Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2024 оны 05 сарын 27 өдөр

Дугаар 184/ШШ2024/02914

 

 

 

 

 

 

                 2024          05             27  

                                   184/ШШ2024/02914

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

******* дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Т.Ариунболд даргалж тус шүүхийн 1 дүгээр танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

Нэхэмжлэгч: ******* дүүрэг, 34 дүгээр хороо, ******* ******* *******, ******* дугаар байр, 1-304 тоот хаягт оршин суух ******* овогт ******* ******* /РД:*******/-ий нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Сүхбаатар дүүрэг, 5 дугаар хороо, Үндсэн хуулийн гудамж-3 тоот хаягт байрлах Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт холбогдох холбогдох,

Үнэлгээ хүчингүй болгуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга суулцуулан, нэхэмжлэгч Д.*******, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч , гэрч нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгчээс шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: ... Миний бие Д.******* нь ******* дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 02 дугаар сарын 02-ны өдрийн 184/ШШ2023/00600 дугаар шийдвэрээр “ ББСБ” ХХК-д 63,522,693 төгрөгийн төлбөртэй.

Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газраас дээрх шүүхийн шийдвэрийн дагуу миний “ ” ББСБ-д барьцаалсан үл хөдлөх эд хөрөнгүүдийг хураан ******* дүүргийн 22-р, тоот хаягт байрлалтай 100 м.кв талбайтай хувийн сууц, 497 м.кв өмчлөлийн газрыг нийт 53,866,794 төгрөгөөр, ******* дүүргийн 34-р хороо, тоот хаягт байрлах 28 м.кв талбайтай хувийн сууц, 685 м.кв талбайтай өмчлөлийн газрын хамт нийт 27,341,006 төгрөгөөр үнэлж албадан дуудлага худалдаанд оруулах талаар мэдэгдсэн.

Дээрх үнэлгээний тайлантай танилцахад зах зээлийн үнэлгээнээс хэт багаар үнэлсэн, хэрхэн үнийг тогтоож байгаа нь ойлгомжгүй байх тул үнэлгээг хүчингүй болгож өгнө үү” гэв.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс шүүхэд бичгээр гаргасан хариу тайлбартаа: “...******* дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 02 дугаар сарын 02-ны өдрийн 8610 дугаар захирамжаар Д.*******, нараас 63.449.994 төгрөг, улсын тэмдэгтийн хураамжид 72.699 төгрөг гаргуулж, сайн дураар төлж барагдуулаагүй тохиолдолд ******* дүүрэг 22 дугаар хороо, хилчин 23 дугаар гудамж, 8 тоотод байрлах , дугаартай 100 м.кв талбайтай хувийн сууц, гараж, Мөн хаягт байрлах , дугаартай 497 м.кв талбайтай гэр бүлийн хэрэгцээний зориулалттай газар, ******* дүүрэг, 34 дүгээр хороо, хилчин 99 дүгээр гудамж, 17 тоотод байрлах , дугаартай 28 м.кв талбайтай хувийн сууц, мөн хаягт байрлах , дугаартай 685 м.кв талбайтай гэр бүлийн хэрэгцээний зориулалттай газар зэрэг үл хөдлөх эд хөрөнгүүдээр үүргийн гүйцэтгэлийг хангуулж “ ББСБ” ХХК-д олгохоор шийдэрлэсэн шүүхийн шийдвэрийг хүлээн авч шийдвэр гүйцэтгэх ажиллагааг 2023 оны 06 дугаар сарын 09-ний өдөр үүсгэсэн.

