| Шүүх | Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Дамдинсүрэнгийн Уранзул |
| Хэргийн индекс | 184/2024/04087/и |
| Дугаар | 184/ШШ2024/02868 |
| Огноо | 2024-05-22 |
| Маргааны төрөл | Бусад зээл, |
Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2024 оны 05 сарын 22 өдөр
Дугаар 184/ШШ2024/02868
|
Зохигчдын эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох тухай
Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Уранзул би, Нэхэмжлэгч: Улаанбаатар хот, Сонгинохайрхан дүүрэг, ******* дүгээр хороо, ******* өргөн чөлөө, өөрийн ******* хаягт байрлах ******* ХК ******* нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Улаанбаатар хот, Сонгинохайрхан дүүрэг, ******* дугаар хороо, ******* овоо ******* дүгээр гудамж, 12 тоот хаягт бүртгэлтэй, мөн дүүргийн ******* дүгээр хороо, 1******* дүгээр гудамж, тоот хаягт оршин суух, Тариачин овогт /рд:ВЮ790*******1509/-д холбогдох,
5,390,303 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 202******* оны 0******* сарын 25-ны өдөр хүлээн авч, 202******* оны 05 сарын 02-ны өдөр иргэний хэрэг үүсгэн хянаад,
ТОДОРХОЙЛОХ нь:
******* ХК нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: ...П. нь тус компанид бүсийн менежерээр ажиллаж байх хугацаандаа 2021 оны 02 сарын 18-ны өдөр тооцоо нийлсэн актаар хэвийн боов борлуулсны 2,987,900 төгрөг, талх борлуулсны 3,985,280 төгрөг буюу нийт 6,973,180 төгрөгийн өр дутагдал гаргасан. П. нь өөрийн гаргасан өр төлбөрийг хүлээн зөвшөөрч тооцоо нийлсэн акт дээр гарын үсэг зурж баталгаажуулсан бөгөөд уг өр дутагдлаас цалингаасаа 332,877 төгрөг, барьцаа 1,250,000 төгрөгийг суутгуулж, хөдөлмөрлөх үүргээ биелүүлэх явцдаа компанид 5,390,303 төгрөгийн хохирол учруулсан. Хөдөлмөрийн тухай хууль болон П.той байгуулсан хөдөлмөрийн гэрээнд хөдөлмөрлөх явцдаа өөрийн буруугаас компанид хохирол учруулбал эд хөрөнгийн бүрэн хариуцлага хүлээнэ гэж заасны дагуу 5,390,303 төгрөгийг гаргуулан компанийг хохиролгүй болгож өгнө үү гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч ******* ХК нь хариуцагч П.од холбогдуулан 5,390,303 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг шүүхэд гаргажээ.
Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад зохигчид харилцан тохиролцож эвлэрсэн болох нь зохигчдын шүүхэд ирүүлсэн эвлэрлийн гэрээгээр тогтоогдсон болно.
Эвлэрлийн гэрээнд: ...Талх чихэр ХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Барсболд миний бие П.од холбогдуулан 5,390,303 төгрөгийн нэхэмжлэл гаргасан бөгөөд түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч нь нэхэмжлэлийн дүнг бүрэн хүлээн зөвшөөрсөн тул нэхэмжлэгчийн зүгээс дараах графикийн дагуу төлөлт хийх хугацаа тохирч байна. 202******* оны 06 сарын 25-ны өдөр 1,000,000 төгрөг, 202******* оны 07 сарын 25-ны өдөр 1,000,000 төгрөг, 202******* оны 08 сарын 25-ны өдөр 1,000,000 төгрөг, 202******* оны 09 сарын 25-ны өдөр 1,000,000 төгрөг, 202******* оны 10 сарын 25-ны өдөр 1,390,303 төгрөг, нийт 5 сарын хугацаа тохирсон бөгөөд дээрх асуудлаар дахин нэхэмжлэл гаргахгүй, давж заалдахгүй, шүүхийн шийдвэрийн нэгэн адил хүчин төгөлдөр үйлчлэхийг ойлголоо гээд нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Барсболд, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч О.Маргад нар гарын үсэг зурж эвлэрлийн гэрээ үйлдсэн байна.
Зохигчдын эвлэрэл нь гуравдагч этгээдийн эрх ашгийг хөндөөгүй, хууль зөрчөөгүй байх тул эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зөв гэж үзэв.
Хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэж байгаа тул улсын тэмдэгтийн хураамжийн хэмжээг тал хувиар бууруулан тогтоож, хуульд заасан журмаар гаргуулахаар шийдвэрлэлээ.
Зохигч давж заалдах, хяналтын журмаар гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг тус тус дурдах нь зүйтэй байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 7******* дүгээр зүйлийн 7*******.2, 75 дугаар зүйл, 123 дугаар зүйлийн 123.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон
ЗАХИРАМЖЛАХ нь:
1.П.од холбогдох 5,390,303 төгрөг гаргуулах тухай ******* ХК-ийн нэхэмжлэлтэй иргэний хэрэгт хариуцагч нь 202******* оны 06 сарын 25-ны өдөр 1,000,000 төгрөг, 202******* оны 07 сарын 25-ны өдөр 1,000,000 төгрөг, 202******* оны 08 сарын 25-ны өдөр 1,000,000 төгрөг, 202******* оны 09 сарын 25-ны өдөр 1,000,000 төгрөг, 202******* оны 10 сарын 25-ны өдөр 1,390,303 төгрөгийг тус тус төлж барагдуулахаар харилцан тохиролцсон зохигчдын эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай. 2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 7******* дүгээр зүйлийн 7*******.5, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 101,200 төгрөгөөс 50,600 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, Сонгинохайрхан дүүргийн Татварын хэлтсийн данснаас 50,600 төгрөг, хариуцагч П.оос 50,600 төгрөг тус тус гаргуулж нэхэмжлэгч ******* ХК-д олгосугай. 3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6 дахь хэсэгт зааснаар энэ захирамжийг хариуцагч сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг мэдэгдсүгэй. *******.Хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн тохиолдолд зохигч давж заалдах, хяналтын журмаар гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин шийдвэрлүүлэхээр нэхэмжлэл гаргах эрхгүйг дурдсугай.
ШҮҮГЧ Д.УРАНЗУЛ
| ||||
| |