө шилжүүлсэн баримт байхгүй.Дээрх 5 удаагийн гүйлгээг нэхэмжлэгчийн шүүхэд гаргаж өгсөн нотлох баримтаас харвал ............ Голомт банкин дэх ........... тоот данснаас 2023.06.24-нд 20.000.000 төгрөг, ...........гийн Хаан банкин дэх ................... тоот данснаас Хаан банкин дэх ........ тоот ........ гэх хүний данс руу 20.000.000 төгрөг, ............-ий Хаан банкин дах ............ тоот данснаас 18.000.000 төгрөгийг Хаан банкны ........... тоот .......... гэх данс руу, ...........гийн Хаан банкны .......... тоот данснаас .............. тоот .......... данс руу 40 000 000 төгрөгийг тус тус шилжүүлсэн байна.Надад холбогдох баримт алга, хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ./хх 41-42/
Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч хариу тайлбартаа:........... нь ..............тэй хийсэн гэрээ хэлэлцээр байхгүй, 5 удаагийн гүйлгээг дансны хуулгаас харахад ............ Голомт банкин дахь тоот данснаас 2023 оны 6 дугаар сарын 24-ний өдөр 20,000,000 төгрөгийн дүнтэй зарлага хийгдсэн нь хаашаа шилжүүлсэн нь тодорхойгүй.Мөн ...........гийн Хаан банкин дахь тоот данснаас мөн Хаан банкин дахь тоот .......... гэх хүний данс руу 2,000,000 төгрөг, .................-ийн Хаан банкин дахь тоот данснаас 18,000,000 төгрөгийг Хаан банкны .......... гэх хүний данс руу, ...........гийн Хаан банкин дах данснаас мөн .......... гэх хүний данс руу, ...........гийн Хас банкин дахь данснаас 40,000,000 төгрөгийг тус тус шилжүүлсэн гүйлгээний баримтууд дунд хариуцагч ..............д холбогдох баримт алга. .............. энэ машиныг унаад явж байгаа нь тодорхой.............. .......... нарын данс руу ........... мөнгө шилжүүлсэн ойлгомжтой асуудал.Нөхөр нь .............., эхнэр нь............., хадам ээж нь ........... гэсэн, тухайн үед юу гэж ярилцсан бэ гэхээр хүргэн хүүдээ машин авч өгнө гэдэг байдлаар асуудал болсон.Зээлийн гэрээний шаардлагыг хангаагүй байна.Анхнаасаа хүсэл зориг нь хүргэндээ машин авч өгье гэдэг байдлаар хандаж байгаа.Бэлэглэлийн гэрээ гэдэг нь энэ хуулийн 276.1-т бэлэглэлийн гэрээг бэлэглэгч нь бэлэг хүлээн авагчийн зөвшөөрлөөр, түүний өмчлөлд тодорхой хөрөнгийг хариу төлбөргүйгээр шилжүүлнэ, 276.2-т эд хөрөнгө шилжүүлснээр бэлэглэлийн гэрээг байгуулсанд тооцно.Өөрөөр хэлбэл уг машиныг шилжүүлсэн, эсвэл уг машины худалдан авах мөнгийг нь шилжүүлсэн, бэлэглэлийн гэрээний харилцаа үүссэн гэж шууд мэдэж байгаа.Бэлэглэлийн гэрээг хүчингүй болгох тухай нэхэмжлэлийг тусад нь гаргах нь нэхэмжлэгчийн өөрийнх нь эрх хэмжээний асуудал гэв.