Шийдвэр гүйцэтгэх ажиллагаа явуулж төлбөр төлөгч Д.*******, нь шүүхийн шийдвэр биелүүлэх мэдэгдлийг шийдвэр гүйцэтгэгчийн тогтоосон хугацаанд биелүүлээгүй тул барьцаа хөрөнгө болох ******* дүүрэг 22 дугаар хороо, хилчин 23 дугаар гудамж, 8 тоотод байрлах 100 м.кв талбайтай хувийн сууц, гараж, Мөн хаягт байрлах дугаартай 497 м.кв талбайтай гэр бүлийн хэрэгцээний зориулалттай газар, ******* дүүрэг, 34 дүгээр хороо, хилчин 99 дүгээр -удамж, 17 тоотод байрлах 28 м.кв талбайтай хувийн сууц, мөн хаягт байрлах дугаартай 685 м.кв талбайтай гэр бүлийн хэрэгцээний зориулалттай газрын хамт битүүмжилж, хураан Иргэний хуулийн 177 дугаар зүйлийн 177.1-д заасны дагуу талуудаас үнийн санал авахад харилцан тохиролцоогүй тул Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 42, 55 дугаар зүйлийн 55.2-т заасны дагуу хөндлөнгийн шинжээч томилоход ******* дүүрэг 22 дугаар хороо, хилчин 23 дугаар гудамж, 8 тоотод байрлах 100 м.кв талбайтай хувийн сууц, гараж, мөн хаягт байрлах дугаартай 497 м.кв талбайтай гэр бүлийн хэрэгцээний зориулалттай газрын хамт 53,866,794 төгрөгөөр, ******* дүүрэг, 34 дүгээр хороо, хилчин 99 дүгээр гудамж, 17 тоотод байрлах 28 м.кв талбайтай хувийн сууц, мөн хаягт байрлах дугаартай 685 м.кв талбайтай гэр бүлийн хэрэгцээний зориулалттай газрын хамт 27,341,006 төгрөгөөр үнэлэгдсэн бөгөөд хөрөнгийн үнэлгээг ШШГТХ-ийн 55 дугаар зүйлийн 55.3-т заасны дагуу 2024 оны 01 дүгээр сарын 28-ны өдрийн 4-176/3086 дугаар мэдэгдлээр талуудад мэдэгдсэн. Иймд Д.*******ий нэхэмжлэл нь хууль зүйн үндэслэлгүй байх тул нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэжээ.

3. Хэрэгт авагдсан нотлох баримтууд:

3.1. Нэхэмжлэгч талаас шүүхэд гаргасан баримт: нэхэмжлэл /хх1/, улсын тэмдэгтийн хураамж төлсөн тухай баримт /хх2/, хүсэлт /хх3/, Д.*******ий иргэний үнэмлэхийн лавлагаа /хх4/, Нийслэлийн шүүхийн шийдвэр газрын 2024 оны 01 дүгээр сарын 28-ны өдрийн 4-176/3086 дугаартай мэдэгдэл /хх5/, Сүлд үнэлгээ ХХК-ийн ҮХХ124-0006 дугаартай хөрөнгийн үнэлгээний тайлан /хх6-37/

3.2 Хариуцагч талаас шүүхэд гаргасан баримт: Хариу тайлбар /хх47-48/, 2023 оны 5 дугаар сарын 12-ны өдрийн 184/ГХ2023/00964 дугаартай гүйцэтгэх хуудсын хуулбар /хх49/, ******* дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 5 дугаар сарын 12-ны өдрийн 184/ШЗ2023/08610 дугаартай Шүүхийн шийдвэрийг албадан гүйцэтгүүлэх тухай захирамжийн хуулбар /хх50-51/, 2023 оны 02 дугаар сарын 02-ны өдрийн 184/ШШ2023/00600 дугаартай Хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох тухай захирамжийн хуулбар /хх52-55/, ББСБ ХХК-ийн итгэмжлэл /хх56/, шийдвэр гүйцэтгэх ажиллагаа үүсгэх тухай  тогтоолын хуулбар /хх57/, зарлан дуудах мэдэгдлийн хуулбар /хх58/, шийдвэр гүйцэтгэх ажиллагааны талуудад эрх үүрэг, хариуцлага танилцуулсан тухай тэмдэглэлийн хуулбар /хх59/, шүүхийн шийдвэр биелүүлэх хугацаат мэдэгдлийн хуулбар /хх60/, шийдвэр гүйцэтгэгчийн тэмдэглэлийн хуулбар /хх61/, итгэмжлэлийн хуулбар /хх62/, эд хөрөнгө битүүмжлэх тухай 2023 оны 11 дүгээр сарын 07-ны өдрийн 23390*******-03 дугаартай тогтоолын хуулбар, битүүмжилсэн эд хөрөнгийн жагсаалтын хуулбар /хх64/, 2023 оны 11 дүгээр сарын 07-ны өдрийн шийдвэр гүйцэтгэгчийн тэмдэглэлийн хуулбар /хх65/, эд хөрөнгө битүүмжлэх тухай 2023 оны 11 дүгээр сарын 07-ны өдрийн 23390*******-04 дугаартай тогтоолын хуулбар /хх66/, битүүмжилсэн эд хөрөнгийн жагсаалтын хуулбар /хх67/, 2023 оны 11 дүгээр сарын 07-ны өдрийн шийдвэр гүйцэтгэгчийн тэмдэглэлийн хуулбар /хх68/, шүүхийн шийдвэр биелүүлэх хугацаат мэдэгдлийн хуулбар /хх69/, эд хөрөнгө хураах тухай тогтоолын хуулбар /хх70/, 2023 оны 12 дугаар сарын 28-ны өдрийн шийдвэр гүйцэтгэгчийн тэмдэглэлийн хуулбар /хх72/, эд хөрөнгө хураах тухай тогтоолын хуулбар /хх73/, 2023 оны 12 дугаар сарын 28-ны өдрийн шийдвэр гүйцэтгэгчийн тэмдэглэлийн хуулбар /хх75-76/, шинжээч томилуулах тухай тогтоолын хуулбар, шинжээчийн дүгнэлт /хх77-112/, Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын 2024 оны 01 дүгээр сарын 28-ны өдрийн 4-176/3086 дугаартай мэдэгдлийн хуулбар /хх113/, 2024 оны 01 дүгээр сарын 28-ны өдрийн шийдвэр гүйцэтгэгчийн тэмдэглэлийн хуулбар /хх114/.

