Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2024 оны 07 сарын 31 өдөр

Дугаар 181/ШШ2024/02916

 

 

 

 

 

 

 

 

2024 07 31 181/ШШ2024/02916

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭР*******ЙН ӨМНӨӨС

 

Сүхбаатар дүүргийн *******ргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Г.Энхцэцэг даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Нэхэмжлэгч: Л.Б нэхэмжлэлтэй,

 

Нэхэмжлэлийн шаардлага: *******ргэний эрх зүйн маргаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд болох Э*******ДХ ХХК, түүнийг итгэмжлэлгүйгээр төлөөлөх эрх бүхий этгээдийг эрэн сурвалжлуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга ******* оролцож тэмдэглэл хөтлөв.

 

/*******ргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн

100.1-т зааснаар нэхэмжлэгч Л.Б-н хүсэлтээр түүний эзгүйд хэргийг хянан шийдвэрлэв./

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1. Нэхэмжлэгч ******* нь иргэний эрх зүйн маргаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд болох Э*******ДХ ХХК, түүнийг итгэмжлэлгүйгээр төлөөлөх эрх бүхий этгээдийг эрэн сурвалжлуулах тухай нэхэмжлэл гаргасан бөгөөд нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ дараах байдлаар тодорхойлж байна. Үүнд:

******* би Э*******ДХ ХХК-тай 2021 оны 01 дүгээр сарын 07-ны өдөр Баянгол дүүрэг, ... хороо, ... хотхон, ... дүгээр байрны ... тоот орон сууцыг худалдан авахаар захиалгын гэрээ байгуулсан болно. Бид гэрээний үүргээ биелүүлж ,нийт 49,590,000 төгрөгийг төлж, уг орон сууцандаа 2021 оны 10 сараас амьдарч байгаа болно. Одоо Э*******ДХ ХХК-иас гэрээний үүргийн дагуу уг орон сууцны үл хөдлөх хөрөнгийн гэрчилгээг гаргуулах шаардлагатай байна.

Гэрээ хийх үед Э*******ДХ ХХК нь Хан-Уул дүүргийн ... хороо, ... хаягт байрлаж байсан бөгөөд одоо тус хаягт бүртгэл нь байхгүй болно.

Э*******ДХ ХХК нь Сонгинохайрхан дүүргийн ... хороо, ... тоот байршиж байсан бөгөөд уг хаягаар Сонгинохайрхан дүүргийн *******ргэний хэргийн шүүхэд хандан тус компани нь тус хаягт олдоогүй тул хэрэгсэхгүй болсон байгаа.

*******ймд Э*******ДХ ХХК-ийг эрэн сурвалжилж өгнө үү гэжээ.

 

2. Нэхэмжлэгчээс шүүхэд нотлох баримтаар: улсын тэмдэгтийн хураамжид 70,200 төгрөг төлсөн баримт, Л.Б-н иргэний үнэмлэхийн хуулбар, Голомт банкны 8,000,000 төгрөг төлсөн талаарх мемориалын баримт, 2021 оны 01 дүгээр сарын 07-ны өдрийн Орон сууц захиалгын гэрээ-ний хуулбар, төлбөр төлсөн баримтуудын хуулга, Сонгинохайрхан дүүргийн *******ргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2024 оны 6 дугаар сарын 26-ны өдрийн 184/ШЗ2024/15300 дугаартай Хэргийг хэрэгсэхгүй болгох тухай захирамжийг ирүүлсэн байна.

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

1.    Нэхэмжлэлийг хангах үндэслэлтэй.

 

2. Нэхэмжлэгч ******* нь иргэний эрх зүйн маргаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд болох Э*******ДХ ХХК, түүнийг итгэмжлэлгүйгээр төлөөлөх эрх бүхий этгээдийг эрэн сурвалжлуулж, оршин суугаа газрын хаягийг нь тогтоолгохоор нэхэмжлэл гаргажээ.

 

3. *******ргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 155 дугаар зүйлийн 155.1-т *******ргэний эрх зүйн маргаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд оршин суугаа газар нь мэдэгдэхгүй бол түүнийг эрэн сурвалжлуулах тухай хүсэлтийг шүүхэд гаргаж болно гэж, мөн хуулийн 155 дугаар зүйлийн 155.3-т Хүсэлтэд хариуцагчаар оролцвол зохих этгээдийг эрэн сурвалжлуулах үндэслэлийг тодорхойлж, түүний оршин байгаа газрыг олж тогтооход ач холбогдол бүхий бичиг баримтыг боломжтой бол хавсаргана. Шүүх хүсэлтийг хүлээн авч эрэн сурвалжлах тухай шийдвэр гаргана. гэж заасан.

 

Нэхэмжлэгч Л.Б нь Э*******ДХ ХХК-тай 2021 оны 01 дүгээр сарын 07-ны өдөр Орон сууц захиалгын гэрээ байгуулан, гэрээний дагуу төлбөр шилжүүлж байсан болох нь хэрэгт авагдсан баримтуудаар тогтоогдож байх тул дээрх гэрээний үүрэг шаардсан нэхэмжлэлтэй иргэний хэрэгт Э*******ДХ ХХК-ийг хариуцагчаар оролцвол зохих этгээд гэж үзэх үндэслэлтэй байна.

 

4. *******ргэний эрх зүйн маргаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд болох Э*******ДХ ХХК нь хуулийн этгээдийн улсын бүртгэлийн нээлттэй мэдээллийн санд бүртгэлтэй, Сонгинохайрхан дүүрэг, ... хороо, ... тоот хаягт оршин байдаггүй болох нь Сонгинохайрхан дүүргийн *******ргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2024 оны 06 дугаар сарын 26-ны өдрийн 184/ШЗ2024/15300 дугаартай Хэргийг хэрэгсэхгүй болгох тухай захирамжаар тогтоогдож байна.

 

*******ймд *******ргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 155 дугаар зүйлийн 155.3, 155.4-т заасны дагуу Э*******ДХ ХХК, түүнийг итгэмжлэлгүйгээр төлөөлөх эрх бүхий этгээдийн оршин суугаа газрын хаягийг нь тогтоох ажиллагааг Цагдаагийн байгууллагаар гүйцэтгүүлэх нь зүйтэй.

 

5. Шүүх нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэсэн тул *******ргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж шийдвэрлэв.

 

*******ргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. *******ргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 155 дугаар зүйлийн 155.3-т зааснаар Э*******ДХ ХХК, түүнийг итгэмжлэлгүйгээр төлөөлөх эрх бүхий этгээдийг эрэн сурвалжилсугай.

 

2. *******ргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 155 дугаар зүйлийн 155.4-т зааснаар Э*******ДХ ХХК, түүнийг итгэмжлэлгүйгээр төлөөлөх эрх бүхий этгээдийг эрэн сурвалжилж, оршин суугаа газрын хаягийг тогтоох ажиллагааг хийж гүйцэтгэхийг Сонгинохайрхан дүүргийн Цагдаагийн газарт даалгасугай.

 

3. *******ргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

 

4. Э*******ДХ ХХК, түүнийг итгэмжлэлгүйгээр төлөөлөх эрх бүхий этгээдийн оршин суугаа хаягийг олж тогтоон хүсэлт гаргагч Л.Б-д мэдэгдэхийг Сонгинохайрхан дүүргийн Цагдаагийн газарт даалгасугай.

 

5. *******ргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2-т зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох тул *******ргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч энэхүү шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардаж авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн *******ргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Г.ЭНХЦЭЦЭГ