Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2023 оны 12 сарын 12 өдөр

Дугаар 128/ШШ2023/0962

 

 

     2023       12             12                                           12*******/ШШ2023/09*******2

 

       МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ц.Одмаа даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны 3 дугаар танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,

Нэхэмжлэгч: М.Ө /РД:Ж*******/

Нэхэмжлэгч: Ө.Б /РД:Ж*******/

            Нэхэмжлэгч:  М.Д /РД:Ж*******/

            Нэхэмжлэгч: С.Д /РД:ЖЭ*******0122*******1*******/

            Нэхэмжлэгч: Д.Б /РД:ЖЯ5*******031302/

            Нэхэмжлэгч: Д.М /РД:ЖЯ**************030215/

            Нэхэмжлэгч: Д. Ду /РД:ЖН5*******012**************2/

            Нэхэмжлэгч бөгөөд нэхэмжлэгч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч П.Б /РД:ЖЮ710215*******9/

            Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн А.Э /РД:ЖО**************092*******34/

            Хариуцагч: , газар,

            Хариуцагч , газрын  итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.И, Н.Э,

            Хариуцагч: , газар

Хариуцагч , газрын итгэмжлэгдсэн төлөөлөгч Х.Н нарын хооронд төрийн өмчийг хувьчлахтай холбоотой маргааныг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч А.Э,  хариуцагч , газрын итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.И, Н.Э, хариуцагч , газрын итгэмжлэгдсэн төлөөлөгч Х.Н, нарийн бичгийн дарга Т.Түвшинбаяр нар оролцов.

 ТОДОРХОЙЛОХ нь:

1.Нэхэмжлэгчээс дараах байдлаар нэхэмжлэлийн шаардлагаа тодорхойлсон.

1.1. , газар нь 2023 оны 01 дүгээр сарын 1*******-ны өдрийн хүсэлтэд хариу өгөөгүй эс үйлдэхүй хууль бус болохыг тогтоолгох, Д аймгийн Х сумын ******* дугаар баг, И******* хорооллын *******-ын ******* дугаар байрыг оршин суугчдад нь хувьчлахыг хариуцагч , газар болон , газарт даалгах” гэжээ.

2. Нэхэмжлэгч нарын зүгээс 2023 оны 01 дүгээр сарын 1*******-ны өдөр Д аймгийн , хэлтэст хандаж “...И******* хорооллын хөлслөн амьдардаг байраа хувьчилж авах хүсэлтэй байгаа ба бидний хүсэлт болон бусад 11 хуудас баримтыг , газарт дамжуулан явуулж өгнө үү..., хүсэлтийг хүлээн авч дэмжиж өгнө үү...” гэх агуулга бүхий хүсэлтийг гаргасан байна.

3. Хэрэгт авагдсан баримтаас үзэхэд , газар нь 2023 оны 01 дүгээр сарын 1*******-ны өдөр “Д аймгийн , хэлтэст ажиллаж байгаа болон энэ байгууллагад ажиллаж байсан ажиллан, албан хаагчид бид орон сууцаа хувьчилж авах хүсэлтээ гаргасан. Бидний гаргасан өргөдлийн дагуу , газраас 2022 оны 09 дүгээр өдрийн А-1/1707 тоот албан бичгээр хүн амьдарч болох эсэх талаар дүгнэлт гаргуулах шаардлагатай гэсэн хариу ирсэн. ...Иймд бидний байдалтай танилцаж, байрыг хувьчлах асуудлыг шийдвэрлэж өгнө үү” гэжээ.

4. Шүүхээс 2023 оны 05 дугаар сарын 1/******* дугаар албан бичгээр , газраас нэхэмжлэгч нараас Д аймаг, Х сум, ******* дугаар баг, “И*******” хороолол ******* ******* дугаар байрыг хувьчлахтай холбоотой 2005 оноос хойшхи гаргасан өргөдөл хүсэлт түүнд өгсөн хариуг ирүүлэхэд шаардлагатай гэхэд тус газраас 2023 оны 05 дугаар сарын 10-ны өдрийн 01/40******* дугаар албан бичгээр “...дээрх нэр бүхий иргэд байр хувьчлах  талаарх хүсэлтийг , газар болон бусад байгууллагад гаргаж байсан бөгөөд , хэмжил зүйн газарт хуулбар хувь ирүүлж байсан тул нотлох баримтын шаардлага хангуулан хүргүүлэх боломжгүй байна” гэх хариуг ирүүлжээ.

5. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлдээ: “...Д аймагт байдаг , хэмжил зүйн газрын харьяа төрийн 7 байрыг хувьчлах асуудал байдаг.  Тухайн байр нь анхнаасаа баригдахдаа орон сууцны зориулалттай баригдаж байсан. Орон сууцны байрыг актлуулж шинэ байртай болсон. Хуучин байрандаа ахмад настнуудаа оруулсан гэсэн. Тус байрыг хувьчилж авах талаар санаалаа гаргахад хувьчлах боломж байхгүй учир хувьчлах тухай хүсэлтээ , газар болон өмчлөгч болох , хэмжил зүйн газарт хүсэлтээ гаргасан боловч зөвшөөрөөгүй тул шүүхэд нэхэмжлэл гаргасан. өмчтэй холбоотой шийдвэрийг Засгийн газраас гарах болно. Засгийн газраас хувьчлах шийдвэр гарснаар тус барилгуудыг  , газар хувьчлахаар зохицуулсан байдаг. Бидний зүгээс , зохицуулалтыг газарт хүсэлтээ гаргасан. Хувьчлах саналаа Засгийн газарт харуулахыг даалгахаар нэхэмжлэлийн шаардлага өөрчилсөн. , газар өөрөө зарим асуудлыг шийддэг мэт хуульчлагдсан боловч заавал Засгийн газрын саналыг харгалзаж өргөдөлд хариу өгөх зохицуулалттай байдаг тул , газрыг хариуцагчаар татаж байгаа. Хувьчлахгүй байх шаардлагын тухай асуудал дээр төрийн төсвийн байгууллагуудыг урамшуулж өд хөрөнгийг нь хувьчилж байгаа шалтгаанууд нь өөрөө төрийн төсвийн байгууллага аж ахуйн ажил эрхлэх ёсгүй гэдэг үндэслэлээр явдаг. Ийм учир аж ахуйн ажлаас төрийн өмчит байгууллагад холбож орон сууц хувьчлуулах санал гаргуулахыг даалгасан шийдвэр гаргасан гэж үзэж байгаа” гэжээ.

*******. Хариуцагч , хэмжил зүйн газрын итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.И шүүхэд гаргасан хариу тайлбартаа: “...2022 оны 12 дугаар сарын 2*******-ны өдөр болон 2023 оны 01 дүгээр сарын 22-ны өдөр ирүүлсэн хүсэлт дээр манайхыг үйл ажиллагаа хийгээгүй эс үйлдэхүй гаргасан гэж маргасан байдаг. , хэмжил зүйн газарт М.Ө нар ******* иргэний өргөдөл гомдол 2022 оны 12 дугаар сарын 24-ны өдөр нэг удаа ирсэн байдаг. Тус ирсэн өргөдөл дээр нь тухайн үед хариуцан ажиллаж байсан Б.Э******* гэдэг хүн 2023 оны 01 дүгээр сарын 1*******-ны өдөр хариу өгсөн байдаг. Орон сууц хувьчлах тухай хуульд орон         сууц хувьчлах хүсэлтийг Орон сууц хувьчлах товчоонд гаргана гэж заасан. , хэмжил зүйн газар хүсэлтийг нь хүлээж авах эрх зүйн үүрэгтэй байгууллага биш, мөн Орон сууц хувьчлах тухай хуульд хувьчлах орон сууцыг эзэмших эрхийн гэрчилгээ ордерын үндсэн дээр орон сууц хөлслөх гэрээгээр эзэмшиж байгаа хүмүүс тухайн орон сууцыг өмчлөн авах эрхтэй гэж заасан байна. Түрээсэлж байгаа иргэд нь орон сууцыг эзэмших ордерын гэрчилгээ авсан эрх бүхий хүн биш байх тул манайхаас саналыг Засгийн газар руу хүргүүлэхгүй гэж үзэж байна” гэжээ.