Нэхэмжлэгчээс:............ Голомт банкин дах дансны хуулга, нэхэмжлэгчийн Хаан банкин дах дансны хуулгууд, .................-ийн Хаан банкин дах дансны хуулга, нэхэмжлэгчийн Хас банкин дах дансны хуулга, ............ тодорхойлолт, төрсний бүртгэлийн лавлагаа, ............ Голомт банкин дах дансны хуулга, Т..................ийн 2024 оны 4 дүгээр сарын 1-ний өдрийн ..... дугаартай баримт, хуулийн этгээдийн гэрчилгээ, хуулийн этгээдийн бүртгэлийн лавлагаа, ..............-ийн мэдээлэл, үл хөдлөх хөрөнгийн лавлагааг шүүхэд нотлох баримтаар өгсөн./хх 5, 6, 7, 8-9, 72-73, 74-75, 76-80,
Хариуцагчаас:Оршин суугаа газрын хаягийн бүртгэлийн тодорхойлолт, иргэний үнэмлэхийн лавлагаа, Сонгинохайрхан дүүргийн ... дугаар хорооны засаг даргын тодорхойлолтыг өгсөн./99, 100, 101/
Зохигчийн хүсэлтээр Авто тээврийн үндэсний төвөөс ирүүлсэн тээврийн хэрэгслийн өмчлөгчийн лавлагаа, гэрч ............. .......... нараас авсан мэдүүлгийг шүүх бүрдүүлсэн./хх 53, 84-88/
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэлийг хангах үндэслэлтэй гэж үзэв.
Нэхэмжлэгч дараах үндэслэлээр шаардах эрхээ тодорхойлсон.Үүнд: ........... нь хүргэн ....... авто машин авахад нь зориулж зээлдүүлсэн 133 000 000 төгрөгийг түүнээс гаргуулна гэж тайлбарласан.
........... нь ..............д мөнгө зээлээгүй, хүсэл зориг нь хүргэндээ машин авч өгье гэдэг байдал, хуульд зааснаар эд хөрөнгө шилжүүлснээр бэлэглэлийн гэрээг байгуулсанд тооцно, уг машиныг шилжүүлсэн, эсвэл уг машиныг худалдан авах мөнгийг нь шилжүүлсэн, бэлэглэлийн гэрээний харилцаа үүссэн гэж үзэж байгаа, нэхэмжлэлийг зөвшөөрөхгүй гэж тайлбарласан.
Хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн ............ Голомт банкин дах дансны хуулга, нэхэмжлэгчийн Хаан банкин дах дансны хуулгууд, .................-ийн Хаан банкин дах дансны хуулга, нэхэмжлэгчийн Хас банкин дах дансны хуулга, ............ тодорхойлолт, төрсний бүртгэлийн лавлагаа, ............ Голомт банкин дах дансны хуулга, ................-ийн 2024 оны 4 дүгээр сарын 1-ний өдрийн ..... дугаартай баримт, хуулийн этгээдийн гэрчилгээ, хуулийн этгээдийн бүртгэлийн лавлагаа, .............-ийн мэдээлэл, Авто тээврийн үндэсний төвөөс ирүүлсэн тээврийн хэрэгслийн өмчлөгчийн лавлагаа, гэрч ............. .......... нарын мэдүүлэг, талуудын тайлбараар дараах үйл баримт тогтоогдож байна.
Нэхэмжлэгч ...........гийн охин ............ нөхөр .............. нь ................с Toyota land cruiser 200 маркийн авто машиныг 2023 оны 6 дугаар сард худалдан авсан, уг авто машиныг .............. эзэмшиж байгаа үйл баримтад талууд маргахгүй байна.
Хариуцагч .............. нь 133 000 000 төгрөгийг ...........гаас зээлж аваагүй гэж маргаж байна.
