Төв аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2017 оны 10 сарын 24 өдөр

Дугаар 295

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

Төв аймгийн Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шүүхийн эрүүгийн шүүх хуралдааныг тус шүүхийн шүүгч Ю Энхмаа даргалж,

-шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Цагаанцоож

- улсын яллагч Төв аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор Б.Эрхэмбаяр,

- шүүгдэгчийн өмгөөлөгч Б.Энх-Амгалан,

  • шүүгдэгч Б.Баяраа нарыг оролцуулан шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Төв аймгийн прокурорын газраас Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Боржигон овогт Батболдын Баяраад холбогдох Эрүүгийн 1734001880045 тоот хэргийг 2017 оны 09 дүгээр сарын 12-ны өдөр хүлээн авч шүүх хуралдаанаар хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол улсын иргэн, 1989 оны 05 дугаар сарын 29-ний өдөр Сэлэнгэ аймгийн Алтанбулаг суманд төрсөн, 28 настай, эрэгтэй, дээд боловсролтой, уул ууурхайн геологийн инженер, мэргэжилтэй, Улаанбаатар хот Хан-Уул дүүрэг  11 дүгээр хороо Зайсан цогцолбор 53-01 тоотод оршин суух, улсаас авсан гавъяа шагналгүй,  ял шийтгэлгүй, Боржигон овогт Батболдын Баяраа /РД:МА89052910/

 

Холбогдсон хэргийн талаар /яллах дүгнэлтэнд дурдагдсанаар/

Шүүгдэгч 2017 оны 08 дугаар сарын 13-ны өдрийн 04 цагийн орчим Төв аймгийн Зуунмод сумын 4 дүгээр багийн нутагт хохирогч Д.Мөнх-Эрдэнийн толгойн тус газар хөлөөрөө 1 удаа өшиглөж эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

                                                

                                                    ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүгдэгч Б.Баяраа нь шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлэг үнэн зөв учраас шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэг өгөхгүй” гэв.

 

Шүүгдэгч Б.Баяраа мөрдөн байцаалтын шатанд мэдүүлсэн: “2017 оны 08 дугаар сарын 12-ны орой Мөнх-Эрдэний төрсөн өдөр болсон юм...Мөнх-Эрдэнэ төрсөн өдөр гээд 2 шил 0,75 граммын Цагаан архи, 2,5 литрийн пивотой авч өгөөд бид зургуулаа ууцгаасан. Тэгээд шөнө 00 цагийн үед Мөнх-Эрдэнэ нь Баярхүүтэй барилцаад авахаар нь би Мөнх-Эрдэнийг Баярхүүг цохьчихлоо гэж бодоод баруун хөлөөрөө Мөнх-Эрдэнийн шүүн шанаа хавьд өшиглөсөн тэгсэн Мөнх-Эрдэнийн чихнээс цус гараад байсан. Чих нь сэтэрсэн гэдгийг нь мэдээгүй, толгой нь хагарчихсан юм болов уу гэж бодсон. Цагдаа очиж авах үед шөнө 04 цаг болж байсан. Тэгээд Мөнх-Эрдэнийг эмнэлэгт үзүүлсэн чих нь сэтэрсэн гээд оёдол тавиулсан...би Мөнх-Эрдэнийн биед гэмтэл учруулснаа хүлээн өзөвшөөрч байна...” гэх мэдүүлэг /хх-22-23 тал/,

 

Хохирогч Д.Мөнх-Эрдэнэ мөрдөн байцаалтын шатанд мэдүүлсэн: “...2017 оны 08 дугаар сарын 12-ны өглөө Баяраа, Нямаа хоёр 0,5 литрийн нэг шил архи, өдөр 0,5 литрийн нийслэл пиво хоёр ширхэгийг авчирч уусан...орой 22 цагийн үед Баяраа, Баярхүү, Батзаяа бид дөрөвв хамт явж Зүүндэлгэрийн хамгийн урд талын дэлгүүрээс 2 шил 0,75 литрийн цагаан гэдэг нэртэй архи, 2,5 литрийн нийслэл пиво аваад хашаа барьж байгаа газар гэртээ ирээд Баяраа, Баярхүү, Батзаяа, Нямбаатар, Нямхүү бид нар авсан архиа хувааж ууж байхад Баяраа намайг бууны нохой хийдэг, даргад дандаа хэлдэг гээд тэрнээс болж хэрүүл маргаан гарсан...Баярхүү намайг бариад бид хоёр ноцолож байхад Баяраа гүйж ирээд хөлөөрөө нэг удаа миний зүүн чихний хавьд өшиглөж миний чихнээс цус гарсан...Баяраа намайг эмнэлэг авч явж чихэнд оёдол тавиулсан ...надад нэхэмжлэх зүйл байхгүй, гомдол саналгүй...” гэх мэдүүлэг /хх-6-8 тал/,

