| Шүүх | Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Төрмөнх Ариунболд |
| Хэргийн индекс | 184/2024/04997/И |
| Дугаар | 184/ШШ2024/02955 |
| Огноо | 2024-05-28 |
| Маргааны төрөл | Бусад зээл, |
Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2024 оны 05 сарын 28 өдөр
Дугаар 184/ШШ2024/02955
|
2024 05 2******* |
1*******4/ШШ2024/02955 |
Зохигчийн эвлэрлийг баталж, хэргийг
хэрэгсэхгүй болгох тухай
******* дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Т.Ариунболд би
Нэхэмжлэгч: ******* дүүрэг, 01 дүгээр хороо, ******* ******* ******* ******* байр, 302 тоот хаягт байрлах ******* ББСБ ХХК /РД:2*******09419/-ийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: ******* дүүрэг, ******* хороо, 15 гудамж, 19 тоот хаягт оршин суух /РД:/-т холбогдох,
Зээлийн гэрээний үүрэгт 1,702,455.54 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2024 оны 5 сарын 21-ний өдөр хүлээн авч, 2024 оны 5 сарын 2*******-ны өдөр иргэний хэрэг үүсгэн хянаад
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч “******* ББСБ” ХХК шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ:
“Иргэн овогтой нь манай байгууллагатай 2022 оны 10-р сарын 24-ний өдөр 22/6*******9 тоот Зээлийн болон Барьцааны гэрээ байгуулан 1,699,900 (Нэг сая зургаан зуун ерэн есөн мянга есөн зуун) төгрөгийн лизингийн зээлийг сарын 2,9 %-ийн хүүтэйгээр 12 сарын хугацаатай авсан. Зээлдэгч нь манай ББСБ-аас олгосон зээлээр “Сайн Интернэшнл” ХХК-иас Samsung А-53 загварын гар утас худалдан авсан бөгөөд зээлийн гэрээгээр олгох мөнгөн дүнг Сайн интернэшнл ХХК-ийн Хаан банкин дахь 521004*********************9 тоот дансаар хүлээн авахаар хүсэлт гаргасны дагуу уг дансанд зээлийг шилжүүлсэн. Зээлийн гэрээгээр тохирсон хуваарийн дагуу зээлдэгч нь 2022 оны 11 -р сарын 15-ны өдрөөс эхлэн cap бүр 171,000 төгрөгийн эргэн төлөлт хийх үүрэгтэй боловч эргэн төлөлтийн хуваарийг зөрчиж, 2023 оны 03-р сарын 15-ны өдрөөс хойш огт төлөлт хийгээгүй 429 хоногийн зөрчилтэйгөөр гэрээний үүргийг ноцтой зөрчиж байна. Манай байгууллагын зүгээс зээлдэгчид зээл, хүүгийн эргэн төлөлтийг хийхийг удаа дараа сануулан утсаар холбогдож, шаардах мэдэгдэл хүргүүлж, төлөлт хийх хангалттай хугацаа өгч, хүлээцтэй хандаж ирсэн. Гэвч зээлдэгч Г. нь эргэн төлөлтийн асуудалд хайхрамжгүй хандаж, гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлэлгүй Зээлийн гэрээний 2.1.10 заалт (“Ноцтой зөрчил” гэдэгт зээлдэгч зээлийн үндсэн төлбөр, хүүгийн төлбөрийг төлөх хугацааг 90 хоногоос хэтрүүлсэн болон зээлийн төлбөрийн хуваарийг 2 ба түүнээс удаа зөрчсөнийг), 7.2-т заасан нөхцөл байдлыг үүсгэсэн учир Зээлийн гэрээний 7.3-т заасны дагуу ББСБ С-21/05 тоот гэрээг дангаар цуцалж, зээл, хүүгийн төлбөр, холбогдох зардлыг гаргуулахаар энэхүү нэхэмжлэлийг гаргаж байна” гэжээ.
