Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2024 оны 05 сарын 28 өдөр

Дугаар 183/ШШ2024/02356

 

                                  МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Хулан даргалж, тус шүүхийн 1 дүгээр танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

Нэхэмжлэгч: Х дүүрэг, ** тоотод байрлах, С******* ХХК /РД:******/-ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Х дүүрэг, ** тоотод байрлах, Эрүүл мэндийн даатгалын ******* газар /РД:******/-т холбогдох,

Нэхэмжлэлийн шаардлага: Хувийн хэвшлийн эрүүл мэндийн байгууллагаас эрүүл мэндийн тусламж, үйлчилгээг худалдан авах гэрээ, Эрүүл мэндийн тусламж, үйлчилгээ худалдан авах гэрээний дагуу олговол зохих санхүүжилтээс дутуу олгосон 552 596 000 төгрөг гаргуулах, 2022 оны 3 дугаар сарын 11-ний өдрийн УБ-02/003 дугаартай Эрүүл мэндийн тусламж үйлчилгээ, худалдан авах гэрээний 2.1.7.5 дахь заалтыг Иргэний хуулийн 202 дугаар зүйлийн 202.1 дэх хэсэгт заасан хүчин төгөлдөр бус нөхцөл болохыг тогтоолгох тухай нэхэмжлэлийг 2023 оны 3 дугаар сарын 09-ний өдөр хүлээн авч, 2023 оны 3 дугаар сарын 16-ны өдөр иргэний хэрэг үүсгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдааны оролцогчид:

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч П.С*******,

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч М.Э*******,

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Г*******, К.О*******, Ц.Г*******,

Гэрч Х.Б*******, Б.Н, Б.Б,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Д.Жавзандулам нар оролцов.

 

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1.Нэхэмжлэгч С******* ХХК нь хариуцагч Эрүүл мэндийн даатгалын ******* газарт холбогдуулан Хувийн хэвшлийн эрүүл мэндийн байгууллагаас эрүүл мэндийн тусламж, үйлчилгээг худалдан авах гэрээ, Эрүүл мэндийн тусламж, үйлчилгээ худалдан авах гэрээний үүрэгт олговол зохих санхүүжилтээс дутуу олгосон 552 596 000 төгрөг гаргуулах, 2022 оны 3 дугаар сарын 11-ний өдрийн УБ-02/003 дугаартай Эрүүл мэндийн тусламж үйлчилгээ, худалдан авах гэрээний 2.1.7.5 дахь заалтыг Иргэний хуулийн 202 дугаар зүйлийн 202.1 дэх хэсэгт заасан хүчин төгөлдөр бус нөхцөл болохыг тогтоолгох нэхэмжлэл гаргасан. Нэхэмжлэгчийн төлөөлөгч нь нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ дараах байдлаар тодорхойлж байна. Үүнд:

1.1.2021 оны 3 дугаар сарын 01-ний өдрийн №02-2/66 тоот Хувийн хэвшлийн эрүүл мэндийн байгууллагаас эрүүл мэндийн тусламж, үйлчилгээг худалдан авах гэрээний дагуу олговол зохих санхүүжилтийг дутуу олгосон тухайд:

Эрүүл мэндийн сайдын 2022 оны 1 дүгээр сарын 12-ны өдрийн А/16 тоот "Коронавируст халдвар /Ковид-19/-тай иргэнд эмнэлгийн тусламж, үйлчилгээ үзүүлэх түр ор Дэлгэх, эмнэлгийн тусламж үйлчилгээг зохицуулах тухай" тушаалын дагуу тус эмнэлгийн захирлын 2022 оны 1 дүгээр сарын 16-ны өдрийн А/03 дугаар "Коронавируст халдвар /Омикрон/ халдвартай иргэнд эмнэлгийн тусламж, үйлчилгээ үзүүлэх түр ор дэлгэх тухай" тушаалаар эмнэлгийн хэмжээнд 230 ор дэлгэж, эмнэлгийн тусламж үйлчилгээний шаардлагатай бэлэн байдлыг ханган хүний нөөц, эм, эмийн хэрэгсэл, оношлуур, тоног төхөөрөмж, хамгаалах хувцас хэрэгсэл, ариутгал халдваргүйтгэлийн бодис, унаа шатахууны, нөөц, хүнс, бараа материалын нөөцийг хангалттай хүрэлцэхүйц хэмжээгээр тооцон авч үйл ажиллагаандаа зарцуулсан болно. Тус эмнэлэг нь Э******* газартай байгуулсан 2021 оны 3 дугаар сарын 01-ний өдрийн №02-2/66 тоот гэрээний 5.8-д зааснаар 2022 оны 1 дүгээр сарын 19-ний өдрөөс 2022 оны 1 дүгээр сарын 31-ний өдөр хүртэлх хугацаанд хэвтэн эмчлүүлсэн 232 иргэний эмчилгээний санхүүжилт болох 543 365 000 төгрөгийн нэхэмжлэхээ 2022 оны 2 дугаар сарын 05-ны өдрийн 13 тоот албан бичгийн хамт хүргүүлсэн бөгөөд тус газрын 2022 оны 2 дугаар сарын 24-ний өдрийн 08/542 тоот албан бичгээр Улсын онцгой комиссын "Ор зохицуулах баг"-аас ирүүлсэн жагсаалтад байхгүй 61 иргэний 133 160 000 төгрөг, 1-2 хоног эмчилсэн 7 хүний 22 465 000 төгрөгийг, давхар нэхэмжилсэн, оношилгоо шилгээ бүрэн хийгээгүй 2 иргэний 4 320 000 төгрөг нийт 70 иргэний 159 945 000 төгрөгийг хассан тухай хариуг хавсралтын хамт ирүүлсэн. Бидний зүгээс дээрх 61 иргэдийн нэрсийг Улсын онцгой комиссын ор зохицуулах багаас ирүүлсэн нэрстэй тулгахад зөрүү гараагүй бөгөөд дахин бусад нэхэмжлэлүүдтэй тулгалт хийн нягталж тооцоолоход жагсаалтад нэр байхгүй, регистрийн дугаар алдаатай гэх 49 иргэний 106 700 000 төгрөгийн тооцоолол гарсан ч энэхүү санхүүжилтийг олгоогүй. Үүний дараа 2022 оны 2 дугаар сарын 01-ний өдрөөс 2022 оны 2 дугаар сарын 08-ны өдрийг дуустал хугацаанд хэвтэн эмчлүүлсэн 225 иргэний ковидын тусламж үйлчилгээний санхүүжилтийн зардал 513 060 000 төгрөгийн нэхэмжлэхийг 2022 оны 3 дугаар сарын 04-ний өдрийн 32 тоот албан бичгийн хамт хүргүүлсэн бөгөөд 2022 оны 3 дугаар сарын 28-ны өдрийн 08/1147 дугаар хариу албан бичгээр Эрүүл мэндийн сайдын 2022 оны А/33 дугаар тушаалд заасан халдварын /Ковид-19/ оношилгоо, эмчилгээний заавар баримтлаагүй, өвчний хүндийн зэргийн ахиулж үнэлсэн зөрчил гаргасан байх тул хяналтаар 115 иргэний 254 520 000 төгрөгийг, цахим системээр 51 иргэний 118  000 000 төгрөгийг хассан тухай хариуг хавсралтын хамт ирүүлсэн байдаг.

Э******* газрын ирүүлсэн цахим системээр 51 иргэний 118 000 000 төгрөгийг хассан гэх баримтыг дахин нягтлан шалгахад 3 иргэний овог нэрийг давхцуулан бичсэн байсан бөгөөд эдгээрийг хасаж тооцоход 47 иргэний 103 240 000 төгрөгийн тооцоолол гарсан. Гэтэл дээрх шалтгаанууд нь манай эмнэлгийн буруутай үйл ажиллагаанаас огт болоогүй бөгөөд тухайн үед Эрүүл мэндийн яамны харьяа "Ор зохицуулах баг"-аас өвчтөний нэрсийг ирүүлж илгээсэн өвчтөнүүдийг бид хүлээн авч эмчилж байсан бөгөөд өвчтөний нэрс, эмчилгээний түүх, эмнэлэгт хэвтсэн болон эмнэлгээс гарсан тухай мэдээллийг цахимаар илгээж мөн хүлээн авч байсан бөгөөд манай эмнэлгийн зүгээс дур мэдэн өвчтөн хүлээн авч байгаагүй. Мөн "Ор зохицуулах баг"-аас хэвтүүлэн эмчлэх шаардлагатай гэж үзэн илгээж халдвартай бүс буюу Улаан бүсэд оруулсан өвчтөнийг буцаах боломжгүй байсан, тухайн өвчтөнүүд нь архаг хууч өвчтэй, ирэх үед хөнгөн зэргийн боловч цаашид хүндэрч болзошгүй гэх хүмүүсийг илгээсэн, түүнчлэн өрхийн эмнэлгүүдээс "Ор зохицуулах баг"-руу хэвтүүлэх шаардлагатай гэсэн өвчтөнүүдийн нэрсийг өгч "Ор зохицуулах баг"-аас тухайн нэрсийг цахимаар ирүүлж байсныг дурдах нь зүйтэй гэж үзэж байна. Дээрх асуудлаар Эрүүл мэндийн яаманд 2022 оны 3 дугаар сарын 15-ны өдрийн 42 тоот, 2022 оны 5 дугаар сарын 30-ны өдрийн 93 тоот, 2022 оны 11 дүгээр сарын 10-ны өдрийн 180 тоотоор нийт 3 удаа хандан шийдвэрлэж өгөхийг хүсэхэд тус яамны 2022 оны 7 дугаар сарын 27-ны өдрийн 2/3453 дугаар албан бичгээр Э******* газарт хандан Улсын онцгой комиссын Ор зохицуулах баг нь хувь хүний мэдээллийг утсаар авч байсантай холбоотойгоор алдаа гаргах магадлалтай байсан гэж үзэн асуудлыг шийдвэрлэхийг мэдэгдсэн ч эс шийдвэрлэж өнөөдрийг хүрлээ. Түүнчлэн гэрээний 4.1-д "Эрүүл мэндийн байгууллагаас ирүүлсэн нэхэмжлэлийг программ хангамжийн тусламжтайгаар даатгуулагч тус бүрээр мэдээллийн баазад бүртгэж, анхан шатны баримт бичгийг түүврийн аргаар шалгана. Алдаатай, сэжигтэй тохиолдлыг тухайн эрүүл мэндийн байгууллагад очиж нягтлан шалгана" гэсэн эрхээ хэрэгжүүлэх бүрэн боломжтой байсан хэдий ч огт шалгаагүй болно.

2022 оны 3 дугаар сарын 11-ний өдрийн УБ-02/003 тоот "Эрүүл мэндийн тусламж, үйлчилгээ худалдан авах гэрээ"-ний дагуу олговол зохих санхүүжилтийг дутуу олгосон тухайд С******* нь Э******* газрын Даргатай 2021 оны 3 дугаар сарын 01-ний өдрийн №02-2/66 тоот гэрээг байгуулан гэрээний хугацааг Эрүүл мэндийн даатгалын тухай хуулийн 16 дугаар зүйлийн 16.1.4 хэсэгт заасны дагуу сонгон шалгаруулалт зохион байгуулж, гэрээ байгуулах хүртэлх хугацаанд хүчинтэй байхаар тохиролцон энэхүү гэрээнд үндэслэн 2022 оны 3 дугаар сарын 09-ний өдөр хүртэлх хугацаанд дагнасан сэргээн засах эмчилгээ үйлчилгээ үзүүлэхээр гэрээндээ тусгасан байсан болно. Эрүүл мэндийн даатгалын үндэсний зөвлөлийн 2022 оны 1 дүгээр сарын 28-ны өдрийн "Жагсаалт, төлбөрийн хэмжээ, төлбөрийн арга, журам шинэчлэн батлах тухай" 01 тоот тогтоолтой гарсантай холбогдуулан Э******* газраас урьд хийгдсэн гэрээг шинэчлэх болсон тухай өөрийн цахим сайтаар мэдээлсний дагуу мэргэжилтэн н.Г*******тэй холбогдон гэрээний талаар мэдээлэл авахад дагнасан сэргээн засах чиглэлээр гэрээгээ байгуулаарай гэсэн тул 2022 оны 3 дугаар сарын 09-ний өдөр дээрх гэрээг шинэчлэн Дагнасан сэргээн засах чиглэлээр үйлчилгээг үргэлжлүүлэн үзүүлэхээр гэрээг хүргүүлсэн байдаг. Э******* газраас 2022 оны 3 дугаар сарын 16-ны өдөр мэргэжилтэн н.Г******* утсаар холбогдон "Танай эмнэлэгт дагнасан чиглэлээр биш, ангилагдаагүй бусад сэргээн засах оношийн хамааралтай бүлгээр санхүүжилт тооцох болсон тул гэрээгээ өөрчлөх шаардлагатай байна" гэсний дагуу дахин гэрээ хийж баталгаажуулан хүргүүлснээр гэрээ батлагдсан юм. Гэтэл энэ хугацааны буюу 2022 оны 3 дугаар сарын 11-ний өдрөөс 2022 оны 3 дугаар сарын 16-ны өдрийн хооронд хэвтэн эмчлүүлсэн нэр бүхий 127 иргэний 29 210 000 төгрөгийн нэхэмжлэлийг цахим системд ирүүлээгүй гэдэг үндэслэлэээр хассан байсан тул дахин тодруулахад Эрүүл мэндийн даатгалын үндэсний зөвлөлийн 2022 оны 1 тогтоол хэрэгжиж эхэлсэнтэй холбоотой танай хүсэлтэд дурдсан дагнасан сэргээн засах тусламж үйлчилгээгээр нэхэмжилсэн 127 иргэний бүртгэлийг цахим системд өөрчлөх боломжгүй гэсэн шалтгаанаар санхүүжилтийг олгоогүй. Энэ талаар "... оношийн хамааралтай бүлгийн ангилагдаагүй бусад бүлгээр тусламж үйлчилгээ үзүүлэх гэрээг 2022 оны 3 дугаар сарын 16-ны өдөр хийсэн тул 3 дугаар сарын 11-16-ны хооронд хэвтэн эмчлүүлсэн 127 иргэний бүртгэлийг өөрчилж өгөхийг хүссэн тухай 2022 оны 3 дугаар сарын 31-ний өдрийн 52 дугаар албан бичгээр Э******* газрын мэдээлэл технологийн хэлтэст хандан, хурууны хээний бүртгэл нь цахим системд дагнасан сэргээн засах тусламж үйлчилгээ буюу өндөр үнээр бүртгэгдсэн байгаа тул гэрээ шинэчилсэнтэй холбогдуулан ангилагдаагүй бусад гэсэн заалтын дагуу 230 000 төгрөгийн тарифаар бууруулж бүртгэлд оруулах тухай хүсэлтийг Эрүүл мэндийн даатгалын еренхий газарт 2022 оны 04 дүгээр сарын 04-ний өдрийн 54 тоот албан бичгээр тус тус хандаж байсан.

