Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2024 оны 05 сарын 27 өдөр

Дугаар 184/ШШ2024/02916

 

 

 

 

 

 

 

                  2024           05            27

                                      184/ШШ2024/02916

 

 

    МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

******* дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Т.Ариунболд даргалж тус шүүхийн 1 дүгээр танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

 

Нэхэмжлэгч: ******* дүүрэг, 02 дугаар хороо, ******* ******* дугаар гудамж, 9 тоот хаягт оршин суух ******* ******* овогт ******* ******* /РД:*******/-ийн нэхэмжлэлтэй

Ажиллаж байсан байдлаа тогтоолгох тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга ******* оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: “...Нэхэмжлэгч Г.******* миний бие нь 1967 оны 5 дугаар сарын 19-ний өдөр төрсөн бөгөөд 1987 оны 02 дугаар сарын 06-ны өдрөөс 1993 оны 4 дүгээр сар хүртэл Октябрын район буюу одоогийн БГД-ийн 34 дүгээр цэцэрлэгт багш, арга зүйчээр ажиллаж байгаад хүүхэд гаргаж декритны амралт аван амарсан. Ингээд декритны амралтаа дуусгаад НИК концерн ХХК-д 1994 оны 06 дугаар сарын 14-ний өдрөөс 1999 оны 6 дугаар сарын 15-ны өдрийг хүртэл кассчин албан тушаал дээр ажиллаж байгаад 2000 оны 8 дугаар сарын 25-ны өдрөөс эхлэн 2014 оны 4 дүгээр сарын 20-ны өдрийг хүртэл Атар өргөө ХХК-д талх нарийн боовчин албан тушаал дээр мөн тус компанийн салбар болох Өргөө импекс ХХК-д 2001 оны 10 дугаар сарын 10-аас 2005 оны 02 дугаар сарын 05-ны өдрийг хүртэл түгээж оперотероор тус тус ажиллаж байсан. Мөн Улаанбаатар төмөр замд 2014 оноос 01 дүгээр сараас тус оны 4 дүгээр сар хүртэл 2014 оны 4 дүгээр сараас Дээд од ХХК-д нярав албан тушаал дээр 2016 оны 5 дугаар сараас 2017 оны 3 дугаар сар хүртэл хуваариа нийгмийн даатгал төлж байсан болно. Нэхэмжлэгч Г.******* нь улсад нийт 21 жил 3 сар ажилласан, энэ хугацаанд 2 хүүхэд төрүүлж өгсөн мөн хуульд заасны дагуу нийгмийн даатгал, 1 жил 5 сар хувиараа нийгмийн даатгалыг нийт 22 жил 8 сар нийгмийн даатгалыг төлж байсан ба 1987 оны 02 дугаар сарын 06-ны өдрөөс 1993 оны 4 дүгээр сар хүртэл ажиллаж байсан ажилд орсон тушаал нь байдаг боловч давагдашгүй хүчин зүйл болох үер усны улмаас ажлаас гарсан тушаал өнөөдрийг хүртэл олдохгүй байгаа болно. Үүнийг гэрчлэх хамт ажиллаж байсан хүмүүсийг шүүх хуралд гэрчээр оролцуулах болно. Иймд нэхэмжлэгч Г.******* намайг нийт 25 жил 4 сар ажиллаж нийгмийн даатгал төлж тэтгэвэр тогтоолгох үндэслэл бүрдсэн нь үнэн болохыг тогтоож өгнө үү” гэв.

2. Хэрэгт авагдсан нотлох баримтууд

2.1 Нэхэмжлэгчээс шүүхэд ирүүлсэн нотлох баримт. Үүнд: Нэхэмжлэл, улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт, итгэмжлэл, төрсний гэрчилгээний хуулбар, Г.*******ийн төрсний гэрчилгээний хуулбар, Г.*******ийн иргэний үнэмлэхийн хуулбар, Улаанбаатар хотын октябрийн районы АДХ-ын гүйцэтгэх захиргааны ардын боловсролын хэлтсийн даргын 1987 оны  02 дугаар сарын 7-ны өдрийн 34 дугаартай тушаалын хуулбар, Г.*******ийн нийгмийн даатгал төлсөн баримт, лавлагаа, тодорхойлолт.

2.2 Шүүхийн журмаар цуглуулсан баримтууд: гэрч , нарыг гэрчээс асуусан тэмдэглэл, Улсын бүртгэлийн ерөнхий газрын 2024 оны 5 дугаар сарын 24-ний өдрийн 9/7006 дугаартай албан бичиг түүнд хавсаргасан баримтууд.

