Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2024 оны 06 сарын 17 өдөр

Дугаар 102/ШШ2024/03198

 

 

                                   

 

 

 

2024 оны 06 сарын 17 өдөр             

          Дугаар 102/ШШ2024/03198

Улаанбаатар хот

 

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Н.Хангал даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар:

 

Нэхэмжлэгч: Баянзүрх дүүрэг, 5 дугаар хороо, Өлгий 23 дугаар гудамж, 311 тоотод оршин суух хаягтай, у

 

Нэхэмжлэгч: Баянзүрх дүүрэг, 5 дугаар хороо, Өлгий 23 дугаар гудамж, 311 тоотод оршин суух хаягтай, п

 

Хариуцагч: Баянгол дүүрэг, 7 дугаар хороо, Дэнж хотхон 7-26 тоотод оршин суух хаягтай, м

 

Нэхэмжлэлийн шаардлага: 5,500,000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдааны оролцогч:

Нэхэмжлэгч Д.У

Хариуцагчийн өмгөөлөгч Б.М

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга С.Жанар 

/Хариуцагчийн хүсэлтээр түүний эзгүйд хэргийг хянан шийдвэрлэсэн/

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1. Хариуцагч Ө.мхолбогдох нэхэмжлэлийн шаардлага, үндэслэлээ нэхэмжлэгч нар дараах байдлаар тайлбарласан. Үүнд:

Д.у, А.пбид хоёр 2023 оны 7 дугаар сарын 23-ны өдөр зарын дагуу Ө.м гэдэг хүнтэй уулзаж, түүний хүсэлтийн дагуу Өлзийт хороолол буюу Шувуун фабрикт байх цэцэрлэг болон 59 дүгээр сургуулийн гадна тохижилтын ажил хийхээр болсон.

Бид уг ажлыг гүйцэтгэхтэй холбоотой ямар нэгэн бичгээр байгуулсан гэрээ байхгүй, гэхдээ амаар тохиролцсон. Бид 15 хоног ажиллаад цалингаа авах гэтэл “цалинг чинь өгнө, эхлээд ажлаа дуусгачих, тэгээд цалингаа ав” гэж хэлсэн. Бид хоёр 2023 оны 7 дугаар сарын 22-ны өдрөөс 2023 оны 9 дүгээр сарын 30-ны өдрийг хүртэл ажилласан боловч бидэнд цалин гэж нэг ч төгрөг өгөөгүй. Гэтэл бид зарим тохиолдолд хичээлээ тараад орой 16 цагаас шөнийн 1 цаг хүртэл ажилладаг байсан.

Ө.м нь ажил хийлгэж байх үедээ “...цалинг чинь өгнө” гэж хэлдэг байсан хэрнээ одоо “...биднийг ажиллуулсан хүн нь өөр хүн учраас цалин өгөхгүй” гэж тайлбарлаж байгаа нь үндэслэлгүй байна.

Бид анхнаасаа Ө.м гэдэг хүнтэй амаар тохиролцож ажил хийсэн учраас хариуцагчаас мөнгө гаргуулах нь зүйтэй гэж үзэж байна. Бид анх хийсэн ажлын хөлс 4,500,000 төгрөгийг Д.ут, 2,000,000 төгрөгийг А.под олгуулахаар нэхэмжилсэн. Гэхдээ Д.у нь 3,500,000 төгрөг, А.пнь 2,000,000 төгрөгийг хийсэн ажлын хөлсөндөө нэхэмжилж байгааг хариуцагчаас гаргуулж өгнө үү гэжээ. 

 

2. Хариуцагч шүүхэд гаргасан тайлбартаа: Нэхэмжлэлийг дараах үндэслэлээр зөвшөөрөхгүй.

1/ Хариуцагч Ө.м нь нэхэмжлэгч Д.у болон А.пнартай ямар нэг гэрээний харилцаанд ороогүй, хөдөлмөрийн гэрээ байгуулаагүй, цалин мөнгө өгч байсан удаа байхгүй. Хариуцагч нарыг бодит байдал дээр жинхэнэ ажиллуулж байсан хүмүүс нь Б.н, Жж гэх хүмүүс байгаа. Тэд захиалагч С.Дэ 2023 оны 7 дугаар сарын 18-ны өдөр ажил гүйцэтгэх гэрээ байгуулж, Өлзийт хорооны 54 дүгээр сургуулийн гадна талбай тохижилт, мөн Хан-Уул дүүрэг, Туул тосгонд 144 дүгээр цэцэрлэгийн гадна талбайн тохижилтын ажлыг хийж эхлүүлсэн. Хариуцагч Ө.м нь Жжхамаатан буюу үеэлүүд бөгөөд тэрээр хариуцагчид “талбай хариуцаж, ажилчдыг хянаж, ажлыг нь хийлгүүлэх хүн хэрэгтэй байна ажиллаад өгөөч” гэсэн санал тавьсан. Тухайн үед Б.н, Жж нар Тэрэлжид амралтын газрын гадна талбайн тохижилт хийж байсан учир санал тавьсан байх. Хариуцагч Ө.м нь зөвхөн нэхэмжлэгч нарын хийсэн ажлыг хянан шалгах үүрэгтэй буюу нэхэмжлэгч нартай адил ажилтан байсан. Тухайн ажлууд удааширч хүндрэлтэй болох үед захиалагч нь ажилчин н.Дашцэрэн, Д.у нартай тохиролцож Өлзийт 54 дүгээр сургуулийн гадна талбай ажлыг хийлгэж дуусгасан. Д.у н.Датохиролцож А.Павчирч ажил хийлгэсэн гэж ойлгож байна.

