Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2024 оны 06 сарын 03 өдөр

Дугаар 184/ШШ2024/03100

 

 

 

 

 

 

 

                2024           06            03

                                    184/ШШ2024/03100

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Т.Ариунболд даргалж, тус шүүхийн 1 дүгээр танхимд хийсэн хуралдаанаар

Нэхэмжлэгч: ******* дүүрэг, 01 дүгээр хороо, ******* ******* *******, өөрийн байранд байрлах “******* ******* ******* ******* ******* ” /РД:/-ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: дүүрэг, 18 дугаар хороо, , 18 тоот хаягт байрлах /РД:/-д холбогдох,

32,450,222.83 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд шүүх хуралдааны нарийн бичгийн дарга суулцуулан, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч , хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нар оролцов.

                                                ТОДОРХОЙЛОХ нь:

1. Нэхэмжлэгчээсшүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: “...Манай “******* ******* ******* ******* ******* ” нь агаарын болон далайн, авто зам, төмөр замаар экспорт болон импортын тээвэрлэлтийг хийж гүйцэтгэдэг тээвэр зуучын үйлчилгээ үзүүлдэг компаниудын нэг юм.

Манай харилцагч компани болох нь 2021 оны 01 сарын 19-ний өдөр 2021/02 Тээврийн зуучлалын үйлчилгээний гэрээний байгуулж тус гэрээний дагуу 2022 оны 07-р сарын 29-ний өдрийн AH9087-1/A44756-1 лавлах дугаартай 4577 кг ачаа тээвэр хийлгэсэн. -ийн тээвэрлэлтийн хөлс 45,132,933.00 төгрөг болсон байна. Үүнээс өнөөдрийн байдлаар 17,238,576.06 Манай компаниас -д төлбөрөө төлж барагдуулахыг удаа дараа шаардаж, мэдэгдэл, төлбөрийн нэхэмжлэхийг хүргүүлж байсан. Мөн талууд тооцооны үлдэгдлийн баталгаа гаргаж хариуцагч компани нь 2022.08.29-өөс 2022.12.31-ний өдрийн байдлаар ханшийн зөрүү 6,592,358.74 төгрөг, Тээвэр зуучлалын үйлчилгээний гэрээний 3.4-т заасан алданги 8,619,288.03 төгрөг, нийт 32,450,222.83 төгрөгийн үлдэгдэлтэй болохоо хүлээн зөвшөөрч байсан болно.

нь 2022 оны 07-р сарын 29-ний өдөр дээрх төлбөрөөс 27,894,365.94 төгрөгийг төлж, үлдэгдэл 17,238,576.06 төгрөгийн төлбөрийг өнөөдрийг хүртэл төлөөгүй байна.

Иймд -иас тээвэрлэлтийн хөлс 17,238,576.06 төгрөг 2022.08.29-өөс 2022.12.31-ний өдрийн байдлаар ханшийн зөрүү 6,592,358.74 төгрөг, гэрээнд заасан алданги 8,619,288.03 төгрөг, нийт 32,450,222.83 төгрөгийг гаргуулж өгнө үү” гэжээ. 

2. Хариуцагчаас хариу тайлбартаа:

