| Шүүх | Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Дамдинсүрэнгийн Уранзул |
| Хэргийн индекс | 184/2024/04776/и |
| Дугаар | 184/ШШ2024/02836 |
| Огноо | 2024-05-22 |
| Маргааны төрөл | Банкны зээл, |
Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2024 оны 05 сарын 22 өдөр
Дугаар 184/ШШ2024/02836
| 05 22 | *******84/ШШ/836 |
Зохигчдын эвлэрлийг баталж,
хэргийг хэрэгсэхгүй болгох тухай
******* дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Уранзул би,
Нэхэмжлэгч: Улаанбаатар хот, Чингэлтэй дүүрэг, ******* дүгээр хороо, ******* ******* 5, ******* ******* төв байр хаягт байрлах ******* ******* ХК ******* нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Улаанбаатар хот, ******* дүүрэг, дугаар хороо, дугаар гудамж, тоот хаягт оршин суух, овогт /рд:СЛ8307*******0/-д холбогдох,
Зээлийн гэрээний үүрэгт 2,438,462.78 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг оны 05 сарын *******4-ний өдөр хүлээн авч, оны 05 сарын 2*******-ний өдөр иргэний хэрэг үүсгэн хянаад,
ТОДОРХОЙЛОХ нь:
******* ******* ХК нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: ...Иргэн Д. нь ******* *******тай 22 оны 03 сарын 22-ны өдөр дугаар ЗГ/2905*******7**************00 тоот зээлийн гэрээ байгуулан 5,9**************,6*******9.63 төгрөгийг жилийн 22,8 хувийн хүүтэй 30 сарын хугацаатай зээлж авсан. Зээлдэгч нь зээлээ төлөхгүй байгаа тул зээлийн гэрээний 4.4-т заасны дагуу зээлийн гэрээг хугацаанаас нь өмнө цуцлан Д.од холбогдуулан зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлд үндсэн зээлийн төлбөрт 2,*******86,8*******6.82 төгрөг, үндсэн хүүгийн төлбөрт 237,875.************** төгрөг, нэмэгдүүлсэн хүүгийн төлбөрт *******3,770.85 төгрөг, нийт 2,438,462.78 төгрөгийг гаргуулах нэхэмжлэлийн шаардлагыг гаргаж байна гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч ******* ******* ХК нь хариуцагч Д.од холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт 2,438,462.78 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг шүүхэд гаргажээ.
Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад зохигчид харилцан тохиролцож эвлэрсэн болох нь зохигчдын шүүхэд ирүүлсэн эвлэрлийн гэрээгээр тогтоогдсон болно.
Эвлэрлийн гэрээнд: ...******* ******* ХК-ийн нэхэмжлэлтэй Д.од холбогдох 2,438,462.78 төгрөг гаргуулах тухай иргэний хэрэгт нэхэмжлэгч нь нэхэмжлэлийн шаардлагаа 258,000 төгрөгөөр багасгаж, нэхэмжлэлийн шаардлагад үлдэх 2,*******80,462.78 төгрөгийг хариуцагч нь бүхэлд нь хүлээн зөвшөөрч эвлэрлийн гэрээ байгуулж байна. Хариуцагч Д. нь нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 2,*******80,462.78 төгрөгийг оны 06 сарын 22-ны өдөр 730,000 төгрөг, оны 07 сарын 22-ны өдөр 730,000 төгрөг, оны 08 сарын 22-ны өдөр 720,462.78 төгрөгийг тус тус төлж барагдуулахаар эвлэрч байгаа тул хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү гээд нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, хариуцагч нар гарын үсэг зурж эвлэрлийн гэрээ үйлдсэн байна.
Зохигчдын эвлэрэл нь гуравдагч этгээдийн эрх ашгийг хөндөөгүй, хууль зөрчөөгүй байх тул эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зөв гэж үзэв.
Хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэж байгаа тул улсын тэмдэгтийн хураамжийн хэмжээг тал хувиар бууруулан тогтоож, хуульд заасан журмаар гаргуулахаар шийдвэрлэлээ.
Зохигч давж заалдах, хяналтын журмаар гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг тус тус дурдах нь зүйтэй байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2, 75 дугаар зүйл, *******23 дугаар зүйлийн *******23.******* дэх хэсэгт заасныг удирдлага болгон
ЗАХИРАМЖЛАХ нь:
*******.******* ******* ХК-ийн нэхэмжлэлтэй, Д.од холбогдох зээлийн гэрээний үүрэгт 2,438,462.78 төгрөг гаргуулах тухай иргэний хэрэгт нэхэмжлэгч шаардлагаа 258,000 төгрөгөөр багасгаж, үлдэх 2,*******80,462.78 төгрөгийг хариуцагч нь оны 06 сарын 22-ны өдөр 730,000 төгрөг, оны 07 сарын 22-ны өдөр 730,000 төгрөг, оны 08 сарын 22-ны өдөр 720,462.78 төгрөгөөр тус тус төлж барагдуулахаар харилцан тохиролцсон зохигчдын эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.*******.*******-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 53,965.40 төгрөгөөс 26,982.7 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, ******* дүүргийн Татварын хэлтсийн данснаас 26,982.7 төгрөг, хариуцагч Д.оос 26,982.7 төгрөг тус тус гаргуулж нэхэмжлэгч ******* ******* ХК-д олгосугай.
3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6 дахь хэсэгт зааснаар энэ захирамжийг хариуцагч сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг мэдэгдсүгэй.
4.Хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн тохиолдолд зохигч давж заалдах, хяналтын журмаар гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин шийдвэрлүүлэхээр нэхэмжлэл гаргах эрхгүйг дурдсугай.
ШҮҮГЧ Д.УРАНЗУЛ