7. Хариуцагч , хэмжил зүйн газрын итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.Э шүүхэд гаргасан хариу тайлбартаа: “...Миний бие 2015 оны 9 дүгээр сард томилогдсон. Хуучин байранд үйл ажиллагаа явуулж байсан. Түүнээс хойш 2020 онд шинэ байр ашиглалтад орсон. Хуучин байр орон нутгийн өмч биш, орон нутгийн өмч байсан бол аймгийн Засаг дарга үйл ажиллагаа явуулах хүсэлт тухайн үед надад тавьж байсан. Орон байргүй олон газар байна гэж байсан. Улсын буюу , хэмжил зүйн газрын өмчид байдаг байр тул орон нутаг үүнд оролцоогүй. албаны тухай хуульд байдаг нийгэм хамгааллын асуудлаа шийдвэрлэх гэж байгаа. Манай ажилтнуудаас үр хүүхдүүд нь том болж байна. Байр сууцгүй хүмүүс олон байна. Тэгэхэд нь би , газартай гэрээ байгуулж байсан. Тухайн үед , хэмжил зүйн газар, , газар, ажилчид нартайгаа гуравласан гэрээ байгуулж байсан. Явуулсан материал дотор бүх гэрээ, баримт бичиг нь очсон байгаа. Ажилтан албан хаагч нар байрыг түрээсийн хэлбэрээр авч байгаа. Иймд хувьчлах гэдэг асуудал байхгүй. болон орон нутгийн тухай хууль байгаа. Засгийн газрын шийдвэрээр хувьчилдаг асуудал байдаг. байрыг иргэн хувьчлан гээд авдаг зүйл байхгүй” гэжээ.

*******. Хариуцагч , газрын итгэмжлэгдсэн төлөөлөгч Х.Н шүүхэд гаргасан хариу тайлбартаа: “Иргэн М.Ө нарын ******* иргэний нэхэмжлэлтэй, , хэмжил зүйн газар, , газарт холбогдох Захиргааны хэрэгт манай талаас нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй байгаа. Орон сууц хувьчлах тухай хуульд , газар нь харьяалах дээд газрын саналгүйгээр өмчит хуулийн этгээдийн эзэмшилд байгаа орон сууц хувьчлах ажлыг зохион байгуулах боломжгүй. Нэхэмжлэлийн шаардлага өөрчилж тодруулсан байдаг. Нэхэмжлэгч нарын хууль ёсны ашиг сонирхол нь хаана яаж зөрчигдсөн эсэх нь тодорхойгүй байгаа. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд захиргааны байгууллага захиргааны акт гаргахаас татгалзсан шийдвэр гаргах, гаргахгүй байгаа эс үйлдэхүй хууль бус бөгөөд түүний улмаас нэхэмжлэгчийн хууль ёсны эрх ашиг сонирхол нь зөрчигдсөн бол шаардагдах захиргааны акт гаргахыг тухайн захиргааны байгууллагат даалгах, эс үйлдэхүй хууль бус болохыг тогтоох гэсэн хуулийн зохицуулалт байгаа. Нэхэмжлэгч нарын нэхэмжлэлийн шаардлага өөрчлөн тодруулсан нь хуулийн дээрх шаардлагад хамааралгүй гэж үзэж байна. Мөн Иргэний хуульд зааж өгсөн байдаг. Хууль болон гэрээнд өөрөөр заагаагүй бол тухайн эд хөрөнгийг 10 болон түүнээс дээш жилийн турш хууль ёсоор эзэмшиж байгаа, ашиглаж байгаа эзэмшигч нь тухайн эд хөрөнгийг тэргүүн ээлжид олж авах давуу эрхтэй байна гэсэн хуулийн зохицуулалт байгаа. Нэхэмжлэгч нарын нэхэмжлэлийн үндэслэл болсон үндэслэл нь тухайн  байгууллагад нийгмийн асуудлыг шийдвэрлэж байгаагүй гэсэн агуулгаар тайлбарлаж байгаа нь дээрх хуулийн шаардлагад нийцэхгүй байна. Мөн нэхэмжлэгч нар түрээсийн гэрээ байгуулах заалттай бөгөөд түрээслүүлэгч байгууллага нь холбогдох төрийн байгууллагаас хувьчлах эд хөрөнгийн жагсаалтад орсон тохиолдолд түрээсээр 10 буюу түүнээс дээш жил болсон үед дээрх хуулийг хэрэгжүүлэх учиртай. Иймд М.Ө нарын ******* иргэний нэхэмжлэлтэй нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй байна” гэжээ.

ҮНДЭСЛЭХ НЬ:

1. Шүүх хэрэгт авагдсан баримтуудыг үнэлээд дараахь үндэслэлээр нэхэмжлэлийн зарим шаардлагыг хүлээн авахаас татгалзаж, үлдэх хэсгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.

