Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2024 оны 06 сарын 05 өдөр

Дугаар 184/ШШ2024/03161

 

 

 

 

 

 

 

 

 

  2024          06           05                                   184/ШШ2024/03161

 

 

   

                                        Зохигчийн эвлэрлийг баталж, хэргийг

                                                 хэрэгсэхгүй болгох тухай

 

******* дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Т.Ариунболд би

 

Нэхэмжлэгч: ******* дүүрэг, 3 дугаар хороо, ******* *******, “******* төв” оффист байрлах, “******* ББСБ” ХК /РД:*******/-ийн нэхэмжлэлтэй

 

Хариуцагч: ******* дүүрэг, 10 дугаар хороо, ******* ******* 13 дугаар гудамж, 19 тоот хаягт оршин суух овогт /РД:/-д холбогдох,

 

Зээлийн гэрээний үүрэгт 987,927 төгрөг гаргах тухай нэхэмжлэлийг 2024 оны 5 дугаар сарын 04-ний өдөр хүлээн авч, 2024 оны 5 дугаар сарын 11-ний өдөр иргэний хэрэг үүсгэн хянаад

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч “******* ББСБ” ХК шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: “...******* ББСБ” ХК 2023 оны 02-р сарын 07 өдөр зээлдэгчийн аппликейшнээр дамжан гаргасан 4 удаагийн зээлийн хүсэлтийг шийдвэрлэж нийт 588,000 төгрөгийг 30 хоногийн хугацаатай 3.99 хүүтэй олгосон боловч хариуцагч уг зээлүүдийн эргэн төлөлтийн хуваарийг 90-ээс дээш хоног хэтрүүлж цахим зээлийн эрх нээх гэрээгээр хүлээсэн үүргээ ноцтой зөрчиж, бидний тавьсан шаардлагыг үл биелүүлж байна. Иймд гэрээг дуусгавар болгож өнөөдрийг хүртэл зээлийн хуримтлагдсан хүүнд 386,927 төгрөг, нотариатын зардал 13,000 төгрөгийг үндсэн зээлийн хамтаар гаргж өгнө үү” гэжээ.

Зохигчид шүүхэд ирүүлсэн эвлэрлийн гэрээндээ: “...******* ББСБ ХК-ийн нэхэмжпэлтэй хариуцагч Б.д холбогдох иргэний хэрэгт хариуцагч би нэхэмжлэлийн шаардлага 987,927 төгрөгийг бүхэлд нь хүлээн зөвшөөрч байна. Уг төлбөрийг 2024 оны 6 дугаар сарын 22-ны өдөр 197,000 төгрөг, 2024 оны 7 дугаар сарын 22-ны өдөр 197,000 төгрөг, 2024 оны 8 дугаар сарын 22-ны өдөр 197,000 төгрөг, 2024 оны 9 дүгээр сарын 22-ны өдөр 197,000 төгрөг, 2024 оны 10 дугаар сарын 22-ны өдөр 199,927 төгрөгөөр төлж барагдна. Иймд хэргийг хялбаршсан журмаар шийдвэрлэж өгнө үү” гэжээ.

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч “******* ББСБ” ХК-иас хариуцагч Б.д холбогдан зээлийн гэрээний үүрэгт 987,927 төгрөг гаргах тухай нэхэмжлэлийг тус шүүхэд гаргажээ.