Манай эмнэлгийн зүгээс хариуцагчийн цахим сайтаар мэдээлсэн гэрээ шинэчлэх тухай мэдэгдлийг мэдсэн даруйд буюу дурдсан хугацаанд гэрээгээ шинэчлэн хүргүүлсэн боловч тухайн байгууллагын ажилтны буруутай үйл ажиллагаанаас болж дахин гэрээг хийх шаардлагатай болсон, энэ тухай удирдлагад нь албан бичгээр мэдэгдсэн боловч хүлээн авч шийдвэрлээгүй юм. Тус С******* нь 2008 оны 12 дугаар сарын 26-ны өдрөөс магадлан итгэмжлэгдсэн эмнэлгээр ажиллаж байгаа бөгөөд 2019 оны 04 дүгээр 19-ний өдрөөс 2022 оны 04 дүгээр сарын 18-ны өдөр хүртэл 3 жилийн хугацааны магадлан итгэмжлэлтэй байсан болно. Эмнэлгийн зүгээс Эрүүл мэндийн сайдын 2017 оны 12 сарын 11-ны өдрийн А/503 дугаар тушаалаар батлагдсан Эрүүл мэндийн байгууллагыг магадлан итгэмжлэх журамын 5.2-т заасан "Давтан магадлан итгэмжлэлд орох эрүүл мэндийн байгууллага нь батламжийн хүчинтэй хугацаа дуусахаас 90-ээс доошгүй хоногийн өмнө хүсэлтээ гаргасан байна" гэж заасны дагуу 2022 оны 01 дүгээр сарын 18-ны өдөр тус журмын 5.3-т заасан баримт бичгийг бүрдүүлэн цахим хэлбэрээр Эрүүл мэндийн яамны харьяа "Эрүүл мэндийн хөгжлийн төв"-д илгээсэн юм. Ингээд тухайн цаг хугацаанд Ковид-19 цар тахлын дэгдэлтийн үе байсан бөгөөд Эрүүл мэндийн хөгжлийн төвтэй зөвхөн утсаар холбогдон магадлан итгэмжлэлийн шээч нарын баг хэзээ ирж ажиллах талаар асууж тодруулж байсан ба үнэлгээ хийх шээч нарын баг одоогоор сургалтад хамрагдаж байгаа тул удахгүй болно гэсэн хариултыг өгч байсан болно. Энэ хугацаанд Э******* газар нь тус эмнэлэгтэй байгуулсан 2022 оны 03 дугаар сарын 11-ний өдрийн "Эрүүл мэндийн тусламж үйлчилгээ, худалдан авах гэрээ"-ний 3.6-д "Дараах тохиолдолд гэрээг түдгэлзүүлнэ", 3.6.1-д "Эрүүл мэндийн тусламж, үйлчилгээ үзүүлэгчийн магадлан итгэмжлэл, эрүүл мэндийн чиглэлээр мэргэжлийн үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрлийн хүчинтэй хугацаа дууссан тохиолдолд гэрээг бүхэлд нь гэж заасан үндэслэлээр манай санхүүжилтийн нэхэмжлэлийг хүлээн авах цахим бүртгэлийг битүүмжилсэн байсан. Бидний зүгээс Эрүүл мэндийн хөгжлийн төвд удаа дараа шаардлага тавьснаар 3 шээчийн бүрэлдэхүүнтэй багийг 2022 оны 4 дүгээр сарын 23-ны өдрөөс 4 дүгээр сарын 26-ны өдрүүдэд манай эмнэлэг дээр ажиллуулан шилгээ хийж, үнэлгээ гаргасан бөгөөд Эрүүл мэндийн сайдын 2022 оны 5 дугаар сарын 09-ний өдрийн А/267 дугаар тушаалаар 93.1 хувийн үнэлгээгээр 2022 оны 04 дүгээр сарын 19-ний өдрөөс 2026 оны 4 дүгээр сарын 19-ний өдөр хүртэл 4 жилийн хугацаатайгаар магадлан итгэмжлэлийг сунгасан. Ингээд Э******* газраас 2022 оны 5 дугаар сарын 13-ны өдөр битүүмжлэлийг нээсэн тул 2022 оны 4 дүгээр сарын 20-ны өдрөөс 4 дүгээр сарын 29-ний өдөр хүртэл хэвтэн эмчлүүлсэн 105 иргэний эмчилгээний санхүүжилт болох 23 356 500 төгрөгийн, 2022 оны 4 дүгээр сарын 27-ны өдрөөс 2022 оны 5 дугаар сарын 09-ний өдөр хүртэл хэвтэн эмчлүүлсэн 159 иргэний эмчилгээ үйлчилгээний санхүүжилт болох 35  569 500 төгрөгийн 2 удаагийн нийт 264 иргэн даатгуулагчийн 58 926  000 төгрөгийн нэхэмжлэхийг тус тус хүргүүлэн 2022 оны 4 дүгээр сарын 18-ны өдрийн 63 тоот, 2022 оны 6 дугаар сарын 20-ны өдрийн 110 тоот албан бичгүүдээр санхүүжилтийг үргэлжлүүлэн олгож өгөхийг хүссэн боловч өнөөдрийн хүртэл шийдвэрлээгүй байна. Манай эмнэлгийн хувьд эмнэлгийн тусламж, үйлчилгээ үзүүлэгч байгууллагын хувьд Эрүүл мэндийн даатгалын тухай хуулийн 13 дугаар зүйлийн 13.1.1-д "даатгуулагчид үзүүлсэн энэ хуулийн 9 дүгээр зүйлд заасан эрүүл мэндийн тусламж, үйлчилгээний зардлын төлбөрийг эрүүл мэндийн даатгалын сангаас төлүүлэх", 13.1.4-д "даатгуулагчид үзүүлсэн эрүүл мэндийн тусламж, үйлчилгээний нэр, төрөл, хэлбэр, тоо хэмжээ, зардал болон бусад мэдээллийг бүртгэх, хадгалах, эрүүл мэндийн даатгалын байгууллагад мэдээлэх", 13.1.6-д "эрүүл мэндийн Даатгалын сангаас төлүүлэх даатгуулагчийн төлбөрийн тайлан тооцоо, холбогдох баримт бичгийг үнэн зөв, цаг хугацаанд нь гаргаж эрүүл мэндийн даатгалын байгууллагад ирүүлэх" үүргээ бүрэн биелүүлж ажилладаг билээ. Гэтэл хариуцагч байгууллагын үйл ажиллагаанаас үүдэн эрүүл мэндийн даатгалын санхүүжилтийг хугацаандаа авч чадаагүйгээс эмнэлгийн тусламж үйлчилгээнд шаардлагатай эм, эмнэлгийн хэрэгсэл, бараа, хүнсний материал, ариутгал цэвэрлэгээний бодис, ус дулаан цахилгааны төлбөр, эмч эмнэлгийн ажилтны цалин хөлс, татвар, нийгмийн даатгалын шимтгэл төлөлтүүдийг харилцагч байгууллагуудад төлөх боломжгүй болсон учраас өр төлбөр үүссэн бөгөөд "" ХХК, "" ХХК, "" ХХК зэрэг байгууллагууд шүүхэд хандсанаар бидэнд хүндрэлтэй нөхцөл байдал үүсээд байна. Эмнэлгийн зүгээс дээрх санхүүжилтээ бүрэн авахаар удаа дараа хандаж байсан боловч шийдвэрлээгүй тул Эрүүл мэндийн сайдад 2022 оны 03 дугаар сарын 15-ны өдрийн 42 тоот, 2022 оны 05 дугаар сарын 30-ны өдрийн 93 тоот, 2022 оны 11 дүгээр сарын 10-ны өдрийн 180 тоотоор нийт 3 удаа, Монгол Улсын шадар сайдад хандан 2022 оны 11 дүгээр сарын 10- ны өдрийн 179 дүгээр албан бичгээр хүсэлт, гомдол хүргүүлсэн.

Гомдлын дагуу Эрүүл мэндийн яамны Төрийн нарийн бичгийн даргаас 2022 оны 11 дүгээр сарын 28-ны өдрийн 2/5311 дүгээр албан бичгээр гэрээний хэрэгжилттэй холбоотой асуудлыг гэрээнд заасны дагуу шийдвэрлэхийг хариуцагч Э******* газарт үүрэг болгосон ч хэрэгжүүлээгүй тул Эрүүл мэндийн яамнаас өгсөн үүргийг хэрэгжүүлэхийг хүсч хариуцагч талд 2022 оны 12 дугаар сарын 27-ны өдөр мэдэгдэл хүргүүлсэн боловч шийдвэрлэсэн эсэх талаар хариу ирүүлсэнгүй. Манай эмнэлгийн зүгээс Э газарт хандан 2022 оны 12 дугаар сарын 27-ны өдөр Мэдэгдэл хүргүүлэх тухай албан бичгийг хүргүүлсэн боловч өнөөдрийг хүртэл дээрх санхүүжилтийг олгохгүй байх тус шүүхэд хандан шийдвэрлүүлэхээс өөр аргагүй байдалд хүрээд байна. Иймд Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1-д зааснаар Э******* газар болон "С*******" ХХК нарын хооронд байгуулсан 2021 оны 03 дугаар сарын 01-ний өдрийн №02-2/66 тоот "Хувийн хэвшлийн эрүүл мэндийн Байгууллагаас эрүүл мэндийн тусламж, үйлчилгээг худалдан авах гэрээ", 2022 оны 03 дугаар сарын 11-ний өдрийн УБ-02/003 тоот "Эрүүл мэндийн тусламж, үйлчилгээ худалдан авах гэрээ"-нүүдийн дагуу олговол зохих санхүүжилтээс дутуу олгосон 552 596 000 төгрөгийг Э******* газраас гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж өгөхийг хүсье  гэсэн.