2/ Иргэний хуулийн 64 дүгээр зүйлийн 64.1-д “Төлөөлүүлэгч нь төлөөлөгч болон түүнтэй хэлцэл хийх гуравдагч этгээдэд төлөөлүүлэх тухайгаа болон төлөөлөгчийн бүрэн эрхийн талаар амаар, эсхүл бичгээр, эсхүл цахим хэлбэрээр мэдэгдсэнээр төлөөлөгчид бүрэн эрх олгож болно”, 65 дугаар зүйлийн 65.2-т “Төлөөлөгч нь бусдыг төлөөлж байгаагаа мэдэгдэлгүйгээр хэлцэл хийсэн бол түүнтэй хэлцэл хийсэн этгээд бусдыг төлөөлж байгаа этгээдтэй хэлцэл хийж байгаагаа мэдэх ёстой байсан тохиолдолд төлөөлүүлэгчид хэлцлийн үр дагавар үүснэ” гэж заасан.

Дээрх хуулийн зохицуулалтаас үзэхэд Ө.м нь бусдыг төлөөлж ажил гүйцэтгүүлсэн болохоос яг бодитоор нэхэмжлэгч нартай гэрээний ямар ч харилцаанд ороогүй. Иймд нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

3. Нэхэмжлэгчээс дараах баримтуудыг шүүхэд гаргаж өгсөн. Үүнд: итгэмжлэл /хх4/.

 

4. Хариуцагчаас дараах баримтуудыг шүүхэд гаргаж өгсөн. Үүнд: 2023 оны 7 дугаар сарын 18-ны өдрийн №АГ/23-01 дугаартай “Ажил гүйцэтгэх гэрээ” /хх22-26/.

 

5. Талуудын хүсэлтээр дараах баримтыг шүүхээс бүрдүүлсэн. Үүнд: үзлэгийн тэмдэглэл /хх32-43, 53-58/.

 

Зохигчийн тайлбар, хэрэгт цугларсан баримтуудыг судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

Нэг.

 

1. Нэхэмжлэгч А.п, Д.у нар хариуцагч Ө.мхолбогдуулж 6,500,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг гарган шүүхэд хандсан.

 

2. Шүүх хуралдаанд нэхэмжлэгч А.п2,000,000 төгрөг, нэхэмжлэгч Д.у 3,500,000 төгрөг болгон багасгаж байна. Нэхэмжлэгч нарын зүгээс өөрсдийн шаардлагын үндэслэлээ “...2023 оны 7 дугаар сарын 22-ны өдрөөс 2023 оны 9 дүгээр сарын 30-ны өдрийг хүртэл хугацаанд хийсэн ажлын хөлсийг гаргуулна” гэж тайлбарласан.

 

3. Дээрх шаардлагын үндэслэлээ нэхэмжлэгч “...бид 2023 оны 7 дугаар сарын 22-ны өдрөөс 2023 оны 9 дүгээр сарын 30-ны өдрийг хүртэл хугацаанд гадна талбайн ажил гүйцэтгэсэн, ...гэвч нэг ч төгрөг аваагүй учир ажлын хөлсөө нэхэмжилж байна, ...Ө.мтай бид амаар тохирсон учир түүнээс л мөнгөө авна” гэж тайлбарласан.

 

4. Хариуцагч Ө.м өөрт холбогдох нэхэмжлэлийг бүхэлд нь эс зөвшөөрсөн татгалзлаа “...бусдыг төлөөлж ажил хийлгүүлсэн, бодитоор нэхэмжлэгч нартай гэрээний харилцаанд ороогүй, хариуцах ёстой этгээд биш” гэсэн агуулгаар тайлбарлаж байна.

 

5. Харин 2023 оны 7 дугаар сарын 22-ны өдрөөс 2023 оны 9 дүгээр сарын 30-ны өдрийг хүртэл хугацаанд нэхэмжлэгч нар гадна талбайн тохижилтын ажил хийсэн болон  нэхэмжлэгч А.п2,000,000 төгрөг, нэхэмжлэгч Д.у 3,500,000 төгрөгийн хэмжээний ажлыг хийж гүйцэтгэсэн үйл баримтын талаар зохигчид маргаангүй.

