Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2024 оны 05 сарын 21 өдөр

Дугаар 184/ШШ2024/02806

 
 

2******* 05 21

*******/ШШ2*******/*******806

 

 

 

 

Зохигчдын эвлэрлийг баталж,

хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

 

******* дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Уранзул би,

 

Нэхэмжлэгч: Улаанбаатар хот, ******* дүүрэг, ******* дүгээр хороо, ******* дугаар хороолол, ******* тоот хаягт байрлах ******* ББСБ ХХК ******* нэхэмжлэлтэй,

 

Хариуцагч: Улаанбаатар хот, ******* дүүрэг, ******* дүгээр хороо, зээл ******* гудамж, тоот хаягт оршин суух, овогт /рд:ЧБ86091*******5/-д холбогдох,

 

Зээлийн гэрээний үүрэгт 3,6*******,522 төгрөг гаргуулж, барьцаа хөрөнгөөс үүргийн гүйцэтгэлийг хангуулах тухай нэхэмжлэлийг 2******* оны 05 сарын 08-ны өдөр хүлээн авч, 2******* оны 05 сарын 15-ны өдөр иргэний хэрэг үүсгэн хянаад,

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

******* ББСБ ХХК нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: ...Хариуцагч М. нь 2*******3 оны 09 сарын 15-ны өдөр *******, 2 дүгээр хороо, зээл ******* гудамж, тоот хаягт байршилтай 691 м.кв талбайтай, гэр бүлийн хэрэгцээний зориулалттай өмчлөх эрхтэй газар, *******, 2 дүгээр хороо, зээл ******* гудамж тоот хаягт байршилтай 95 м.кв талбайтай, хувийн сууц зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийг барьцаалж 30,000,000 төгрөгийн зээлийг сарын 3 хувийн хүүтэй, 30 сарын хугацаатайгаар зээлж 21-23092622 дугаартай зээлийн болон баталгаат ипотекийн гэрээг талууд харилцан тохирч, хүсэл зоригоо чөлөөтэй илэрхийлсний үндсэн дээр байгуулж бид мөнгийг нь бэлнээр олгосон. Гэтэл зээлдэгч М. нь зээлээ хугацаанд төлөхгүй, хугацаа хэтэрсэн хэвээр байна. Бид зээлээ яаралтай төлөх талаар удаа дараа шаардахад удахгүй төлнө гэж явсаар гэрээгээр хүлээсэн үүргээ сайн дураараа биелүүлэхгүй байгаа тул шүүхийн журмаар гаргуулах хүсэлтэй байна. Нэхэмжлэл гаргах үеийн байдлаар үндсэн зээлийн үлдэгдэл 29,907,70 төгрөг, зээлийн хүү ,607,717 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 126,335 төгрөг, нийт 3,6*******,522 төгрөг төлөх үүргээ биелүүлээгүй байна. 3,6*******,522 төгрөгийг зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлд гаргуулах. Барьцаа хөрөнгө болох Улаанбаатар хот, ******* дүүрэг, 2 дүгээр хороо, зээл ******* гудамж тоот хаягт байршилтай 700 м.кв талбайтай, Г-2201*******2881 улсын бүртгэлийн дугаартай, гэр бүлийн хэрэгцээний зориулалттай өмчлөх эрхтэй газар, ******* дүүрэг, 2 дүгээр хороо, зээл ******* гудамж тоот хаягт байршилтай 95 м.кв талбайтай, Ү-2201052891 улсын бүртгэлийн дугаартай, хувийн сууц зориулалттай, үл хөдлөх эд хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулах нэхэмжлэлийн шаардлага гаргаж байна гэжээ.

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч ******* ББСБ ХХК нь хариуцагч М.д холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт 3,6*******,522 төгрөг гаргуулж, барьцаа хөрөнгөөс үүргийн гүйцэтгэлийг хангуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг шүүхэд гаргажээ.

 

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад зохигчид харилцан тохиролцож эвлэрсэн болох нь зохигчдын шүүхэд ирүүлсэн эвлэрлийн гэрээгээр тогтоогдсон болно.