3.3 Шүүхийн журмаар цуглуулсан баримтууд: Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад шүүхийн журмаар бүрдүүлсэн баримтгүй болно.

Шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн зохигчдын тайлбар болон хэрэгт авагдсан бичмэл нотлох баримтуудыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

 

1. Нэхэмжлэгч Д.******* нь хариуцагч Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт холбогдуулан Үнэлгээ хүчингүй болгуулах тухай нэхэмжлэлийг шүүхэд гаргажээ.

 

Хариуцагч Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар нэхэмжлэлийн шаардлагыг эс зөвшөөрч маргадаг.

 

Шүүх дор дурдсан үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх үндэслэлтэй гэж дүгнэв.

 

Шүүх ийнхүү шийдвэрлэхдээ Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1, 40.2 дахь хэсэгт заасныг үндэслэн нотлох баримтыг тал бүрээс нь бодитойгоор харьцуулан үзсэний үндсэн дээр нотлох баримтыг тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөв, эргэлзээгүй талаас нь үнэлж дүгнэсэн болно.

 

2. Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагын үндэслэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа ...******* дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 02 дугаар сарын 02-ны өдрийн 184/ШШ2023/00600 дугаартай шийдвэрээр “ ББСБ” ХХК-д 63,522,693 төгрөгийг төлбөрийг гаргуулахаар шийдвэрлэсэн. Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газраас дээрх шүүхийн шийдвэрийн дагуу“ ББСБ” ХХК-д барьцаалсан үл хөдлөх эд хөрөнгүүдийг хурааж, ******* дүүргийн 22 дугаар хороо хилчин 23-08 тоот хаягт байрлалтай 100 м.кв талбайтай хувийн сууц, 497 м.кв өмчлөлийн газрыг нийт 53,866,794 төгрөгөөр, ******* дүүргийн 34 дүгээр хороо хилчин тоот хаягт байрлалтай 28 м.кв талбайтай хувийн сууц, 685 м.кв өмчлөлийн газрыг нийт 27,341,006 төгрөгөөр тус тус үнэлж дуудлага худалдаанд оруулах талаар мэдэгдсэн. Дээрх үнэлгээний тайлантай танилцахад зах зээлийн үнэлгээнээс хэт багаар үнэлсэн, хэрхэн үнэлгээг тогтоож байгаа нь ойлгомжгүй, ******* дүүргийн 22 дугаар хороо хилчин 23-08 тоот хаягт байрлалтай 100 м.кв талбайтай хувийн сууц дотор байгаа мөөгний үйлдвэрийн тоног төхөөрөмжийг үнэлгээнд оруулаагүй, уг хувийн сууцыг үнэлэхдээ төлбөр авагчийг байлцуулаагүй гаднаас нь үнэлсэн тул үнэлгээг хүчингүй болгож өгнө үү   ... хэмээн тодорхойлдог.

