| Шүүх | Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Төрмөнх Ариунболд |
| Хэргийн индекс | 184/2024/04499/И |
| Дугаар | 184/ШШ2024/03165 |
| Огноо | 2024-06-05 |
| Маргааны төрөл | Бусад зээл, |
Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2024 оны 06 сарын 05 өдөр
Дугаар 184/ШШ2024/03165
|
2024 06 05 |
184/ШШ2024/03*******5 |
Нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзсаныг
баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох тухай
******* дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Т.Ариунболд би
Нэхэмжлэгч: ******* дүүрэг, ******* ******* хороо, ******* ******* *******, ******* ******* 1 хотхон, 45-11 тоот хаягт байрлах ******* ББСБ ХХК /РД:*******/-ийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: ******* дүүрэг, ******* хороо, ******* гудамж, тоот хаягт оршин суух /РД:УШ910115/-д холбогдох,
Зээлийн гэрээний үүрэгт 136,96.38 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2024 оны 5 ******* сарын 06-ны өдөр хүлээн авч, 2024 оны 5 ******* сарын 13-ны өдөр иргэний хэрэг үүсгэн хянаад
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч “******* ББСБ” ХХК шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: ...Хариуцагчаас зээлийн гэрээний үүрэгт 136,96.38 төгрөгийг гаргуулж өгнө үү” гэжээ.
Нэхэмжлэгч “******* ББСБ” ХХК-ийн төлөөлөгч шүүхэд ирүүлсэн хүсэлтдээ: “...хариуцагч Ж. нь манай байгууллагын 2024.05.02-ны өдөр шүүхэд гаргасан нэхэмжлэлийн дүн болох 136,96.38 төгрөгийг 2024.06.04-ний өдөр бүрэн төлж барагдуулсан тул нэхэмжлэлээсээ татгалзах хүсэлтэй байна. Иймд хүсэлтийг шийдэж өгнө үү гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч “******* ББСБ” ХХК нь хариуцагч Ж.д холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт 136,96.38 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг тус шүүхэд гаргажээ.
Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэгчийн төлөөлөгч шүүхэд гаргасан нэхэмжлэлээсээ татгалзсан талаарх хүсэлтээ бичгээр ирүүлсэн нь хэрэгт авагдсан зохигчийн тайлбар, хүсэлт болон бусад бичмэл нотлох баримтуудаар тогтоогдож байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1-д “Хэрэг үүсгэснээс хойш шүүх хуралдаан хүртэлх хугацаанд нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзсан... бол хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэнэ”, 4.2-д “Хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх боломжтой гэж үзвэл шүүгч нэхэмжлэгчийн татгалзлыг... баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосон тухай захирамж гаргана” гэж тус тус заажээ.
Иймд “******* ББСБ” ХХК-ийн нэхэмжлэлтэй, хариуцагч Ж.д холбогдох зээлийн гэрээний үүрэгт 136,96.38 төгрөг гаргуулах тухай иргэний хэрэгт нэхэмжлэгч нь нэхэмжлэлээсээ татгалзсаныг баталж, холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй гэж үзлээ.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2, 5 ******* зүйлд заасныг удирдлага болгон
ЗАХИРАМЖЛАХ нь:
1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1 дэх хэсэгт зааснаар “******* ББСБ” ХХК-ийн нэхэмжлэлтэй, хариуцагч Ж.д холбогдох зээлийн гэрээний үүрэгт 136,96.38 төгрөг гаргуулах тухай иргэний хэрэгт нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзсаныг баталж, холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.5 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 4,53.9 төгрөгийг улсын орлогод үлдээн, Төрийн сангийн 100200900941 тоот данснаас 2,36 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч “******* ББСБ” ХХК-д олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.4 дэх хэсэгт зааснаар зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг тайлбарласугай.
ШҮҮГЧ Т.АРИУНБОЛД