“...Манай " ” нь барилга, сантехникийн угсралтын чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг болно. Нэхэмжлэгч болох "******* ******* ******* Глобал Форвардинг Монгол" -иар тээвэр зуучлалын чиглэлээр үнийн саналын дагуу үйлчилгээ авч байсан бөгөөд тухайн цаг үеийн нөхцөл байдлаас үүдэлтэйгээр төлбөрийн үлдэгдэлтэй байгаа. Тус компаниас 2022 оны 7 сарын 18-ны өдрөөр нэхэмжилсэн дүн нь 40,141,666.25 төгрөг. Бид 27,246,669 төгрөг төлсөн бөгөөд 12,894,996.35 төгрөгийн үлдэгдэлтэй байгаа. Манай 2 компанийн хооронд байгуулсан 2021 оны 01 сарын 19-ний өдөр хийсэн тээвэр зуучлалын үйлчилгээний №2021/02 тоот гэрээний 3.3-т зааснаар гадаад валютын ханшийг төлбөрийн нэхэмжлэх үйлдсэн өдрийн ХХ Банкны бэлэн бус зарах ханшаар тооцно” гэж тохиролцсон. Иймд төлбөр хийгдэх өдрийн ханшаар тооцохоор тохиролцоогүй тул нэхэмжлэгчийн нэхэмжилсэн дүнг зөрүүтэй байна гэж үзэж байна. Нэхэмжилсэн ханшийн зөрүү болох 6,592,358.74 төгрөгийг төлөх ёсгүй гэж үзэж байна. Мөн алдангийн хэмжээ нь гэрээний 3.4 зааснаар өдрийн 0.5% боловч энэхүү дүн нь төлөх ёстой төлбөрийн 50% аас хэтэрч байна гэж үзэж байна. Тооцоолол нь буруу байна.

Гэрээнд заасан өдрийн ханшаар үлдэгдэл төлбөрөө нэхэмжлээгүй байна, алдангийн хэмжээг буруу тооцоолсон байна” гэжээ.

3. Хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтууд:

3.1. Нэхэмжлэгч талаас шүүхэд ирүүлсэн нотлох баримт. Үүнд: Нэхэмжлэл, итгэмжлэл, улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт, хуулийн этгээдийн улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбар, 2021 оны 01 дүгээр сарын 19-ний өдрийн Тээврийн зуучлалын үйлчилгээний №2021/02 дугаартай гэрээний хуулбар, тооцооны үлдэгдлийн баталгааны хуулбар, нэхэмжлэх, авлагын дэлгэрэнгүй бүртгэл, ти икс 2023 оны тооцсон алдангийн дэлгэрэнгүй, Orchuulga.mn-ийн орчуулгын баримт,

3.2. Хариуцагч талаас шүүхэд ирүүлсэн нотлох баримт. Үүнд: Хариу тайлбар,  

3.3 Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад шүүхийн журмаар бүрдүүлсэн баримтгүй болно.

                                                ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч “******* ******* ******* ******* ******* Монгол” нь хариуцагч “ ” -д холбогдуулан 32,450,222.83 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг шүүхэд гаргажээ.

 

Хариуцагч хариуцагч “ ” -иас нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг зөвшөөрч, зарим хэсгийг төлөх үндэслэлгүй гэж маргадаг.

 

Шүүх дор дурдсан үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж, үлдэх хэсгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх үндэслэлтэй гэж дүгнэв.

 

Шүүх ийнхүү шийдвэрлэхдээ Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1, 40.2 дахь хэсэгт заасныг үндэслэн нотлох баримтыг тал бүрээс нь бодитойгоор харьцуулан үзсэний үндсэн дээр нотлох баримтыг тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөв, эргэлзээгүй талаас нь үнэлж дүгнэсэн болно.

 

2. Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагын үндэслэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа ...Манай харилцагч “ ” нь 2021 оны 01 дүгээр сарын 19-ний өдөр 2021/02 дугаартай Тээврийн зуучлалын үйлчилгээний гэрээ байгуулж, тус гэрээний дагуу 2022 оны 07 дугаар сарын 29-ний өдрийн АН9087-1/АЧ4756-1 лавлах дугаартай 4577 кг ачаа тээвэр хийлгэсэн. “ ” тээвэрлэлтийн хөлсний төлбөр 45,132,933 төгрөг болсон. Үүнээс 17,238,576.06 төгрөгийг төлж барагдуулалгүй өдийг хүрсэн. 2022 оны 08 дугаар сарын 29-ний өдрөөс 2022 оны 12 дугаар сарын 31-ний өдрийн байдлаар ханшийн зөрүү 6,592,358.74 төгрөг, тээвэр зуучлал үйлчилгээний гэрээний 3.4-т заасан алданги 8,619,288.03 төгрөг нийт 32,450,222,83 төгрөгийг хариуцагчаас гаргуулах хүсэлтэй байна... хэмээн тодорхойлдог.