1.2.Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч П.С******* шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагаа дэмжиж байна. Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1, 351 дүгээр зүйлийн 351.1.1-д зааснаар Э******* газар болон С******* ХХК нарын хооронд байгуулсан 2021 оны 03 дугаар сарын 01-ний өдрийн №02-2/66 тоот "Хувийн хэвшлийн эрүүл мэндийн байгууллагаас эрүүл мэндийн тусламж, үйлчилгээг худалдан авах гэрээ", 2022 оны 03 дугаар сарын 11-ний өдрийн УБ-02/003 тоот Эрүүл мэндийн тусламж, үйлчилгээ худалдан авах гэрээнүүдийн дагуу олговол зохих санхүүжилтээс дутуу олгосон 552,596,000 /таван зуун тавин хоёр сая таван зуун ерэн зургаан мянган/ төгрөгийг Э******* газраас гаргуулах тухай. Э******* газар болон С******* ХХК нарын хооронд байгуулсан 2021 оны 03 дугаар сарын 01-ний өдрийн №02-2/66 тоот Хувийн хэвшлийн эрүүл мэндийн байгууллагаас эрүүл мэндийн тусламж, үйлчилгээг худалдан авах гэрээ, 2022 оны 03 дугаар сарын 11-ний өдрийн УБ-02/003 тоот "Эрүүл мэндийн тусламж, үйлчилгээ худалдан авах гэрээнүүдийн дагуу олговол зохих санхүүжилтээс дутуу олгосон тул дараах үндэслэлүүдээр нэхэмжлэлийн шаардлага гаргаж байна. 2021 оны 03 дугаар сарын 01-ний өдрийн №02-2/66 тоот Хувийн хэвшлийн эрүүл мэндийн байгууллагаас эрүүл мэндийн тусламж, үйлчилгээг худалдан авах гэрээний дагуу олговол зохих санхүүжилтийг дутуу олгосон тухайд, Эрүүл мэндийн сайдын 2022 оны 01 дүгээр сарын 12-ны өдрийн А/16 тоот "Коронавируст халдвар /Ковид-19/-тай иргэнд эмнэлгийн тусламж, үйлчилгээ үзүүлэх түр ор Дэлгэх, эмнэлгийн тусламж үйлчилгээг зохицуулах тухай" тушаалын дагуу тус эмнэлгийн захирлын 2022 оны 01 дүгээр сарын 16-ны өдрийн А/03 дугаар Коронавируст халдвар /Омикрон/ халдвартай иргэнд эмнэлгийн тусламж, үйлчилгээ үзүүлэх түр ор дэлгэх тухай тушаалаар эмнэлгийн хэмжээнд 230 ор дэлгэж, эмнэлгийн тусламж үйлчилгээний шаардлагатай бэлэн байдлыг ханган хүний нөөц, эм, эмийн хэрэгсэл, оношлуур, тоног төхөөрөмж, хамгаалах хувцас хэрэгсэл, ариутгал халдваргүйтгэлийн бодис, унаа шатахууны, нөөц, хүнс, бараа материалын нөөцийг хангалттай хүрэлцэхүйц хэмжээгээр тооцон авч үйл ажиллагаандаа зарцуулсан болно. Тус эмнэлэг нь Э******* газартай байгуулсан 2021 оны 03 дугаар сарын 01-ний өдрийн №02-2/66 тоот гэрээний 5 дугаар зүйлийн 5.8-д зааснаар 2022 оны 01 дүгээр сарын 19-ний өдрөөс 2022 оны 01 дүгээр сарын 31-ний өдөр хүртэлх хугацаанд хэвтэн эмчлүүлсэн 232 иргэний эмчилгээний санхүүжилт болох 543 365 000 төгрөгийн нэхэмжлэхээ 2022 оны 02 дугаар сарын 05-ны өдрийн 13 тоот албан бичгийн хамт хүргүүлсэн бөгөөд тус газрын 2022 оны 02 дугаар сарын 24-ний өдрийн 08/542 тоот албан бичгээр Улсын онцгой комиссын Ор зохицуулах багаас ирүүлсэн жагсаалтад байхгүй 61 иргэний 133 160 000 төгрөг, 1-2 хоног эмчилсэн 7 хүний 22 465 000 төгрөгийг, давхар нэхэмжилсэн, оношилгоо шилгээ бүрэн хийгээгүй 2 иргэний 4 320 000 төгрөг нийт 70 иргэний 159 945 000 төгрөгийг хассан тухай хариуг хавсралтын хамт ирүүлсэн. Бидний зүгээс дээрх 61 иргэдийн нэрсийг Улсын онцгой комиссын ор зохицуулах багаас ирүүлсэн нэрстэй тулгахад зөрүү гараагүй бөгөөд дахин бусад нэхэмжлэлүүдтэй тулгалт хийн нягталж тооцоолоход жагсаалтад нэр байхгүй, регистрийн дугаар алдаатай гэх 49 иргэний 106 700 000 төгрөгийн тооцоолол гарсан ч энэхүү санхүүжилтийг олгоогүй. Үүний дараа 2022 оны 02 дугаар сарын 01-ний өдрөөс 2022 оны 02 дугаар сарын 08-ны өдрийг дуустал хугацаанд хэвтэн эмчлүүлсэн 225 иргэний ковидын тусламж үйлчилгээний санхүүжилтийн зардал 513 060 000 төгрөгийн нэхэмжлэхийг 2022 оны 03 дугаар сарын 04-ний өдрийн 32 тоот албан бичгийн хамт хүргүүлсэн бөгөөд 2022 оны 03 дугаар сарын 28-ны өдрийн 08/1147 дугаар хариу албан бичгээр Эрүүл мэндийн сайдын 2022 оны А/33 дугаар тушаалд заасан халдварын /Ковид-19/ оношилгоо, эмчилгээний заавар баримтлаагүй, өвчний хүндийн зэргийн ахиулж үнэлсэн зөрчил гаргасан байх тул хяналтаар 115 иргэний 254 520 000 төгрөгийг, цахим системээр 51 иргэний 118  000 000 төгрөгийг хассан тухай хариуг хавсралтын хамт ирүүлсэн байдаг. Э******* газрын ирүүлсэн цахим системээр 51 иргэний 118 000 000 төгрөгийг хассан гэх баримтыг дахин нягтлан шалгахад 3 иргэний овог нэрийг давхцуулан бичсэн байсан бөгөөд эдгээрийг хасаж тооцоход 47 иргэний 103 240 000 төгрөгийн тооцоолол гарсан. Гэтэл дээрх шалтгаанууд нь манай эмнэлгийн буруутай үйл ажиллагаанаас огт болоогүй бөгөөд тухайн үед Эрүүл мэндийн яамны харьяа Ор зохицуулах багаас өвчтөний нэрсийг ирүүлж илгээсэн өвчтөнүүдийг бид хүлээн авч эмчилж байсан бөгөөд өвчтөний нэрс, эмчилгээний түүх, эмнэлэгт хэвтсэн болон эмнэлгээс гарсан тухай мэдээллийг цахимаар илгээж мөн хүлээн авч байсан бөгөөд манай эмнэлгийн зүгээс дур мэдэн өвчтөн хүлээн авч байгаагүй. Мөн Ор зохицуулах багаас хэвтүүлэн эмчлэх шаардлагатай гэж үзэн илгээж халдвартай бүс буюу Улаан бүсэд оруулсан өвчтөнийг буцаах боломжгүй байсан, тухайн өвчтөнүүд нь архаг хууч өвчтэй, ирэх үед хөнгөн зэргийн боловч цаашид хүндэрч болзошгүй гэх хүмүүсийг илгээсэн, түүнчлэн өрхийн эмнэлгүүдээс Ор зохицуулах баг руу хэвтүүлэх шаардлагатай гэсэн өвчтөнүүдийн нэрсийг өгч Ор зохицуулах багаас тухайн нэрсийг цахимаар ирүүлж байсныг дурдах нь зүйтэй гэж үзэж байна. Дээрх асуудлаар Эрүүл мэндийн яаманд 2022 оны 03 дугаар сарын 15-ны өдрийн 42 тоот, 2022 оны 5 дугаар сарын 30-ны өдрийн 93 тоот, 2022 оны 11 дүгээр сарын 10-ны өдрийн 180 тоотоор нийт 3 удаа хандан шийдвэрлэж өгөхийг хүсэхэд тус яамны 2022 оны 07 дугаар сарын 27-ны өдрийн 2/3453 дугаар албан бичгээр Э******* газарт хандан Улсын онцгой комиссын Ор зохицуулах баг нь хувь хүний мэдээллийг утсаар авч байсантай холбоотойгоор алдаа гаргах магадлалтай байсан гэж үзэн асуудлыг шийдвэрлэхийг мэдэгдсэн ч эс шийдвэрлэж өнөөдрийг хүрлээ. Түүнчлэн гэрээний 4.1-д Эрүүл мэндийн байгууллагаас ирүүлсэн нэхэмжлэлийг программ хангамжийн тусламжтайгаар даатгуулагч тус бүрээр мэдээллийн баазад бүртгэж, анхан шатны баримт бичгийг түүврийн аргаар шалгана. Алдаатай, сэжигтэй тохиолдлыг тухайн эрүүл мэндийн байгууллагад очиж нягтлан шалгана гэсэн эрхээ хэрэгжүүлэх бүрэн боломжтой байсан хэдий ч огт шалгаагүй болно. 2022 оны 03 дугаар сарын 11-ний өдрийн УБ-02/003 тоот Эрүүл мэндийн тусламж, үйлчилгээ худалдан авах гэрээний дагуу олговол зохих санхүүжилтийг дутуу олгосон тухайд С******* нь Э******* газрын Даргатай 2021 оны 03 дугаар сарын 01-ний өдрийн №02-2/66 тоот гэрээг байгуулан гэрээний хугацааг Эрүүл мэндийн даатгалын тухай хуулийн 16 дугаар зүйлийн 16.1.4 хэсэгт заасны дагуу сонгон шалгаруулалт зохион байгуулж, гэрээ байгуулах хүртэлх хугацаанд хүчинтэй байхаар тохиролцон энэхүү гэрээнд үндэслэн 2022 оны 03 дугаар сарын 09-ний өдөр хүртэлх хугацаанд дагнасан сэргээн засах эмчилгээ үйлчилгээ үзүүлэхээр гэрээндээ тусгасан байсан болно. Эрүүл мэндийн даатгалын үндэсний зөвлөлийн 2022 оны 01 дүгээр сарын 28-ны өдрийн Жагсаалт, төлбөрийн хэмжээ, төлбөрийн арга, журам шинэчлэн батлах тухай 01 тоот тогтоолтой гарсантай холбогдуулан Э******* газраас урьд хийгдсэн гэрээг шинэчлэх болсон тухай өөрийн цахим сайтаар мэдээлсний дагуу мэргэжилтэн н.Г*******тэй холбогдон гэрээний талаар мэдээлэл авахад дагнасан сэргээн засах чиглэлээр гэрээгээ байгуулаарай гэсэн тул 2022 оны 03 дугаар сарын 09-ний өдөр дээрх гэрээг шинэчлэн Дагнасан сэргээн засах чиглэлээр үйлчилгээг үргэлжлүүлэн үзүүлэхээр гэрээг хүргүүлсэн байдаг. Э******* газраас 2022 оны 03 дугаар сарын 16-ны өдөр мэргэжилтэн н.Г******* утсаар холбогдон Танай эмнэлэгт дагнасан чиглэлээр биш, ангилагдаагүй бусад сэргээн засах оношны хамааралтай бүлгээр санхүүжилт тооцох болсон тул гэрээгээ өөрчлөх шаардлагатай байна" гэсний дагуу дахин гэрээ хийж баталгаажуулан хүргүүлснээр гэрээ батлагдсан юм. Гэтэл энэ хугацааны буюу 2022 оны 03 дугаар сарын 11-ний өдрөөс 2022 оны 03 дугаар сарын 16-ны өдрийн хооронд хэвтэн эмчлүүлсэн нэр бүхий 127 иргэний 29 210 000 төгрөгийн нэхэмжлэлийг цахим системд ирүүлээгүй гэдэг үндэслэлээр хассан байсан тул дахин тодруулахад Эрүүл мэндийн даатгалын үндэсний зөвлөлийн 2022 оны 01 тогтоол хэрэгжиж эхэлсэнтэй холбоотой танай хүсэлтэд дурдсан дагнасан сэргээн засах тусламж үйлчилгээгээр нэхэмжилсэн 127 иргэний бүртгэлийг цахим системд өөрчлөх боломжгүй гэсэн шалтгаанаар санхүүжилтийг олгоогүй. Энэ талаар оношны хамааралтай бүлгийн ангилагдаагүй бусад бүлгээр тусламж үйлчилгээ үзүүлэх гэрээг 2022 оны 03 дугаар сарын 16-ны өдөр хийсэн тул 3 дугаар сарын 11-16-ны хооронд хэвтэн эмчлүүлсэн 127 иргэний бүртгэлийг өөрчилж өгөхийг хүссэн тухай 2022 оны 03 дугаар сарын 31-ний өдрийн 52 дугаар албан бичгээр Э******* газрын мэдээлэл технологийн хэлтэст хандан, хурууны хээний бүртгэл нь цахим системд дагнасан сэргээн засах тусламж үйлчилгээ буюу өндөр үнээр бүртгэгдсэн байгаа тул гэрээ шинэчилсэнтэй холбогдуулан ангилагдаагүй бусад гэсэн заалтын дагуу 230 000 төгрөгийн тарифаар бууруулж бүртгэлд оруулах