| Шүүх | Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Төрмөнх Ариунболд |
| Хэргийн индекс | 184/2024/04818/И |
| Дугаар | 184/ШШ2024/02917 |
| Огноо | 2024-05-27 |
| Маргааны төрөл | Ажилласан жил тогтоолгох, |
Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2024 оны 05 сарын 27 өдөр
Дугаар 184/ШШ2024/02917
| 2024 05 27 | 184/ШШ2024/02917 |
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
******* дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Т.Ариунболд даргалж тус шүүхийн 1 дүгээр танхимд хийсэн шүүх хуралдаанаар,
Нэхэмжлэгч: ******* дүүрэг, 21 дүгээр хороо, ******* ******* гудамж, 3 тоот хаягт оршин суух ******* овогт******* ******* /РД:*******/-ийн нэхэмжлэлтэй
Ажиллаж байсан байдлаа тогтоолгох тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга *******, нэхэмжлэгч Т.******* оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгчээс шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: “...Товуудоржийн Чулуубаатар миний бие 1987 оны 5 сараас 1992 оны 09 сарын 20-ны өдөр хүртэл Өвөрхангай аймгийн Халдваргүйтгэлийн товчоонд жолоочоор ажиллаж байсан юм.
Хөдөлмөрийн дэвтэрт миний энэхүү ажилд орсон, гарсан он сар алдаатай бичигдсэн ба Өвөрхангай аймгийн архивын тасгаас баримт шүүлгэхэд баримт гарч ирээгүй. Энэ жил тэтгэвэртээ гарах болоход ажилласан жил хүрэхгүй болсон ба надад өөр баримт олдохгүй байгаа болно. Иймд намайг 1987 оны 05 сарын 01-ний өдрөөс 1992 оны 09 сарын 20-ны өдрийг хүртэл Өвөрхангай аймгийн Халдваргүйтгэлийн товчоонд жолоочоор ажиллаж байсныг тогтоож өгнө үү” гэв.
2. Хэрэгт авагдсан нотлох баримтууд
2.1 Нэхэмжлэгчээс шүүхэд ирүүлсэн нотлох баримт. Үүнд: Нэхэмжлэл, улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт, иргэний үнэмлэхийн лавлагаа, байнгын оршин суугаа хаягийн бүртгэлийн лавлагаа, Өвөрхангай аймгийн архивын тасгийн тодорхойлолт, гэрч , нарын тодорхойлолт, Т.*******ын 309368 дугаартай хөдөлмөрийн дэвтрийн хуулбар, .
2.2 Шүүхийн журмаар цуглуулсан баримтууд: гэрч , нарыг гэрчээс асуусан тэмдэглэл.
Хэрэгт цугларсан бичмэл нотлох баримтуудыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
1. Нэхэмжлэгч Т.*******ын гаргасан ажиллаж байсан байдлаа тогтоолгох тухай хүсэлтийг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1 дэх хэсэгт заасны дагуу хангаж шийдвэрлэв.
2. Нэхэмжлэгч Т.******* нь 1987 оны 5 дугаар сарын 01-ний өдрөөс 1992 оны 9 дүгээр сарын 20-ны өдрийг хүртэл Өвөрхангай аймгийн халдваргүйтгэлийн тасагт жолоочоор ажиллаж байсан байдлыг тогтоолгохоор тус шүүхэд нэхэмжлэл гаргажээ.
3.Тэрээр өөрийн оршин суугаа газрын харьяалах шүүхэд хандан хүсэлт гаргасан нь түүний иргэний үнэмлэхийн нотариатаар гэрчлүүлсэн хуулбараар тогтоогдож байх ба энэ нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 136 дугаар зүйлийн 136.1 дэх хэсэг “Эрх зүйн ач холбогдол бүхий үйл явдлыг тогтоолгох тухай хүсэлтээ иргэн өөрийн оршин суугаа газрын шүүхэд гаргана” гэсэн шаардлагад нийцэж байна.
4. Шүүх нэхэмжлэгчийн хүсэлтийг буюу нэхэмжлэлийг доорх үндэслэлээр хангаж шийдвэрлэх нь зүйтэй гэж үзэв. Нэхэмжлэгч Т.*******ын нэхэмжлэлийн шаардлага, үндэслэл нь хэрэгт авагдсан бичмэл баримтуудаар тогтоогдож байна.
- Гэрч : “...Т.******* нь 1987 оны 5 дугаар сард жолоочоор ажилд орж байсан. 1992 онд өөр ажилд орно гээд ажлаасаа гарсан. Тухайн үед хийснээрээ цалин авдаг байсан болохоор дунджаар 300 төгрөг авдаг байсан. Төвд байхдаа ажлын 8 цагаар 6 өдөр ажилладаг. Хөдөө орон нутагт ажиллахаар бол улирлаар ажилладаг байсан. Т.******* нь тэвштэй тэрэг барьдаг ариутгалын бодисоо ачаад явдаг жолооч байсан. Өвөрхангай аймгийнхаа сумдуудаар улирлаар явдаг байсан. Хөдөө явахдаа дарга, 2 ариутгагч, 2 жолооч явдаг байсан” гэх шүүхэд мэдүүлсэн мэдүүлэг,
- Гэрч : “...Т.******* нь 1987 оны хавар жолоочоор ажилд ороод 1992 он хүртэл ажилласан. Бид нар жолооч, ариутгагчаа бараг хамт хийдэг байсан. Тухайн үед гэр хороолол нойлыг бүгдийг нь ариутгадаг байсан. Хавар, намартаа байнга хөдөөгөөр явдаг. Дуудлага гарвал зун байсан ч явна. Заримдаа Т.*******тай хамт, заримдаа өөр өөр чиглэлд явдаг байсан. Жолооч нар 300 гаран төгрөгийг цалин авдаг. Тэр үед ажлын 6 өдрөөр ажилладаг. Дуудлага ирэх юм бол амралтын өдөр байсан ч ажилладаг байсан” гэх шүүхэд мэдүүлсэн мэдүүлэг, хөдөлмөрийн дэвтрийн хуулбар зэрэг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.2, 44.4-т заасан нотлох баримтын хэлбэрийн шаардлага хангасан баримтуудаар нотлогдож байна.
5. Иймээс нэхэмжлэгчийн хүсэлт, тэтгэвэр авах эрх үүсэж буй нөхцөл байдал, хэрэгт авагдсан бичгийн баримтуудад үндэслэн ******* овогт******* ******* /РД:*******/-ийг 1987 оны 5 дугаар сарын 01-ний өдрөөс 1992 оны 9 дүгээр сарын 20-ны өдрийг хүртэл Өвөрхангай аймгийн халдваргүйтгэлийн тасагт жолоочоор ажиллаж байсан болохыг тогтоож, улсын тэмдэгтийн хураамжийг хуульд заасны дагуу улсын орлогод үлдээж шийдвэрлэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118, 133 дугаар зүйлийн 133.1.1-д заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6 дахь хэсэгт зааснаар ******* овогт******* ******* /РД:*******/-ийг 1987 оны 5 дугаар сарын 01-ний өдрөөс 1992 оны 9 дүгээр сарын 20-ны өдрийг хүртэл Өвөрхангай аймгийн халдваргүйтгэлийн тасагт жолоочоор ажиллаж байсан болохыг тогтоосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2 дахь хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш давж заалдах журмаар 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг тайлбарласугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Т.АРИУНБОЛД