| Шүүх | Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Баяраагийн Баярмаа |
| Хэргийн индекс | 184/2024/05248/И |
| Дугаар | 184/ШШ2024/03963 |
| Огноо | 2024-08-01 |
| Маргааны төрөл | Худалдах-худалдан авах болон арилжааны гэрээ, |
Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2024 оны 08 сарын 01 өдөр
Дугаар 184/ШШ2024/03963
2024 08 01 184/ШШ2024/03963
Зохигч талуудын эвлэрлийг баталж,
хэргийг хэрэгсэхгүй болгох тухай
******* дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч ******* би,
Нэхэмжлэгч: ***-ны нэхэмжлэлтэй,
Хариуцагч: ***-д холбогдох
Дундын өмчлөлийн орон сууцны зүйлийн засвар үйлчилгээний зардалд 1,558,110 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг шүүх 2024 оны 06 дугаар сарын 05-ны өдөр хүлээн авч, мөн сарын 07-ны өдөр иргэний хэрэг үүсгэснээр хянаад
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч “******* *******” СӨХ шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Тус тоотод оршин суугч нь 2020 оноос 2024 оны 05 дугаар сар хүртэлх 1,558,110 төгрөгийн СӨХ-ны төлбөр хуримтлагдсан одоо болтол төлөхгүй СӨХ болон оршин суугчдын эрх ашгийг хохироож байгаа тул Иргэний хуулийн 147-р зүйлийн 148.2.3, 149-р зүйлийн 149.1.1, сууц өмчлөгчдийн холбооны эрх зүйн байдал, нийтийн зориулалттай орон сууцны байшингийн дундын өмчлөлийн эд хөрөнгийн тухай хуулийн 13 дугаар зүйлийн 13.2.3-д заасны дагуу *******гаас 1,558,110 төгрөгийг гаргуулж СӨХ-нд олгож өгнө үү гэжээ.
Зохигч талууд эвлэрлийн гэрээндээ: ... ******* нь хуримтлагдсан төлбөр болох 2020 оноос 2024 оны 05 дугаар сар хүртэлх 1,484,000 төгрөгийг 2024 оны 06 дугаар сарын 25-ны өдөр 250,000 төгрөг, 2024 оны 07 дугаар сарын 25-ны өдөр 250,000 төгрөг, 2024 оны 08 дугаар сарын 25-ны өдөр 250,000 төгрөг, 2024 оны 09 дүгээр сарын 25-ны өдөр 250,000 төгрөг, 2024 оны 10 дугаар сарын 25-ны өдөр 250,000 төгрөг, 2024 оны 11 дүгээр сарын 25-ны өдөр 234,000 төгрөгөөр хувааж төлөхөөр эвлэрлийн гэрээ байгуулж хүсэлттэй байна гэжээ.
Шүүх зохигчдын эвлэрлийн гэрээг хянаад
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч “******* *******” СӨХ нь *******д холбогдуулан орон сууцны дундын өмчлөлийн зүйлийн засвар үйлчилгээний зардалд 1,558,110 төгрөг гаргуулахаар нэхэмжлэл гаргажээ.
Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагын 74,110 төгрөгөөс татгалзаж, үлдэх 1,484,000 төгрөгийг хариуцагч ******* хүлээн зөвшөөрч, төлбөрийг 2024 оны 06 дугаар сарын 25-ны өдөр 250,000 төгрөг, 2024 оны 07 дугаар сарын 25-ны өдөр 250,000 төгрөг, 2024 оны 08 дугаар сарын 25-ны өдөр 250,000 төгрөг, 2024 оны 09 дүгээр сарын 25-ны өдөр 250,000 төгрөг, 2024 оны 10 дугаар сарын 25-ны өдөр 250,000 төгрөг, 2024 оны 11 дүгээр сарын 25-ны өдөр 234,000 төгрөгөөр тус тус төлж барагдуулахаар эвлэрлийн гэрээ байгуулсан
Зохигч талууд эвлэрлээ бичгээр илэрхийлэн гэрээ байгуулан түүнд хүлээн зөвшөөрч, гарын үсэг зурж баталгаажуулан шүүхэд ирүүлсэн эвлэрлийн гэрээ нь Иргэний хуульд нийцсэн, гуравдагч этгээдийн хуулиар хамгаалсан эрх ашгийг хөндөөгүй байна.
Иймд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 26.2, 26,3 дахь хэсгүүдэд зааснаар зохигч талууд эвлэрэх эрхтэй, мөн хуулийн 74 дүгээр зүйлд зааснаар тус хэргийг хялбаршуулсан журмаар зохигч талуудын эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2, 75, 123 дугаар зүйлийн 123.1-д заасныг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:
1. “******* *******” СӨХ-ны нэхэмжлэлтэй, *******д холбогдох орон сууцны дундын өмчлөлийн зүйлийн засвар үйлчилгээний зардалд 1,558,110 төгрөг гаргуулах тухай иргэний хэрэгт нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагын 74,110 төгрөгөөс татгалзаж, хариуцагч нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 1,484,000 төгрөгийг төлөхийг хүлээн зөвшөөрч, төлбөрийг 2024 оны 06 дугаар сарын 25-ны өдөр 250,000 төгрөг, 2024 оны 07 дугаар сарын 25-ны өдөр 250,000 төгрөг, 2024 оны 08 дугаар сарын 25-ны өдөр 250,000 төгрөг, 2024 оны 09 дүгээр сарын 25-ны өдөр 250,000 төгрөг, 2024 оны 10 дугаар сарын 25-ны өдөр 250,000 төгрөг, 2024 оны 11 дүгээр сарын 25-ны өдөр 234,000 төгрөгөөр тус тус төлж барагдуулахаар байгуулсан эвлэрлийн гэрээг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5-д заасны дагуу улсын тэмдэгтийн хураамжийн хэмжээг тал хувиар бууруулан хариуцагч *******гаас 19,347 төгрөгийг, нэхэмжлэгчээс тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 39,879.76 төгрөгөөс 19,347 төгрөгийг ******* дүүргийн татварын хэлтсийн 100200900941 тоот данснаас буцаан гаргуулан ““******* *******” СӨХ-нд тус тус олгосугай.
3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-т зааснаар хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн тохиолдолд зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг тайлбарласугай.
4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д заасны дагуу хариуцагч ******* нь шүүгчийн захирамжийг сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн адил албадан гүйцэтгүүлэхийг дурдсугай.
ШҮҮГЧ ***