тухай хүсэлтийг Э******* газарт 2022 оны 04 дүгээр сарын 04-ний өдрийн 54 тоот албан бичгээр тус тус хандаж байсан. Манай эмнэлгийн зүгээс хариуцагчийн цахим сайтаар мэдээлсэн гэрээ шинэчлэх тухай мэдэгдлийг мэдсэн даруйд буюу дурдсан хугацаанд гэрээгээ шинэчлэн хүргүүлсэн боловч тухайн байгууллагын ажилтны буруутай үйл ажиллагаанаас болж дахин гэрээг хийх шаардлагатай болсон, энэ тухай удирдлагад нь албан бичгээр мэдэгдсэн боловч хүлээн авч шийдвэрлээгүй юм. Тус С******* нь 2008 оны 12 дугаар сарын 26-ны өдрөөс магадлан итгэмжлэгдсэн эмнэлгээр ажиллаж байгаа бөгөөд 2019 оны 04 дүгээр 19-ний өдрөөс 2022 оны 04 дүгээр сарын 18-ны өдөр хүртэл 3 жилийн хугацааны магадлан итгэмжлэлтэй байсан болно. Эмнэлгийн зүгээс Эрүүл мэндийн сайдын 2017 оны 12 дугаар сарын 11-ны өдрийн А/503 дугаар тушаалаар батлагдсан Эрүүл мэндийн байгууллагыг магадлан итгэмжлэх журмын 5.2-т заасан "Давтан магадлан итгэмжлэлд орох эрүүл мэндийн байгууллага нь батламжийн хүчинтэй хугацаа дуусахаас 90-ээс доошгүй хоногийн өмнө хүсэлтээ гаргасан байна" гэж заасны дагуу 2022 оны 01 дүгээр сарын 18-ны өдөр тус журмын 5 дугаар зүйлийн 5.3-т заасан баримт бичгийг бүрдүүлэн цахим хэлбэрээр Эрүүл мэндийн яамны харьяа Эрүүл мэндийн хөгжлийн төвд илгээсэн юм. Ингээд тухайн цаг хугацаанд Ковид-19 цар тахлын дэгдэлтийн үе байсан бөгөөд Эрүүл мэндийн хөгжлийн төвтэй зөвхөн утсаар холбогдон магадлан итгэмжлэлийн шээч нарын баг хэзээ ирж ажиллах талаар асууж тодруулж байсан ба үнэлгээ хийх шээч нарын баг одоогоор сургалтад хамрагдаж байгаа тул удахгүй болно гэсэн хариултыг өгч байсан болно. Энэ хугацаанд Э******* газар нь тус эмнэлэгтэй байгуулсан 2022 оны 03 дугаар сарын 11-ний өдрийн "Эрүүл мэндийн тусламж үйлчилгээ, худалдан авах гэрээний 3.6-д Дараах тохиолдолд гэрээг түдгэлзүүлнэ, 3.6.1-д Эрүүл мэндийн тусламж, үйлчилгээ үзүүлэгчийн магадлан итгэмжлэл, эрүүл мэндийн чиглэлээр мэргэжлийн үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрлийн хүчинтэй хугацаа дууссан тохиолдолд гэрээг бүхэлд нь гэж заасан үндэслэлээр манай санхүүжилтийн нэхэмжлэлийг хүлээн авах цахим бүртгэлийг битүүмжилсэн байсан. Бидний зүгээс Эрүүл мэндийн хөгжлийн төвд удаа дараа шаардлага тавьснаар 3 шээчийн бүрэлдэхүүнтэй багийг 2022 оны 4 дүгээр сарын 23-ны өдрөөс 4 дүгээр сарын 26-ны өдрүүдэд манай эмнэлэг дээр ажиллуулан шилгээ хийж, үнэлгээ гаргасан бөгөөд Эрүүл мэндийн сайдын 2022 оны 5 дугаар сарын 09-ний өдрийн А/267 дугаар тушаалаар 93.1 хувийн үнэлгээгээр 2022 оны 04 дүгээр сарын 19-ний өдрөөс 2026 оны 4 дүгээр сарын 19-ний өдөр хүртэл 4 жилийн хугацаатайгаар магадлан итгэмжлэлийг сунгасан. Ингээд Э******* газраас 2022 оны 5 дугаар сарын 13-ны өдөр битүүмжлэлийг нээсэн тул 2022 оны 4 дүгээр сарын 20-ны өдрөөс 4 дүгээр сарын 29-ний өдөр хүртэл хэвтэн эмчлүүлсэн 105 иргэний эмчилгээний санхүүжилт болох 23 356 500 төгрөгийн, 2022 оны 4 дүгээр сарын 27-ны өдрөөс 2022 оны 5 дугаар сарын 09-ний өдөр хүртэл хэвтэн эмчлүүлсэн 159 иргэний эмчилгээ үйлчилгээний санхүүжилт болох 35  569 500 төгрөгийн 2 удаагийн нийт 264 иргэн даатгуулагчийн 58 926  000 төгрөгийн нэхэмжлэхийг тус тус хүргүүлэн 2022 оны 4 дүгээр сарын 18-ны өдрийн 63 тоот, 2022 оны 6 дугаар сарын 20-ны өдрийн 110 тоот албан бичгүүдээр санхүүжилтийг үргэлжлүүлэн олгож өгөхийг хүссэн боловч өнөөдрийн хүртэл шийдвэрлээгүй байна. Манай эмнэлгийн хувьд эмнэлгийн тусламж, үйлчилгээ үзүүлэгч байгууллагын хувьд Эрүүл мэндийн даатгалын тухай хуулийн 13 дугаар зүйлийн 13.1.1-д "даатгуулагчид үзүүлсэн энэ хуулийн 9 дүгээр зүйлд заасан эрүүл мэндийн тусламж, үйлчилгээний зардлын төлбөрийг эрүүл мэндийн даатгалын сангаас төлүүлэх", 13.1.4-д "даатгуулагчид үзүүлсэн эрүүл мэндийн тусламж, үйлчилгээний нэр, төрөл, хэлбэр, тоо хэмжээ, зардал болон бусад мэдээллийг бүртгэх, хадгалах, эрүүл мэндийн даатгалын байгууллагад мэдээлэх 13.1.6-д "эрүүл мэндийн Даатгалын сангаас төлүүлэх даатгуулагчийн төлбөрийн тайлан тооцоо, холбогдох баримт бичгийг үнэн зөв, цаг хугацаанд нь гаргаж эрүүл мэндийн даатгалын байгууллагад ирүүлэх үүргээ бүрэн биелүүлж ажилладаг билээ. Гэтэл хариуцагч байгууллагын үйл ажиллагаанаас үүдэн эрүүл мэндийн даатгалын санхүүжилтийг хугацаандаа авч чадаагүйгээс эмнэлгийн тусламж үйлчилгээнд шаардлагатай эм, эмнэлгийн хэрэгсэл, бараа, хүнсний материал, ариутгал цэвэрлэгээний бодис, ус дулаан цахилгааны төлбөр, эмч эмнэлгийн ажилтны цалин хөлс, татвар, нийгмийн даатгалын шимтгэл төлөлтүүдийг харилцагч байгууллагуудад төлөх боломжгүй болсон учраас өр төлбөр үүссэн бөгөөд “" ХХК, "" ХХК, "" ХХК зэрэг байгууллагууд шүүхэд хандсанаар бидэнд хүндрэлтэй нөхцөл байдал үүсээд байна. Эмнэлгийн зүгээс дээрх санхүүжилтээ бүрэн авахаар удаа дараа хандаж байсан боловч шийдвэрлээгүй тул Эрүүл мэндийн сайдад 2022 оны 03 дугаар сарын 15-ны өдрийн 42 тоот, 2022 оны 05 дугаар сарын 30-ны өдрийн 93 тоот, 2022 оны 11 дүгээр сарын 10-ны өдрийн 180 тоотоор нийт 3 удаа, Монгол Улсын шадар сайдад хандан 2022 оны 11 дүгээр сарын 10- ны өдрийн 179 дүгээр албан бичгээр хүсэлт, гомдол хүргүүлсэн. Гомдлын дагуу Эрүүл мэндийн яамны Төрийн нарийн бичгийн даргаас 2022 оны 11 дүгээр сарын 28-ны өдрийн 2/5311 дүгээр албан бичгээр гэрээний хэрэгжилттэй холбоотой асуудлыг гэрээнд заасны дагуу шийдвэрлэхийг хариуцагч Э******* газарт үүрэг болгосон ч хэрэгжүүлээгүй тул Эрүүл мэндийн яамнаас өгсөн үүргийг хэрэгжүүлэхийг хүсэж хариуцагч талд 2022 оны 12 дугаар сарын 27-ны өдөр мэдэгдэл хүргүүлсэн боловч шийдвэрлэсэн эсэх талаар хариу ирүүлсэнгүй. Манай эмнэлгийн зүгээс Э газарт хандан 2022 оны 12 дугаар сарын 27-ны өдөр Мэдэгдэл хүргүүлэх тухай албан бичгийг хүргүүлсэн боловч өнөөдрийг хүртэл дээрх санхүүжилтийг олгохгүй байх тус шүүхэд хандан шийдвэрлүүлэхээс өөр аргагүй байдалд хүрээд байна. Иймд Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1-д зааснаар Э******* газар болон С******* ХХК нарын хооронд байгуулсан 2021 оны 03 дугаар сарын 01-ний өдрийн №02-2/66 тоот Хувийн хэвшлийн эрүүл мэндийн Байгууллагаас эрүүл мэндийн тусламж, үйлчилгээг худалдан авах гэрээ, 2022 оны 03 дугаар сарын 11-ний өдрийн УБ-02/003 тоот Эрүүл мэндийн тусламж, үйлчилгээ худалдан авах гэрээнүүдийн дагуу олговол зохих санхүүжилтээс дутуу олгосон 552 596 000 төгрөгийг Э******* газраас гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж өгөхийг хүсье. Мөн дээрх нэхэмжлэлийн шаардлагаа үндэслэн Нийслэл дэх захиргааны хэргийн анхан шатны шүүхэд нэхэмжлэл гаргасан бөгөөд тус дүүргийн шүүхийн шүүгчийн 2023  оны 02 дугаар сарын 24-ны өдрийн 128/ШЗ2023/01860  дугаартай захирамжаар Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 54 дүгээр зүйлийн 54.1.1-д зааснаар нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзсан бөгөөд энэ тухай захирамжийн эх хувийг нэхэмжлэлд хавсаргаж өгсөн. Улмаар 2024 оны 05 дугаар сарын 28-ны өдөр нэхэмжлэлийн шаардлагаа ихэсгэсэн, нэхэмжлэлийн ихэсгэсэн шаардлагын тухайд С******* ХХК болон Э******* газрын хооронд байгуулагдсан 2022 оны 3 дугаар сарын 11-ний өдрийн 003 дугаартай Эрүүл мэндийн тусламж үйлчилгээ худалдан авах гэрээний 2 дугаар зүйлийн 2.1.7.5 дахь заалтыг Иргэний хуулийн 202 дугаар зүйлийн 202.1 дэх хэсэгт заасан хүчин төгөлдөр бус нөхцөл болохыг тогтоолгох тухай гэсэн нэхэмжлэлийн шаардлагыг гаргаж байна. Эрүүл мэндийн тусламж, үйлчилгээг худалдан авах гэрээний 2.1 дүгээр зүйлийн 2.1.7 Дараах тохиолдолд холбогдох баримт нотолгоог үндэслэн тусламж, үйлчилгээний төлбөрийн нэхэмжлэлийг хянах болон санхүүжүүлэхээс татгалзсан 2.1.7.5 эрүүл мэндийн тусламж, үйлчилгээ үзүүлэгчийн тусгай зөвшөөрөл, эсхүл магадлан итгэмжлэлийн хугацаанд эрх бүхий байгууллагын шийдвэрээр сунгагдахдаа уг хугацаа дуусах болсон өдрөөс нөхөж сунгагдсан тохиолдолд дээд хугацаан дахь тусламж, үйлчилгээний төлбөрийн нэхэмжлэлийг санхүүжүүлэхээс татгалзсан гэж заасан байна. Гэрээний дээрх нөхцөл нь эмнэлгийн байгууллагын үйл ажиллагаанд огт хамааралгүй буюу магадлан итгэмжлэлийн хяналт шалгалтыг магадлан итгэмжлэлийн хугацаа сул, төрийн байгууллагын үйл ажиллагаанаас хамааралтай харилцаа байхад эмнэлгийн байгууллагад даатгуулагчид үзүүлсэн эрүүл мэндийн тусламж, үйлчилгээний санхүүжилт авах боломжууд бүрдэх үр дагаврыг үүсгэсэн. Иймээс гэрээний 2 дугаар зүйлийн 2.1.7.5 дахь заалтыг Иргэний хуулийн 202 дугаар зүйлийн 202.1 дэх хэсэг, стандарт нөхцөлийг гэрээнд тусгасан ч тэр нь харилцан итгэлцэл, шударга ёсны зарчмууд харш. Уг үндэслэлийг хүлээн зөвшөөрч, нөгөө талдаа хохиролтой бол уг нөхцөл хүчин төгөлдөр бус байна гэж зааснаар хүчин төгөлдөр бус гэж үзэх хууль зүйн үндэслэлтэй тул 2022 оны 3 дугаар сарын 11-ний өдрийн УБ02/003 дугаартай эрүүл мэндийн тусламж, үйлчилгээ худалдан авах гэрээний 2.1.7.5 дахь заалтыг Иргэний хуулийн 202 дугаар зүйлийн 202.1 дэх хэсэгт заасан хүчин төгөлдөр бус нөхцөлд тогтоогдох тухай гэсэн нэхэмжлэлийн шаардлагыг гаргаж байна Иймд нэхэмжлэлийн шаардлагыг хангаж өгнө үү  гэв.