 

Хариуцагч Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа.... ******* дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 02 дугаар сарын 02-ны өдрийн 184/ШШ2023/00600 дугаартай шийдвэрээр “ ББСБ” ХХК-нд 63,522,693 төгрөгийг төлбөрийг гаргуулахаар шийдвэрлэсэн шийдвэрт ******* дүүргийн 22 дугаар хороо хилчин 23-08 тоот хаягт байрлалтай 100 м.кв талбайтай хувийн сууц, 497 м.кв өмчлөлийн газар, ******* дүүргийн 34 дүгээр хороо хилчин тоот хаягт байрлалтай 28 м.кв талбайтай хувийн сууц, 685 м.кв өмчлөлийн газрыг тус тус үүргийг гүйцэтгэлийг хангуулахаар шийдвэрлэсэн бөгөөд шүүхийн шийдвэрийг албадан гүйцэтгүүлэх захирамж, шүүхийн гүйцэтгэх хуудсанд дээрх 4 үл хөдлөх эд хөрөнгөөс үүргийг гүйцэтгэлийг хангуулахаар шүүхээс бичсэн тул хөрөнгийн үнэлгээ гаргуулах тогтоолыг үйлдэж, эрх бүхий үнэлгээний байгууллагаар шинжээч томилж үнэлгээг гаргуулсан. Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газраас Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн дагуу шийдвэр гүйцэтгэх ажиллагаа явуулсан тул нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй гэж мэтгэлцдэг.

 

3. ******* дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 02 дугаар сарын 02-ны өдрийн 184/ШШ2023/00600 дугаартай шүүгчийн захирамжаар хариуцагчийн зөвшөөрлийг батлаж, хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн байна. Уг захирамжид хариуцагч нар нь нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрч 63,449,994.51 төгрөгийг хуваарийн дагуу “ ББСБ” ХХК-д төлж барагдуулахаар, уг төлбөрийг төлж барагдуулаагүй тохиолдолд нэхэмжлэлийг шаардлагын дагуу барьцаа хөрөнгө болох хариуцагч Д.*******ий өмчлөлийн ******* дүүргийн 22 дугаар хороо хилчин 23-08 тоот хаягт байрлалтай 100 м.кв талбайтай хувийн сууц, 497 м.кв өмчлөлийн газар, ******* дүүргийн 34 дүгээр хороо хилчин тоот хаягт байрлалтай 28 м.кв талбайтай хувийн сууц, 685 м.кв өмчлөлийн газар болох үл хөдлөх эд хөрөнгөөр үүргийг гүйцэтгэлийг хангуулахаар шийдвэрлэжээ.

Хариуцагч Д.*******, нар шүүхийн захирамжийг сайн дураар биелүүлээгүй тул “ ББСБ” ХХК-иас шүүхэд шүүхийн шийдвэрийг албадан гүйцэтгүүлэх тухай хүсэлт гаргасны дагуу ******* дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 05 дугаар сарын 12-ны өдрийн 184/ШЗ2023/08610 дугаартай шүүгчийн захирамжаар шүүхийн шийдвэрийг албадан гүйцэтгүүлэхээр шийдвэрлэж, 2023 оны 05 дугаар сарын 12-ны өдрийн 184/ГХ2023/00964 дугаартай гүйцэтгэх хуудас бичигдэн Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын 2023 оны 06 дугаар сарын 09-ний өдрийн 23390******* дугаартай Шийдвэр гүйцэтгэх ажиллагаа үүсгэх тухай тогтоолоор шийдвэр гүйцэтгэх ажиллагааг эхлүүлсэн байна.

