Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2024 оны 05 сарын 28 өдөр

Дугаар 184/ШШ2024/02931

 


 

2024 05 28

184/ШШ2024/02931

 

 

 

 

Зохигчдын эвлэрлийг баталж,

хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

 

Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Уранзул би,

Нэхэмжлэгч: Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, ******* дүгээр хороо, ******* ******* гудамж, ******* оффис ******* тоот хаягт байрлах ******* ******* ББСБ ХХК /рд:605*******62/-ийн нэхэмжлэлтэй,

 

Хариуцагч: Улаанбаатар хот, Сонгинохайрхан дүүрэг, ******* дугаар хороо, өнөр хороолол 33 байр, 315 тоот хаягт оршин суух, овогт / холбогдох,

 

Зээлийн гэрээний үүрэгт 2,785,418.37 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2024 оны 04 сарын 12-ны өдөр хүлээн авч, 2024 оны 04 сарын 13-ны өдөр иргэний хэрэг үүсгэн хянаад,

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: ...******* ******* ББСБ ХХК нь 2022 оны 04 сарын 06-ны өдөр 22040419 тоот Зээлийн гэрээгээр хариуцагчид 1,899,900 төгрөгийг сарын 3% хувийн хүүтэй, 24 сарын хугацаатай, хэрэглээний зориулалтаар зээлсэн. Зээлдэгч нь манай банк бус санхүүгийн байгууллагаас олгосон зээлээр Сайн Интернэшнл ХХК-иас загварын Notebook худалдан авсан. Зээлдэгч нь зээлийн гэрээний хавсралтад заасан зээлийн эргэн төлөлтийн хуваарийн дагуу зээлээ төлөх үүрэгтэй боловч уг хуваарийг зөрчиж, нийт эргэн төлөлтийг огт хийгээгүй болно. Иймд зээлийн гэрээний 3.2, 7.2 дугаар хэсэгт заасан нөхцөл байдлыг хариуцагч үүсгэсэн учир гэрээний 7.3-т заасны дагуу зээлдүүлэгч гэрээг дангаар цуцлах эрхтэй. Иймд 2024 оны 04 сарын 10-ны өдрийн байдлаар зээлдэгчийн үндсэн зээлийн үлдэгдэл 1,725,832.67 төгрөг, төлөх хүү 957,955.46 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 93,090.24 төгрөг, нотариатын зардал 8,500 төгрөг, нийт 2,785,418.37 төгрөгийг хариуцагчаас гаргуулж өгнө үү гэжээ.

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч ******* ******* ББСБ ХХК нь хариуцагч Д.т холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт 2,785,418.37 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг шүүхэд гаргажээ.

 

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад зохигчид харилцан тохиролцож эвлэрсэн болох нь зохигчдын шүүхэд ирүүлсэн эвлэрлийн гэрээгээр тогтоогдсон болно.

 

Эвлэрлийн гэрээнд: ...******* ******* ББСБ ХХК-ийн нэхэмжлэлтэй, Д.т холбогдох 2,785,418.37 төгрөг гаргуулах тухай иргэний хэрэгт талууд харилцан тохиролцож эвлэрлийн гэрээ байгуулж байна. Хариуцагч Д. нь нэхэмжлэлийн шаардлага болох 2,785,418.37 төгрөгийг бүхэлд нь хүлээн зөвшөөрч төлөлтийг 2024 оны 06 сарын 30-ны өдөр 460,000 төгрөг, 2024 оны 07 сарын 30-ны өдөр 460,000 төгрөг, 2024 оны 08 сарын 30-ны өдөр 460,000 төгрөг, 2024 оны 09 сарын 30-ны өдөр 460,000 төгрөг, 2024 оны 10 сарын 30-ны өдөр 460,000 төгрөг, 2024 оны ******* сарын 30-ны өдөр 485,418.37 төгрөгийг тус тус төлж барагдуулахаар эвлэрч байх тул хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү гээд нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, хариуцагч нар гарын үсэг зурж эвлэрлийн гэрээ үйлдсэн байна.

 

Зохигчдын эвлэрэл нь гуравдагч этгээдийн эрх ашгийг хөндөөгүй, хууль зөрчөөгүй байх тул эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зөв гэж үзэв.

 

Хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэж байгаа тул улсын тэмдэгтийн хураамжийн хэмжээг тал хувиар бууруулан тогтоож, хуульд заасан журмаар гаргуулахаар шийдвэрлэлээ.

 

Зохигч давж заалдах, хяналтын журмаар гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг тус тус дурдах нь зүйтэй байна.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2, 75 дугаар зүйл, 123 дугаар зүйлийн 123.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон

 

ЗАХИРАМЖЛАХ нь:

 

1.Д.т холбогдох зээлийн гэрээний үүрэгт 2,785,418.37 төгрөг гаргуулах тухай ******* ******* ББСБ ХХК-ийн нэхэмжлэлтэй иргэний хэрэгт хариуцагч нь 2024 оны 06 сарын 30-ны өдрөөс 2024 оны 10 сарын 30-ны өдрийг хүртэл сар бүрийн 30-ны өдөр 460,000 төгрөг, үлдэх 485,418.37 төгрөгийг 2024 оны ******* сарын 30-ны өдөр төлж барагдуулахаар харилцан тохиролцсон зохигчдын эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 59,5******* төгрөгөөс 29,758.5 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, Сонгинохайрхан дүүргийн Татварын хэлтсийн данснаас 29,758.5 төгрөг, хариуцагч Д.ээс 29,758.5 төгрөг тус тус гаргуулж нэхэмжлэгч ******* ******* ББСБ ХХК-д олгосугай.

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6 дахь хэсэгт зааснаар энэ захирамжийг хариуцагч сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг мэдэгдсүгэй.

4.Хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн тохиолдолд зохигч давж заалдах, хяналтын журмаар гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин шийдвэрлүүлэхээр нэхэмжлэл гаргах эрхгүйг дурдсугай.

 

 

 

 

 

ШҮҮГЧ Д.УРАНЗУЛ