Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2024 оны 05 сарын 10 өдөр

Дугаар 183/ШШ2024/02077

 

                                  МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Х дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Хулан даргалж, тус шүүхийн 1 дүгээр танхимд хийсэн иргэний шүүх хуралдаанаар,

Нэхэмжлэгч: С дүүрэг, ** тоотод оршин суух, А овогт Д.М /РД:********/-ын нэхэмжлэлтэй,

Хариуцагч: , ** тоотод оршин суух, Ө овогт С.Б /РД:********/,

Бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд: Ч дүүрэг, ** тоотод оршин суух, Б овогт П.Ц /РД:********/,

Бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд: С дүүрэг, *** байранд байрлах Н газар /РД:******/-т тус тус холбогдох

Нэхэмжлэлийн шаардлага: Орон сууцны өмчлөгчөөр тогтоолгох тухай нэхэмжлэлийг 2023 оны 5 дугаар сарын 18-ны өдөр хүлээн авч, 2023 оны 5 дугаар сарын 25-ны өдөр иргэний хэрэг үүсгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдааны оролцогчид:

Бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд П.Ц*******ий итгэмжлэгдсэн төлөөлөгч О.Э*******,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Д.Жавзандулам нар оролцов.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Р.М, хариуцагч С.Б******* нар шүүхэд хүндэтгэн үзэх шалтгааныг нотлосон баримтыг ирүүлээгүй, бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд Н******* газрын итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.М*******, Б.А******* нарт шүүх хуралдааны товыг мэдэгдсэн боловч хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр хүрэлцэн ирээгүй тул тэдний эзгүйд хэргийг хянан шийдвэрлэв.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1.Нэхэмжлэгч Д.М нь хариуцагч С.Б*******эд холбогдуулан Орон сууцны өмчлөгчөөр тогтоолгох нэхэмжлэлийг шүүхэд гаргасан. Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ дараах байдлаар тодорхойлж байна. Үүнд:

Д.М миний бие 2015 онд С************** ХХК-ийн хэрэгжүүлж буй Т******* хотхоныг баригдаж байх үед орон сууц захиалахаар үзэхэд 165 м.кв талбай бүхий орон сууц 850 000 000 төгрөг орчим болж байсан. Энэ үед Н ХХК-ийн захирал, хадам эгч С.Б*******эд энэ тухай хэлэхэд тухайн компанийн захирал н.Гыг танидаг учир хамт уулзаж өгөхөөр болсон. Ингээд С.Б******* эгчтэй хамт уулзахад тухайн 2 компанийн хамтын ажиллагааны хүрээнд орон сууцыг 700 000 000 төгрөгөөр худалдан авах боломжтой. Гэхдээ С.Б******* захирлын нэр дээр гэрээ байгуулагдсан тохиолдолд хөнгөлөлтийг үзүүлэх боломжтой гэж байсан. Энэ талаар бид харилцан тохиролцоод С.Б******* эгчийн нэр дээр орон сууц захиалгын гэрээг хийгээд урьдчилгаа 130 000 000 төгрөгийг бэлэн төлсөн. Ийнхүү миний бие С.Б*******эд үлдэх төлбөрийг хуваан төлж цааш шилжүүлдэг байсан бөгөөд орон сууцны үл хөдлөхийн гэрчилгээ гарсан үед надад шилжүүлэн өгөхөөр тохиролцож жижиг хэлцэл байгуулсан. Миний бие өөрийн бизнесийн орлогоос хамааран төлөлтийг хугацаа алдаж төлж байсан бөгөөд С.Б******* эгчийг зарим төлөлтийг миний өмнөөс төлөөд явж байхыг хүссэн. С.Б******* нь 2017 онд тус байрны төлбөрийг бүрэн төлж дуусаад үл хөдлөх хөрөнгийн улсын бүртгэлийн гэрчилгээг өөрийн нэр дээр гаргуулж авсан ба мөнгөө бүрэн төлж дууссаны дараа намайг нэр дээрээ аваарай гэж байсан. Миний бие байрны мөнгийг С.Б*******ийн Н ХХК-д шилжүүлж байсан бегөөд төлбөрт багтаан 3 орон сууц, мөн гэрээ байгуулахад 130 000 000 төгрөг, 2015 оны 5 дугаар сарын 12-ны өдөр 50 000 000 төгрөг, 2016 оны 5 дугаар сарын 13-ны өдөр 31 000 000 төгрөг, хамгийн сүүлд 2019 оны 10 дугаар сарын 05-ны өдөр 35 170 000 төгрөгийг төлснөөр 700 000 000 төгрөгийг бүрэн төлсөн. Ингээд 2019 онд мөнгөө бүрэн төлж дууссан учир байрыг нэр дээр шилжүүлж авах тухай хэлэхэд түр барьцаанд тавьсан байгаа удахгүй өгнө гэж байсан ба улмаар ковидтой холбоотой төлж чадаагүй түр хүлээж байх тухай хэлж байсан. Гэтэл өнөөдрийг хүртэл тус орон сууцыг надад шилжүүлж өгөөгүй бөгөөд тус орон сууцны жинхэнэ захиалагч, өмчлөгч миний бие болохыг С.Б******* болон С************** ХХК-ийн захирал н.Г нар мэдэх билээ. Гэрчээр н.Гыг асуухад энэ бүхнийг нотлох болно. Иймд , 1,,, тоот хаягт байрлах 165.1 мкв талбай бүхий 5 өрөө орон сууцны өмчлөгчөөр тогтоолгож өгнө үү гэсэн.