 

2.Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Г******* шүүх хуралдаанд гаргасан хариу тайлбартаа: Тус шүүхэд С******* ХХК-ийн нэхэмжлэлтэй, манай газарт холбогдох иргэний хэрэг үүссэн байх бөгөөд 2017 оны 12 дугаар сарын 13-ны өдрийн Монгол Улсын Засгийн газрын 344 дүгээр тогтоолоор Эрүүл мэндийн сайдын эрхлэх асуудлын хүрээнд Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг-Э******* газрыг байгуулсан. Эрүүл мэндийн даатгалын тухай хуулийн 3.1.3-т Эрүүл мэндийн даатгалын байгууллага гэж эрүүл мэндийн даатгалын сангийн хөрөнгийг бүрдүүлж, даатгуулагчийн эмнөөс эрүүл мэндийн тусламж, үйлчилгээ худалдан авах үйл ажиллагааг эрхэлж байгаа хуулийн этгээдийг хэлэх ба тус байгууллага нь Захиргааны ерөнхий хуулийн 52 дугаар зүйлийн 52.2.1 төрийн алба, боловсрол, эрүүл мэнд, байгаль орчныг хамгаалах болон бусад захиргааны эрх зүйн харилцаанд, 52.2.3 дэд бүтцийн болон нийгмийн суурь үйлчилгээг бий болгох, тогтвортой ашиглахтай холбогдсон харилцаанд гэж зааснаар нийгмийн суурь үйлчилгээ буюу нийгмийн эрүүл мэндийн тусламж, үйлчилгээг чанартай, тэгш хүртээмжтэй хүргэх, иргэн даатгуулагчийн эрүүл мэндийн санхүүгийн эрсдэлийг хуваалцах зорилготой сан бүрдүүлж ажилладаг. Иймээс Эрүүл мэндийн даатгалын тухай хуулийн 10 дугаар зүйлийн 10.1 дэх хэсэгт Эрүүл мэндийн даатгалын байгууллага нь энэ хуулийн 16.1.4-т заасны дагуу сонгон шалгаруулалтад тэнцсэн эрүүл мэндийн тусламж, үйлчилгээ үзүүлэгч байгууллага болон эмийн сантай даатгалын гэрээг байгуулах бөгөөд гэрээний хэрэгжилтийг хянаж, дүгнэнэ" гэж зааснаар тусламж үйлчилгээ үзүүлэгч эрүүл мэндийн байгууллагатай Эрүүл мэндийн тусламж үйлчилгээ худалдан авах гэрээ байгуулан уг гэрээний дагуу иргэн-даатгуулагчид үзүүлсэн тусламж үйлчилгээг Эрүүл мэндийн даатгалын үндэсний зөвлөлийн баталсан нэхэмжлэлийн хяналтын шалгуур үзүүлэлтээр хянаж санхүүжилтийг олгож ажиллаж байна. Уг эрүүл мэндийн тусламж үйлчилгээ худалдан авах гэрээг Захиргааны ерөнхий хуулийн 58 дугаар зүйлийн 58.1 дэх хэсэгт захиргааны гэрээнд энэ хуулийн Тавдугаар бүлэгт зааснаас гадна Иргэний хуульд заасан гэрээний суурь зохицуулалт нэгэн адил үйлчлэх бөгөөд өөрөөр зохицуулсан захиргааны хэм хэмжээ байхгүй тохиолдолд нөхөн тохируулж хэрэглэнэ” гэж заасан байна. Ер нь Захиргааны ерөнхий хуульд заасны дагуу эхлээд санал асуулга явуулна, холбогдох байгууллагуудаас нь саналыг нь авч бэлтгэнэ. Үүний дараа саналыг олон нийтэд 30 хоног тавина, тэрний дараа Үндэсний зөвлөлөөр хэлэлцэгдэнэ. Тэгээд дахиад бүртгэлд бүртгэгдээд, тэгээд Эрүүл мэндийн газар, үндэсний зөвлөлөөс нь тэгээд энэ дээр ямар нэгэн өөрчлөлт оруулахын тулд заавал энэ үе шатуудыг авч байж гэрээг өөрчлөөд, энэ гэрээнд өөрчлөлт оруулах хүсэлтийг нэгдүгээрт эрүүл мэндийн байгууллага руу гаргах бүрэн эрхтэй. Тэгэхээр эрхээ хэрэгжүүлэхийн тулд бид нарт албан ёсоор хүсэлтээ энэ гэрээний зүйлд авчихна, болохгүй байна гэсэн хүсэлтийг өгсөн. Энэ дээр эрүүл мэндийн даатгалын эхний зүйлийг цааш нь гэрээндээ оруулах уу, оруулахгүй юу гэдгийг өөрчлөх шаардлагатай юу гэдгийг ингээд хэлэлцэж дүгнэлт хөгч хэрэгжүүлдэг. Тэгэхээр Э******* газрын гэрээнд өөрчлөлт оруулах ямар нэгэн эрх байхгүй. Түүнчлэн манай газар болон эрүүл мэндийн байгууллагын хооронд байгуулсан эрүүл мэндийн тусламж үйлчилгээ худалдан авах гэрээтэй холбоотой маргааныг удаа дараа Захиргааны хэргийн шүүх хүлээн авч шийдвэрлэж байгаа болно. Иймд С ХХК-ийн нэхэмжлэлтэй тус газарт холбогдох иргэний Хэргийг харьяаллын дагуу Захиргааны хэргийн анхан шатны шүүх шийдвэрлэх тул хэргийг Хэрэгсэхгүй болгож өгнө үү. Нэхэмжлэлийн шаардлагын ихэсгэсэн шаардлагын тайлбарыг хамтад нь хэлээд явж байгаа. Ер нь бол Нийслэл дэх Захиргааны хэргийн шүүхээр шийдвэрлэгдэж байгаа. ХХК, Б ХХК нар нь захиргааны гэрээтэй холбоотойгоор шийдвэрлэгдсэн. Нийслэл дэх Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүх гомдлыг хүлээж аваагүй. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 117 дугаар зүйлд зааснаар хэргийг хэрэгсэхгүй болгож өгнө үү. Бид Иргэний шүүхэд шийдвэрлүүлэхгүй гээд байгаа гол үндэслэл нь манай байгууллага эрүүл мэндийн тусламж үйлчилгээ үзүүлэгч байгууллагуудаас ирсэн нэхэмжлэлийг нэхэмжлэлийн хяналтын журам буюу Эрүүл мэндийн даатгалын үндэсний зөвлөлөөс батлагдсан чанар, төлбөрийн хяналт гэсэн ийм журмаар нэхэмжлэл хянадаг. Тэгээд энэ нэхэмжлэлийг бид нар хянаад  үнэхээр чанартай тусламж үйлчилгээ, иргэн, даатгуулагчид үзүүлсэн байвал энэ төлбөрийг нь нэхэмжлэлийнхээ дагуу зохих журмынхаа дагуу төлдөг. Тэгээд нэхэмжлэлийн хяналтын үйл ажиллагаа нь болбол захиргааны акт гардаг. Үнэхээр танай нэхэмжлэлд ингээд орж ирсэн тусламж үйлчилгээ чинь чанартай юу, чанаргүй юу гэдгийг шалгаж үздэг. Тийм юу байдаг журам байдаг. Энэ журмынхаа үнэхээр тусламж үйлчилгээ, чанаргүй удирдлага нь байвал бид нар захиргааны акт буюу нэхэмжлэлийн шаардлагаа нэхэмжилсэн тусламж үйлчилгээ чинь чанаргүй байна гэдэг албан бичиг хүргүүлэг байдаг. Захиргааны байгууллагаас гаргаж байгаа захиргааны акт юм. Тэгэхээр нэхэмжлэлийн шаардлагыг хангахгүй орхиж өгнө үү гэв.

2.1.Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч К.О******* шүүх хуралдаанд гаргасан хариу тайлбартаа: 2022 оны 02 дугаар сарын 01-ний өдрөөс, 2022 оны 02 дугаар сарын 08-ны өдөр хүртэлх эрэмбэлэлд буурсан 115 иргэний санхүүжилтийг хассан. 513 иргэн нэхэмжилснээс 215 иргэнийг эрэмбэлбэл ахиулсан гэдгээр, ор зохицуулах багаас нэр зөрсөн 51 иргэнийг хассан байгаа.  Хяналт шалгалтыг цахим системд 25-26 асуумж, мэдээлэл шивэх тийм цахим тайлбар. Одоо Э******* газар дээр өгдөг. Эрүүл мэндийн байгууллага бол энэ цахимд одоо мэдээллүүдийг бол шивж э******* байгууллагад илгээсний дагуу одоо цахим программд ор зохицуулах багаас ирсэн нэрсийг хураалгаад, түүний дараагаар цахим прогармаар эмч нарт хуваарилагдаж орж ирдэг. Бид нар хяналтыг корона вирусийн хяналтыг тухайн үеийн одоо Эрүүл мэндийн сайдын 2022 оны 01 дүгээр сарын 18-ны өдрийн А/33 дугаар тушаалын дагуу хяналт шалгалтыг хийж байсан. Хяналт шалгалтыг бид нар нэн түрүүнд хэлэхдээ одоо тухайн даатгуулагчдыг үнэн зөв эрэмбэлэн ангилсан эсэхийг хардаг. Эдгээр 15 хүн бол хүн хүнд, хүндэвтэр гэсэн ангиллаар эрэмбэлж байсан. 3 хүн хүнд 112 хүнийг хүндэвтэр гэсэн байдлаар нэхэмжлэл орж ирсэн. Хяналт шалгалтыг хийхэд А/33 дугаар тушаалын дагуу нэгдүгээрт одоо илэрсэн ш тэмдэг эмнэл зүй, эмчийн эмнэл зүй мөн оношилгоо шилгээг харж одоо эрэмбэлэн ангилалтыг хийдэг. 15 хүнд ш тэмдэг гэх юм бол ерөнхийдөө ковидын халуурах, сульдах, ядрах эдгээр ш тэмдэг илэрсэн. Дараагийн хүнд, хүндэвтэр гэж байгаа шүү дээ. Хүндэвтэр хүн ерөнхийдөө А/33 дугаар тушаалын халдварын хүндийн зэргийн ангилал гэж байгаа. Хүндэвтэр гэж нэхэмжилсэн байгаа тохиолдолд уушги, уушгины хатгалгааны ш тэмдэг илэрсэн. Үзлэгт хүчилтөрөгчийн хэмжээ 94-өөс бага байх, дүрс оношилгооны оношилгоонд нэвчдэс уушгины талбайн 50 хувиас бага хувийг болбол иж эзэлсэн нэвчдэстэй байх ёстой. Хүнд хэлбэрт сатурац 94-өөс бага, хүчилтөрөгчийн хэмжээ 94-өөс бага,  уушгины одоо талбайг 50-аас илүү хувийг одоо нэвчдэс үзэлд хамарсан нэвчдэс үүсчихсэн байгаа. Эрүүл мэндийн шилгээнд хавсарсан өвчтэй ийм тохиолдолд хүнд гэсэн эмнэлгийн хяналтыг хийнэ  А/33 дугаар тушаалд заагдсан байгаа. Гэтэл эдгээр хүмүүс сатурац бол дандаа 95-аас дээш хүчилтөрөгчийн хэмжээ 95-аас дээш, тэгээд амьсгалын тоо бол нэг минутад дандаа 23 дээшээ байх ёстой хүнд, хүндэвтэр тохиолдолд бол нэг минутад амьсгалах амьсгалын тоо, тэгээд уушгины рентген шилгээ дээр нэвчилтэд өөрчлөлт байхгүй хүндэвтэр, хүнд аль аль тохиолдолд нэвчдэс өөрчлөлт байхгүй. Рентген шилгээний хариу тэмдэглэгдсэн байгаа. Мөн өвчний хүнд хөнгөн өвчнийг хүндрэх эрсдэлийг үзэх лабораторийн шилгээнүүд байгаа. Лабораторийн шилгээ үндэслэх үзүүлэлтүүдийг  хянаагүй, хүндрэх эрсдэлтэй гэж үзэж авч үзэх хавсарсан онош ерөөсөө тавигдаагүй, хөнгөн, ш тэмдэгтэй, зовуурьтай боловч даамжрах, хүндрэх эрсдэлтэй хүмүүс гэж байгаа. Үүн дээр нэхэмжлэгч тал хэлсэн хавсарсан өвчлөлөөрөө эдгэсэн гэдэг. Гэтэл тухайн одоо 111 хүмүүст хавсарсан онош байгаагүй. Мөн лабораторийн хүндрэх эрсдэлийг заах шилгээнүүдийг хийгээгүй. Жишээлбэл А/33 дугаар тушаалд байгаа. Хүнд, хөнгөн, хүнд, хүндэвтэр, маш хүнд гэсэн 4 зэрэгт лабораторийн үзүүлэлтүүдийг хянана гэсэн байгаа. Үүнд Си Ар Пи, Эл Ти Пи байна. Эргэлтийн эдгээр үзүүлэлтүүдийг ерөөсөө үзээгүй, цусны ерөнхий шилгээг давтан шилгээ хийгдээгүй, зүрхний цахилгаан бичлэг хийгдээгүй, хавсарсан онош байхгүй зориулалттай байсан. Тэгээд би үүнийг хөнгөн хэлбэр дүгнэж байгаа. 115 хүнийг бүгдийг нь оруулсан байгаа. Эрүүл мэндийн сайдын А/33 дугаар тушаалд хөнгөн хэлбэрийн өвчтөнг эмнэл зүйн хөнгөн ш тэмдэгтэй хүнийг гэрийн нөхцөлд тусгаарлан ажиглана. Мөн анхан шатын эрүүл мэндийн байгууллага, өрх, сум, тосгоны эрүүл мэндийн төв, эмч мэргэжилтэн биеийн байдалд хяналт тавина гэж заасан заасан байгаа. Энэ үндэслэлээр хүлээн зөвшөөрөхгүй байгаа гэв.