 

Эвлэрлийн гэрээнд: ...******* ББСБ ХХК-ийн нэхэмжлэлтэй хариуцагч М.д холбогдох зээлийн гэрээний үүрэгт 3,6*******,522 төгрөг гаргуулах тухай иргэний хэрэгт талууд харилцан тохиролцож эвлэрлийн гэрээ байгуулж байна. Хариуцагч М. нь нэхэмжлэлийн шаардлага болох 3,6*******,522 төгрөг гаргуулж, барьцааны хөрөнгөөс үүргийн гүйцэтгэлийг хангуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөөд 2******* оны 06 сарын 21-ний өдрөөс 2*******5 оны 01 сарын 21-ний өдрийг хүртэл сар бүрийн 21-ний өдөр 3,000,000 төгрөгөөр 2,000,000 төгрөг, үлдэх 10,6*******,522 төгрөгийг 2*******5 оны ******* сарын 21-ний өдрийн дотор тус тус төлж барагдуулна. Хэрэв хугацаандаа төлбөрөө төлж барагдуулаагүй тохиолдолд барьцааны зүйл болох ******* дүүрэг, 2 дүгээр хороо, зээл ******* гудамж, тоот хаягт байршилтай *******635316320096 нэгж талбарын дугаартай 691 м.кв талбайтай, Г-2201*******2881, ГД-00*******2123 дугаартай гэр бүлийн хэрэгцээний газар, ******* дүүрэг, 2 дүгээр хороо, зээл ******* гудамж, тоот хаягт байршилтай 95 м.кв талбайтай, Ү-2201052891, ГД-000628790 дугаартай, үл хөдлөх эд хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулахад татгалзах зүйлгүй болно гээд нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, хариуцагч нар гарын үсэг зурж эвлэрлийн гэрээ үйлдсэн байна.

 

Зохигчдын эвлэрэл нь гуравдагч этгээдийн эрх ашгийг хөндөөгүй, хууль зөрчөөгүй байх тул эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зөв гэж үзэв.

 

Хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэж байгаа тул улсын тэмдэгтийн хураамжийн хэмжээг тал хувиар бууруулан тогтоож, хуульд заасан журмаар гаргуулахаар шийдвэрлэлээ.

 

Зохигч давж заалдах, хяналтын журмаар гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг тус тус дурдах нь зүйтэй байна.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 7 дүгээр зүйлийн 7.2, 75 дугаар зүйл, 123 дугаар зүйлийн 123.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон

 

ЗАХИРАМЖЛАХ нь:

 

1.М.д холбогдох зээлийн гэрээний үүрэгт 3,6*******,522 төгрөг гаргуулж, барьцаа хөрөнгөөс үүргийн гүйцэтгэлийг хангуулах тухай ******* ББСБ ХХК-ийн нэхэмжлэлтэй иргэний хэрэгт хариуцагч нь 2******* оны 06 сарын 21-ний өдрөөс 2*******5 оны 01 сарын 21-ний өдрийг хүртэл хугацаанд сар бүрийн 21-ний өдөр 3,000,000 төгрөгөөр 2,000,000 төгрөг, үлдэх 10,6*******,522 төгрөгийг 2*******5 оны ******* сарын 21-ний өдрийн дотор тус тус төлж барагдуулах, хариуцагч нь үүргээ зохих ёсоор гүйцэтгээгүй тохиолдолд барьцаа хөрөнгө болох хариуцагчийн өмчлөлийн Нийслэлийн ******* дүүрэг, 2 дүгээр хороо, зээл ******* гудамж, тоот хаягт байршилтай, *******635316320096 нэгж талбарын дугаартай, 691 м.кв талбайтай, гэр бүлийн хэрэгцээний зориулалттай, эрхийн улсын бүртгэлийн Г-2201*******2881 дугаарт бүртгэгдсэн газар, мөн хаягт байршилтай 95 м.кв талбайтай, хувийн сууц зориулалттай, эрхийн улсын бүртгэлийн дугаарт Ү-2201052891 бүртгэгдсэн үл хөдлөх эд хөрөнгө зэргээс үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар харилцан тохиролцсон зохигчдын эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 7 дүгээр зүйлийн 7.5, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 01,00 төгрөгөөс 200,700 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, ******* дүүргийн Татварын хэлтсийн данснаас 200,700 төгрөг, хариуцагч М.аас 200,700 төгрөг тус тус гаргуулж нэхэмжлэгч ******* ББСБ ХХК-д олгосугай.

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6 дахь хэсэгт зааснаар энэ захирамжийг хариуцагч сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг мэдэгдсүгэй.

.Хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн тохиолдолд зохигч давж заалдах, хяналтын журмаар гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин шийдвэрлүүлэхээр нэхэмжлэл гаргах эрхгүйг дурдсугай.

 

 

 

 

 

ШҮҮГЧ Д.УРАНЗУЛ