 

Гэрч Р.Нямбаатарын мөрдөн байцаалтын шатанд мэдүүлсэн: “.2017 оны 03 дугаар сарын 12-ны орой Би Нямхүүтэй нэг шил 0,75 граммын Ерөөл нэртэй архи хашаа барьж байгаа газраас хойшоо зам гараад уугаад гэртээ харихад Мөнх-Эрдэнэ миний төрсөн өдөр гэхээр нь орой 19 цагийн үед Баяраа, Батзаяа, Мөнх-Эрдэнэ, Баярхүү дөрөв Зүүндэлгэрийн дэлгүүр орж архи, пиво аваад хувааж уугаад сууж байхад Мөнх-Эрдэнэ юунаас болсныг мэдэхгүй Баярхүүтэй муудалцаад ноцолдоод байсан. Гэтэл Баяраа очоод нэг удаа өшиглөж байгаа харагдсан, Баярааг салгасан Мөнх-Эрдэнэ, Нямхүү хоёр гараад тэрнээс хойш дахиж бид нар муудалцаагүй” гэх мэдүүлэг /хх-11 тал/,  

 

Гэрч Э.Батзаяа мөрдөн байцаалтын шатанд мэдүүлсэн: “2017 оны 08 дугаар сарын 12-ны өдөр Мөнх-Эрдэнэ миний төрсөн миний төрсөн өдөр гэхээр нь орой 19 цагийн үед Баяраа, Мөнх-Эрдэнэ бид нар архи ууж сууж байхад Мөнх-Эрдэнэ Баярхүү хоёр маргалдаад байхаар нь бид нар маргалдахаа боль гэсэн чинь хоорондоо барилцаад ноцолдоод байхаар нь Баяраа очоод Баярхүүг татаж босгоод Мөнх-Эрдэнийг нэг удаа зүүн шанаа хавьцаа хөлөөрөө өшиглөсөн. Тэгээд Мөнх-Эрдэнэ, Нямхүү хоёр гараад явсан...” гэх мэдүүлэг /хх-13 тал/,

 

Шүүх шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2017 оны 08 дугаар сарын 15-ны өдрийн №489 дугаар дүгнэлтэнд

-   Д.Мөнх-Эрдэний биед зүүн чихний дэлбээнд шарх, зүүн сарвуу, шүүн шуу, зүүн хацарт зулгаралт, зүүн чих зүүн хацар, хөхлөг сэртэнд зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо.

- Дээрх гэмтэл хатуу мохоо, ирмэг бүхий зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэх шинэ гэмтэл байна

- Дээрх гэмтэл нь тухайн хэрэг болсон гэх хугацаанд үүссэн байх боломжтой.

- Дээрх гэмтэл нь шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журам зааврын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна” гэх дүгнэлт /хх-15-16 тал/,

  • хохирогч Д.Мөнх-Эрдэний гомдол саналгүй гэх баримт /хх-24 тал/,
  • шүүгдэгч Б.Баярааг 2017 оны 08 дугаар сарын 22-ны өдөр яллагдагчаар байцаасан тэмдэглэл /хх-22-23 тал/ яллах болон өмгөөлөх талуудын хүсэлтээр шинжлэн судлав.

 

Шүүгдэгч 2017 оны 08 дугаар сарын 13-ны өдрийн 04 цагийн орчим Төв аймгийн Зуунмод сумын 4 дүгээр багийн нутаг Махны үйлдвэрийн хойд хашаанд баригдаж байгаа барилгын талбайд хохирогч Д.Мөнх-Эрдэнийн толгойн тус газар хөлөөрөө 1 удаа өшиглөж эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн болох нь мөрдөн байцаалтын шатанд мэдүүлсэн хохирогч Д.Мөнх-Эрдэнэ, гэрч Р.Нямбаатар, Э.Батзаяа нарын мэдүүлсэн мэдүүлгүүд, Шүүх шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2017 оны 08 дугаар сарын 15-ны өдрийн №489 дугаар дүгнэлт болон шүүгдэгч Б.Баяраагийн мөрдөн байцаалтын болон шүүхийн шатанд хэргээ хүлээн мэдүүлж буй мэдүүлэг зэргээр давхар нотлогдон тогтоогдож байх тул шүүгдэгч Б.Баярааг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцож, хуульд заасан ял шийтгэл оногдуулах нь зүйтэй байна гэж шүүх үзлээ.