Шүүхийн шийдвэр гүйцэтгэх хуулийн 44 дүгээр зүйлийн 44.2.1 дэх хэсэгт зааснаар талуудыг дуудан ирүүлэх ажиллагааг явуулж, төлбөр төлөгч Д.*******, нарыг зарлан дуудах хуудсаар дуудаж мэдэгдэл хүлээлгэн өгч баримтжуулсан бөгөөд төлбөр төлөгч нь шийдвэр гүйцэтгэх ажиллагаанд итгэмжлэгдсэн төлөөлөгчөөр Д.*******ийг төлөөлүүлэх итгэмжлэлийг шийдвэр гүйцэтгэх ажиллагааны явцад гаргасан байна. Төлбөр төлөгч нар шүүхийн шийдвэрийг биелүүлээгүй тул шүүхийн шийдвэр, гүйцэтгэх хуудсанд бичигдсэний дагуу Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газраас 2023 оны 11 дүгээр сарын 07-ны өдөр 23390*******/03 дугаартай эд хөрөнгө битүүмжлэх тухай тогтоолыг төлбөр төлөгч Д.*******д танилцуулан байлцуулж, ******* дүүргийн 22 дугаар хороо хилчин 23-08 тоот хаягт байрлалтай 100 м.кв талбайтай хувийн сууц, 497 м.кв өмчлөлийн газар, ******* дүүргийн 34 дүгээр хороо хилчин тоот хаягт байрлалтай 28 м.кв талбайтай хувийн сууц, 685 м.кв өмчлөлийн газар болох үл хөдлөх эд хөрөнгүүдийг битүүмжилсэн байна.

Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын 2024 оны 01 дүгээр сарын 16-ны өдрийн 1/10 дугаартай шинжээч томилох тухай тогтоолын дагуу ******* дүүргийн 22 дугаар хороо хилчин 23-08 тоот хаягт байрлалтай 100 м.кв талбайтай хувийн сууц, 497 м.кв өмчлөлийн газар, ******* дүүргийн 34 дүгээр хороо хилчин тоот хаягт байрлалтай 28 м.кв талбайтай хувийн сууц, 685 м.кв өмчлөлийн газрын зах зээлийн үнийг тогтоолгохоор шинжээчээр “Сүлд үнэлгээ” ХХК-ийн мэргэшсэн үнэлгээчин ыг томилжээ.

“Сүлд үнэлгээ” хөрөнгө, даатгалын хохирлын үнэлгээний ХХК-ийн Хөрөнгийн үнэлгээний тайлангаар ******* дүүргийн 22 дугаар хороо хилчин 23-08 тоот хаягт байрлалтай 100 м.кв талбайтай хувийн сууц, 497 м.кв өмчлөлийн газар болох үл хөдлөх эд хөрөнгө нийт 53,866,794 төгрөгөөр, ******* дүүргийн 34 дүгээр хороо хилчин тоот хаягт байрлалтай 28 м.кв талбайтай хувийн сууц, 685 м.кв өмчлөлийн газар болох үл хөдлөх эд хөрөнгө нийт 27,341,006 төгрөгөөр тус тус үнэлж, зах зээлийн үнийг тогтоожээ.

Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын дээрх шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагаа болон хөрөнгийн үнэлгээ тогтоолгох ажиллагаа нь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх хуулийн 44, 49, 54, 55 дугаар зүйлд заасны дагуу явагдсан бөгөөд Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийг зөрчөөгүй байна.

“Сүлд үнэлгээ” хөрөнгө, даатгалын хохирлын үнэлгээний ХХК-ийн Хөрөнгийн үнэлгээний тайланг Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар хуульд заасан хугацаанд ирүүлсэн бөгөөд Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газраас төлбөр төлөгч Д.*******д Шүүхийн шийдвэр гүйцэтгэх хуулийн 55 дугаар зүйлийн 55.3 дахь хэсэгт зааснаар хөрөнгийн үнэлгээний тайланг мэдэгдсэн болох нь Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын 2024 оны 01 дүгээр сарын 28-ны өдрийн 4-176/3086 дугаартай албан бичгээр тогтоогдож байна /хх-113х/.