 

2.Хариуцагч С.Б******* шүүхэд гаргасан хариу тайлбартаа: С.Б******* миний бие Д.Мад С************** ХХК-иас байр авч өгөх зорилгоор орон сууц захиалгын гэрээг өөрийн нэр дээр байгуулж, мөн улсын бүртгэлийн гэрчилгээг ч өөрийн нэр дээр гаргуулсан бөгөөд цаашид орон сууцны үнийг нэхэмжлэгчээс хуваан авч, төлбөр бүрэн дууссаны дараа нэр дээр нь шилжүүлэн өгөхөөр тохиролцсон. Ковид-19 цар тахлын улмаас бизнесийн ашиг орлого маань муудаж Д ББСБ ХХК-иас зээл авч, уг орон сууцыг барьцаанд нь тавьсан. Зээлээ ойрын хугацаанд төлж орон сууцыг барьцаанаас гаргаж өгнө. Миний бие нэхэмжлэлийн шаардлагаас татгалзах зүйлгүй бүхэлд нь хүлээн зөвшөөрч байна гэсэн.

 

3.Бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд П.Ц*******ий итгэмжлэгдсэн төлөөлөгч Р.Э******* шүүхэд гаргасан тайлбар болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: П.Ц******* нь Н******* газраас 2022 оны 9 дүгээр сарын 30-ны өдөр зохион байгуулсан Үл хөдлөх хөрөнгийн хоёрдахь албадан дуудлага худалдаагаар зарлагдсан , , тоот 165.1м.кв талбайтай 5 өрөө орон сууцны дуудлага худалдаанд холбогдох хууль, тогтоомжийн дагуу оролцон ялж, дуудлага худалдааны тэмдэглэлд гарын үсэг зурж, 2022 оны 10 дугаар сарын 14-ний өдөр дуудлага худалдаанд ялсан орон сууцныхаа төлбөр болох 401 500 000 төгрөгийг Н******* газрын Голомт банкны 30 тоот дансанд тушааж, 2022 оны 10 дугаар сарын 24-ний өдөр өмчлөх эрх шилжүүлэх тогтоолтой танилцаж гарын үсэг зурсан. 2022 оны 10 дугаар сарын 24-ний өдөр Н******* газрын шийдвэр гүйцэтгэгч Ц.Б нь надруу утасдаад маргаан бүхий орон сууцны өмчлөгч С.Б******* нь Н******* газарт холбогдуулж таны оролцож, ялсан худалдааг хууль бусаар явуулсан гэж үзээд гомдол гаргасны дагуу шүүгчийн захирамж гарснаар шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагааг түдгэлзүүлсэн гэж тайлбарласан. П.Ц******* нь С.Б*******ийн гомдлоор Н******* газрт холбогдуулан үүссэн иргэний хэрэгт бие даасан шаардлага гаргасан гуравдагч этгээдээр оролцож, Иргэний хуулийн 197 дугаар зүйлийн 197.17. 197.20, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 70 дугаар зүйлийн 70.4, 71-р зүйлийн 71.10, 71.12-т тус тус заасны дагуу орон сууцны өмчлөгчөөр тогтоолгох шаардлага гаргасан. Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2023 оны 6 дугаар сарын 19-ний өдрийн 1198 дугаар магадлалаар нэхэмжлэгч бөгөөд төлбөр төлөгч С.Б*******ийн гомдлыг бүхэлд нь хангахгүй орхиж, дуудлага худалдаагч хүчин төгөлдөр явагдсан хэмээн үзэж худалдааны ялагч П.Ц*******ийг эрхийн улсын бүртгэлийн Ү-24 дугаартай, , , улмаар тухайн дуудлага талбайтай 5 өрөө орон сууцны өмчлөгчөөр тогтоож магадлан шийдвэрлэсэн. Нэхэмжлэгч С.Б******* нь тухайн магадлалыг эс зөвшөөрч Улсын дээд шүүхэд гомдол гаргасан боловч 2023 оны 9 дүгээр сарын 21-ний өдрийн хуралдаанаар С.Б*******ийн гомдлыг хяналтын шатны шүүх хуралдаанаар хэлэлцүүлэхээс татгалзаж эцэслэн шийдвэрлэсэн бөгөөд тогтоол бичгээр албажин гарч Н******* газарт 2023 оны 10 дугаар сарын 09-ний өдөр хүргэгдсэн. П.