 

Хоёр.

 

1. Иргэний хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд зохигчид өөрийн шаардлага болон татгалзлаа нотлох, нотлох баримтаа шүүхэд цуглуулж өгөх үүрэгтэй ба энэхүү үүргийнхээ хүрээнд гэрч асуулгах, шинжээч томилуулах, үзлэг болон туршилт хийлгэх, шүүхийн журмаар нотлох баримт гаргуулах зэрэг эрхүүдийг эдэлдэг.

 

2. Мөн иргэний хэргийн оролцогчдоос хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад гаргасан тайлбар нотлох баримтаар үнэлэгдэхийг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.1, 25.2.2, 37 дугаар зүйлийн 37.2, 38 дугаар зүйлийн 38.1 дэх хэсгүүдэд заасан. 

 

3. Нэхэмжлэгч нарын зүгээс өөрсдийн шаардлагаа нотлохоор шүүхийн журмаар 2024 оны 5 дугаар сарын 13-ны өдөр үзлэг хийлгэсэн. Уг үзлэгийн тэмдэглэлд авагдсан мэдээллийг шүүхэд гэрчээр асуугдсан С.Дэлгэрбатын “...Манал, Жж, Нараа гэж хүмүүстэй зарын дагуу уулзсан. Би ажлын хөлсийг Жж гэж хүн рүү шилжүүлсэн, ...өмнө нь ажиллаж байсан хүмүүс нь ажил хийхгүй, архи уугаад байсан учир би шаардлага тавьсан. Ингэснээр нэхэмжлэгч гэх энэ 2 хүүхэд ирж талбай дээр ажилласан,  ...харин Манал нь тухайн үед талбайн даамлаар ажиллаж байсан” гэх мэдүүлэг, хариуцагч Ө.мын 2024 оны 5 дугаар сарын 13-ны өдөр шүүх хуралдаанд гаргасан “...Б.Жжын хүсэлтээр ажил гүйцэтгүүлэхээр нэхэмжлэгч нартай тохиролцож ажил гүйцэтгүүлсэн, гэхдээ би төлбөрийг төлөхгүй, Жж төлбөрийг хариуцах ёстой” гэсэн тайлбарыг хэрэгт авагдсан 2023 оны 7 дугаар сарын 18-ны өдөр “Веллко инк” ХХК-ийн Б.Жжтай байгуулсан №АГ/23-01 тоот “Ажил гүйцэтгэх гэрээ”-тэй харьцуулан судлахад дараах дүгнэлтэд хүрэхээр байна. Үүнд:

 

3.1. Хариуцагч Ө.м нь нэхэмжлэгч А.п, Д.у нараар гадна талбайн тохижилтын ажил хийлгэхэд туслуулсан буюу талуудын хооронд хөлсөөр ажиллах гэрээний харилцаа үүссэн, уг харилцаа хүчин төгөлдөр гэж үзэх нь Иргэний хуулийн 8 дугаар зүйлийн 8.1.1, 40 дүгээр зүйлийн 40.1, 42 дугаар зүйлийн 42.1, 43 дугаар зүйлийн 43.1, 43.1.1, 359 дүгээр зүйлийн 359.1 дэх хэсгүүдэд нийцнэ.

 

3.2. Иргэний хуулийн 359 дүгээр зүйлийн 359.1 дэх хэсэгт “Хөлсөөр ажиллах гэрээгээр ажиллагч нь тохиролцсон ажил, үйлчилгээг гүйцэтгэх, ажиллуулагч хөлс төлөх үүргийг тус тус хүлээнэ” гэж заасан бөгөөд хариуцагч Ө.м нэхэмжлэгч нарт гэрээний төлбөрийг төлөх үүрэгтэй.

 

4. Дээрх үндэслэлээр хариуцагч Ө.маас 2,000,000 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч А.под, 3,500,000 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Д.ут тус тус олгоно. 

 

Гурав.

 

1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1,  60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсгүүдэд зааснаар нэхэмжлэгч нараас улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 118,950 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Ө.маас 102,950 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч нарт олгоно.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн  115.2.1, 116, 118 дугаар зүйлийг удирдлага болгон 

                                                ТОГТООХ нь:

 

1. Иргэний хуулийн 359 дүгээр зүйлийн 359.1 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч Ө.маас 2,000,000 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч А.под, 3,500,000 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Д.ут тус тус олгосугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсгүүдэд заасныг баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 118,950 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Ө.маас 102,950 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Д.у, А.пнарт олгосугай. 

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2.-т зааснаар шүүхийн шийдвэрийг зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг мэдэгдсүгэй. 

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

   

 

 

 

 

 

   ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                                                        Н.ХАНГАЛ