 

3.Нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт, төлбөрийн баримт, Нийслэл дэх захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 02 дугаар сарын 24-ний өдрийн 128/ШЗ2023/1860 дугаар шүүгчийн захирамж, хуулийн этгээдийн улсын бүртгэлийн гэрчилгээ, компанийн дүрэм, гэрчилгээ, 111/2019 тоот батламж, Эрүүл мэндийн сайдын 2022 оны 5 дугаар сарын 09-ний өдрийн А/267 дугаар Магадлан итгэмжлэл олгох тухай тушаал, хавсралт, Эрүүл мэндийн сайдын 2022 оны 01 дүгээр сарын 12-ны өдрийн А/16 дугаар тушаал, хавсралт, С******* ХХК-ийн 2022 оны 01 дүгээр сарын 16-ны өдрийн А/05 дугаар тушаал, хавсралт, 2021 оны 01 дүгээр сарын 04-ний өдрийн №02-1/66 тоот Хувийн хэвшлийн эрүүл мэндийн байгууллагаас эрүүл мэндийн тусламж, үйлчилгээг худалдан авах гэрээ, 2021 оны 03 дугаар сарын 01-ний өдрийн №02-2/66 тоот Хувийн хэвшлийн эрүүл мэндийн байгууллагаас эрүүл мэндийн тусламж, үйлчилгээг худалдан авах гэрээ, 2022 оны 03 дугаар сарын 11-ний өдрийн УБ-02/003 тоот Эрүүл мэндийн тусламж, үйлчилгээ худалдан авах гэрээ, хавсралт, 2022 оны 9 дүгээр сарын 16-ны өдрийн УБ-02/094 тоот Эрүүл мэндийн тусламж, үйлчилгээ худалдан авах гэрээ, хавсралт, нэхэмжлэх, С******* ХХК-ийн 2022 оны 02 дугаар сарын 05-ны өдрийн 13 тоот албан бичиг, Э******* газрын 2022 оны 02 дугаар сарын 24-ний өдрийн 08/542 тоот Нэхэмжлэл хянасан тухай албан бичиг, хавсралт, С******* ХХК-ийн 2022 оны 03 дугаар сарын 14-ний өдрийн 41 тоот албан бичиг, Э******* газрын 2022 оны 4 дүгээр сарын 01-ний өдрийн 08/1257 тоот хариу хүргүүлэх тухай албан бичиг, хавсралт, нэхэмжлэх, Э******* газрын нэхэмжлэл хянасан тухай албан бичиг, хавсралт, С******* ХХК-ийн 2022 оны 03 дугаар сарын 15-ны өдрийн 42 тоот Хүсэлт хүргүүлэх тухай албан бичиг, хавсралт, 2022 оны 5 дугаар сарын 30-ны өдрийн 92 тоот албан бичиг, хавсралт, 2022 оны 5 дугаар сарын 30-ны өдрийн 93 тоот албан бичиг, нэхэмжлэхүүд, Э******* газрын 2022 оны 03 дугаар сарын 31-ний өдрийн 08/1180 тоот албан бичиг, С******* ХХК-ийн 2022 оны 4 дүгээр сарын 18-ны өдрийн 63 тоот албан бичиг, 2022 оны 03 дугаар сарын 31-ний өдрийн 52 тоот албан бичиг, 2022 оны 4 дүгээр сарын 04-ний өдрийн 54 тоот албан бичиг, Э******* газрын 2022 оны 4 дүгээр сарын 20-ны өдрийн 08/1666 тоот албан бичиг,  С******* ХХК-ийн 2022 оны 5 дугаар сарын 10-ны өдрийн 77 тоот албан бичиг, 2022 оны 6 дугаар сарын 20-ны өдрийн 110 тоот албан бичиг, 2022 оны 9 дүгээр сарын 28-ны өдрийн 154 тоот албан бичиг, Э******* газрын 2022 оны 10 дугаар сарын 28-ны өдрийн 08/5047 тоот албан бичиг, хавсралт, С******* ХХК-ийн 2022 оны 11 дүгээр сарын 10-ны өдрийн 180 тоот албан бичиг, 2022 оны 11 дүгээр сарын 10-ны өдрийн 179 тоот албан бичиг, Эрүүл мэндийн яамны 2022 оны 11 дүгээр сарын 28-ны өдрийн 2/5311 тоот албан бичиг, С******* ХХК-ийн 2022 оны 12 дугаар сарын 27-ны өдрийн 203 тоот албан бичиг, хавсралт, нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн тайлан, тооцооны үлдэгдлийн баталгаа, төлбөрийн нэхэмжлэх, итгэмжлэл, М.Э*******тэй байгуулсан Эрх зүйн туслалцаа үзүүлэх гэрээ, Эрүүл мэндийн яамны 2023 оын 10 дугаар сарын 17-ны өдрийн 5/4672 тоот албан бичиг, 2022 оны 02 дугаар сарын 23-ны өдрийн 5/790 тоот албан бичиг, хавсралт, 2022 оны 02 дугаар сарын 01-ний өдрийн 5/501 тоот албан бичиг, хавсралт, Эрүүл мэндийн яамны 2021 оны 9 дүгээр сарын 24-ний өдрийн А/595 тоот тушаал, Коронавируст халдварын цар тахлын үеийн эмнэлгийн орны зохицуулалт хийх түр журам, Эрүүл мэндийн хөгжлийн төвийн 2023 оны 11 дүгээр сарын 23-ны өдрийн 1100 тоот тушаал, Эрүүл мэндийн яамны 2022 ны 5 дугаар сарын 09-ний өдрийн А/267 дугаар тушаал, хавсралт, 2022 оны 4 дүгээр сарын 25-ны өдрийн №4 тоот Аймаг, нийслэлийн эрүүл мэндийн байгууллагуудад магадлан итгэмжлэлийн үнэлгээ хийх шээчдийн багийн ажлын удирдамж /1хх-ийн 9-130, 135, 149, 189-212, 215, 218-226-р хуудас/ гэсэн баримтуудыг,

хариуцагчаас итгэмжлэл, хариу тайлбар, итгэмжлэл, Э газрын 2022 оны 10 дугаар сарын 28-ны өдрийн 08/5047 тоот албан бичиг, 2022 оны 4 дүгээр сарын 20-ны өдрийн 08/1666 тоот албан бичиг, хавсралт, 2022 оны 03 дугаар сарын 28-ны өдрийн 08/1147 тоот албан бичиг, хавсралт, 2022 оны 02 дугаар сарын 24-ний өдрийн 08/542 тоот албан бичиг, хавсралт, Нийслэл дэх захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 11 дүгээр сарын 14-ний өдрийн 128/ШШ2022/0838 дугаар шийдвэр, итгэмжлэл, Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 6 дугаар сарын 12-ны өдрийн 183/ШШ2023/01929 дүгээр шийдвэр, Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2023 ооны 8 дугаар сарын 28-ны өдрийн 210/МА2023/01678 дугаар магадлал,  Улсын дээд шүүхийн 2023 оны 10 дугаар сарын 27-ны өдрийн 001/ШХТ2023/01313 дугаар тогтоол, Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2023 оны 8 дугаар сарын 28-ны өдрийн 210/МА2023/01678 дугаар магадлал, Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 6 дугаар сарын 12-ны өдрийн 183/ШШ2023/01929 дүгээр шийдвэр, Улсын дээд шүүхийн 2023 оны 10 дугаар сарын 27-ны өдрийн 1313 дугаар тогтоол, Э газрын 2022 оны 10 дугаар сарын 28-ны өдрийн 08/5047 тоот албан бичиг, хавсралт, 2022 оны 02 дугаар сарын 24-ний өдрийн 08/542 тоот албан бичиг, хавсралт, 2022 оны 4 дүгээр сарын 20-ны өдрийн 08/1666 тоот албан бичиг, 2022 оны 03 дугаар сарын 28-ны өдрийн 08/1147 тоот албан бичиг, хавсралт,  Эрүүл мэндийн сайдын 2021 оны 9 дүгээр сарын 24-ний өдрийн А/595 дугаар тушаал, Коронавируст халдварын цар тахлын үеийн эмнэлгийн орны зохицуулалт хийх түр журам, итгэмжлэл, нэхэмжлэлийн ихэсгэсэн шаардлага, улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт /1хх-ийн 137, 142, 146, 161-181, 229-243, 2хх-ийн 25-41, 47-52, 59, 61-63-р хуудас/ гэсэн баримтуудыг гаргаж өгсөн байна.

Шүүхээс хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн хүсэлтээр Э******* газрын системд үзлэг хийсэн тэмдэглэл, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн Х.Б*******, Б.Н, Б.Б нарыг гэрчээр асуусан тэмдэглэл /2хх-ийн 12-22-р хуудас/ зэрэг баримтуудыг бүрдүүлсэн байна.

                                                  ҮНДЭСЛЭХ нь:

1.Нэхэмжлэгч С******* ХХК-ийн нэхэмжлэлээс 523 386 000 төгрөгийг хангаж, үлдэх 29 210 000 төгрөг болон 2022 оны 3 дугаар сарын 11-ний өдрийн УБ-02/003 тоот Эрүүл мэндийн тусламж, үйлчилгээ худалдан авах гэрээний 2 дугаар зүйлийн 2.1.7.5 дахь заалтыг хүчин төгөлдөр бус нөхцөл болохыг тогтоолгох тухай нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй гэж үзэв.

 

2.Нэхэмжлэгч нь хариуцагч Эрүүл мэндийн даатгалын ******* газартай хувийн хэвшлийн эрүүл мэндийн байгууллагаас эрүүл мэндийн тусламж, үйлчилгээг худалдан авах гэрээ, эрүүл мэндийн тусламж, үйлчилгээ худалдан авах гэрээг байгуулж, үүргээ гүйцэтгэсэн боловч гэрээнүүдийн дагуу олговол зохих санхүүжилтийг бүрэн олгоогүй, санхүүжилтээс жагсаалтад нэр байхгүй, регистрын дугаар алдаатай, эмчилгээ оношлогооны  заавар баримтлаагүй, өвчний хүндийн зэргийг ахиулж үнэлсэн зөрчил гаргасан гэж хууль бусаар олговол зохих санхүүжилтээс дутуу олгосон 552 596 000 төгрөгийг гаргуулах, 2022 оны 3 дугаар сарын 11-ний өдрийн эрүүл мэндийн тусламж үйлчилгээ худалдан авах гэрээний 2.1.7.5-д заалт нь төрийн байгууллагын үйл ажиллагаанаас хамааралтай харилцаа байхад эмнэлгийн байгууллагын даатгуулагчид үзүүлсэн эрүүл мэндийн тусламж, үйлчилгээний санхүүжилтээ авах боломжгүйд хүргэх үр дагавартай тул хүчин төгөлдөр бус нөхцөл болохыг тогтоолгохоор шаардлагаа тодорхойлсон.

3.Хариуцагч нь нэхэмжлэгч С******* ХХК-тай хувийн хэвшлийн эрүүл мэндийн байгууллагаас эрүүл мэндийн тусламж, үйлчилгээг худалдан авах гэрээ, эрүүл мэндийн тусламж, үйлчилгээ худалдан авах гэрээнүүдийг байгуулсан, уг гэрээнүүдтэй холбоотой маргааныг Захиргааны хэргийн шүүх харьяалан шийдвэрлэх тул харьяалал зөрчсөн, гэрээний заалтыг хүчин төгөлдөр бусад тооцуулахыг зөвшөөрөхгүй гэрээнд нэмэлт, өөрчлөлт оруулах, гэрээ байгуулах эрхийг Эрүүл мэндийн даатгалын үндэсний зөвлөл баталдаг, чанартай тусламж үзүүлэхэд магадлан итгэмжлэл шаардлагатай тул итгэмжэл сунгагдсан байх шаардлагатай, мөн хяналт шалгалт, эрэмблэн ангилалт хийхэд журам зөрчсөн, өвчний онош ангилал ахиулсан, нэрсийн жагсаалтад нэрс зөрүүтэй байсан учраас санхүүжилтийг олгохгүй, чанартай тусламж үйлчилгээ үзүүлээгүй бол нийгмийн даатгалын сангаас мөнгө нөхөн төлөгдөхгүй гэж үгүйсгэсэн.

 

4.Хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн баримт, талуудын шүүхэд, шүүх хуралдаанд гаргасан тайлбараар дараах үйл баримт тогтоогдож байна.

4.1. Нэхэмжлэгч С******* ХХК нь дагнасан сэргээн засах хэвтүүлэн эмчлэх, амбулатори /сэргээн засалч үзлэг, оношилгоо, лаборатори, шилгээ, эхо, рентген, дотор, мэдрэл, эмэгтэйчүүд, уламжлалт, шүдний эмчилгээ, сэтгэл заслын үйл ажиллагаа эрхэлдэг хуулийн этгээд болох нь хэрэгт авагдсан улсын бүртгэлийн гэрчилгээгээр тогтоогдож байх бөгөөд Эрүүл мэндийн яамны №111/2019/ тоот Батламжаар “С******* ХХК нь Эрүүл мэндийн тусламж, үйлчилгээний технологи, чанарын шаардлага хангасныг магадлан итгэмжилсэн байх бөгөөд энэ нь 2022 оны 4 дүгээр сарын 19-ний өдрийг хүртэл хүчинтэй” 2019 оны 4 дүгээр сарын 19-ний өдөр гэснийг Эрүүл мэндийн сайдын 2022 оны 5 дугаар сарын 09-ний өдрийн А/267 дугаар “Магадлан итгэмжлэл олгох тухай” тушаалаар С******* ХХК-нд №70/2022 дугаар батламжаар 4 жилийн хугацаатай 2022 оны 4 дүгээр сарын 19-ний өдрөөс 2026 оны 4 дүгээр сарын 19-ний өдрийг хүртлэх хугацаагаар магадлан итгэмжлэлийг сунгасан байна.

4.2.Нийслэлийн эрүүл мэндийн газрын Эрүүл мэндийн чиглэлээр мэргэжлийн үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрлийн гэрчилгээгээр С******* ХХК-ийн Сэргээн засах төв нь дагнасан сэргээн засах хэвтүүлэн эмчлэх, амбулатори /сэргээн засалч үзлэг оношилгоо, лаборатори шилгээ, эхо, рентген, дотор, мэдрэл, эмэгтэйчүүд, уламжлалт, шүдний эмчилгээ, сэтгэл засал/ чиглэлээр үйл ажиллагаа явуулах эрхийг 2017 оны 6 дугаар сарын 30-ний өдөр олгож, 2027 оны 6 дугаар сарын 30-ний өдрийг хүртлэх хугацаагаар сунгажээ.  