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч Б. нь “******* ББСБ ХК-ны нэхэмжилсэн 987,927 төгрөгийг хүлээн зөвшөөрч, уг төлбөрийг 2024 оны 6 дугаар сарын 22-ны өдөр 197,000 төгрөг, 2024 оны 7 дугаар сарын 22-ны өдөр 197,000 төгрөг, 2024 оны 8 дугаар сарын 22-ны өдөр 197,000 төгрөг, 2024 оны 9 дүгээр сарын 22-ны өдөр 197,000 төгрөг, 2024 оны 10 дугаар сарын 22-ны өдөр 199,927 төгрөгийг төлж барагдахаар харилцан тохиролцож эвлэрсэн болох нь хэрэгт авагдсан зохигчийн тайлбар, хүсэлт, эвлэрлийн гэрээ болон бусад бичмэл нотлох баримтуудаар, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч эвлэрэх эрхтэй болох нь 2024 оны 5 дугаар сарын 13-ны өдрийн итгэмжлэлээр тус тус тогтоогдож байна.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хийн 74 дүгээр зүйлийн 74.1-д “Хэрэг үүсгэснээс хойш шүүх хуралдаан хүртэлх хугацаанд зохигч эвлэрсэн... бол хэргийг хялбаршсан журмаар хянан шийдвэрлэнэ”, 74.2-д “Хэргийг хялбаршсан журмаар хянан шийдвэрлэх боломжтой гэж үзвэл шүүгч зохигч талуудын эвлэрлийг... баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосон тухай захирамж гаргана”, 74.6-д “Зохигч эвлэрсэн тохиолдолд зохигч талууд нэхэмжлэлийн нийт шаардлага буюу тодорхой хэсгийн талаар тохиролцож шүүхийн өмнө эвлэрлийн гэрээ байгж болно. Гэрээний аггыг зохигч талууд бичгээр гарган түүнийг 2 тал хүлээн зөвшөөрч, гарын үсэг зурснаар эвлэрлийн гэрээ хүчин төгөлдөр болно. Эвлэрлийн гэрээ нь Иргэний хьд нийцсэн, гуравдагч этгээдийн хиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй байна” гэж тус тус заажээ.

Талуудын дээрх эвлэрэл нь хийн дагуу, гуравдагч этгээдийн эрх ашгийг зөрчөөгүй байх тул эвлэрлийг батлах нь зүйтэй бөгөөд тухайн асуудлаар шүүхэд дахин нэхэмжлэл, гомдол гаргах эрхгүй болон захирамжийг хариуцагч сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэх талаар зохигчид танилцж, тайлбарласан байна.

Иймд “******* ББСБ ХК-ийн нэхэмжлэлтэй, хариуцагч Б.д холбогдох 987,927 төгрөг гаргах тухай иргэний хэрэгт зохигчийн эвлэрлийг баталж, холбогдох иргэний хэргийг хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй гэж үзлээ. 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хийн 74 дүгээр зүйлийн 74.2, 75 дугаар зүйлд заасныг удирдлага болгон 

ЗАХИРАМЖЛАХ нь:

1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хийн 74 дүгээр зүйлийн 74.1 дэх хэсэгт зааснаар “******* ББСБ” ХК-ийн нэхэмжлэлтэй Б.д холбогдох 987,927 төгрөг гаргах тухай иргэний хэрэгт “Хариуцагч Б. нь нэхэмжлэлийн шаардлага 987,927 төгрөгийг хүлээн зөвшөөрч, уг төлбөрийг 2024 оны 6 дугаар сарын 22-ны өдөр 197,000 төгрөг, 2024 оны 7 дугаар сарын 22-ны өдөр 197,000 төгрөг, 2024 оны 8 дугаар сарын 22-ны өдөр 197,000 төгрөг, 2024 оны 9 дүгээр сарын 22-ны өдөр 197,000 төгрөг, 2024 оны 10 дугаар сарын 22-ны өдөр 199,927 төгрөгийг нэхэмжлэгч “******* ББСБ” ХК-д төлж барагдна” гэх зохигчийн эвлэрлийг баталж, холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хийн 74 дүгээр зүйлийн 74.5 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 28,300 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Б.аас 14,150 төгрөгийг, Төрийн сангийн 100200900941 тоот данснаас 14,150 төгрөгийг тус тус гарган нэхэмжлэгч “******* ББСБ” ХК-д олгосугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хийн 75 дугаар зүйлийн 75.6 дахь заасны дагуу захирамжийг хариуцагч сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг дурдсугай.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хийн 74 дүгээр зүйлийн 74.4 дэх хэсэгт зааснаар зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүйг тайлбарласугай.

 

 

 

 

ШҮҮГЧ                                         Т.АРИУНБОЛД