Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2024 оны 05 сарын 20 өдөр

Дугаар 184/ШШ2024/02780

 


 

 

 

2024 05 20

4/ШШ2024/02780

 

 

 

 

Зохигчдын эвлэрлийг баталж,

хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

 

******* дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Уранзул би,

Нэхэмжлэгч: Улаанбаатар хот, Хан-Уул дүүрэг, ******* дүгээр хороо, ******* ******* ******* 9 давхар, ******* тоот хаягт байрлах ******* ******* ББСБ ХХК ******* нэхэмжлэлтэй,

 

Хариуцагч: Улаанбаатар хот, ******* дүүрэг, дугаар хороо, хороолол, байр тоот хаягт оршин суух, овогт  /рд:НЫ9293/-д холбогдох,

 

Зээлийн гэрээний үүрэгт 4,52,225.4 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2024 оны 05 сарын 08-ны өдөр хүлээн авч, 2024 оны 05 сарын 3-ны өдөр иргэний хэрэг үүсгэн хянаад,

ТОДОРХОЙЛОХ нь:

 

******* ******* ББСБ ХХК нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: ...Зээлдэгч Г. нь манай компанийн үйлчилгээний нөхцөлийг хүлээн зөвшөөрч 202 оны 02 сарын 08-ны өдөр 02080 дугаартай хэрэглээний зээлийн зориулалттайгаар 2,789,800 төгрөгийг жилийн 35,3 хувь буюу сарын 2,94 хувийн хүүтэй нийт 24 сарын хугацаатай зээл авсан. Г.оос 02080 дугаартай зээлийн гэрээний 2,789,800 төгрөгийг одоог хүртэл бүрэн төлж барагдуулаагүй байдаг. Манай байгууллагын зүгээс зээлдэгч Г.оос удаа дараа шаардан утсаар холбогдож, гэрээнд заасан хаягаар мэдэгдэх хуудас хүргүүлсэн боловч зээлдэгч Г. зээлийн гэрээний үүргийг үл биелүүлэн үндсэн зээл, зээлийн хүү, нэмэгдүүлсэн хүүг төлөлгүй 2024 оны 05 сарын 0-ны өдрөөр 88 хоногийн хугацаа хэтрүүлсэн байна. Иргэний хуулийн 45 дүгээр зүйлийн 45. дэх хэсэгт заасны дагуу ...хуулийн этгээд нь мөнгөн хөрөнгийг хуульд заасан үндэслэл журмын дагуу тодорхой хугацаатайгаар зээлдэгчид шилжүүлэх, зээлдэгч нь гэрээнд заасан хугацаанд уг мөнгөн хөрөнгө, гэрээнд заасан бол түүний хүүг буцаан төлөх үүргийг тус тус хүлээнэ гэж заасны дагуу шүүхэд нэхэмжлэл гаргаж байна. Иймд зээлдэгч Г.оос 2024 оны 05 сарын 0-ны өдрийн байдлаар төлөгдөөгүй байгаа үндсэн зээлийн үлдэгдэл ,992,937.3 төгрөг, зээлийн хүү ,77,952.03 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 428,335.43 төгрөг, шүүхэд нэхэмжлэл гаргасантай холбогдон гарсан нотариатын зардал 3,000 төгрөг, нийт 4,52,225.09 төгрөг гаргуулахаар нэхэмжлэл гаргаж байгааг хүлээн авч шийдвэрлэж өгнө үү гэжээ.

ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч ******* ******* ББСБ ХХК нь хариуцагч Г.ид холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт 4,52,225.4 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг шүүхэд гаргажээ.

 

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад зохигчид харилцан тохиролцож эвлэрсэн болох нь зохигчдын шүүхэд ирүүлсэн эвлэрлийн гэрээгээр тогтоогдсон болно.

 

Эвлэрлийн гэрээнд: ...******* ******* ББСБ ХХК-ийн нэхэмжлэлтэй хариуцагч Г.ид холбогдох 4,52,225.4 төгрөг гаргуулах тухай иргэний хэрэгт талууд харилцан тохиролцож эвлэрлийн гэрээ байгуулж байна. Хариуцагч Г. нь 4,52,225.4 төгрөгийг өгөхийг хүлээн зөвшөөрч, төлөлтийг 2024 оны 0 сарын 30-ны өдөр 50,000 төгрөг, 2024 оны 07 сарын 30-ны өдөр 50,000 төгрөг, 2024 оны 08 сарын 30-ны өдөр 50,000 төгрөг, 2024 оны 09 сарын 30-ны өдөр 50,000 төгрөг, 2024 оны 0 сарын 30-ны өдөр 50,000 төгрөг, 2024 оны сарын 30-ны өдөр 902,225.4 төгрөгийг тус тус төлж барагдуулахаар эвлэрч байх тул хэргийг хялбаршуулсан журмаар шийдэж өгнө үү гээд нэхэмжлэгчийн төлөөлөгч, хариуцагч нар гарын үсэг зурж эвлэрлийн гэрээ үйлдсэн байна.

 

Зохигчдын эвлэрэл нь гуравдагч этгээдийн эрх ашгийг хөндөөгүй, хууль зөрчөөгүй байх тул эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зөв гэж үзэв.

 

Хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэж байгаа тул улсын тэмдэгтийн хураамжийн хэмжээг тал хувиар бууруулан тогтоож, хуульд заасан журмаар гаргуулахаар шийдвэрлэлээ.

 

Зохигч давж заалдах, хяналтын журмаар гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг тус тус дурдах нь зүйтэй байна.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2, 75 дугаар зүйл, 23 дугаар зүйлийн 23. дэх хэсэгт заасныг удирдлага болгон

 

ЗАХИРАМЖЛАХ нь:

 

.Г.ид холбогдох зээлийн гэрээний үүрэгт 4,52,225.4 төгрөг гаргуулах тухай ******* ******* ББСБ ХХК-ийн нэхэмжлэлтэй иргэний хэрэгт хариуцагч нь 2024 оны 0 сарын 30-ны өдөр 50,000 төгрөг, 2024 оны 07 сарын 30-ны өдөр 50,000 төгрөг, 2024 оны 08 сарын 30-ны өдөр 50,000 төгрөг, 2024 оны 09 сарын 30-ны өдөр 50,000 төгрөг, 2024 оны 0 сарын 30-ны өдөр 50,000 төгрөг, 2024 оны сарын 30-ны өдөр 902,225.4 төгрөгийг тус тус төлж барагдуулахаар харилцан тохиролцсон зохигчдын эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7..-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 8,385. төгрөгөөс 40,92.80 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, ******* дүүргийн Татварын хэлтсийн данснаас 40,92.80 төгрөг, хариуцагч Г.оос 40,92.80 төгрөг тус тус гаргуулж нэхэмжлэгч ******* ******* ББСБ ХХК-д олгосугай.

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75. дахь хэсэгт зааснаар энэ захирамжийг хариуцагч сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг мэдэгдсүгэй.

4.Хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн тохиолдолд зохигч давж заалдах, хяналтын журмаар гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин шийдвэрлүүлэхээр нэхэмжлэл гаргах эрхгүйг дурдсугай.

 

 

 

 

 

ШҮҮГЧ Д.УРАНЗУЛ