Хариуцагч Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газраас ******* дүүргийн 22 дугаар хороо хилчин 23-08 тоот хаягт байрлалтай 100 м.кв талбайтай хувийн сууц, 497 м.кв өмчлөлийн газар, ******* дүүргийн 34 дүгээр хороо хилчин тоот хаягт байрлалтай 28 м.кв талбайтай хувийн сууц, 685 м.кв өмчлөлийн газрыг тус тус үүргийг гүйцэтгэлийг хангуулахаар шийдвэрлэсэн бөгөөд шүүхийн шийдвэрийг албадан гүйцэтгүүлэх захирамж, шүүхийн гүйцэтгэх хуудсанд дээрх 4 үл хөдлөх эд хөрөнгөөс үүргийг гүйцэтгэлийг хангуулахаар шийдвэрлэсэн тул ******* дүүргийн 22 дугаар хороо хилчин 23-08 тоот хаягт байрлалтай 100 м.кв талбайтай хувийн сууц доторх мөөгний тоног төхөөрөмжийн үнэлгээ гаргуулан үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар шийдвэрлэх боломжгүй гэсэн тайлбар нь хууль зүйн үндэслэлтэй бөгөөд шүүхийн шийдвэрт заасан барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулах нь хууль зүйн үндэслэлтэй байна.

Харин төлбөр авагч “ ББСБ” ХХК нь ******* дүүргийн 22 дугаар хороо хилчин 23-08 тоот хаягт байрлалтай 100 м.кв талбайтай хувийн сууц доторх мөөгний үйлдвэрийн тоног төхөөрөмжийг төлбөрт тооцож авахыг зөвшөөрсөн тохиолдолд үнэлгээг дахин гаргуулж төлбөр тооцох боломжтой бөгөөд шүүх хуралдаанд зохигчдын тайлбараар төлбөр авагч “ ББСБ” ХХК энэ асуудлаар эвлэрэн хэлэлцэх тохиролцоонд хүрээгүй болох нь тогтоогдож байна.

 

4. “Сүлд үнэлгээ” хөрөнгө, даатгалын хохирлын үнэлгээний ХХК-ийн мэргэшсэн үнэлгээчин нь ******* дүүргийн 22 дугаар хороо хилчин 23-08 тоот хаягт байрлалтай 100 м.кв талбайтай хувийн сууц, 497 м.кв өмчлөлийн газар, ******* дүүргийн 34 дүгээр хороо хилчин тоот хаягт байрлалтай 28 м.кв талбайтай хувийн сууц, 685 м.кв өмчлөлийн газрын үл хөдлөх эд хөрөнгүүдийн зах зээлийн үнийг тогтоохдоо Шүүхийн шинжилгээний тухай хууль, Хөрөнгийн үнэлгээний тухай хууль, Үнэлгээний олон улсын стандартыг зөрчөөгүй болох нь үл хөдлөх эд хөрөнгийн үнэлгээний тайлан болон гэрч ы шүүх хуралдаанд өгсөн... ******* дүүргийн 22 дугаар хороо хилчин 23-08 тоот хаягт байрлалтай 100 м.кв талбайтай хувийн сууц, 497 м.кв өмчлөлийн газрыг гадна талаас нь газрын байршил, барилгын бүтээц хийцлэл, үл хөдлөх эд хөрөнгийг үнэлэх аргачлалын дагуу үнэлгээг гаргасан, тухайн хувийн сууц дотор нь орж үнэлэх гэхэд төлбөр төлөгч Д.******* хүрэлцэн ирээгүй, шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагаас хувийн сууц доторх барилгын зургийг авч, зургаар байшин доторх барилгын бүтээц хийцлэлийг харж үнэлсэн, Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын шинжээч томилох тухай тогтоолд үл хөдлөх эд хөрөнгийн үнэлгээ тогтоох үүргийг шинжээчид олгосон бөгөөд байшин доторх тоног төхөөрөмжийн үнэлгээг тогтоох талаар заагаагүй...гэсэн мэдүүлгээр тогтоогдож байна.

