Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шүүгчийн захирамж

2024 оны 08 сарын 01 өдөр

Дугаар 184/ШШ2024/03962

 

 

 

 

 

 

 

 

 

       2024             08              01                                            184/ШШ2024/03962

 

 

 

Зохигч талуудын эвлэрлийг баталж,

хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

 

******* дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч ******* би,

 

Нэхэмжлэгч: ***-ийн нэхэмжлэлтэй,  

 

Хариуцагч: ***-д холбогдох

 

Зээлийн гэрээний үүрэгт 2,945,678 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2024 оны 04 дүгээр сарын 30-ны өдөр хүлээн авч, мөн оны 05 дугаар сарын 07-ны өдөр иргэний хэрэг үүсгэснээр хянаад       

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч “******* *******” ХХК шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ:  Хариуцагч ******* нь 2020 оны 8 дугаар сарын 29-ний өдөр нэхэмжлэгч “******* *******” ХХК-тай Автомашин барьцаалсан 2020-ЗГ-40 дугаартай зээлийн гэрээ байгуулж, 12 сарын хугацаатай, нэг сарын зээлийн хүү 3.2 хувь байх нөхцөлөөр 3,000,000 /гурван сая/ төгрөгийг зээлж авсан байна. Хариуцагч ******* нь зээл авахдаа нэхэмжлэгч “******* *******” ХХК- тай Үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар эд хөрөнгө өмчлөлд шилжүүлэх 2020-ФГ-40 дугаартай фидуцийн гэрээ байгуулж, ******* ******* улсын дугаартай, Hyundai Sonata 7 автомашин барьцаалсан байна. Хариуцагч ******* нь гэрээний хугацаанд үндсэн зээлийн төлбөрт 957,717 төгрөг, зээлийн хүүд 545,360 төгрөг, алдангид 267,923 төгрөг, нийт 1,771,000 төгрөг төлж, нэхэмжлэл гаргасан өдрийн байдлаар үндсэн зээл 2,042,283 төгрөг, зээлийн хүүд 156,818 төгрөг, алданги 746,577 төгрөг, нийт 2,945,678 төгрөг төлөөгүй байна. Хариуцагч ******* нь зээлээр авсан төлбөрөө төлөхгүй удаж байх бөгөөд зээл төлөх шаардлага тавихад хүлээж авахгүй байх учир шүүхэд нэхэмжлэл гаргаж байна. Үүний өмнө 2023 оны 8 дугаар сарын 09-ний өдөр тус шүүхэд нэхэмжлэл гаргаж байсан боловч хариуцагч нь хаягтаа байхгүй үндэслэлээр хэргийг хэрэгсэхгүй болгосон бөгөөд Баянгол дүүргийн Цагдаагийн газрын хоёрдугаар хэлтсийн 2024 оны 4 дүгээр сарын 03-ны өдрийн 30ё-2-3/2063 дугаартай албан бичгээр хариуцагчийн хаягийг тодруулж өгсөн болно гэжээ.

Зохигч талууд эвлэрлийн гэрээндээ: “******* *******” ХХК-ийн нэхэмжлэлтэй, *******ид холбогдох зээлийн гэрээний үүрэгт 2,945,678 төгрөг гаргуулах тухай иргэний хэрэгт хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрч, төлбөрийг 2024 оны 08 дугаар сарын 30-ны өдөр 500,000 төгрөг, 2024 оны 09 дүгээр сарын 30-ны өдөр 500,000 төгрөг, 2024 оны 10 дугаар сарын 30-ны өдөр 500,000 төгрөг, 2024 оны 11 дүгээр сарын 30-ны өдөр 500,000 төгрөг, 2024 оны 12 дугаар сарын 30-ны өдөр 500,000 төгрөг, 2025 оны 01 дүгээр сарын 30-ны өдөр 445,678 төгрөгөөр тус тус төлж барагдуулахаар харилцан тохиролцов. Иймд хэргийг хялбаршуулсан журмаар шийдэж өгнө үү гэжээ.

Шүүх зохигчдын эвлэрлийн гэрээг хянаад

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч “******* *******” ХХК нь *******ид холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт 2,945,678 төгрөг гаргуулахаар шүүхэд нэхэмжлэл гаргажээ.

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад “******* *******” ХХК-ийн нэхэмжилсэн 2,945,678 төгрөгийг хариуцагч ******* бүхэлд нь хүлээн зөвшөөрч, төлбөрийг 2024 оны 08 дугаар сарын 30-ны өдөр 500,000 төгрөг, 2024 оны 09 дүгээр сарын 30-ны өдөр 500,000 төгрөг, 2024 оны 10 дугаар сарын 30-ны өдөр 500,000 төгрөг, 2024 оны 11 дүгээр сарын 30-ны өдөр 500,000 төгрөг, 2024 оны 12 дугаар сарын 30-ны өдөр 500,000 төгрөг, 2025 оны 01 дүгээр сарын 30-ны өдөр 445,678 төгрөгөөр тус тус төлж барагдуулахаар харилцан тохиролцож, эвлэрлийн гэрээ байгуулсан байна.

Зохигч талууд эвлэрлээ бичгээр илэрхийлэн гэрээ байгуулан түүнд хүлээн зөвшөөрч, гарын үсэг зурж баталгаажуулан шүүхэд ирүүлсэн эвлэрлийн гэрээ нь Иргэний хуульд нийцсэн, гуравдагч этгээдийн хуулиар хамгаалсан эрх ашгийг хөндөөгүй байна.

Иймд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 26.2, 26,3 дахь хэсгүүдэд зааснаар зохигч талууд эвлэрэх эрхтэй, мөн хуулийн 74 дүгээр зүйлд зааснаар тус хэргийг хялбаршуулсан журмаар зохигч талуудын эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэв. 

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2, 75, 123 дугаар зүйлийн 123.1-д заасныг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:

 

1. “******* *******” ХХК-ийн нэхэмжлэлтэй, *******ид холбогдох зээлийн гэрээний үүрэгт 2,945,678 төгрөг гаргуулах тухай иргэний хэрэгт хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрч, төлбөрийг 2024 оны 08 дугаар сарын 30-ны өдөр 500,000 төгрөг, 2024 оны 09 дүгээр сарын 30-ны өдөр 500,000 төгрөг, 2024 оны 10 дугаар сарын 30-ны өдөр 500,000 төгрөг, 2024 оны 11 дүгээр сарын 30-ны өдөр 500,000 төгрөг, 2024 оны 12 дугаар сарын 30-ны өдөр 500,000 төгрөг, 2025 оны 01 дүгээр сарын 30-ны өдөр 445,678 төгрөгөөр тус тус төлж барагдуулахаар харилцан тохиролцсон зохигчийн эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5-д заасны дагуу улсын тэмдэгтийн хураамжийн хэмжээг тал хувиар бууруулан хариуцагч *******оос 31,040.5 төгрөгийг, нэхэмжлэгчээс тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 62,081 төгрөгөөс 31,040.5 төгрөгийг ******* дүүргийн татварын хэлтсийн 100200900941 тоот данснаас буцаан гаргуулан “******* *******” ХХК-ид тус тус олгосугай.

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-т зааснаар хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн тохиолдолд зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг тайлбарласугай.

4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д заасны дагуу хариуцагч ******* нь шүүгчийн захирамжийг сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн адил албадан гүйцэтгүүлэхийг дурдсугай.

           

 

 

 

     ШҮҮГЧ                                               ***