Ц******* нь маргаан бүхий орон сууцтай холбоотой шүүхийн эцсийн шийдвэр гарсан тул өмчлөх эрхийн гэрчилгээ гаргуулах хүсэлтийг Н******* газарт гаргасан боловч 2023 оны 10 дугаар сарын 16-ны өдөр ахлах шийдвэр гүйцэтгэгч Д.М******* нь Х дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Мийн 2023 оны 8 дугаар сарын 28-ны өдрийн 183/Ш32023/15102 дугаартай захирамжаар шийдвэр гүйцэтгэх ажиллагааг түдгэлзүүлэх тухай тогтоолын хуулбарыг П.Ц*******ий итгэмжлэгдсэн төлөөлөгч Р.Э*******од гардуулж өгсөн. Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2023 оны 6 дугаар сарын 19-ний өдрийн 210/МА2023/01198 тоот магадлалаар маргаан бүхий орон сууцны өмчлөгчөөр тогтоосоныг С.Б******* эс зөвшөөрч Улсын дээд шүүхэд гомдол гаргасан. Гэтэл Улсын дээд шүүхийн иргэний хэргийн танхимын 2023 оны 9 дүгээр сарын 21-ний өдрийн хуралдаанаар С.Б*******ийн гомдолыг хяналтын шатны шүүх хуралдаанаар хэлэлцүүлэхээс татгалзаж эцэслэн шийдвэрлэсэн 001/XT2023/00938 тоот тогтоол бичгээр албажиж гарсан. П.Ц*******ий зүгээс Н******* газарт 2023 оны 10 дугаар сарын 15-ны өдөр хандаж дуудлага худалдааны ялагч болж улмаар шүүхийн шийдвэрээр өмчлөгчөөр тогтоогдсон , , тоот 165.1 м.кв талбайтай 5 өрөө орон сууцныхаа өмчлөх эрхийн гэрчилгээг гаргуулах шаардлага тавьсан. Гэтэл Н******* газраас маргаан бүхий орон сууцтай холбоотойгоор Х дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 5 дугаар сарын 25-ны өдрийн 183/Ш32023/09904 тоот захирамжаар иргэний хэрэг байгаа талаар мэдэгдэж, шийдвэр гүйцэтгэлийн ажиллагааг түдгэлзүүлэх болсон үндэслэлээ тайлбарласан.

Хариуцагч С.Б*******ийн зүгээс маргаан бүхий орон албадан дуудлага худалдааг хүчингүй болгуулахаар Н******* газарт холбогдох нэхэмжлэлийн шаардлага бүхий тусдаа иргэний хэрэг буюу маргаж байгаа зүйлийн талаар өөр хэргийг Монгол улсын Шүүх шийдвэрлэж байх явцад иргэн Д.Мын нэхэмжлэлийг шүүх хүлээн авч иргэний хэрэг үүсгэсэн нь Иргэний хэрэг Шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 65-р зүйлийн 65.1.7, 117-р зүйлийн 117.1-т тус тус заасны дагуу хэргийг хэрэгсэхгүй болгох үндэслэл бүрдсэн гэж үзэж байна. Иймд хүчин төгөлдөр Монгол улсын шүүхийн шийдвэрээр П.Ц*******ий хууль ёсны өмч болох нь эцэслэн тогтоогдсон эрхийн улсын бүртгэлийн Ү-24 дугаартай, , , тоот 165.1м.кв талбайтай 5 өрөө орон сууцыг хөндлөнгийн этгээдүүд худалдах, худалдан авах гэрээтэй холбоотой өмчлөх эрхийн маргаан үүсгэсэн байгаад хууль ёсны өмчлөгч П.Ц*******ий эрх нь хөндөгдөж байгаа учраас Иргэний хуулийн 101 дүгээр зүйлийн 101.1, 106 дугаар зүйлийн 106.2, 106.3, 197 дугаар зүйлийн 197.17, 197.20, 243 дугаар зүйлийн 243.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.1, 29.2, 29.4 дэх хэсэгт заасныг үндэслэн нэхэмжлэгч Д.Маас хариуцагч С.Б*******эд холбогдуулж , , тоот 165.1м.кв талбайтай 5 өрөө орон сууцны өмчлөгчөөр тогтоолгох шаардлага бүхий иргэний хэргийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэсэн.