 

Хариуцагч “ ” гүйцэтгэх захирал шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа.... Тээвэр зуучлал үйлчилгээний гэрээний үлдэгдэл төлбөр 17,238,576.06  төгрөг болон гэрээний алданги 8,619,288 төгрөгийг төлөхийг хүлээн зөвшөөрч байна. Харин валютын ханшийн зөрүү болох 6,529,358.74 төгрөгийг төлөхийг хүлээн зөвшөөрөхгүй гэж мэтгэлцдэг.

 

3. Нэхэмжлэгч “******* ******* ******* ******* ******* Монгол” нь хариуцагч “ ” -ийн хооронд 2021 оны 01 дүгээр сарын 19-ний өдөр 2021/02 дугаартай Тээвэр зуучлалын үйлчилгээний гэрээ байгуулагдсан болох нь 2021 оны 01 дүгээр сарын 19-ний өдөр 2021/02 дугаартай Тээврийн зуучлалын үйлчилгээний гэрээний хуулбараар тогтоогдож байна.

 

4. Иргэний хуулийн 380 дугаар зүйлийн 380.1 дэх хэсэг “Тээвэрлэлтийн гэрээгээр тээвэрлэгч нь зорчигч буюу ачаа, тээшийг тогтоосон газар хүргэх, тээвэрлүүлэгч нь хэлэлцэн тохирсон хөлс төлөх үүргийг тус тус хүлээнэ”, 386 дугаар зүйлийн 386.1 дэх хэсэгт “Ачаа тээвэрлэлтийн гэрээг дагалдах бичгийн хэлбэрээр байгуулна” гэж заасантай нийцэж байх бөгөөд 2021 оны 01 дүгээр сарын 19-ний өдөр 2021/02 дугаартай Тээврийн зуучлалын үйлчилгээний гэрээ нь хүчин төгөлдөр хуульд нийцсэн гэрээ байна.

Нэхэмжлэгчээс Иргэний хуулийн 380 дугаар зүйлийн 380.1, 386 дугаар зүйлийн 386.1 дэх хэсэгт зааснаар Тээвэр зуучлалын үйлчилгээний гэрээний үлдэгдэл төлбөрийг хариуцагчаас төлөөгүй тохиолдолд төлбөрийг шаардах эрхтэй байна.

Харин гэрээний 3.4 дэх заалтад “Зуучлагчийн нэхэмжилсэн тээврийн хөлсийг заасан хугацаанд төлөөгүй тохиолдолд хугацаа хэтэрсэн хоног тутамд төлбөл зохих мөнгөн дүнгийн 0.5 хувиар үйлчлүүлэгч нь зуучлагчид алданги төлнө” гэж заасан нь Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.6 дахь хэсэг “Хууль болон гэрээнд заасан хугацаа хэтрүүлсэн тал нь хоног тутамд гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 0,5 хувиас хэтрэхгүй хэмжээгээр төлөхөөр тогтоосон анзыг алданги гэнэ” гэж заасантай нийцэж байх бөгөөд мөн зүйлийн 232.4 дэх хэсэг “Анз нь торгууль, алданги гэсэн төрөлтэй байна. Анзын нийт дүн гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 50 хувиас хэтэрч болохгүй” гэж зааснаар нэхэмжлэгчээс үлдэгдэл төлбөр болох 17,238,576.06  төгрөгийг гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 50 хувиар тооцож алданги нэхэмжлэх эрхтэй бөгөөд үлдэгдэл төлбөр 17,238,576.06  төгрөгийн 50 хувь нь 8,619,288 төгрөгийг хариуцагчаас нэхэмжилсэн нь үндэслэлтэй байна.