Хэрэгт цугларсан бичмэл нотлох баримтуудыг шинжлэн судлаад

                                                ҮНДЭСЛЭХ нь:

1. Нэхэмжлэгч Г.*******ийн гаргасан ажиллаж байсан байдлаа тогтоолгох тухай хүсэлтийг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1 дэх хэсэгт заасны дагуу хангаж шийдвэрлэв.

2. Нэхэмжлэгч Г.******* нь 1987 оны 02 дугаар сарын 6-ны өдрөөс 1993 оны 4 дүгээр 31-ний өдрийг хүртэл Улаанбаатарын хотын 34 цэцэрлэгт хүмүүжүүлэгч, багшаар ажиллаж байсан байдлыг тогтоолгохоор тус шүүхэд нэхэмжлэл гаргажээ.

 

3.Тэрээр өөрийн оршин суугаа газрын харьяалах шүүхэд хандан хүсэлт гаргасан нь түүний иргэний үнэмлэхийн нотариатаар гэрчлүүлсэн хуулбараар тогтоогдож байх ба энэ нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 136 дугаар зүйлийн 136.1 дэх хэсэг “Эрх зүйн ач холбогдол бүхий үйл явдлыг тогтоолгох тухай хүсэлтээ иргэн өөрийн оршин суугаа газрын шүүхэд гаргана” гэсэн шаардлагад нийцэж байна.

4. Шүүх нэхэмжлэгчийн хүсэлтийг буюу нэхэмжлэлийг доорх үндэслэлээр хангаж шийдвэрлэх нь зүйтэй гэж үзэв. Нэхэмжлэгч Г.*******ийн нэхэмжлэлийн шаардлага, үндэслэл нь хэрэгт авагдсан бичмэл баримтуудаар тогтоогдож байна. 

- Гэрч : “...Г.******* 34 дүгээр цэцэрлэгт багш, хүмүүжүүлэгчээр дунд, бага бүлэгт жил жилээр ээлжилж 1987-1993 он хүртэл ажилладаг байсан. Тухайн үед багш нар 360 төгрөгөөр цалинждаг байсан. Бид нарыг ажилладаг байхад ажлын бүтэн 5 өдөр, хагассайн өдөр хагас ажиллаад бүтэнсайн өдөр амардаг байсан. Цэцэрлэг 6 сарын 01-н гэж хаагаад ажилчид анги ангидаа засвар үйлчилгээ хийдэг байсан. Манай цэцэрлэгт ажилладаг байхдаа байгууллагын шагнал авч байсан. Надтай ажиллаж байхдаа нямбай, цэвэрч, ажилсаг өндөр шар охин байсан. Одоо хааяа над руу ярьдаг, холбоотой байдаг гэх шүүхэд мэдүүлсэн мэдүүлэг,     

- Гэрч : “...Г.******* 1987-1993 он хүртэл 34 дүгээр цэцэрлэгт багш, хүмүүжүүлэгчээр ажилладаг байсан. Тухайн үед бага анги, дунд анги гээд ээлжлээд ажилладаг байсан. Хагассайн бүтэнсайн өдөр амардаг. Ажлын 5 өдөр, амралтын 2 өдөр байдаг байсан. Манайх анх 24 цаг байсан. Багш нар гэхдээ өдрөөр ажилладаг байсан. Багшийн хувьд сайн багш байсан. Уралдаан тэмцээнд оролцдог багш байсан” гэх шүүхэд мэдүүлсэн мэдүүлэг зэрэг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.2, 44.4-т заасан нотлох баримтын хэлбэрийн шаардлага хангасан баримтуудаар нотлогдож байна. 

5. Иймээс нэхэмжлэгчийн хүсэлт, тэтгэвэр авах эрх үүсэж буй нөхцөл байдал, хэрэгт авагдсан бичгийн баримтуудад үндэслэн ******* ******* овогт ******* ******* /РД:*******/-ийг 1987 оны 02 дугаар сарын 6-ны өдрөөс 1993 оны 4 дүгээр 31-ний өдрийг хүртэл Улаанбаатарын хотын 34 цэцэрлэгт хүмүүжүүлэгч, багшаар ажиллаж байсан болохыг тогтоож, улсын тэмдэгтийн хураамжийг хуульд заасны дагуу улсын орлогод үлдээж шийдвэрлэв. 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118, 133 дугаар зүйлийн 133.1.1-д заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь: 

 

1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6 дахь хэсэгт зааснаар ******* ******* овогт ******* ******* /РД:*******/-ийг 1987 оны 02 дугаар сарын 6-ны өдрөөс 1993 оны 4 дүгээр 31-ний өдрийг хүртэл Улаанбаатарын хотын 34 цэцэрлэгт хүмүүжүүлэгч, багшаар ажиллаж байсан болохыг тогтоосугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2 дахь хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй. 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш давж заалдах журмаар 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг тайлбарласугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                               Т.АРИУНБОЛД