| Шүүх | Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Цогийн Одмаа |
| Хэргийн индекс | 128/2023/0970/З |
| Дугаар | 128/ШШ2023/0920 |
| Огноо | 2023-12-01 |
| Маргааны төрөл | Төрийн хяналт шалгалт, |
Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2023 оны 12 сарын 01 өдөр
Дугаар 128/ШШ2023/0920
2023 12 01 128/ШШ2023/0920
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ц.Одмаа даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны 5 дугаар танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,
Гомдол гаргагч: Ц.Ц*******/РД:АП*******/
Хариуцагч:******* хяналтын байцаагч М.Н*******
Шүүх хуралдаанд: Гомдол гаргагч Ц.Ц*******, хариуцагч******* хяналтын улсын байцаагч М.Н*******, гэрч Ч.Д, Д.П, шүүх хуралдааныг нарийн бичгийн дарга Т.Т нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Гомдол гаргагч Ц.Ц*******аас******* хяналтын улсын байцаагч М.Н*******т холбогдуулан “Нийслэлийн хяналтын хэлтсийн улсын байцаагч М.Н*******ийн 2023 оны 09 дүгээр сарын 20-ны өдрийн №0 дугаартай шийтгэлийн хуудсыг хүчингүй болгуулах”-аар маргаж байна.
2. Улмаар 2023 оны 09 дүгээр сарын 20-ны өдрийн №0 дугаартай шийтгэлийн хуудсаар 300, төгрөгийн торгууль, нөхөн төлбөрт ,, төгрөгийг албадан гаргуулахаар шийдвэрлэжээ.
3. Гомдол гаргагчаас шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:******* хяналтын байцаагч М.Н*******ийн 2023 оны 9 дүгээр сарын 18-ны өдрийн №0 дугаартай шийтгэлийг эс зөвшөөрч дараах гомдлыг гаргаж байна. Ц.Ц******* миний бие А аймгийн Т суманд байрлах Х сувиллын газарт амарч байхдаа нутгийн үл таних хүнээс 4 ширхэг, - сумын Д багаас үл таних 2 залуугаас 5 ширхэг тарвага худалдан авч хүүхдүүд рүүгээ явуулсан. 2023 оны 8 дугаар сарын 29-ний өдөр******* Сонгинохайрхан дүүргийн Эмээлт гэх газарт шалгалтаар хураагдсан. Намайг 300, төгрөгөөр торгох, 9 ширхэг тарваганы төлбөр ,, төгрөг гаргуулахаар шийтгэл оногдуулсан тус шийдвэрийг эс зөвшөөрч байна” гэжээ.
4. Хариуцагч талаас хариу тайлбар болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Нийслэлийн хяналтын байцаагч М.Н******* би 2023 оны 09 дүгээр сарын 20-ны өдөр иргэн Ц.Ц*******д холбогдуулан зохих тодорхойлолт гарал үүслийн бичиггүй 9 ширхэг тарвага худалдан авсан гэх зөрчилд Зөрчлийн тухай хуулийн дугаар зүйлийн .6.5-д заасны дагуу 300 нэгж буюу 300, төгрөг, нөхөн төлбөрт ,, төгрөгийг №063418 дугаартай шийтгэлийн хуудсаар оногдуулсан болно. Экологийн цагдаагийн газраас манайд тус зөрчлийг ирүүлсэн. 9 тарвагыг устгалд оруулсан. Автобусны жолооч болон экологийн цагдаагаас мэдүүлэг авч байсан. Гомдол гаргагч өөрөө тарвага явуулсан талаар хүлээн зөвшөөрсөн” гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
1. Гомдол гаргагч Ц.Ц*******аас Нийслэлийн хяналтын байцаагч М.Н*******т холбогдуулан******* хяналтын хэлтсийн улсын байцаагч М.Н*******ийн 2023 оны 09 дүгээр сарын 20-ны өдрийн №0 дугаартай шийтгэлийн хуудсыг хүчингүй болгох гомдлын шаардлага гаргажээ.
2. Гомдол гаргагч А аймгийн т суманд байрлах “Х ” нэртэй сувиллын газарт амарч байхдаа нутгийн үл таних хүнээс 4 ширхэг, сумын “Д” багаас үл таних 2 залуугаас 5 ширхэг тарвагыг худалдан авч хүүхдүүд рүүгээ явуулсан нь 2023 оны 08 дугаар сарын 29-ний өдөр хураагдаж Ц.Ц******* намайг төгрөгөөр торгох, 9 ширхэг тарваганы нөхөн төлбөр ,, төгрөгийг албадан гаргуулахаар шийтгэл оногдуулан шийдвэрлэсэн бөгөөд тарвага худалдан авсан зөрчил 300, төгрөгийг торгуулийг хүлээн зөвшөөрч байна, харин нөхөн төлбөрийг төлбөрийг төлөх боломжгүй, хүлээн зөвшөөрөхгүй гэж маргажээ.
3. Иргэн Ц.Ц******* 2022 оны 08 дугаар сарын 30-ны өдөр А аймгаас нийслэл хот руу зорчиж ирэхдээ агнуурын бүс нутгаас бусад газарт хориглосон арга хэрэгслээр ан амьтан худалдан авсан нь зөрчлийн хэргийн хяналт шалгалтын явцад илэрсэн байна.