Нэхэмжлэгч Д.*******ий шүүх хуралдаанд өгсөн.... ******* дүүргийн 34 дүгээр хороо хилчин тоот хаягт байрлалтай 28 м.кв талбайтай хувийн сууц, 685 м.кв өмчлөлийн газрын нийт 27,341,006 төгрөгийн үнэлгээг хүлээн зөвшөөрч байгаа, харин ******* дүүргийн 22 дугаар хороо хилчин 23-08 тоот хаягт байрлалтай 100 м.кв талбайтай хувийн сууц, 497 м.кв өмчлөлийн газрын нийт 53,866,794 төгрөгийг хүлээн зөвшөөрөхгүй, тухай хувийн сууц доторх мөөгний үйлдвэрийн тоног төхөөрөмжийг үнэлээгүй, газрыг бага үнэлгээгээр үнэлсэн...гэсэн мэдүүлгээр үл хөдлөх эд хөрөнгийн үнэлгээг зах зээлийн ханшаар үнэлээгүй гэж үзэх үндэслэлгүй бөгөөд “Сүлд үнэлгээ” хөрөнгө, даатгалын хохирлын үнэлгээний ХХК-ийн мэргэшсэн үнэлгээчин ы гаргасан үнэлгээг хүчингүй болгох хууль зүйн үндэслэл тогтоогдохгүй байна.

“Сүлд үнэлгээ” хөрөнгө, даатгалын хохирлын үнэлгээний ХХК-ийн мэргэшсэн үнэлгээчин ы хөрөнгийн үнэлгээний тайланд маргаан бүхий ******* дүүргийн 22 дугаар хороо хилчин 23-08 тоот хаягт байрлалтай 100 м.кв талбайтай хувийн сууц, 497 м.кв өмчлөлийн газар болох үл хөдлөх эд хөрөнгийн үнийг тогтоохдоо газрыг 4,294,080 төгрөг, хувийн сууцыг 38,889,527 төгрөг, гражийн барилгыг 10,683,187 төгрөг нийт 53,866,794 төгрөгөөр үнэлсэн нь тайлангаар зах зээлийн үнээс бага үнэлэсэн гэж үзэх үндэслэлгүй, нэхэмжлэгч Д.******* нь зах зээлийн ханшаас багаар үнэлсэн гэж тайлбарладаг боловч тайлбараа шүүхэд нотлоогүй, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэлийн шаардлагаа нотолсон нотлох баримтыг шүүхэд өөрөө гаргаж өгөх үүргээ биелүүлээгүй буюу нэхэмжлэлийн шаардлагаа шүүхэд нотлож чадаагүй болно.

 

5. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх хуулийн 55 дугаар зүйлийн 55.1 дэх хэсэгт “Шийдвэр гүйцэтгэгч төлбөр төлөгчийн битүүмжлэгдсэн, барьцаалагдсан, хураагдсан хөрөнгийг гүйцэтгэх баримт бичгийн шаардлагын гүйцэтгэлд суутгах бол тухайн хөрөнгийг битүүмжилсэн, барьцаалсан, хурааснаас хойш 1 сарын дотор түүний чанар, эрэлт, элэгдлийн байдал болон хөрөнгийн үнэлгээний талаар төлбөр төлөгчийн саналыг харгалзан орон нутгийн зах зээлийн тухайн үеийн ханшаар үнэлж, энэ тухай оролцогч талуудад мэдэгдэж, тэмдэглэл хөтөлнө” гэж, мөн зүйлийн 55.3 дахь хэсэгт “Шийдвэр гүйцэтгэгч хөрөнгийн үнэлгээг үнэлгээчнээр тогтоолгосон бол үнэлгээчний тайланг хүлээн авснаас хойш ажлын 3 өдрийн дотор талуудад мэдэгдэж, тайланг танилцуулж, санал хүсэлтийг авч тэмдэглэл хөтөлнө” гэж заасантай Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагаа нийцэж байх бөгөөд нэхэмжлэгч Д.*******ий үнэлгээг хүчингүй болгох тухай нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

 

6. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70.200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээх нь үндэслэлтэй байна.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.3, 116, 118 дугаар зүйлд заасныг тус тус удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

 

1. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх хуулийн 55 дугаар зүйлийн 55.1, 55.3 дахь хэсэгт заасныг баримтлан хариуцагч Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт холбогдох Үнэлгээ хүчингүй болгуулах тухай нэхэмжлэгч Д.*******ий нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70.200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш давж заалдах журмаар 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний Хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй бөгөөд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар шийдвэрийг гардаж авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүйг дурдсугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                  Т.АРИУНБОЛД