| Шүүх | Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Баяраагийн Баярмаа |
| Хэргийн индекс | 184/2024/06402/И |
| Дугаар | 184/ШШ2024/03956 |
| Огноо | 2024-08-01 |
| Маргааны төрөл | Барьцаалан зээлдүүлэх байгууллагын зээл, |
Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шүүгчийн захирамж
2024 оны 08 сарын 01 өдөр
Дугаар 184/ШШ2024/03956
2024 08 01 184/ШШ2024/03956
Хариуцагчийн зөвшөөрлийг баталж,
хэргийг хэрэгсэхгүй болгох тухай
******* дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч ******* би,
Нэхэмжлэгч: ***-н нэхэмжлэлтэй,
Хариуцагч: ***-д холбогдох
Зээлийн гэрээний үүрэгт 666,697 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2024 оны 07 дугаар сарын 26-ны өдөр хүлээн авч, мөн оны 08 дугаар сарын 01-ний өдөр иргэний хэрэг үүсгэснээр хянаад
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч “******* *******” ******* ХХК шүүхэд гаргасан нэхэмжлэлийн агуулга: “******* ******* *******” ХХК нь **-тай 2023 оны 12 дугаар сарын 10-ны өдөр 20231210-21881 тоот зээлийн гэрээг байгуулан эрх нээсэн. Энэхүү гэрээний үндсэн дээр 2023 оны 12 дугаар сарын 10-ны өдөр 250,000 төгрөгийг, 2024 оны 01 дүгээр сарын 12-ны өдөр 100,000 төгрөг, 2024 оны 01 дүгээр сарын 12-ны өдөр 100,000 төгрөг, 2024 оны 02 дугаар сарын 08-ны өдөр 140,000 төгрөгийг тус тус М банк дахь 8000690808 тоот дансанд шилжүүлэн авсан. ... Зээлдэгч ******* нь гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлэхгүй байгаа ба 2024 оны 07 дугаар сарын 27-ний өдрийн байдлаар дээрх зээлүүдийн төлбөрт үндсэн зээлд 486,419 төгрөг, хүүнд 176,878 төгрөг нийт 3,400 төгрөгийн төлбөртэй байгаа тул уг төлбөрийг улсын тэмдэгтийн хураамжийн хамт гаргаж өгнө үү гэв.
Хариуцагч ******* шүүхэд гаргасан хариу тайлбартаа: “******* ******* *******” ХХК-ийн нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрч байна. 2024 оны 08 дугаар сарын 20-ны өдрийн дотор төлж барагдуулна гэжээ.
Шүүх зохигчдын хүсэлтийг хянаад
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч “******* ******* *******” ХХК нь хариуцагч *******д холбогдуулан зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлд 666,697 төгрөг гаргуулахаар нэхэмжлэлийн шаардлага гаргасан байна.
Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч ******* нь нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрч, бүрэн төлж барагдуулахаа илэрхийлэн хариу тайлбар болон хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх хүсэлт ирүүлсэн байна.
Хариуцагчийн дээрх зөвшөөрөл нь бусдын эрх, хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй, Иргэний хуульд нийцсэн байх тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2-т заасныг баримтлан хариуцагч нь нэхэмжлэлийн шаардлага 666,697 төгрөгийг бүхэлд нь хүлээн зөвшөөрч, төлбөрийг 2024 оны 08 дугаар сарын 20-ны өдрийн дотор төлж барагдуулахаар зөвшөөрсөн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгон, мөн зүйлийн 74.5-д зааснаар улсын тэмдэгтийн хураамжийн хэмжээг тал хувиар бууруулан нэхэмжлэгчээс тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 20,551 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, ******* дүүргийн татварын хэлтсийн 100200900941 тоот данснаас 10,275.5 төгрөг, хариуцагчаас 10,275.5 төгрөгийг тус тус гаргуулан “******* *******” ******* ХХК-ид буцаан олгож шийдвэрлэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2, 75, 123 дугаар зүйлийн 123.1-д заасныг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:
1. “******* ******* *******” ХХК-ийн нэхэмжлэлтэй, *******д холбогдох иргэний хэргийн хариуцагч нь нэхэмжлэлийн шаардлага болох 666,697 төгрөгийг бүхэлд нь хүлээн зөвшөөрч, 2024 оны 08 дугаар сарын 20-ны өдрийн дотор бүрэн төлж барагдуулахаар зөвшөөрсөн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5-д заасны дагуу нэхэмжлэгчээс тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн төлсөн 20,551 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, ******* дүүргийн татварын хэлтсийн 100200900941 тоот данснаас 10,275.5 төгрөг, хариуцагч *******гаас 10,275.5 төгрөгийг тус тус гаргуулан “******* ******* *******” ХХК -ид буцаан олгосугай.
3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-т зааснаар хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн тохиолдолд зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг тайлбарласугай.
4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д заасны дагуу хариуцагч ******* шүүгчийн захирамжийг сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн адил албадан гүйцэтгүүлэхийг дурдсугай.
ШҮҮГЧ ***