Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2024 оны 05 сарын 27 өдөр

Дугаар 184/ШШ2024/02902

 
 

2024 05 27

184/ШШ2024/02902

 

 

 

 

Нэхэмжлэгчийн татгалзлыг баталж,

хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

 

Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Уранзул би,

Нэхэмжлэгч: Улаанбаатар хот, ******* дүүрэг, ******* дугаар хороо, ******* зайсангийн гудамж-21, ******* шилтгээн цогцолборын 2 давхар хаягт байрлах, ******* ХК /******* нэхэмжлэлтэй,

 

Хариуцагч: Улаанбаатар хот, Сонгинохайрхан дүүрэг, ******* дүгээр хороо, зээл ******* гудамж, ******* тоот хаягт оршин суух, овогт ,

 

Хариуцагч: Улаанбаатар хот, Сонгинохайрхан дүүрэг, ******* дүгээр хороо, зээл ******* гудамж, ******* тоот хаягт оршин суух овогт /рд:ИЮ710*******603/ нарт холбогдох,

 

Зээлийн гэрээний үүрэгт 1,796,590.01 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2024 оны 05 сарын 01-ний өдөр хүлээн авч, 2024 оны 05 сарын 08-ны өдөр иргэний хэрэг үүсгэн хянаад,

ТОДОРХОЙЛОХ нь:

 

******* ХК нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: ... Иргэн Чинзориг овогтой нь Хас банктай 2021 оны 07 сарын 08-ны өдөр *******90029845 дугаартай Зээлийн гэрээ байгуулан 7,200,000 төгрөгийг жилийн 17.64 хувийн хүүтэй, 30 сарын хугацаатайгаар, өрхийн хэрэглээний зориулалтаар авсан. Зээлийн гэрээний хамтран үүрэг гүйцэтгэгчээр ээж Самбуу овогтой орсон. Банк нь 2022 оны 07 сарын 08-ны өдөр зээлдэгч Ч.н Хас банкин дахь 5002399*******9 тоот дансанд 7,200,000 төгрөгийг шилжүүлэн, гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлж, зээлийг олгосон. Гэрээний хугацаанд зээлдэгч нь үндсэн зээлийн төлбөрт 5,722,967.38 төгрөг, зээлийн хүүгийн төлбөрт 1,825,670.09 төгрөг, нэмэгдүүлсэн хүүгийн төлбөрт 35,854.10, нийт 7,584,491.57 төгрөгийг төлсөн. Гэтэл зээлдэгч нь Банктай байгуулсан *******90029845 дугаартай Зээлийн гэрээгээр хүлээсэн үүргээ зөрчиж, зээлийн төлбөрийг 2023 оны 08 сарын 02-ны өдрөөс хугацаа хэтрүүлж, 2023 оны 12 сарын 20-ны өдрөөс огт төлөлгүй, нэхэмжлэл гаргах өдрийн байдлаар 266 хоног хугацаа хэтрүүлээд байна. Хас банк нь зээлдэгчтэй утсаар холбогдож зээлийн төлбөрийг эргэн төлөлтийн хуваарийн дагуу төлөхийг амаар шаардаж, бичгээр мэдэгдэж байсан боловч зээлдэгч гэрээний үүргээ гүйцэтгэлгүй өдийг хүрээд байна. Иймд Иргэний хуулийн 453 дугаар зүйлийн 453.1, Банк, эрх бүхий хуулийн этгээдийн мөнгөн хадгаламж, мөнгөн хөрөнгийн шилжүүлэг, зээлийн үйл ажиллагааны тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.2 дахь заалт болон *******90029845 дугаартай Зээлийн гэрээг цуцалж, гэрээний дагуу төлөгдөөгүй үндсэн зээлийн төлбөр болох 1,477,032.62 төгрөг, 2024 оны 04 сарын 24-ний өдрийн байдлаарх хүү 281,117.07 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 38,440.32 төгрөг, нийт 1,796,590.01 төгрөгийг хариуцагч Ч., С. нараас гаргуулж өгнө үү гэжээ.

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч ******* ХК нь хариуцагч Ч., С. нарт холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт 1,796,590.01 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг шүүхэд гаргажээ.

 

Нэхэмжлэгч шүүхэд ирүүлсэн хүсэлтдээ ...******* ХК-ийн нэхэмжлэлтэй, Ч. , С. /рд:ИЮ710*******603/ нарт холбогдох зээлийн гэрээний үүрэгт 1,796,590.01 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэл гаргаж, иргэний хэрэг үүсэн ажиллагаа хийгдэж байгаа билээ. Хариуцагч Ч., С. нар нь зээлийн төлбөрийг 2024 оны 05 сарын 24-ний өдөр бүрэн төлж барагдуулсан тул нэхэмжлэлээсээ татгалзаж байна гэжээ.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1-т хэрэг үүсгэснээс хойш шүүх хуралдаан хүртэлх хугацаанд нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзсан...бол хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэнэ гэж заасан.

 

Нэхэмжлэгчийн татгалзал нь гуравдагч этгээдийн эрх ашгийг хөндөөгүй ба хууль зөрчөөгүй байх тул татгалзлыг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зөв байна.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.4-т хуулийн 56.5-д заасны дагуу хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг сайн дураар хүлээн зөвшөөрч биелүүлсэн шалтгаанаар нэхэмжлэгч гаргасан нэхэмжлэлээсээ татгалзсан бол нэхэмжлэгчийн урьдчилан төлсөн улсын тэмдэгтийн хураамжийн тавин хувийг буцаан олгоно гэж заасан тул тэмдэгтийн хураамжийн хэмжээг тал хувиар бууруулан тогтоож, хуульд заасан журмаар гаргуулахаар шийдвэрлэв.

 

Зохигч давж заалдах, хяналтын журмаар гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг тус тус дурдах нь зүйтэй байна.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2, 75 дугаар зүйл, 123 дугаар зүйлийн 123.1 дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон

 

ЗАХИРАМЖЛАХ нь:

 

1.******* ХК-ийн нэхэмжлэлтэй Ч., С. нарт холбогдох зээлийн гэрээний үүрэгт 1,796,590.01 төгрөг гаргуулах тухай иргэний хэрэгт нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзсаныг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.4, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-т заасныг баримтлан нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 43,696 төгрөгөөс 21,848 төгрөгийг улсын орлогод үлдээж, Сонгинохайрхан дүүргийн Татварын хэлтсийн данснаас 21,848 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч ******* ХК олгосугай.

3.Хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн тохиолдолд зохигч давж заалдах, хяналтын журмаар гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин шийдвэрлүүлэхээр нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.

 

 

 

 

 

ШҮҮГЧ Д.УРАНЗУЛ