| Шүүх | Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Төрмөнх Ариунболд |
| Хэргийн индекс | 184/2024/04734/ИОнцгой ажиллаг |
| Дугаар | 184/ШШ2024/02915 |
| Огноо | 2024-05-27 |
| Маргааны төрөл | Ажилласан жил тогтоолгох, |
Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2024 оны 05 сарын 27 өдөр
Дугаар 184/ШШ2024/02915
| 2024 05 27 | 184/ШШ2024/029******* |
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
******* дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Т.Ариунболд даргалж тус шүүхийн 1 дүгээр танхимд хийсэн шүүх хуралдаанаар,
Нэхэмжлэгч: ******* дүүрэг, 21 дүгээр хороо, *******, ******* дугаар гудамж, 2 тоот хаягт оршин суух ******* овогт ******* ******* /РД:*******/-ийн нэхэмжлэлтэй
Ажиллаж байсан байдлаа тогтоолгох тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга *******, нэхэмжлэгч А.******* оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгчээс шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: “... овогтой миний бие 1990 оны 07 дугаар сарын 01-ний өдрөөс Октябрын районы ахуй үйлчилгээний комбинатад слесариар ажилласан. 1992 оны 01 дүгээр сарын 01-ээс хувьчлалд орж, “Тулга хоршоо” болоход үргэлжлүүлэн слесариар ажилласан. Хөдөлмөрийн дэвтэрт ажилд орсон, гарсан тушаал бичигдэж баталгаажсан боловч эх тушаал нь архивд баримт өгөөгүй гэх шалтгаанаар олдохгүй байна. Надад нийгмийн даатгалын шимтгэл төлсөн тодорхойлолт, хөдөлмөрийн дэвтэр, ойн ном, ахуй үйлчилгээний 80 жилийн ойн медалийн үнэмлэх зэрэг баримтууд байна. Иймд намайг 1990 оны 07 дугаар сарын 01-ний өдрөөс 1992 оны 10 дугаар сарын 11-ний өдөр хүртэл Октябрийн районы ахуй үйлчилгээний комбинат, “Тулга хоршоо”-нд слесариар ажиллаж байсан байдлыг тогтоож өгнө үү” гэв.
2. Хэрэгт авагдсан нотлох баримтууд
2.1 Нэхэмжлэгчээс шүүхэд ирүүлсэн нотлох баримт. Үүнд: Нэхэмжлэл, улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт, иргэний үнэмлэхийн хуулбар, ******* дүүргийн 21 дүгээр хороо Засаг даргын тодорхойлолт, Нийслэлийн архивын газрын тодорхойлолт, Үндэсний төв архивын тодорхойлолт, Баянгол дүүргийн Нийгмийн даатгалын газрын тодорхойлолт, А.*******ын 112664 дугаартай хөдөлмөрийн дэвтрийн хуулбар, Үйлдвэрлэлийн хоршоолол, ахуйн үйлчилгээний хүндэт тэмдгийн үнэмлэхийн хуулбар, Өндөр хааны үр сад Партизанчууд номны хуулбар, гэрч Г.Хишигт, нарын тодорхойлолт, хөдөлмөрийн дэвтрийн хуулбар.
2.2 Шүүхийн журмаар цуглуулсан баримтууд: гэрч Э Г.Хишигт, нарыг гэрчээс асуусан тэмдэглэл.
Хэрэгт цугларсан бичмэл нотлох баримтуудыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
1. Нэхэмжлэгч А.*******ын гаргасан ажиллаж байсан байдлаа тогтоолгох тухай хүсэлтийг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 1******* дугаар зүйлийн 1*******.2.1 дэх хэсэгт заасны дагуу хангаж шийдвэрлэв.
2. Нэхэмжлэгч А.******* нь 1990 оны 7 дугаар сарын 01-ний өдрөөс 1992 оны 02 дугаар сарын 01-ний өдрийг хүртэл Улаанбаатар хотын Октябрын районы ахуйн үйлчилгээний комбинатад оёдлын тасагт слесарь, 1992 оны 02 дугаар сарын 01-ний өдрөөс 1992 оны 10 дугаар сарын 01-ний өдрийг хүртэл Тулга хоршоонд слесариар тус тус ажиллаж байсан байдлыг тогтоолгохоор тус шүүхэд нэхэмжлэл гаргажээ.