Шүүхэд гаргасан тайлбараа дэмжиж байгаа, гуравдагч этгээд П.Ц******* нь дуудлага худалдааны ялагч юм, энэ нь шүүхийн шийдвэр, магадлалаар тогтоогдоно. Гэтэл гомдол гарснаар шийдвэр гүйцэтгэлийн ажиллагаа түдгэлзсэн байдаг учраас гуравдагч этгээдээр оролцож байгаа. Өмнө нь огт маргаан үүсгээгүй байж нэхэмжлэгч нь гэнэт л маргаан үүсгээд гараад ирсэн байгаа юм. Өмнөх хэрэг дээр уг орон сууцыг энэ нэхэмжлэгч болох Д.Мад худалдан авч өгсөн, мөнгийг нь төлсөн талаар огт ярьж байгаагүй. Энэ хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд нь энэ хүн орж ирээгүй. Тиймээс нэхэмжлэлийг зөвшөөрөхгүй байгаа. П.Ц*******ий эрх ашиг хөндөгдөөд байгаа учраас хэргийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.

 

4.Нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт, иргэний үнэмлэхний хуулбар, бэлэн мөнгөний орлогын баримт, Н ХХК-ийн 2019 оны 9 дүгээр сарын 20-ны өдрийн тооцоо нийлсэн график, 2015 оны 01 дүгээр сарын 24-ний өдрийн Орон сууц захиалгын гэрээний эрх шилжүүлэх гэрээ, Ү-24 дугаартай С.Б*******ийн өмчлөх эрхийн гэрчилгээ, Б.Мд олгосон итгэмжлэл, Х дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 8 дугаар сарын 27-ны өдрийн 183/ГХ2020/00890 дүгээр гүйцэтгэх хуудас, 2020 оны 8 дугаар сарын 27-ны өдрийн 183/ШЗ2020/11813 дугаар шүүхийн шийдвэрийг албадан гүйцэтгүүлэх тухай шүүгчийн захирамж, 2020 оны 6 дугаар сарын 03-ны өдрийн 183/ШШ2020/01555 дугаар шүүхийн шийдвэр, Н******* газрын 2020 оны 9 дүгээр сарын 25-ны өдрийн Шийдвэр гүйцэтгэх ажиллагаа үүсгэх тухай тогтоол, Эд хөрөнгө битүүмжлэх тухай тогтоол, Төлбөр төлөгчийн хөрөнгийн эрх түдгэлзүүлэх тухай тогтоол, Эд хөрөнгө хураах тухай тогтоол, Н******* газрын 2023 оны 7 дугаар сарын 06-ны өдрийн 4/12381 дүгээр хариу мэдэгдэх хуудас /хэргийн 3-9, 17, 24-32, 41-р хуудас/ гэсэн баримтуудыг

хариуцагчаас хариу тайлбар /хэргийн 18-р хуудас/

бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд П.Ц*******ээс Х дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 10 дугаар сарын 10-ны өдрийн 183/ШЗ2023/17928 дугаар шүүхийн шийдвэрийг албадан гүйцэтгүүлэх тухай шүүгчийн захирамж, 2023 оны 10 дугаар сарын 10-ны өдрийн 183/ГХ2023/01613 дугаар гүйцэтгэх хуудас, Улсын дээд шүүхийн 2023 оны 9 дүгээр сарын 21-ний өдрийн 938 дугаар тогтоол, Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2023 оны 6 дугаар сарын 19-ний өдрийн 1198 дугаар магадлал, Х дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 4 дүгээр сарын 14-ний өдрийн 1185 дугаар шийдвэр, Р.Э*******од олгосон итгэмжлэл /хэргийн 51-68-р хуудас/ гэсэн баримтуудыг,

бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд Н******* газраас Ц.Цд олгосон итгэмжлэл, Д.М*******, Б.А******* нарт олгосон итгэмжлэл /хэргийн 83, 121-р хуудас/ гэсэн баримтуудыг гаргаж өгсөн байна.