2. “, газар нь 2023 оны 01 дүгээр сарын 1*******-ны өдрийн хүсэлтэд хариу өгөөгүй эс үйлдэхүй хууль бус болохыг тогтоолгох”  шаардлагыг хүлээн авахаас татгалзсан үндэслэлийн тухайд:

3. Нэхэмжлэгч нарын зүгээс 2023 оны 01 дүгээр сарын 1*******-ны өдөр Д аймгийн , хэлтэст хандаж “...И******* хорооллын хөлслөн амьдардаг байраа хувьчилж авах хүсэлтэй байгаа ба бидний хүсэлт болон бусад 11 хуудас баримтыг , газарт дамжуулан явуулж өгнө үү..., хүсэлтийг хүлээн авч дэмжиж өгнө үү...” гэх агуулга бүхий хүсэлтийг гаргасан байна.

4. Захиргааны ерөнхий хуулийн 37 дугаар зүйлийн 37.3-д “Эс үйлдэхүй гэж иргэн, хуулийн этгээдээс эрх, хууль ёсны ашиг сонирхлоо хэрэгжүүлэх, хамгаалуулахаар гаргасан өргөдөл, гомдлыг шийдвэрлэх үүргээ захиргааны байгууллага хуульд заасан хугацаанд биелүүлээгүй, эсхүл шийдвэрлэхгүй орхигдуулсныг ойлгоно” гэж заажээ.

5. Хэрэгт авагдсан нотлох баримт болох , газраас ирүүлсэн өргөдөл бүртгэлийн хуулбар болон хариуцагчийн шүүхэд гаргасан хариу тайлбараас үзэхэд нэхэмжлэгч нар 2022 оны 9 дүгээр сараас хойш хариуцагч , газарт хандаж байсан талаар баримт байхгүй байна.

*******. Харин нэхэмжлэгч нарын зүгээс Д аймгийн , хэлтэс болон , газарт хандаж удаа дараа өргөдөл хүсэлт гаргаж, хариуг тухай бүрт хүргүүлж байсан байна.

7. Шүүхээс хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэлийн шаардлагыг удаа дараа тодруулсан болохыг дурдах нь зүйтэй бөгөөд нэгэнт хариуцагч байгууллагын зүгээс 2023 оны 01 дүгээр сарын 1*******-ны өдрийн хүсэлт тус газарт ирүүлээгүй, хуульд заасан эс үйлдэхүй гаргаагүй, байхгүй байх тул Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 54 дүгээр зүйлийн 54.1.1-т “Шүүх дараах тохиолдолд нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзана: захиргааны хэргийн шүүхийн харъяаллын бус”, 109 дүгээр зүйлийн 109.2-т “Энэ хуулийн 54.1-д заасан үндэслэл хэргийг хянан шийдвэрлэх явцад, эсхүл шүүх хуралдааны үед тогтоогдвол шүүгч, шүүх бүрэлдэхүүн хэргийг хэрэгсэхгүй болгож, нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзана” гэж тус тус заасны дагуу дээрх шаардлагыг хүлээн авахаас татгалзаж, холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.

*******. Харин нэхэмжлэгч нарын зүгээс дээрх хүсэлтийг шийдвэрлэх, уламжлах хүсэлтийг шийдвэрлэсэн эсэх талаар Д аймгийн , хэлтэст холбогдуулан нэхэмжлэл гаргахад энэхүү шийдвэр саад болохгүй.

9. “Д аймгийн Х сумын ******* дугаар баг, И******* хорооллын *******-ын ******* дугаар байрыг оршин суугчдад нь хувьчлахыг хариуцагч , газар болон , газарт даалгах” шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн үндэслэлийн тухайд:

      10. Орон сууц хувьчлах тухай хуулийн ******* дугаар зүйлийн 3 дахь хэсэгт “ өмчит хуулийн этгээдийн эзэмшилд байгаа орон сууцыг энэ хуулийн дагуу хувьчлах тухай шийдвэрийг Засгийн газар гаргах бөгөөд ийнхүү шийдвэрлэхдээ тухайн хуулийн этгээдийн саналыг харгалзан үзнэ. Шийдвэр гарсан тухай бүр , асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллага уг орон сууцыг хувьчлах ажлыг зохион байгуулна” гэж заасан байна.