 

4.3.Эрүүл мэндийн сайдын 2022 оны 1 дүгээр сарын 12-ны өдрийн А/16 дугаар “Коронавируст халдвар /Ковид-19/-тай иргэнд эмнэлгийн тусламж, үйлчилгээ үзүүлэх түр ор дэлгэх, эмнэлгийн тусламж үйлчилгээг зохицуулах тухай” тушаалаар Коронавируст халдвар /Ковид-19/-ын тархалтын нөхцөл байдалтай холбогдуулан Нийслэлд коронавируст халдвар /Ковид-19/-тай иргэнийг хэвтүүлэн эмчлэх түр ор нэмж дэлгэх эрүүл мэндийн байгууллагын жагсаалтыг хавсралтаар батлаж, уг тушаалын хавсралт “Нийслэлд коронавируст халдвар /Ковид-19/-тай иргэнийг хэвтүүлэн эмчлэх түр ор дэлгэх эрүүл мэндийн байгууллагуудын жагсаалтын  11-д С*******, орны тоо 230” гэжээ.

 

4.4.Нэхэмжлэгч С******* ХХК нь хариуцагч Эрүүл мэндийн даатгалын ******* газартай 2021 оны 3 дүгээр сарын 01-ний өдөр №02-2/66 тоот Хувийн хэвшлийн эрүүл мэндийн байгууллагаас эрүүл мэндийн тусламж, үйлчилгээг худалдан авах гэрээ байгуулж, сэргээн засах тусламж үйлчилгээг даатгуулагчийн эрүүл мэндийн хэрэгцээ, шаардлагад нийцсэн чанартай тусламж, үйлчилгээ үзүүлэх нөгөө талаас даатгуулагчийн өмнөөс чанартай тусламж, үйлчилгээ худалдан авах үйл ажиллагааг сайжруулснаар даатгуулагчдын сэтгэл ханамжийг дээшлүүлэхээр харилцан тохиролцжээ.

4.5.Мөн 2022 оны 3 дугаар сарын 11-ний өдөр №УБ-02/003 тоот Эрүүл мэндийн тусламж, үйлчилгээ худалдан авах гэрээг 2022 оны 3 дугаар сарын 11-ний өдрөөс 2022 оны 6 дугаар сарын 30-ний өдрийг дуусталх хугацаанд дагаж мөрдөхөөр байгуулж, эрүүл мэндийн тусламж, үйлчилгээ үзүүлэгч нь өөрийн тусгай зөвшөөрөлд заагдсан үйл ажиллагааны хүрээнд энэхүү гэрээний нэгдүгээр хавсралтад заасан хүний эрүүл мэндийн хэрэгцээ шаардлагад нийцсэн эрүүл мэндийн тусламж, үйлчилгээг хүн амд анагаах ухааны нотолгоонд суурилсан аргаар, чанартай аюулгүй, шуурхай үзүүлэх, эрүүл мэндийн тусламж үйлчилгээг худалдан авагч нь иргэн-даатгуулагчид үзүүлсэн тусламж, үйлчилгээг чанарын болон төлбөрийн хяналт, гүйцэтгэлд үндэслэн худалдан авахаар харилцан тохиролцсон байна.

 

5.Талуудын маргааны зүйл нь гэрээнд заасан эрүүл мэндийн тусламж, үйлчилгээг чанартай үзүүлсэн эсэх талаар байна, гэрээг байгуулсан талаар маргаагүй.

 

6.Иргэний хуулийн 189 дүгээр зүйлийн 189.1-д “гэрээний талууд хуулийн хүрээнд гэрээг чөлөөтэй байгуулах, түүний агуулгыг өөрсдөө тодорхойлох эрхтэй” гэж зааснаар зохигч талууд 2021 оны 3 дугаар сарын 01-ний өдөр №02-2/66 тоот Хувийн хэвшлийн эрүүл мэндийн байгууллагаас эрүүл мэндийн тусламж, үйлчилгээг худалдан авах гэрээ, 2022 оны 3 дугаар сарын 11-ний өдөр №УБ-02/003 тоот Эрүүл мэндийн тусламж, үйлчилгээ худалдан авах гэрээг тус тус байгуулсан талаараа хүлээн зөвшөөрсөн маргаагүй тул мөн хуулийн 186 дугаар зүйлийн 186.1-д зааснаар гэрээгээр үүрэг гүйцэтгэгч нь ямар нэгэн үйлдэл хийх, эсхүл тодорхой үйлдэл хийхээс татгалзах үүргийг үүрэг гүйцэтгүүлэгчийн өмнө хүлээх бөгөөд үүрэг гүйцэтгүүлэгч нь түүнээс уг үүргээ гүйцэтгэхийг шаардах эрхтэй” гэж зааснаар нэхэмжлэгч нь шаардах эрхтэй.

6.1.Мөн Эрүүл мэндийн даатгалын тухай хуулийн 10 дугаар зүйлийн 10.1-д “эрүүл мэндийн даатгалын байгууллага нь энэ хуулийн 16.1.4-т заасны дагуу сонгон шалгаруулалтад тэнцсэн эрүүл мэндийн тусламж, үйлчилгээ үзүүлэгч байгууллага болон эмийн сантай даатгалын гэрээ /цаашид “гэрээ” гэх/-г байгуулах бөгөөд гэрээний хэрэгжилтийг хянаж, дүгнэнэ” гэж заасан байна.

6.2.Иймд талуудын хооронд ажил гүйцэтгэх гэрээний харилцаа үүссэн бөгөөд Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1-д “ажил гүйцэтгэх гэрээгээр ажил гүйцэтгэгч нь захиалагчийн буюу өөрийн материалаар гэрээнд заасан ажил гүйцэтгэх, захиалагч нь уг ажлын үр дүнг хүлээн авч, хэлэлцэн тохирсон хөлс төлөх үүргийг тус тус хүлээнэ”, 343.2-д “ажил гүйцэтгэх гэрээний зүйл нь гүйцэтгэсэн ажлын үр дүн байна” гэж заажээ.

6.3.Нэхэмжлэгч нь өөрийн тусгай зөвшөөрөлд заагдсан үйл ажиллагааны хүрээнд гэрээнд заасан хүний эрүүл мэндийн хэрэгцээ шаардлагад нийцсэн эрүүл мэндийн тусламж, үйлчилгээг чанартай аюулгүй, түргэн шуурхай үзүүлсэн байхад хариуцагч нь иргэн-даатгуулагчид үзүүлсэн тусламж, үйлчилгээний санхүүжилтийг олгохгүй байх тул 2021 оны 3 дугаар сарын 01-ний өдрийн №02-2/66 тоот Хувийн хэвшлийн эрүүл мэндийн байгууллагаас эрүүл мэндийн тусламж, үйлчилгээг худалдан авах гэрээний дутуу олгосон санхүүжилт болох 464 460 000 төгрөг, 2022 оны 3 дугаар сарын 11-ний өдрийн №УБ-02/003 тоот Эрүүл мэндийн тусламж, үйлчилгээ худалдан авах гэрээний дагуу олгогдоогүй санхүүжилт болох 88 136 000 төгрөг, нийт 552 596 000 төгрөгийг гаргуулахаар шаардсан.

6.4.Хариуцагч нь нэхэмжлэгчийг хэргийн харьяалал зөрчсөн, нэхэмжлэгчтэй байгуулсан гэрээний маргааныг Захиргааны хэргийн шүүх шийдвэрлэдэг болох нь 2023 оны 8 дугаар сарын 28-ны өдрийн 210/МА2023/01678 дугаар Нийслэлийн иргэний хэргийн Давж заалдах шатны шүүхийн магадлал, 2022 оны 11 дүгээр сарын 14-ний өдрийн 128/ШШ2022/0838 дугаар Нийслэл дэх захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шийдвэрээр нотлогдоно, мөн талуудын байгуулсан гэрээнд харьяаллын талаар хэлэлцэн тохиролцсон гэж маргасан.

6.5.Зохигч талуудын хооронд байгуулагдсан 2022 оны 3 дугаар сарын 11-ний өдрийн №УБ-02/003 тоот Эрүүл мэндийн тусламж, үйлчилгээ худалдан авах гэрээний 6.1.3-д “хэрэв аль нэг тал маргааныг хэлэлцээ хийж шийдвэрлэхээр бичгээр хүсэлт тавьснаас хойш ажлын 10 хоногт, эсхүл энэхүү гэрээний 6.1.1, 6.1.2-т заасны дагуу талууд нэгдсэн шийдвэрт хүрч чадаагүй бол Захиргааны хэргийн шүүхээр маргааныг шийдвэрлэнэ” гэж заажээ.

6.6.Гэвч хэрэгт авагдсан Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 2 дугаар сарын 24-ний өдрийн №128/ШЗ2023/1860 дугаар “Нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзах тухай” шүүгчийн захирамжаар С ХХК-иас Э******* газарт холбогдуулан гаргасан нэхэмжлэлийг “...захиргааны байгууллагаас гаргасан “эс үйлдэхүй” нь нийтийн эрх зүйн хүрээнд үүссэн байхыг шаардах бөгөөд Э******* газар болон С******* нарын хооронд байгуулсан 2021 оны 3 дугаар сарын 01-ний өдрийн №02-2/66 тоот Хувийн хэвшлийн эрүүл мэндийн байгууллагаас эрүүл мэндийн тусламж, үйлчилгээг худалдан авах гэрээ, 2022 оны 3 дугаар сарын 11-ний өдрийн УБ-02/003 тоот Эрүүл мэндийн тусламж, үйлчилгээ худалдан авах гэрээнүүд нь хувийн эрх зүй болох иргэний эрх зүйн хүрээнд үүссэн гэрээний төлбөртэй холбоотой маргаан байх тул маргааныг иргэний хэргийн шүүх хянан шийдвэрлэхээр байна. Өөрөөр хэлбэл Э******* газар /дарга/ нь энэ тохиолдолд гэрээний нэг тал болохоос биш захиргааны акт гаргасан захиргааны байгууллага гэж үзэхгүй юм. Иймд С******* ХХК-иас Э******* газарт холбогдуулан гаргасан нэхэмжлэлийг Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 54 дүгээр зүйлийн 54.1 шүүгч дараахь үндэслэлээр нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзана, 54.1.1 захиргааны хэргийн шүүхийн харьяаллын бус” гэсэн үндэслэлээр нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзсан, уг захирамж нь хүчин төгөлдөр байх тул хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн хэргийг хэрэгсэхгүй болгох хүсэлтийг хангах үндэслэлгүй байна гэж үзэв.

 

7.Зохигч талуудын байгуулсан 2021 оны 3 дугаар сарын 01-ний өдрийн №02-2/66 тоот Хувийн хэвшлийн эрүүл мэндийн байгууллагаас эрүүл мэндийн тусламж, үйлчилгээг худалдан авах гэрээний 2.1-д “эрүүл мэндийн даатгалын байгууллага нь Монгол улсын нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулж байгаа, магадлан итгэмжлэгдэж сонгон шалгаруулалтад тэнцсэн эрүүл мэндийн байгууллагатай гэрээ байгуулна” гэж заасан байх бөгөөд 3.2.1-д “эрүүл мэндийн даатгалын байгууллага нь 2021 онд дараагийн шалгаруулалт зарлах хүртэл дараах тусламж үйлчилгээг худалдан авна. Үүнд: сэргээн засах тусламж үйлчилгээ” гэжээ.

7.1.Нэхэмжлэгч нь хариуцагчтай байгуулсан гэрээнд заасан эрүүл мэндийн сэргээн засах тусламж үйлчилгээг үзүүлсэн болох нь хэрэгт авагдсан С******* ХХК-ийн нэхэмжлэхүүд, иргэний тусламж үйлчилгээ үзүүлсэн жагсаалтаар нотлогдож байхад Эрүүл мэндийн даатгалын ******* газрын нэхэмжлэл хянасан тухай албан бичгээр үндэслэлгүйгээр регистрийн дугаар алдаатай гэж 49 иргэний 106 700 000 төгрөгийг, оношилгоо, эмчилгээний заавар баримтлаагүй, өвчний хүндийн зэргийг ахиулж үнэлсэн зөрчил гаргасан гэж хяналтаар 115 иргэний 254 520 000 төгрөгийн, цахимаар 47 иргэний 103 240 000 төгрөгийн санхүүжилтийг дутуу олгосон гэж тайлбарласан.