4.******* хяналтын байцаагч М.Н******* 2023 оны 09 дүгээр сарын 08-ны өдөр холбогдогч Ц.Ц*******ы худ болох баатар хот, Хан-Уул дүүргийн *** дүгээр хороо Үйлдвэр-2 хд гудамж 5 байрны тоотод оршин суух Д******* ******* овгийн Г******* Ам******* /РДЕ*******/-д иргэн Ц.Ц*******ы мэдүүлэг тэмдэглэл, 0 дугаартай үөрчилд шийтгэл ногдуулах тухай шийтгэлийг хуудсыг хүлээлгэн өгч тэмдэглэлд гарын үсэг зуржээ.
5. Гомдол гаргагчаас тухайн үед 9 ширхэг тарвагыг өөрөө агнаагүй, хотод байдаг хүүхдүүд рүүгээ явуулсан гэж тайлбарласан бөгөөд улсын байцаагчийн зүгээс албанаас ирүүлсэн зохих тодорхойлолтыг гарал үүслийн бичиггүй 9 тарвага худалдан авч, 0 **Х дугаар улсын дугаартай автобусанд дайвар ачаанд ачсан Зөрчлийн тухай хуулийн дагуу хариуцлага оногдуулсан гэж тайлбарладаг.
6. Зөрчлийн тухай хуулийн .6 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт “Агнуурын амьтан, тэдгээрийн гаралтай түүхий эдийн зүйлийг тусгай зөвшөөрөл, гарал үүслийн бичиг, дагалдах тодорхойлолтгүйгээр худалдсан, худалдан авсан бол зөрчил үйлдэхэд ашигласан эд зүйл, хууль бусаар олсон хөрөнгө, орлогыг хурааж, учруулсан хохирол, нөхөн төлбөрийг гаргуулж хүнийг гурван зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр, хуулийн этгээдийг гурван мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно” гэж заасан.
. Мөн Амьтны тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.1-д “Энэ хуулийн 25.3-т заасан тодорхойлолт аваагүй амьтан, тэдгээрийн гаралтай түүхий эдийг худалдах, худалдан авахыг хориглоно”, 25 дугаар зүйлийн 25.1-д “Иргэн ахуйн зориулалтаар агнуурын амьтан агнах, барихад эрхийн бичиг, иргэн, хуулийн этгээд тусгай зориулалтаар агнуурын амьтан агнах, барихад тусгай зөвшөөрөл тус тус авч, үйлдвэрлэлийн зориулалтаар агнуурын амьтан агнах, барихад гэрээ байгуулна”, 25.3-д “Ан амьтан, тэдгээрийн гаралтай түүхий эдийг худалдах иргэн, аж ахуйн нэгж, байгууллагад тухайн сум дахь хамгаалагч гарал үүслийн тодорхойлолт /цаашид "тодорхойлолт" гэх/ олгоно” гэж заажээ.
8. Дээрх хуулийн зохицуулалт маргааны үйл баримтаас үзэхэд гомдол гаргагчаас тарвагыг худалдан авсан гэх зөрчлөө хүлээн зөвшөөрч, торгуулийн дүнг төлөх боломжтойгоо тайлбарладаг бөгөөд тарвага худалдан авсан гэх зөрчилд шийтгэл ногдуулсан нь үндэслэлтэй байна.
9. Харин******* газраас гомдол гаргагч Ц.Ц*******ыг тухайн тарвагыг худалдан авсан, нэг газраас нөгөө газар руу тээвэрлэсний 1 улмаас д ямар хохирол учир тогтоогдоогүй, байх бөгөөд Амьтны тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.3-д “Энэ хуулийн 25.3-т заасан тодорхойлолт аваагүй амьтан, тэдгээрийн гаралтай түүхий эдийг цуглуулсан, худалдсан, худалдан авсан, гадаадад гаргахыг завдсан этгээдийг тухайн зүйл ан амьтныг агнасан, барьсантай адилтган үзэж, нөхөн төлбөр ногдуулна” гэж заасны дагуу тарвагыг худалдаж авсан гэх үйлдэлд шууд хамаарахгүй байна.
10. Иймд Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.3.6-д “төлбөр тогтоосон захиргааны актын төлбөрийн хэмжээг багасгах” гэж заасны дагуу гомдол гаргагчаас гомдлын шаардлагын зарим хэсгийг хангаж үлдэх хэсгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3, 106.3.6, 106.3.13-д заасныг үндэслэн ТОГТООХ нь:
1. Зөрчлийн тухай хуулийн .6 дугаар зүйлийн 5 дахь хэсэг, Амьтны тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.1, 25.3, 12 дугаар зүйлийн 12.1-д заасныг баримтлан гомдол гаргагч Ц.Ц*******гаас******* хяналтын байцаагч М.Н*******т холбогдуулан гаргасан гомдлын шаардлагыг зарим хэсгийг хангаж, “Нийслэлийн хяналтын хэлтсийн улсын байцаагч М.Н*******ийн 2023 оны 09 дүгээр сарын 20-ны өдрийн №0 дугаартай шийтгэлийн хуудсаар ногдуулсан ногдуулсан нөхөн төлбөр ,, төгрөгийг төлөх хэсгийг хүчингүй болгож, 300, төгрөгийн торгуульд холбогдох хэсгийг хүчингүй болгох тухай нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн дугаар зүйлийн .1.2-т заасныг тус тус баримтлан гомдол гаргагч “Ц.Ц*******аас гаргасан улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 0.200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 35,100 /гучин таван мянга нэг зуун төгрөг/ гаргуулж нэхэмжлэгчид олгосугай.
3. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 113 дугаар зүйлийн 113.2-т заасны дагуу хэргийн оролцогчид, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш 5 хоногийн дотор давж заалдах шатны журмаар гомдол гаргах эрхтэй.
ШҮҮГЧ Ц.ОДМАА