11. Хуулийн дээрх заалтаас үзэхэд тухайн байрыг хувьчлах эсэх талаар саналаа гаргах нь Д аймгийн , хэлтэст олгогдсон эрхийн асуудал бөгөөд нэгэнт тус хэлтсээс санал гаргаагүй тохиолдолд хууль зөрчиж хувьчлах саналыг Засгийн газарт хүргүүлэх үүргийг хариуцагч , газар болон , газар тус тус хүлээхгүй юм.

12. Захиргааны ерөнхий хуулийн 42 дугаар зүйлийн 42.1-д “Захиргааны байгууллагаас тодорхой асуудлыг шийдвэрлэхдээ хууль, захиргааны хэм хэмжээний актаар зөвшөөрөгдсөн боломжит хувилбаруудаас аль нэгийг хэрэглэх, эсхүл хэрэглэхгүй байхыг сонгох боломж гэнэ”, 42 дугаар зүйлийн 42.2-т “Хуульд өөрөөр заагаагүй бол захиргааны байгууллага эрх хэмжээнийхээ хүрээнд хуульд заасан шаардлагад үндэслэн зорилгодоо нийцүүлэн сонгох боломжийг хэрэглэнэ” гэж захиргааны байгууллагын сонгох боломжийг хуульчилсан бөгөөд маргаан бүхий тохиолдолд хувьчлах талаар санал гаргах эсэхийг Д аймгийн , хэлтэс шийдвэрлэхээр байна.

13. Нэхэмжлэгч нарын зүгээс нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ “...ашиггүй түрээсэлдэг, ....ажилладаггүй хүнийг үнэгүй амьдруулдаг...” гэх зэргээр тайлбарлах бөгөөд энэ нь уг маргааны явцад тодруулан шийдвэрлэх боломжгүй, харин Орон сууц хувьчлах тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт “ , асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллага орон сууц хувьчлах талаар дараахь бүрэн эрхтэй: орон сууц хувьчлахтай холбогдож гарсан гомдол, маргааныг энэ хуульд заасан журмын дагуу шийдвэрлэх”, 13 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “ , асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллага, аймаг, нийслэлийн Засаг даргын хамтын шийдвэрээр хувьчлах орон сууцны чанар, аваарь, осолгүйн байдал, ариун цэвэр, эрүүл ахуйн болон техникийн шаардлага хангасан эсэхийг тогтоож, тухайн орон сууц хүн амьдрах шаардлага хангаж байгаа эсэх талаар дүгнэлт гаргах бүрэн эрхтэй орон тооны бус магадлан шинжлэх хэсгийг байгуулна” гэж тус тус заасны дагуу холбогдох газарт нь гомдлоо гарган шийдвэрлүүлэх боломжтой байна.

14. Иймд дээр дурдсан нөхцөл байдлыг нэгтгэн дүгнээд нэхэмжлэлийн үлдэх хэсэгт болох “Д аймгийн Х сумын ******* дугаар баг, И******* хорооллын *******-ын ******* дугаар байрыг оршин суугчдад нь хувьчлахыг даалгах” тухай шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 10******* дугаар зүйлийн 10*******.1, 10*******.3.14, 109 дүгээр зүйлийн 109.2-т заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Орон сууц хувьчлах тухай хуулийн ******* дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгч М.Ө нараас хариуцагч , газар болон , газарт тус тус холбогдуулан гаргасан “Д аймгийн Х сумын ******* дугаар баг, И******* хорооллын *******-ын ******* дугаар байрыг оршин суугчдад нь хувьчлахыг даалгах” шаардлага бүхий нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 54 дүгээр зүйлийн 54.1.1, Захиргааны ерөнхий хуулийн 37 дугаар зүйлийн 37.3-д заасныг тус тус баримтлан М.Ө нараас хариуцагч , газарт холбогдуулан гаргасан “, газар нь 2023 оны 01 дүгээр сарын 1*******-ны өдрийн хүсэлтэд хариу өгөөгүй эс үйлдэхүй хууль бус болохыг тогтоолгох” нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн авахаас татгалзаж, холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

3. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 4******* дугаар зүйлийн 4*******.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч нараас гаргасан улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1-д зааснаар хэргийн оролцогчид болон тэдгээрийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч нар шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй.

 

             ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                             Ц.ОДМАА