Шүүхээс нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн хүсэлтээр Ү-24 дугаартай С.Б*******ийн өмчлөх эрхийн гэрчилгээ /хэргийн 82-р хуудас/ гэсэн баримтыг бүрдүүлсэн.

ҮНДЭСЛЭХ нь:

1.Нэхэмжлэлийг хангах үндэслэлгүй гэж үзэв.

 

2.Нэхэмжлэгч нь хариуцагч С.Б*******тэй орон сууц захиалгын гэрээний эрх шилжүүлэх гэрээ байгуулж, орон сууцны төлбөрийг бүрэн төлсөн боловч өмчлөх эрхийн гэрчилгээг шилжүүлж өгөөгүй, орон сууцыг хүлээлгэн өгөх үүргээ биелүүлэхгүй байх тул орон сууцны өмчлөгчөөр тогтоолгохоор шаардах эрхээ тодорхойлсон.

3.Хариуцагч нь нэхэмжлэгч Д.Мад байр авч өгөх зорилгоор өөрийн нэр дээр орон сууц захиалгын гэрээг байгуулж, улсын бүртгэлийн гэрчилгээг гаргуулсан боловч Ковид-19 цар тахлын улмаас төлбөр төлөх боломжгүй болж орон сууцыг банк бус санхүүгийн байгууллагын барьцаанд тавьсан, зээлийг төлж орон сууцыг шилжүүлэн өгөх тул нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрч байна гэж тайлбарласан.

4.Бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд П.Ц******* нь Н******* газраас зарлагдсан албадан дуудлага худалдаанд оролцож ялсан, маргаан бүхий орон сууцны төлбөрийг бүрэн төлсөн, шүүхийн хүчин төгөлдөр шийдвэрээр өмчлөгчөөр тогтоосон тул хэргийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэсэн.

5.Хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтаар дараах үйл баримт тогтоогдож байна.

 

5.1.Нэхэмжлэгч Д.М нь хариуцагч С.Б*******тэй 2015 оны 1 дүгээр сарын 24-ний өдөр Орон сууц захиалгын гэрээний эрх шилжүүлэх гэрээ байгуулж, , 1,,, тоот хаягт байрлах 165.1 мкв талбай бүхий 5 өрөө орон сууцыг 700 000 000 төгрөгөөр эрх шилжүүлэгч С.Б******* нь эрх хүлээн авагч Д.Мад шилжүүлэх, эрх хүлээн авагч нь төлбөрөөс 130 000 000 төгрөгийг 2015 оны 1 дүгээр сарын 23-ны өдөр бэлнээр төлсөн, үлдэх төлбөрийг 2019 онд багтаан эрх хүлээн авагчид бүрэн төлж барагдуулахаар харилцан тохиролцжээ.

 

6.Талуудын маргааны зүйл нь өмчлөх эрхийг шилжүүлэх талаар байна, орон сууц захиалгын гэрээний эрх шилжүүлэх гэрээ байгуулсан, орон сууцны төлбөрийг төлсөн талаараа маргаагүй.

 

7.Иргэний хуулийн 189 дүгээр зүйлийн 189.1-д гэрээний талууд хуулийн хүрээнд гэрээг чөлөөтэй байгуулах, түүний агуулгыг өөрсдөө тодорхойлох эрхтэй гэж зааснаар зохигч талууд 2015 оны 1 дүгээр сарын 24-ний өдөр Орон сууц захиалгын гэрээний эрх шилжүүлэх гэрээг байгуулсан талаараа хэн аль нь хүлээн зөвшөөрч маргаагүй тул талуудын хооронд Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1-д заасан худалдах, худалдан авах гэрээний харилцаа үүссэн байна гэж үзэв.

7.1.Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1-д худалдах-худалдан авах гэрээгээр худалдагч нь биет байдлын доголдолгүй, эрхийн зөрчилгүй хөрөнгө, түүнтэй холбоотой баримт бичгийг худалдан авагчийн өмчлөлд шилжүүлэх буюу бараа бэлтгэн нийлүүлэх, худалдан авагч нь худалдагчид хэлэлцэн тохирсон үнийг төлж, худалдан авсан хөрөнгөө хүлээн авах үүргийг тус тус хүлээнэ гэж заажээ.

7.2.Гэрээний зүйл болох Х дүүргийн 1,ы 165,1 м.кв талбайтай 5 өрөө орон сууц нь ашиглалтад орсон, үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн улсын бүртгэлийн гэрчилгээгээр 2016 оны 3 дугаар сарын 01-ний өдөр хариуцагч С.Б*******ийн өмчлөлд бүртгэгдсэн байх тул орон сууцны үнийг төлсөн нэхэмжлэгч нь гэрээний үүргээ биелүүлж, орон сууцны өмчлөгчөөр тогтоолгохоор шаардах эрхтэй.