 

Шүүгдэгч Б.Баяраад холбогдсон Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг нь “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан бол дөрвөн зуун тавин нэгжээс нэг мянга гурван зуун тавин нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл хоёр зуун дөчин цагаас долоон зуун хорин цаг хүртэл хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх, эсхүл нэг сараас гурван сар хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял шийтгэнэ” гэж заасан нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид хорих ялын дээд хэмжээг таван жил, түүнээс доош хугацаагаар оногдуулахаар тогтоосон, эсхүл хорих ял оногдуулахаар заагаагүй гэмт хэргийг хөнгөн гэмт хэрэг гэнэ” гэж зааснаар хөнгөн гэмт хэргийн ангилалд багтаж байна.

 

         Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Прокурор шүүх хуралдаанд улсын яллагчаар оролцож, нотлох баримтыг шинжлэн судлах, шүүх хуралдааны явцад гарсан асуудлын талаар санал гаргах, шүүгдэгчид ял оногдуулахад баримтлах Эрүүгийн хуулийн зүйл, хэсэг, заалт, эрүүгийн хариуцлагын төрөл, хэмжээ, хорих байгууллагын нөхцөл болон бусад асуудлын талаархи дүгнэлтээ шүүхэд гаргана” гэж зааснаар Төв аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор Б.Эрхэмбаяр нь шүүгдэгч Б.Баяраад Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 450 нэгжээр /450.000 төгрөг/ торгох ял оногдуулах санал, шүүхэд гаргасныг шүүх үндэслэлтэй байна гэж дүгнэлээ.

 

Хохирлын талаар:

Хохирогч Д.Мөнх-Эрдэнэ нь мөрдөн байцаалтын шатанд шүүгдэгч Б.Баяраагаас нэхэмжлэх зүйлгүй, хоорондоо эвлэрсэн, гомдолгүй гэсэн байх тул шүүх хуралдаанаар хэлэлцэх гэм хорын хохирол байхгүй байна.

 

Битүүмжлэгдсэн хөрөнгө болон эд мөрийн баримтын талаар:

Шүүгдэгч Б.Баяраа нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, иргэний баримт бичиг нь шүүхэд ирээгүй, хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй болохыг тус тус дурдах нь зүйтэй байна.

 

Шүүхийн тухай хуулийн 34 дүгээр зүйлийн 34.1.1, 34.1.2, 34.1.3, 34.1.4, Монгол улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 2,3,4, 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдийг тус тус удирдлага болгон

 

                                                    ТОГТООХ нь:

 

1. Шүүгдэгч Боржигон овогт Батболдын Баярааг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Шүүгдэгч Боржигон овогт Батболдын Баярааг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар дөрвөн зуун тавин нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 /дөрвөн зуун тавин мянга/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

3. 2015 оны Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт заасныг баримтлан шүүгдэгч Боржигон овогт Батболдын Баярааг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан дөрвөн зуун тавин нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 /дөрвөн зуун тавин мянга/ төгрөгөөр торгох ялыг 6 /зургаа/ сарын хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоосугай.

4. 2015 оны Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт заасныг баримтлан шүүгдэгч Боржигон овогт Батболдын Баярааг торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 15.000 /арван таван мянга/ төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.

5. Б.Баяраа нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, энэ тогтоолоор бусдад төлөх төлбөргүй, эд мөрийн баримтаар болон иргэний бичиг баримтаар хураагдан ирсэн зүйлгүй болохыг тус тус дурьдсугай.

 

6. Шүүхийн шийдвэр нь уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүхийн шийдвэрийг уншиж сонсгосноос хойш 15 хоногийн дотор шийтгэх тогтоолыг бүрэн эхээр, бичгээр үйлдэж улсын яллагч, шүүгдэгч, хохирогч, иргэний нэхэмжлэгч, иргэний хариуцагч, тэдгээрийг төлөөлөгч, өмгөөлөгчид гардуулахыг, дээрх хугацаанд шүүхийн шийдвэрийг гардаж аваагүй бол энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлэхийг шүүгчийн туслах М.Оюунсүрэнд даалгасугай. 

 

7. Шүүхийн шийтгэх тоогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Б.Баяраад авсан хувийн баталгаа гаргах тухай таслан сэргийлэх арга хэмжээг тус тус хэвээр үргэлжлүүлсүгэй.

8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1, 38.2 дугаар
зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолд ялтан, хохирогч, тэдгээрийн
өмгөөлөгч нар шийтгэх тогтоолыг гардуулснаас хойш 14 хоногийн дотор Төв аймгийн Эрүү, Иргэний хэргийн Давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

 

9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол танилцуулан сонсгосноор хүчинтэй болох бөгөөд мөн хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шийтгэх тогтоолд гомдол эсэргүүцэл гаргасан тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж Б.Баяраад авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

 

 

 

                   ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                Ю.ЭНХМАА