| Шүүх | Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Төрмөнх Ариунболд |
| Хэргийн индекс | 184/2024/04664/И |
| Дугаар | 184/ШШ2024/02918 |
| Огноо | 2024-05-27 |
| Маргааны төрөл | Нэхэмжлэгчээс гаргасан хүсэлтийн дагуу хариуцагчийг эрэн сурвалжлах, |
Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2024 оны 05 сарын 27 өдөр
Дугаар 184/ШШ2024/02918
| 202******* 05 27 | 18*******/ШШ202*******/02*******18 |
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
******* дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Т.Ариунболд даргалж, тус шүүхийн 1 ******* танхимд хийсэн шүүх хуралдаанаар
Нэхэмжлэгч: ******* дүүрэг, ******* ******* хороо, ******* ******* ******* ******* ******* гудамж, ******* тоот хаягт оршин суух ******* овогт ******* /РД:/-ийн хүсэлттэй,
Иргэний эрх зүйн маргаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд болох эрэн сурвалжлуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд. Нарийн бичгийн дарга оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Нэхэмжлэгч шүүхэд гаргасан хүсэлтдээ:
“...“Ц. миний бие овогтой 2021 онд танилцан хамт амьдарсан. 2023 онд хүү төрсөн. 2023 оны 10 дугаар сарын 02-ны өдрөөс тусдаа амьдрах болсон. Хүү даа хүүхдийн тэтгэлэг тогтоолгохоор ******* дүүргийн иргэний шүүхэд нэхэмжлэл гаргасан боловч хариуцагчийн хаяг тодорхойгүй үндэслэлээр хэрэгсэхгүй болсон. хаана амьдарч байгааг мэдэхгүй байгаа тул хариуцагчаар оролцуулбал зохих этгээд болох эрэн сурвалжилж өгнө үү” гэжээ.
Нэхэмжлэгчээс шүүхэд ирүүлсэн нотлох баримт. Үүнд: нэхэмжлэл, ******* дүүргийн Татварын хэлтсийн 202******* оны 5 дугаар сарын 0*******-ний өдрийн 5/2671 дугаартай албан бичиг, улсын тэмдэгтийн хураамж төлсөн тухай баримт, ******* дүүргийн ******* ******* хорооны Засаг даргын тодорхойлолт, иргэний үнэмлэхийн лавлагаа, ын төрсний гэрчилгээний хуулбар, өрхийн эмчийн тодорхойлолт, ******* дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 202******* оны 5 дугаар сарын 03-ны өдрийн 18*******/ШЗ202*******/1083******* дугаартай хэргийг хэрэгсэхгүй болгох тухай захирамжийн хуулбар.
- Шүүхийн журмаар цуглуулсан баримтууд: Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад шүүхийн журмаар цуглуулсан нотлох баримтгүй болно.
ҮНДЭСЛЭХ нь:
1. Нэхэмжлэгч Ц. нь иргэний эрх зүйн маргаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд болох эрэн сурвалжлуулах тухай хүсэлтийг тус шүүхэд гаргажээ.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 155 дугаар зүйлийн 155.2 дахь хэсэгт заасны дагуу хүсэлт гаргагч нь өөрийн оршин суух нутаг дэвсгэрийн харьяалах шүүхэд хандсан байна.
3. Нэхэмжлэгчийг байлцуулахгүйгээр шийдвэрлүүлэх хүсэлт нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.1 дэхь хэсэгт заасантай нийцэж байх тул түүний эзгүйд хэргийг хэлэлцэв.
*******. Хэрэгт цугларсан баримтуудаас үзэхэд нь иргэний эрх зүйн маргаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд болох нь хүсэлт гаргагчийн тайлбар, ын төрсний гэрчилгээний хуулбар, өрхийн эмчийн тодорхойлолт, ******* дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 202******* оны 5 дугаар сарын 03-ны өдрийн 18*******/ШЗ202*******/1083******* дугаартай хэргийг хэрэгсэхгүй болгох тухай захирамжийн хуулбар зэрэг хэрэгт авагдсан нотлох баримтуудаар хариуцагчаар оролцвол зохих этгээдийг эрэн сурвалжлах шаардлага, үндэслэл нотлогдож байна гэж үзэв.
5. Иймээс хариуцагч хаягийг нэхэмжлэгч тогтоох боломжгүй байх тул эрэн сурвалжлуулахыг хүссэн түүний хүсэлтийг хангаж, хариуцагчийн хаягийг тогтоох ажиллагааг ******* дүүрэг дэх Цагдаагийн газрын хоёрдугаар хэлтэст даалгах нь зүйтэй.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 133 дугаар зүйлийн 133.1.******* дэх хэсэгт заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 155 дугаар Ест бэйс хошуу овогт Хариад овогт ийн Тэмүүжин /РД:МЭ*******0062736/-ийг эрэн сурвалжилсугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 155 дугаар зүйлийн 155.******* дэх хэсэгт заасныг баримтлан эрэн сурвалжилж, оршин байгаа хаягийг тогтоох ажиллагааг хийж гүйцэтгэхийг ******* дүүрэг дэх Цагдаагийн газрын нэг******* хэлтэст даалгасугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2 дахь хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
*******. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авсан өдрөөс хойш давж заалдах журмаар 1******* хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг тус тус тайлбарласугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Т.АРИУНБОЛД