7.3.Хэрэгт авагдсан Ү-24 дугаартай үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн улсын бүртгэлийн гэрчилгээгээр , 1,,, тоот хаягт байрлах 165.1 мкв талбай бүхий 5 өрөө орон сууцны өмчлөгчөөр Ө овогт Сгийн Б******* бүртгэгдсэн болох нь тогтоогдож байна.

7.4.Гэвч хэрэгт авагдсан Х дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 6 дугаар сарын 03-ны өдрийн 183/ШШ2020/01555 дугаар шийдвэрээр Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 453 дугаар зүйлийн 453.1 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч С.Б*******ээс 238.781.701 төгрөг гаргуулж нэхэмжлэгч Д ББСБ ХХК-д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 20.149.137 төгрөгийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 1.522.804 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч С.Б*******ээс 1.351.858 төгрөг гаргуулж Д ББСБ ХХК-д олгож, Иргэний хуулийн 175 дугаар зүйлийн 175.1 дэх хэсэгт зааснаар хариуцагч нь үүргээ сайн дураар биелүүлээгүй тохиолдолд барьцаа хөрөнгө болох С.Б*******ийн өмчлөлд бүртгэлтэй, эрхийн улсын бүртгэлийн Ү-24 дугаарт бүртгэлтэй, Х дүүргийн 1, тоот хаягт байршилтай, 165.1 м.кв талбай бүхий 5 өрөө орон сууцыг албадан худалдаж, үүргийн гүйцэтгэл хангахыг Н газарт даалгаж шийдвэрлэжээ.

7.5.Дээрх шүүхийн шийдвэрийг хариуцагч С.Б******* нь сайн дураар биелүүлээгүй үндэслэлээр тус шүүхийн 2020 оны 8 дугаар сарын 27-ны өдрийн 183/ШЗ2020/11813 дугаар шүүхийн шийдвэрийг албадан гүйцэтгэх шүүгчийн захирамж, 2023 оны 8 дугаар сарын 27-ны өдрийн 183/ГХ2020/00890 дүгээр гүйцэтгэх хуудас бичигдэж, иргэний шийдвэр гүйцэтгэлийн ажиллагаа явагдаж байсан болох нь хэрэгт авагдсан Х дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 8 дугаар сарын 27-ны өдрийн 183/ГХ2020/00890 дугаартай гүйцэтгэх хуудас, 183/ШЗ2020/11813 дугаартай шүүхийн шийдвэрийг албадан гүйцэтгүүлэх тухай захирамж, 2020 оны 9 дүгээр сарын 25-ны өдрийн 20291161 дугаартай шийдвэр гүйцэтгэлийн ажиллагаа үүсгэх тухай тогтоол, талуудын тайлбараар тус тус тогтоогдож байна.

 

8.Нэхэмжлэгч нь гэрээний зүйл болох Х дүүргийн 1,ыны тоот хаягт байршилтай, 165.1 м.кв талбай бүхий 5 өрөө орон сууцны үнийг бүрэн төлсөн тул үнийг төлсөн үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөгчөөр тогтоолгоно гэсэн бөгөөд хариуцагч нь үл хөдлөх эд хөрөнгө нь барьцаанд байгаа тул зээлийг төлж, шилжүүлэн өгөхөд татгалзахгүй гэж тайлбарласан.

8.1.Бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд П.Ц******* нь Н******* газраас зарласан дуудлага худалдаанд оролцож дуудлага худалдааны ялагч болсон, дуудлага худалдааны үнийг бүрэн төлсөн, хүчин төгөлдөр шүүхийн шийдвэрээр маргаан бүхий Х дүүргийн 1,ыны тоот хаягт байршилтай, 165.1 м.кв талбай бүхий 5 өрөө орон сууцны өмчлөгчөөр тогтоогдсон тул нэхэмжлэгчийг өмчлөгчөөр тогтоох нь үндэслэлгүй гэж гэсэн тайлбарыг шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан.