3.Тэрээр өөрийн оршин суугаа газрын харьяалах шүүхэд хандан хүсэлт гаргасан нь түүний иргэний үнэмлэхийн нотариатаар гэрчлүүлсэн хуулбараар тогтоогдож байх ба энэ нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 136 дугаар зүйлийн 136.1 дэх хэсэг “Эрх зүйн ач холбогдол бүхий үйл явдлыг тогтоолгох тухай хүсэлтээ иргэн өөрийн оршин суугаа газрын шүүхэд гаргана” гэсэн шаардлагад нийцэж байна.
4. Шүүх нэхэмжлэгчийн хүсэлтийг буюу нэхэмжлэлийг доорх үндэслэлээр хангаж шийдвэрлэх нь зүйтэй гэж үзэв. Нэхэмжлэгч А.*******ын нэхэмжлэлийн шаардлага, үндэслэл нь хэрэгт авагдсан бичмэл баримтуудаар тогтоогдож байна.
- Гэрч : “...А.******* нь 1990 оны 7 дугаар сард Ахуй үйлчилгээний хувцас захиалга, засварын газарт слесариар ажилд орж байсан. А.*******ыг ажилд орох үед хүн хувьчилж аваад Тулга хоршоо нэртэй болсон. 3 жил гаран ажиллаад ажлаасаа гарсан” гэх шүүхэд мэдүүлсэн мэдүүлэг, хөдөлмөрийн дэвтрийн хуулбар.
- Гэрч Г.Хишигт: “...А.******* нь 1990 онд Ахуй үйлчилгээний хувцас захиалга, засварын газарт слесариар ажилд орж байсан. А.*******ыг ажилд орох үед 1990 онд манай байгууллагын нэр өөрчлөгдөөд Тулга хоршоо нэртэй болсон. А.******* нь 1992 оны 10 дугаар сард ажлаасаа гарсан санагдаж байна. Тэр байгууллага ер нь тэгээд хувьчлагдаад тарсан” гэх шүүхэд мэдүүлсэн мэдүүлэг, хөдөлмөрийн дэвтрийн хуулбар зэрэг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.2, 44.4-т заасан нотлох баримтын хэлбэрийн шаардлага хангасан баримтуудаар нотлогдож байна.
5. Иймээс нэхэмжлэгчийн хүсэлт, тэтгэвэр авах эрх үүсэж буй нөхцөл байдал, хэрэгт авагдсан бичгийн баримтуудад үндэслэн ******* овогт ******* ******* /РД:*******/-ийг 1990 оны 7 дугаар сарын 01-ний өдрөөс 1992 оны 02 дугаар сарын 01-ний өдрийг хүртэл Улаанбаатар хотын Октябрын районы ахуйн үйлчилгээний комбинатад оёдлын тасагт слесарь, 1992 оны 02 дугаар сарын 01-ний өдрөөс 1992 оны 10 дугаар сарын 01-ний өдрийг хүртэл Тулга хоршоонд слесариар тус тус ажиллаж байсан болохыг тогтоож, улсын тэмдэгтийн хураамжийг хуульд заасны дагуу улсын орлогод үлдээж шийдвэрлэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 1******* дугаар зүйлийн 1*******.2.1, 116, 118, 133 дугаар зүйлийн 133.1.1-д заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6 дахь хэсэгт зааснаар ******* овогт ******* ******* /РД:*******/-ийг 1990 оны 7 дугаар сарын 01-ний өдрөөс 1992 оны 02 дугаар сарын 01-ний өдрийг хүртэл Улаанбаатар хотын Октябрын районы ахуйн үйлчилгээний комбинатад оёдлын тасагт слесарь, 1992 оны 02 дугаар сарын 01-ний өдрөөс 1992 оны 10 дугаар сарын 01-ний өдрийг хүртэл Тулга хоршоонд слесариар тус тус ажиллаж байсан болохыг тогтоосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2 дахь хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш давж заалдах журмаар 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг тайлбарласугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Т.АРИУНБОЛД