Орхон аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2017 оны 11 сарын 27 өдөр

Дугаар 00395

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

                                     МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Орхон аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ш.Эрдэнэцэцэг даргалж

Улсын яллагч Л.Оюунтуяа

Шүүгдэгч М.Б

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Алтанзул нарыг оролцуулан тус шүүхийн хурлын танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар

Орхон аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн М.Б холбогдох эрүүгийн  хэргийг хянан хэлэлцэв.

Биеийн байцаалт: Монгол Улсын иргэн, 1979 онд төрсөн, 38 настай, эрэгтэй,  ам бүл 4, эхнэр 2 хүүхдийн хамт,  оршин суудаг, урьд ял шийтгүүлж байгаагүй, хэрэг хариуцах чадвартай, М.Б

Шүүгдэгч М.Б нь 2017 оны 11 дүгээр сарын 12-ны өдөр М.Н машинд сууж Орхон аймаг самбар хүргүүлэхдээ машины арын суудал дээр байсан “Sisley” брэндийн гар цүнх, түрийвч бэлэн 140.000 төгрөгийг хүч хэрэглэхгүйгээр нууцаар хууль бусаар авч нийт 425.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүхийн хэлэлцүүлэгт дараахь нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

-Шүүгдэгч М.Б шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн мэдүүлэгтээ: Үйлдсэн хэргээ хүлээн зөвшөөрч байна. Мэдүүлэг өгөхгүй, мөрдөн байцаалтын шатанд бүгдийг үнэн зөв мэдүүлсэн байгаа гэв.

-Хохирогч М.Н мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлэгтээ: ...2017 оны 11 дүгээр сарын 12-ны өдөр Яргуйт багаас город орох ажилтай явж байтал 2 хүүхэдтэй эхнэр, нөхөр 2 зам дээр зогсож байхаар нь суулгаад хаана очих уу? гэтэл Нарангийн 2-2 тоотод хүргээд өгөөч 2000 төгрөг байна гэхээр нь наад мөнгөөрөө хүүхэддээ юм авч өг би дөхүүлээд өгье гээд Их залуу баг руу салдаг уулзвар дээр буулгасан. Город ороод машинаасаа цүнхээ авах гэтэл байхгүй байсан. Тэгээд уг хүмүүсийг олоод цүнхээ авъя гэтэл бид нар аваагүй гээд өгөхгүй байхаар нь цагдаад өргөдөл гаргасан. Тус цүнх улаан өнгөтэй дотор нь эхнэрийн иргэний үнэмлэх, жолооны үнэмлэх, Худалдаа хөгжил, Төрийн банк, Хас банк, Хаан банкны картууд болон хүүхдийн угж бэлэн 140.000 төгрөг байсан. Алдсан эд зүйлээ бүрэн бүтэн хүлээн авсан. Гомдол санал байхгүй гэжээ. /хх 12-13 ху/,

Гэрч М.М мөрдөн байцаалтын шатанд өгсөн: Би нөхрийн хамт  найзынхаа байшинг барьж өгчихөөд бид архи уусан. Тэндээс зурагтын антенийг нь  багийн 2-2 тоотод хүргэж өгөх гээд зам дээрээс нэг машинд суусан. Манай нөхөр буухдаа машины хойд суудал дээр байсан улаан өнгийн цүнхийг аваад буусан байсан. Цүнхэн дотор зуу гаруй мянган төгрөг, Б гэх хүний бичиг баримт, банкны картууд байсан гэсэн мэдүүлэг /хх 24 ху/,

-Бан Хас ХХК-ийн  шинжээчийн 2017 оны 11 дүгээр сарын 20-ны өдрийн 326 дугаартай шинжээчийн дүгнэлт  /хх 15 ху/

-Ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх 33 ху/

-М.Б  яллагдагчаар татах тогтоол, яллагдагчаар байцаасан тэмдэглэл /хх 36-37 ху/

-Эд зүйл хураан авч хүлээлгэн өгсөн тэмдэглэл /хх 7-10 ху/ зэрэг болно.

Шүүхийн хэлэлцүүлгийн үед шинжилсэн нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан журмаар цугларсан, хэрэг хянан шийдвэрлэхэд хангалттай байна гэж үзэв.

Шүүгдэгч М.Б нь 2017 оны 11 дүгээр сарын 12-ны өдөр М.Н машинд сууж Орхон аймаг Баян-Өндөр сум  самбар хүргүүлэхдээ машины арын суудал дээр байсан “Sisley” брэндийн гар цүнх, түрийвч бэлэн 140.000 төгрөгийг хүч хэрэглэхгүйгээр нууцаар хууль бусаар авч нийт 425.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн болох нь шүүгдэгчийн шүүхийн хэлэлцүүлэгт хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг болон мөрдөн байцаалтын шатанд өгсөн хохирогч М.Н “...Город ороод машинаасаа цүнхээ авах гэтэл байхгүй байсан. Тэгээд уг хүмүүсийг олоод цүнхээ авъя гэтэл бид нар аваагүй гээд өгөхгүй байхаар нь цагдаад өргөдөл гаргасан. Тус цүнх улаан өнгөтэй дотор нь эхнэрийн иргэний үнэмлэх, жолооны үнэмлэх, Худалдаа хөгжил, Төрийн банк, Хас банк, Хаан банкны картууд болон хүүхдийн угж бэлэн 140.000 төгрөг байсан” гэсэн мэдүүлэг, мөн ял шийтгэлийг шалгах хуудас, эд зүйлийн үнэлгээ болон хэрэгт цугларч шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан бичгийн бусад нотлох баримтуудаар хангалттай нотлогдон тогтоогдож байна.

Шүүгдэгч М.Б дээрхи үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1.д заасан гэмт хэргийн бүрэлдэхүүний шинжийг бүрэн хангаж байх тул түүнийг бусдын хөрөнгийг нууцаар, хууль бусаар хулгайлах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцов.

Шүүгдэгч М.Б нь анх удаа хөнгөн гэмт хэрэг үйлдсэн, хохирол төлбөргүй зэргийг ял хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, үйлдсэн хэргийнх нь нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал болон түүний хувийн байдлыг харгалзан ял оногдуулах үндэстэй.

Энэ хэргийн улмаас хохирогчид 425.000 төгрөгийн хохирол учирсан бөгөөд шүүгдэгч нь төлж барагдуулсан болох нь мөрдөн байцаалтын шатанд хохирогчийн өгсөн би алдагдсан цүнх, цүнхэн дотор байсан эд зүйлээ цагдаагийн байцаагчаасаа бүрэн хүлээн авсан, 140.000 төгрөгөө хулгай хийсэн залуугаас бүтнээр нь хүлээн авсан гэх мэдүүлгээр нотлогдож байна. Иймд энэ шүүх хуралдаанаар шийдвэрлэх хохирол төлбөргүй байна.

Хэрэгт хураагдсан эд мөрийн баримтгүй, битүүмжилсэн хөрөнгөгүй, шүүгдэгч цагдан хоригдоогүй, бусдад төлөх төлбөргүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд ирээгүйг тус тус дурьдах нь зүйтэй.