8.2.Хэрэгт авагдсан Х дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 4 дүгээр сарын 14-ний өдрийн 183/ШШ2023/01185 дугаар шийдвэрээр С.Б*******ийн нэхэмжлэлтэй Н******* газарт холбогдох өмчлөх эрх шилжүүлэх тогтоолыг хүчингүй болгуулах, хоёр дахь албадан дуудлага худалдааг хүчингүй болгуулах нэхэмжлэлтэй, бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд Д ББСБ ХХК, бие даасан шаардлага гаргасан гуравдагч этгээд П.Ц*******ий үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөгч болохыг тогтоолгож, өмчлөх эрх шилжүүлэхийг даалгах бие даасан шаардлагатай иргэний хэргийг хянан хэлэлцээд, Иргэний хуулийн 177 дугаар зүйлийн 177.4, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 14, 44 дүгээр зүйлийн 44.3, 44.4, 66 дугаар зүйлийн 66.3, 122 дугаар зүйлийн 122.5-д заасныг тус тус баримтлан хариуцагч Н******* газарт холбогдох Ахлах шийдвэр гүйцэтгэгчийн 2022 оны 9 дүгээр сарын 05-ны өдрийн 9/73 дугаар тогтоол, тус газрын 2023 оны 10 дугаар сарын 17-ны өдрийн Өмчлөх эрх шилжүүлэх тухай тогтоолыг тус тус хүчингүй болгуулах, үл хөдлөх эд хөрөнгийн хоёр дахь албадан дуудлага худалдааг хүчингүй болгуулах тухай нэхэмжлэгч С.Б*******ийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 65 дугаар зүйлийн 65.1.7-д зааснаар хариуцагч Н******* газарт холбогдох Үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөгч болохыг тогтоолгож, өмчлөх эрх шилжүүлэхийг даалгуулах тухай иргэн П.Ц*******ий бие даасан шаардлагыг хүлээн авахаас татгалзаж шийдвэрлэжээ.

8.3.Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2023 оны 6 дугаар сарын 19-ний өдрийн 210/МА2023/01198 дугаар магадлалаар Х дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 4 дүгээр сарын 14-ний өдрийн 183/ШШ2023/01185 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалтад, Иргэний хуулийн 177 дугаар зүйлийн 177.4, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 14, 44 дүгээр зүйлийн 44.3, 44.4, 66 дугаар зүйлийн 66.3, 122 дугаар зүйлийн 122.5-д заасныг тус тус баримтлан гэснийг "Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.4 дэх хэсэгт зааснаар гэж өөрчилж тогтоох хэсгийн 2 дахь заалтыг "Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 122 дугаар зүйлийн 122.5 дахь хэсэгт зааснаар бие даасан шаардлага гаргасан гуравдагч этгээд П.Ц*******ийг Х дүүргийн , 165,1 м.кв талбайтай 5 өрөө орон сууцны өмчлөгчөөр тогтоож, өмчлөх эрхийг шилжүүлэхийг нэхэмжлэгч С.Б*******, хариуцагч Н******* газарт тус тус даалгасугай гэж өөрчлөн найруулж, шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхиж, бие даасан шаардлага гаргасан гуравдагч этгээдийн гаргасан давж заалдах гомдлыг хангасугай гэж шийдвэрлэсэн байна.

8.4.Мөн Улсын дээд шүүхийн 2023 оны 9 дүгээр сарын 21-ний өдрийн 938 дугаар тогтоолоор нэхэмжлэгчийн өмгөөлөгч Г.Лгийн хяналтын журмаар гаргасан гомдлыг Улсын дээд шүүхийн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар хэлэлцүүлэхээс татгалзаж, шүүхийн шийдвэр, магадлал хүчин төгөлдөр болжээ.

 

9.Иймд дээрх баримтаар талуудын гэрээний зүйл болох маргаан бүхий , 1,,, тоот хаягт байрлах 165.1 мкв талбай бүхий 5 өрөө орон сууцны өмчлөгчөөр хариуцагч С.Б******* нь бүртгэлтэй байсан боловч Х дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 6 дугаар сарын 03-ны өдрийн 183/ШШ2020/01555 дугаар шийдвэрээр барьцааны зүйлээр үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар шийдвэрлэж, иргэний шийдвэр гүйцэтгэлийн ажиллагаа үүсгэж, үл хөдлөх эд хөрөнгийг битүүмжлэн хурааж, албадан дуудлага худалдаа явуулж, гуравдагч этгээд П.Ц******* нь уг дуудлага худалдаанд ялж төлбөрийг шийдвэр гүйцэтгэлийн дансанд шилжүүлсэн болох нь тогтоогдож байх тул хариуцагчийн зээлийн төлж, орон сууцыг нэхэмжлэгчийн өмчлөлд шилжүүлэхэд татгалзахгүй гэсэн тайлбар нь үндэслэлгүй, хэрэгжих боломжгүй байна.