Хариуцагчаас Тээврийн зуучлалын үйлчилгээний гэрээний үлдэгдэл төлбөр болох 17,238,576.06  төгрөгийг, гэрээний алданги 8,619,288 төгрөгийг төлөхийг тус тус зөвшөөрсөн нь Иргэний хуулийн Иргэний хуулийн 380 дугаар зүйлийн 380.1, 386 дугаар зүйлийн 386.1, 232 дугаар зүйлийн 232.4 дэх хэсэгт заасантай нийцэж байх ба хариуцагч нь гэрээний үлдэгдэл төлбөр, анзын гэрээний төлбөр дээр маргаагүй тул хариуцагчаас дээрх хуулийн үндэслэлээр гэрээний үлдэгдэл төлбөр болох 17,238,576.06  төгрөгийг, гэрээний алданги 8,619,288 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгчид олгохоор шийдвэрлэв.

5. Хариуцагчаас валютын ханшийн зөрүү болох 6,529,358.74 төгрөгийг төлөхгүй гэж шүүхэд нэхэмжлэгчтэй мэтгэлцдэг бөгөөд шүүхээс хариуцагчийн валютын ханшийг зөрүүг төлөхгүй гэсэн үндэслэлийг хууль зүйн үндэслэлтэй гэж дүгнэсэн.

Учир нь зохигчдын 2021 оны 01 дүгээр сарын 19-ний өдөр байгуулсан 2021/02 дугаартай Тээвэр зуучлалын үйлчилгээний гэрээний 3.3 дахь хэсэг “төлбөр тооцоог гүйцэтгэхтэй холбоотой банкны зардлыг үйлчлүүлэгч хариуцах бөгөөд гадаад валютын ханшийг төлбөрийн нэхэмжлэл үйлдсэн өдрийн Худалдаа хөгжлийн банкны бэлэн бус зарах ханшаар тооцно” гэж заасан нь ойлгомжгүй зохицуулалтыг гэрээнд тусгажээ.

Хариуцагчаас тооцооны үлдэгдлийн баталгаа №36 маягтаар гэрээний үлдэгдэл төлбөр, алдангийг тооцож, ханшийн зөрүүг нэмж нийт 32,450,222.83 төгрөгийг өр төлбөрт тооцож, “ ” -ийн нягтлан бодогч гарын үсэг зурж, санхүүгийн тэмдэгээр баталгаажуулсан хэдий ч хариуцагч талаас шүүх хуралдаанд энэхүү тооцооллыг андуу ташаа ойлгож мөнгөн дүнг тооцсон гэж мэтгэлцдэг.

Шүүхээс 2021 оны 01 дүгээр сарын 19-ний өдөр байгуулсан 2021/02 дугаартай Тээвэр зуучлалын үйлчилгээний гэрээний 3.3 дахь хэсэгт заасан валютын ханшийн зөрүүг төлбөр тооцоог гүйцэтгэхтэй холбоотой банкны зардлыг төлөх гэснийг гэрээнд нарийвчлан банкны ямар зардлыг төлөхтэй холбоотой ханшийн зөрүүг төлүүлэх талаар тусгаагүй, гэрээний утга найруулга, үгийн тайлбар нь ойлгомжгүй. Банкны зардлыг Банкны тухай хууль холбогдох журамд зааснаар хэрхэн ойлгох эсэхийг тодорхойлоогүй уг заалтыг зохигчид гэрээнд тусгасан. Мөн нэхэмжлэгчээс шүүхэд өгсөн Авлагын дэлгэрэнгүй бүртгэл гэсэн баримтад үндэслэн ханшийн зөрүүг 3729 евро гэж хоёр удаа 2022 оны 12 дугаар сарын 31-ний өдөр тэмдэглэсэн нь төлөгдөөгүй төлбөр 49,964,373 төгрөгөөс бодсон эсэх, шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд нэхэмжлэгчийн гаргасан тайлбарт 45,132,933 төгрөгөөс нэхэмжлэл бичсэн эсэх, тухайн жилийн эцэст ханшийн зөрүүг бодсон зэрэг нь зөрүүтэй байна.