Зохигчид шүүхэд ирүүлсэн эвлэрлийн гэрээндээ: “...******* ББСБ ХХК-ийн нэхэмжлэлтэй хариуцагч Г.т холбогдох иргэний хэрэгт хариуцагч би нэхэмжлэлийн шаардлага 1,702,455.54 төгрөгийг бүхэлд нь хүлээн зөвшөөрч байна. Уг төлбөрийг 2024 оны 6 сарын 20-ны өдөр *******50,000 төгрөг, 2024 оны 7 сарын 20-ны өдөр *******52,455.54 төгрөгөөр төлж барагдуулна. Иймд хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү” гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч “******* ББСБ” ХХК нь хариуцагч Г.т холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт 1,702,455.54 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг тус шүүхэд гаргажээ.
Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч Г. нь “******* ББСБ” ХХК-ийн нэхэмжилсэн зээлийн гэрээний үүрэгт 1,702,455.54 төгрөгийг хүлээн зөвшөөрч, уг төлбөрийг 2024 оны 6 сарын 20-ны өдөр *******50,000 төгрөг, 2024 оны 7 сарын 20-ны өдөр *******52,455.54 төгрөгөөр төлж барагдуулахаар харилцан тохиролцож эвлэрсэн болох нь хэрэгт авагдсан зохигчийн тайлбар, хүсэлт, эвлэрлийн гэрээ болон бусад бичмэл нотлох баримтуудаар тус тус тогтоогдож байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1-д Хэрэг үүсгэснээс хойш шүүх хуралдаан хүртэлх хугацаанд зохигч эвлэрсэн... бол хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэнэ, 74.2-д Хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх боломжтой гэж үзвэл шүүгч зохигч талуудын эвлэрлийг... баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосон тухай захирамж гаргана, 74.6-д Зохигч эвлэрсэн тохиолдолд зохигч талууд нэхэмжлэлийн нийт шаардлага буюу тодорхой хэсгийн талаар тохиролцож шүүхийн өмнө эвлэрлийн гэрээ байгуулж болно. Гэрээний агуулгыг зохигч талууд бичгээр гарган түүнийг 2 тал хүлээн зөвшөөрч, гарын үсэг зурснаар эвлэрлийн гэрээ хүчин төгөлдөр болно. Эвлэрлийн гэрээ нь Иргэний хуульд нийцсэн, гуравдагч этгээдийн хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй байна гэж тус тус заажээ.
Талуудын дээрх эвлэрэл нь хуулийн дагуу, гуравдагч этгээдийн эрх ашгийг зөрчөөгүй байх тул эвлэрлийг батлах нь зүйтэй бөгөөд тухайн асуудлаар шүүхэд дахин нэхэмжлэл, гомдол гаргах эрхгүй болон захирамжийг хариуцагч сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэх талаар зохигчид танилцуулж, тайлбарласан байна.
Иймд “******* ББСБ” ХХК-ийн нэхэмжлэлтэй Г.т холбогдох зээлийн гэрээний үүрэгт 1,702,455.54 төгрөг гаргуулах тухай иргэний хэрэгт зохигчийн эвлэрлийг баталж, холбогдох иргэний хэргийг хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй гэж үзлээ
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2, 75 зүйлд заасныг удирдлага болгон
ЗАХИРАМЖЛАХ нь:
1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1 дэх хэсэгт зааснаар ******* ББСБ ХХК-ийн нэхэмжлэлтэй Г.т холбогдох иргэний хэрэгт хариуцагч нэхэмжилсэн зээлийн гэрээний үүрэгт 1,702,455.54 төгрөгийг хүлээн зөвшөөрч, уг төлбөрийг 2024 оны 6 сарын 20-ны өдөр *******50,000 төгрөг, 2024 оны 7 сарын 20-ны өдөр *******52,455.54 төгрөгөөр нэхэмжлэгч ******* ББСБ ХХК-д төлж барагдуулна гэх зохигчийн эвлэрлийг баталж, холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5 хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 42,190 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Г.аас 21,095 төгрөгийг, Төрийн сангийн 100200900941 тоот данснаас 21,095 төгрөгийг тус тус гаргуулан нэхэмжлэгч ******* ББСБ ХХК-д олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 зүйлийн 75.6 дахь заасны дагуу захирамжийг хариуцагч сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг дурдсугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4 дэх хэсэгт зааснаар зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүйг тайлбарласугай.
ШҮҮГЧ Т.АРИУНБОЛД