9.1.Мөн хариуцагч С.Б******* нь Н******* газарт холбогдуулан ахлах шийдвэр гүйцэтгэгчийн 2022 оны 9 дүгээр сарын 05-ны өдрийн 9/73 дугаар тогтоол болон 2023 оны 10 дугаар сарын 17-ны өдрийн Өмчлөх эрх шилжүүлэх тухай тогтоолыг тус тус хүчингүй болгуулах, мөн үл хөдлөх эд хөрөнгийн хоёр дахь албадан дуудлага худалдааг хүчингүй болгуулах тухай нэхэмжлэлийг гаргасан боловч Х дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 4 дүгээр сарын 14-ний өдрийн 183/ШШ2023/01185 дугаар шийдвэр, Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2023 оны 6 дугаар сарын 19-ний өдрийн 210/МА2023/01198 дугаар магадлалаар хэргийг хянан хэлэлцээд гэрээний зүйл болох , 1,,, тоот хаягт байрлах 165.1 мкв талбай бүхий 5 өрөө орон сууцны өмчлөгчөөр П.Ц*******ийг тогтоож, өмчлөх эрх шилжүүлэхийг С.Б*******, Н******* газарт тус тус даалгаж шийдвэрлэсэн үйл баримт хүчин төгөлдөр шийдвэрээр тогтоогдож байх тул нэхэмжлэгчийг уг орон сууцны өмчлөгчөөр тогтоох үндэслэлгүй байна гэж дүгнэв.

 

10.Бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд П.Ц*******ий итгэмжлэгдсэн төлөөлөгч нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 117 дугаар зүйлийн 117.1-д зааснаар мөн хуулийн 65 дугаар зүйлийн 65.1.7-д заасан зохигчийн маргаж байгаа зүйл ба түүний үндэслэлийн талаархи өөр хэргийг шүүх шийдвэрлэж байгаа гэсэн үндэслэлээр хэргийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэсэн боловч зохигчийн маргаж байгаа зүйл буюу гэрээний зүйл болох орон сууцны өмчлөгчөөр П.Ц*******ийг тогтоосон хүчин төгөлдөр магадлал байх тул гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн хүсэлтэд буюу тайлбарт дурдсан үндэслэлээр хэргийг хэрэгсэхгүй болгох үндэслэл хэргийг хэлэлцэх үед тогтоогдсонгүй, өөрөөр хэлбэл маргаан бүхий орон сууцны өмчлөлтэй холбоотой өөр хэрэг шүүхээр хянан хэлэлцэгдэж байгаа гэх үндэслэл тогтоогдохгүй байна.

 

11.Иймд нэхэмжлэгч Д.Мын хариуцагч С.Б*******эд холбогдуулан гаргасан , 1,,, тоот хаягт байрлах 165.1 мкв талбай бүхий 5 өрөө орон сууцны өмчлөгчөөр тогтоолгох нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй байна гэж үзэв.

11.1.Нэхэмжлэгч Д.М нь өөрт учирсан хохирлоо буюу орон сууцны үнэд төлсөн төлбөрийг буруутай этгээдээс нэхэмжлэх эрх нь нээлттэй болохыг дурдах нь зүйтэй.

 

12.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгч Д.Мын улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 3 657 950 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээх нь хуульд нийцнэ.

 

13.Шүүх хуралдаанд нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Р.М, хариуцагч С.Б******* нар нь хуралдааныг хойшлуулах хүсэлт гаргасан, хэдийгээр товлон зарлагдсан шүүх хуралдаан цагтаа нээгээгүй боловч шүүх хуралдааныг хойшлуулах шалтгааныг нотлосон баримтыг ирүүлээгүй, бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд Н******* газрын итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.М*******, Б.А******* нарт шүүх хуралдааны товыг мэдэгдсэн боловч хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр хүрэлцэн ирээгүй тул гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн хүсэлтээр тэдний эзгүйд хэргийг хянан шийдвэрлэсэн болно.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.3, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

 

1.Иргэний хуулийн 189 дүгээр зүйлийн 189.1, 243 дугаар зүйлийн 243.1-д зааснаар нэхэмжлэгч Д.Мын хариуцагч С.Б*******эд холбогдуулан гаргасан , 1,,, тоот хаягт байрлах 165.1 мкв талбай бүхий 5 өрөө орон сууцны өмчлөгчөөр тогтоолгох нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

 

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгч Д.Мын улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 3 657 950 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.

 

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.7, 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч нар энэхүү шийдвэрийг эс зөвшөөрвөл уг шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг болон зохигчид хуульд заасан хугацааны дотор шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг тус тус дурдсугай. 

                                 

  

 

 

                   ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                             Д.ХУЛАН