Мөн нэхэмжлэгчээс нэхэмжлэлд 4577 кг ачааг тээвэрлүүлсэн үүний үлдэгдэл төлбөрийг төлөөгүй тул валютын ханшийн зөрүүг бодож шүүхэд валютын ханшийн зөрүүг нэхэмжилсэн гэдэг боловч Авлагын дэлгэрэнгүй бүртгэлд хариуцагч нь 2022 оны 07 дугаар сарын 01-ний өдөр 1255 кг, 2022 оны 07 дугаар сарын 18-ны өдөр 19500 кг, 2022 оны 08 дугаар сарын 16-ны өдөр 455 кг, 2022 оны 08 дугаар сарын 29-ний өдөр 4577 кг ачааг тус тус нэхэмжлэгчээр тээвэрлүүлсэн бөгөөд үүнээс төлбөрийг 2022 оны 09 дүгээр сарын 08-ны өдөр 3,321,601 төгрөг, 2022 оны 11 дүгээр сарын 15-ны өдөр 40,141,666 төгрөг төлсөн бөгөөд 2022 оны 11 дүгээр сарын 15-ны өдрийн байдлаар 49,964,373 төгрөг үлдэгдэлтэй байхад 2022 оны 12 дугаар сарын 31-ний өдөр 2 удаа №669, №9869 дугаартай 3729 еврог ханшийн зөрүүгээр тус тус бичсэн нь ойлгомжгүй, дээрх ачаа тээвэрлэлтээс хэдэн кг ачаанаас, эсхүл дутуу төлсөн төлбөрийн алинаас нь валютын ханшийн зөрүүг еврогоор тооцоод байгаа нь тодорхойгүй байна. Мөн 2022 оны 12 дугаар сарын 31-ний өдөр еврогоор валютын ханшийн зөрүү тооцсон өдрөөс хойш хариуцагч 2023 оны 07 дугаар сарын 03-ны өдөр 5,479,127 төгрөг, 2023 оны 09 дүгээр сарын 11-ний өдөр 15,246,669 төгрөг, 2023 оны 09 дүгээр сарын 26-ны өдөр 12,000,000 төгрөг төлсөн бөгөөд үлдэгдэл төлбөрт валютын ханшийн зөрүү тооцсон 647,687 төгрөг, 5,944,671 төгрөг орж нийт үлдэгдэл төлбөр нь 23,830,934 төгрөг болсон нь үлдэгдэл төлбөрөөс валютын ханшийн зөрүү бодсон гэх тайлбараас өөрөөр бодсон гэж үзэхээр байна. Энэ нь валютын ханшийн зөрүүг 2 удаа бодсон байх ба дараагийн үлдэгдэл төлбөрөөс бодоогүй гэж тооцогдож байгаа нь гэрээний 3.3-т заасан нэхэмжлэл бичигдсэн өдрөөр ханшийн зөрүүг бодно гэх ойлголтоос өөрөөр валютын ханшийн зөрүүг бодож авлагын дэлгэрэнгүй бүртгэлд бүртгэсэн нь ойлгомжгүй, гэрээний заалтаас өөр байна.

Иймд ханшийн зөрүү 6,529,358.74 төгрөгийг нэхэмжилсэн нэхэмжлэлийн шаардлагыг нэхэмжлэгч тал Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2 дахь хэсэгт зааснаар нотолж чадаагүй үндэслэлээр, нэхэмжлэгчийн шүүхэд гаргасан тайлбар болон хэрэгт авагдсан нотлох баримтууд хоорондоо зөрүүтэй байх тул валютын ханшийн зөрүү болох 6,529,358.74 төгрөгийн нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

6. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-т зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 320,202 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 287,239 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгчид олгох нь үндэслэлтэй байна.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.2, 116, 118 дугаар зүйлд заасныг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.4, 380 дугаар зүйлийн 380.1, 386 дугаар зүйлийн 386.1 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч “ ” -иас 25,857,864 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч “******* ******* ******* ******* ******* Монгол” -д олгож, нэхэмжлэлээс үлдэх 6,529,358.74 төгрөгийг хэрэгсэхгүй болгосугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх заасныг баримтлан нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 320,202 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 287,239 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгчид олгосугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш давж заалдах журмаар 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний Хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй бөгөөд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар шийдвэрийг гардаж авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүйг дурдсугай.

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                           Т.АРИУНБОЛД