| Шүүх | Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Баяраагийн Баярмаа |
| Хэргийн индекс | 184/2024/06400/И |
| Дугаар | 184/ШШ2024/03961 |
| Огноо | 2024-08-01 |
| Маргааны төрөл | Эд хөрөнгө хөлслөх, |
Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2024 оны 08 сарын 01 өдөр
Дугаар 184/ШШ2024/03961
2024 08 01 184/ШШ2024/03961
Зохигч талуудын эвлэрлийг баталж,
хэргийг хэрэгсэхгүй болгох тухай
******* дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч ******* би,
Нэхэмжлэгч: ***-ийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: ***-д холбогдох
Орон сууц хөлслөх гэрээний үүрэгт 3,322,235.95 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2024 оны 07 дугаар сарын 25-ны өдөр хүлээн авч, мөн 08 дугаар сарын 01-ний өдөр иргэний хэрэг үүсгэснээр хянаад
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч ******* шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Миний бие *******нийн хүсэлтээр 2023 оны 10 дугаар сарын 24-ний өдрөөс нэг жилийн хугацаатайгаар нэг сарын 800,000 төгрөгөөр хөлслөхөөр тохиролцож хугацаа хэтрүүлсэн хоног тутамд үнийн дүнгийн 0,5 хувиар алданги тооцохоор орон сууц хөлслөх гэрээ байгуулж нотариатаар баталгаажуулсан. Улмаар орон сууц хөлслөх гэрээ зөрчигдөж *******нэ нь гэрээний үүргээ биелүүлээгүй 5, 6, 7 сарын төлбөр, дулаан, цэвэр, бохир ус, цахилгаан, СӨХ-ны зардал, хүүгийн алданги төлөхгүй, мөн орон сууцны хананы обой солих, тааз будах, паркетан шал засварлах зэрэг зардлыг хөлслөгч *******нээс хөлслөх гэрээний дагуу төлөх 3,322,235.95 төгрөгийг улсын тэмдэгтийн хураамжийн хамт гаргуулж өгнө үү гэжээ.
Зохигч талууд эвлэрлийн гэрээндээ: *******ийн нэхэмжлэлтэй, *******нэд холбогдох орон сууц хөлслөх гэрээний үүрэгт 3,322,235.95 төгрөг гаргуулах тухай иргэний хэрэгт нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагын 622,235.95 төгрөгөөс татгалзаж, хариуцагч нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 2,700,000 төгрөгийг хүлээн зөвшөөрч, төлбөрийг 2024 оны 08 дугаар сарын 15-ны өдөр 1,350,000 төгрөг, 2024 оны 08 дугаар сарын 30-ны өдөр 1,350,000 төгрөгөөр тус тус төлж барагдуулахаар харилцан тохиролцов. Иймд хэргийг хялбаршуулсан журмаар шийдэж өгнө үү гэжээ
Шүүх зохигчдын эвлэрлийн гэрээг хянаад
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч ******* нь *******нэд холбогдуулан орон сууц хөлслөх гэрээний үүрэгт 3,322,235.95 төгрөг гаргуулахаар шүүхэд нэхэмжлэл гаргажээ.
Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагын 622,235.95 төгрөгөөс татгалзаж, хариуцагч нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 2,700,000 төгрөгийг хүлээн зөвшөөрч, төлбөрийг 2024 оны 08 дугаар сарын 15-ны өдөр 1,350,000 төгрөг, 2024 оны 08 дугаар сарын 30-ны өдөр 1,350,000 төгрөгөөр тус тус төлж барагдуулахаар харилцан тохиролцож, эвлэрлийн гэрээ байгуулсан байна.
Зохигч талууд эвлэрлээ бичгээр илэрхийлэн гэрээ байгуулан түүнд хүлээн зөвшөөрч, гарын үсэг зурж баталгаажуулан шүүхэд ирүүлсэн эвлэрлийн гэрээ нь Иргэний хуульд нийцсэн, гуравдагч этгээдийн хуулиар хамгаалсан эрх ашгийг хөндөөгүй байна.
Иймд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 26.2, 26,3 дахь хэсгүүдэд зааснаар зохигч талууд эвлэрэх эрхтэй, мөн хуулийн 74 дүгээр зүйлд зааснаар тус хэргийг хялбаршуулсан журмаар зохигч талуудын эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2, 75, 123 дугаар зүйлийн 123.1-д заасныг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:
1. *******ийн нэхэмжлэлтэй, *******нэд холбогдох орон сууц хөлслөх гэрээний үүрэгт 3,322,235.95 төгрөг гаргуулах тухай иргэний хэрэгт нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагын 622,235.95 төгрөгөөс татгалзаж, хариуцагч нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 2,700,000 төгрөгийг хүлээн зөвшөөрч, төлбөрийг 2024 оны 08 дугаар сарын 15-ны өдөр 1,350,000 төгрөг, 2024 оны 08 дугаар сарын 30-ны өдөр 1,350,000 төгрөгөөр тус тус төлж барагдуулахаар харилцан тохиролцсон зохигчийн эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5-д заасны дагуу улсын тэмдэгтийн хураамжийн хэмжээг тал хувиар бууруулан хариуцагч *******нээс 29,075 төгрөгийг, нэхэмжлэгчээс тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 58,150 төгрөгөөс 24,053 төгрөгийг ******* дүүргийн татварын хэлтсийн 100200900941 тоот данснаас буцаан гаргуулан *******т тус тус олгосугай.
3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-т зааснаар хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн тохиолдолд зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг тайлбарласугай.
4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д заасны дагуу хариуцагч *******нэ нь шүүгчийн захирамжийг сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн адил албадан гүйцэтгүүлэхийг дурдсугай.
ШҮҮГЧ ***