............ Голомт банкин дах данснаас 2023 оны 6 дугаар сарын 24-ний өдөр машин 1 гэсэн утгатай 20 000 000 төгрөгийн зарлага гарсан, ...........гийн Хаан банкин дах данснаас 2023 оны 6 дугаар сарын 24-ний өдөр машин 2 гэсэн утгатай 20 000 000 төгрөгийг ..... тоот дансанд, .................-ийн Хаан банкин дах данснаас 2023 оны 6 дугаар сарын 24-ний өдөр машин 3 гэсэн утгатай 18 000 000 төгрөгийг ............ тоот дансанд, ...........гийн Хаан банкин дах данснаас 2023 оны 6 дугаар сарын 26-ны өдөр .... машины тооцоо гэсэн утгатай 35 000 000 төгрөгийг ....... тоот дансанд, ...........гийн Хас банкин дах данснаас 2023 оны 6 дугаар сарын 26-ны өдөр .... машины тооцоо гэсэн утгатай 40 000 000 төгрөгийг ......0 тоот дансанд тус тус шилжүүлсэн байна.
Toyota Land Cruiser 200 маркийн ......... улсын дугаартай тээврийн хэрэгсэл нь 2023 оны 6 дугаар сарын 26-ны өдөр ..............ээс ..........өмчлөлд шилжин бүртгэгдсэн байна.
..........аав ......... ах хүү бэр хоёртойгоо ирж үзээд Toyota land cruiser 200 маркийн авто машиныг 168 000 000 төгрөгөөр, үүндээ машин оролцуулаад авсан, машины мөнгө бүрэн төлөгдсөн, миний Голомт банкны дансанд 1605178755 тоот дансанд 20 000 000 төгрөг орсон, авто тээвэр дээр машиныг ..............д шилжүүлж өгсөн гэж гэрч******* мэдүүлсэн.
........... болон .................-иас миний дансанд манай нөхрийн зарсан машины төлбөр 113 000 000 төгрөг орж ирсэн гэж гэрч .......... мэдүүлсэн.
Нэхэмжлэгч ........... нь .................-ийн захирал болох нь тус компанийн хуулийн этгээдийн улсын бүртгэлийн гэрчилгээгээр нотлогдож байна./хх 77/
Нөгөө талаар хариуцагч .............. нь .....................с худалдан авсан тээврийн хэрэгслийн үнийг өөрөө төлсөн, эсхүл дээр дурдсан үйл баримтаас өөр байдлаар төлсөн гэж тайлбарлаагүй болно.
..........бусдаас худалдан авсан тээврийн хэрэгслийн үнийн 133 000 000 төгрөгийг ........... нь түүний өмнөөс худалдагч ............. түүний эхнэр .......... нарт шилжүүлж төлсөн үйл баримтаас үзэхэд ...........г бусдын үүргийг даалгаваргүйгээр гүйцэтгэсэн байна гэж үзэхээр байна.
Нэхэмжлэгч ........... нь 133 000 000 төгрөгийг ..............д бодитоор шилжүүлж өгөөгүй байхад тэдний хооронд Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1-т заасан зээлийн гэрээний харилцаа үүссэн байна гэж үзэх боломжгүй байна.
Мөн хариуцагч .............. нь тухайн авто машиныг ...........гаас бэлгэнд авсан гэж үзэх үндэслэл тогтоогдохгүй байна.
Иймд Иргэний хуулийн 491 дүгээр зүйлийн 491.6-д зааснаар ..............эс 133 000 000 төгрөг гаргуулан ...........д олгож шийдвэрлэх нь зүйтэй гэж дүгнэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-т зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 823 000 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 823 000 төгрөг гаргуулан нэхэмжлэгчид олгож шийдвэрлэх нь зүйтэй байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлийг удирдлага болгон ТОГТООХ нь:
1.Иргэний хуулийн 491 дүгээр зүйлийн 491.6-д заасныг баримтлан ............... 133 000 000 /нэг зуун гучин гурван сая/ төгрөг гаргуулан .................... олгосугай.
2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-т зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 823 000 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч ..............эс 823 000 төгрөг гаргуулан нэхэмжлэгч ...........д олгосугай.
3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2-т зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгомогц хүчинтэй болохыг дурдсугай.
4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар шийдвэрийг зохигчид гардаж авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ З.ДОРЖНАМЖИН