 

7.2.Хэрэгт авагдсан Эрүүл мэндийн даатгалын ******* газрын 2022 оны 2 дугаар сарын 24-ний өдрийн 08/542 дугаар “Нэхэмжлэл хянасан тухай” албан бичгээр “...хяналтаар 1-2 хоног эмчилсэн 7 хүний 22 465 000 төгрөг, давхар нэхэмжилсэн, оношилгоо, шилгээ бүрэн хийгээгүй 2 хүний 4 320 000 төгрөг, УОК-ийн Ор зохицуулах багаас ирүүлсэн жагсаалтад байхгүй 61 хүний 133 160 000 төгрөг, ний 70 хүний 159 645 000 төгрөгийг хасч, 162 хүний тусламж үйлчилгээний зардлын төлбөр 383 420 000 төгрөгийг олгохоор шийдвэрлэв”, хавсралтаар СЗКЭ-ийн 2022 оны 01 дүгээр сард үзүүлсэн ковидын тусламж, үйлчилгээнээс хасагдсан 70 хүний жагсаалт, мөн Эрүүл мэндийн даатгалын ******* газрын 2022 оны 3 дугаар сарын 28-ны өдрийн 08/1147 дугаар “Нэхэмжлэл хянасан тухай” албан бичгээр “...хяналтаар Эрүүл мэндийн сайдын 2022 оны А/33 дугаар тушаалд заасан коронавируст халдвар /Ковид-19/-ын оношилгоо, эмчилгээний заавар баримтлаагүй, өвчний хүндийн зэргийг ахиулж үнэлсэн зөрчил гаргасан байна. Иймд эмчийн хяналтаар 115 иргэний 254 520 000 төгрөгийг, цахим системээр 51 иргэний 118 000 000 төгрөгийг хасаж, 59 даатгуулагчийн 140 540 000 төгрөгийг олгохоор шийдвэрлэв”, хавсралтад заасан нэхэмжлэлийн хяналтаар илэрсэн зөрчлийн мэдээлэлд өвчний зэрэг ахиулсан 115, цахим системээр хасагдсан 51” гэжээ.

7.3.Хариуцагч нь нэхэмжлэгчийг иргэдэд эрүүл мэндийн тусламж үйчилгээг үзүүүлсэн гэсэн нэрсийн жагсаалтыг ирүүлсэн боловч ор зохицуулах багийн жагсаалтаас регистрын дугаар нь зөрсөн, оношилгоо, эмчилгээ заавар баримтлаагүй, хяналтаар хөнгөн зэргийн оноштой байхад хэвтүүлэн эмчилсэн зэрэг зөрчил байсан тул үйлчилгээ үзүүлсний төлбөрийг төлөх үндэслэлгүй гэж маргасан.

7.4.Эрүүл мэндийн даатгалын тухай хуулийн 10 дугаар зүйлийн 10.2-д “гэрээнд энэ хуулийн 9 дүгээр зүйлд заасан эрүүл мэндийн тусламж, үйлчилгээний зардлын төсөв, нэр төрөл, тоо хэмжээ, чанарын шалгуур үзүүлэлт, төлбөрийн арга, төлбөрийн хэмжээ болон гэрээний хугацаа, талуудын хүлээх үүрэг, хариуцлага, гэрээг цуцлах нөхцөлийг тодорхой тусгасан байна” гэж заасан байх бөгөөд талуудын байгуулсан 2021 оны 3 дугаар сарын 01-ний өдрийн №02-2/66 тоот Хувийн хэвшлийн эрүүл мэндийн байгууллагаас эрүүл мэндийн тусламж, үйлчилгээг худалдан авах гэрээнд энэ талаар зохигч харилцан тохиролцсон байна гэж үзэв.

7.5.Талуудын хооронд байгуулсан 2021 оны 3 дугаар сарын 01-ний өдрийн №02-2/66 тоот Хувийн хэвшлийн эрүүл мэндийн байгууллагаас эрүүл мэндийн тусламж, үйлчилгээг худалдан авах гэрээний 4.1-д “эрүүл мэндийн байгууллагаас ирүүлсэн нэхэмжлэлийг программ хангамжийн тусламжтайгаар даатгуулагч тус бүрээр мэдээллийн баазад бүртгэж, анхан шатны баримт бичгийг түүврийн аргаар шалгана. Алдаатай, сэжигтэй тохиолдлыг тухайн эрүүл мэндийн байгууллагад очиж нягтлан шалгана”, 4.5-д “эрүүл мэндийн байгууллагаас ирүүлсэн нэхэмжлэл, жагсаалт, холбогдох анхан шатны баримт бичгийг хянах явцад гарсан алдаа, зөрчлийн жагсаалтыг эрүүл мэндийн даатгалын байгууллагын холбогдох мэргэжилтэн нь тухайн эрүүл мэндийн байгууллагад тогтмол хэвлэн өгч мэдээллээр хангана” гэж заажээ.

 

7.6.Хариуцагч нь нэхэмжлэгчийн 2021 оны 3 сарын 01-ний өдрийн №02-2/66 тоот гэрээний нэхэмжлэлийг хянаад 2022 оны 1 дүгээр сарын 19-ний өдрөөс 2022 оны 1 дүгээр сарын 31-ний өдрийг хүртлэх хугацаанд хэвтэн эмчлүүлсэн 232 иргэдээс 49 иргэний регистр зөрсөн алдаатай гэсэн боловч дээрх бүртгэлд авагдсан иргэдийн нэрс, регистрийг хэрэгт авагдсан баримтаар болон гэрчийн мэдүүлгээр Ор зохицуулах багаас нэхэмжлэгч, хариуцагч нарт хэн алинд нь хүргүүлсэн байх ба талуудын шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбараар анхан шатны байгууллагаас болон Ор зохицуулах багаас ирүүлсэн иргэдийн нэрийг эмнэлгийн тусламж, үйлчилгээ үзүүлэх байгууллага нь хүлээн авч, эмнэлгээ үйлчилгээг үзүүлэхдээ шалгаж, бүртгэн хариуцагчид хүргүүлсэн нь зөрүү гарсан болох нь үзлэгийн баримт, Ор зохицуулах багаас ирүүлсэн болон тусламж үйлчилгээ үзүүлсэн иргэдийн нэрсээр тогтоогдож байхад энэ үндэслэлээр 49 иргэний 106 700 000 төгрөгийн санхүүжилтийг олгоогүй нь үндэслэлгүй, нэхэмжлэхэд дурдсан иргэдэд тусламж үйлчилгээг үзүүлээгүй гэж үзэх үндэслэл тогтоогдохгүй байна гэж үзэв.

7.7.Мөн 2022 оны 2 дугаар сарын 01-ний өдрөөс 2022 оны 2 дугаар сарын 08-ны өдрийн хугацаанд хэвтэн эмчлүүлсэн 225 иргэдээс эмчийн хяналтаар 115 иргэний 254 520 000 төгрөгийг, цахим системээр 51 иргэний буюу 118 000 000 төгрөгийг буюу 3 иргэний овог, нэрийг давхацсан байсныг нь хасаад 47 иргэний 103 240 000 төгрөгийг өвчний зэрэглэл ахиулсан буюу эрэмблэн ангилалт буруу хийсэн гэсэн боловч шүүх хуралдаанд оролцсон гэрч нарын мэдүүлгээр Ор зохицуулах багаас  тухайн анхан шатны байгууллага буюу тандалтын багаас өвчний оношийг эрэмблэн ангилж ирүүлсэн хүмүүсийг хэвтэн эмчилж тусламж үйлчилгээ үзүүлсэн байх бөгөөд хариуцагч нь уг эрэмблэн ангилалтыг буруу хийсэн, эмчилгээ оношилгооны журам зөрчсөн гэх боловч гэрээнд болон хуульд заасан шалгах, нягтлах эрхээ хэрэгжүүлээгүй, энэ талаараа баримтаар нотлоогүй болно.

 

7.8.Өөрөөр хэлбэл шүүхээс зохигчийн хүсэлтээр Э******* газрын албан хэрэгцээнд ашигладаг healthgov.mn системд үзлэг хийсэн бөгөөд хэрэгт авагдсан Эрүүл мэндийн яамны 2022 оны 2 дугаар сарын 01-ний өдрийн 5/501 дүгээр албан бичгээр “...нийслэлийн хэмжээнд ковидын тусламж үйлчилгээ үзүүлж буй түр ор дэлгэсэн 35 эмнэлэгт 2022 оны 01 дүгээр сарын 04-ний өдрөөс 1 дүгээр сарын 31-ний хооронд “Ор зохицуулах баг”-аар хуваарилагдан хэвтсэн үйлчлүүлэгчдийн мэдээллийг Invoice@emd.gov.mn цахим хаягаар болон хэвлэмэл байдлаар хүргүүлж байна” гэж нэрсийн жагсаалтыг хүргүүлсэн байна.

7.9.Хэрэгт авагдсан Эрүүл мэндийн сайдын 2021 оны 9 дүгээр сарын 24-ний өдрийн А/595 дугаар тушаалаар батлагдсан “Коронавируст халдвар /Ковид-19/-ын цар тахлын үеийн эмнэлгийн орны зохицуулалт хийх түр журмын 6.8-д “коронавируст халдвар /Ковид-19/ оношоор хэвтэн эмчлүүлсэн иргэдийн нэрсийг сард 2 удаа Эмнэлгийн тусламж, үйлчилгээний газрын даргаар баталгаажуулж ЭМДЕГ-т хүргүүлэх”, 6.9-д “ЭМДЕГ нэхэмжлэлийн хяналт хийхдээ уг баталгаажсан жагсаалтыг мөрдлөг болгон Эрүүл мэндийн байгууллагад санхүүжилтийг олгох”-оор заасан байна.

7.10.Шүүх хуралдаанд гэрч Х.Б******* “...миний бие 2021 оноос 2022 онд Ор зохицуулах багт мэргэжилтнээр ажиллаж байсан, тухайн үеийн журмын дагуу Нийслэлийн тандалтын багаас эмнэлэгт хэвтэх шаардлагатай иргэдийг ангилан эрэмблээд эрүүл мэндийн байгууллагад хэвтэн эмчлүүлэхээр хувиарлаж байсан. Иргэдийн нэрсийг телеграмаар, гүүгл драйваар авдаг байсан. Өрхийн эрүүл мэндийн төвөөс улаан эрэмбэлсэн иргэдийн нэрсийг авч байсан, өрх дүүргээс ирсэн нэрсийг аль аль эмнэлэгт хэвтэхийг журмын дагуу хувиарлаж байсан. А/595-р эмнэлгүүд шууд эмнэлэгтээ хэвтүүлэх эрхгүй, журмын дагуу ор зохицуулах багаас ирсэн хүмүүсийг эмнэлэгт хувиарладаг байсан. Ор зохицуулах багаас ирсэн мэдээлллийг үндэслэнэ гээд журам дээр байгаа. Мэдээллийг эмнэлэг буюу ЭМДЕГазар руу аль аль руу явуулдаг, эрэмблэн ангилалтыг тухайн ӨЭМТ хийдэг байсан, регистрын дугаар, эмнэлгийн асуумжтайгаа мэдээлэл нь ирдэг байсан, тухайн үеийн дагаж мөрдөж байсан журмын дагуу ажилласан, 2021 оны 814 тоот тушаал, эмнэлгийн эрэмблэн ангилалтын журам гэж байгаа, НЭМГазраас ковидтой холбоотой удирдамж, заавар гарч байсан” гэж, гэрч Б.Б “...2021-2022 онд ковидын үед 2021 оны 2 сараас эхлээд 2023 оны 4 сар хүртэл НЭМГдаргаар ажиллаж байсан бөгөөд Ор зохицуулах багийн ажлын хэсгийн дарга байсан. Анхан шатны байгууллага үнэлээд эрэмблээд эрэмбэлсэн хүмүүсийг эмнэлэгт хувиарлан хүргэж өгөхөөр ажилласан, манай багийн гол зорилго нь гэрийн нөхцөлд хүмүүсийг хүндрүүлэхгүй байх зорилгыг тавьж ажилласан. Тухайн үед эмнэлэгүүд манай явуулсан хүмүүсийг буцаах эрх байхгүй байсан. Тухайн үед хэдэн хүн хэвтэх захиалгад орсон, хэд нь хэвтсэн гээд гээд шалгадаг, хэрэв хүн хэвтээгүй бол өөрсдөө Өрхийн эмч нар хүнээ ор гартал хянаж хонодог байсан. Ямар ч хүнийг гэрт нь буцааж болохгүй. Үнэлгээ хийж байгаа мэргэжлийн баг байгаа, хөнгөн гэрээр эмчлэгдэх хүн байвал нэр ирэхгүй, хөнгөн боловч хүндрэх нөхцөл байдалтай бол хэвтүүлнэ. Өөрсдөө журмын дагуу үнэлгээ хийж байсан, эмнэлгийн байгууллагын уялдаа холбоотой мэргэжлийн хүмүүсийн үйл ажиллагаа байсан” гэж, гэрч Б.Н “...2021-2022 онд НЭМГ-ын эмнэлгийн тусламж үйлчилгээний газрын даргаар ажиллаж байсан, ор зохицуулах багт  нарийн бичгийн дарга байсан. Тандалтын багаас иргэдийн нэрс ирүүлдэг байсан, цахимаар ирүүлдэг байсан. Ирүүлсэн нэрийг бид эрэмблэхгүй, эмнэлэг болон даатгал руу шууд илгээдэг байсан. Тухайн үед нарийн хянах боломж байгаагүй, эмнэлэг бол өөрсдөө хянаад шалгадаг байсан гэж үзэж байна. Эрэмблэхийг бид эрэмблэхгүй, тухайн анхан шатны байгууллага эрэмблээд ирүүлсэн байдаг” гэж тус тус мэдүүлсэн.

            7.11.Иймд 2021 оны 3 дугаар сарын 01-ний өдрийн №02-2/66 тоот Хувийн хэвшлийн эрүүл мэндийн байгууллагаас эрүүл мэндийн тусламж, үйлчилгээг худалдан авах гэрээний санхүүжилтээс дутуу олгогдсон 464 460 000 төгрөгийг /106 700 000+254 520 000+103 240 000/ хариуцагч Эрүүл мэндийн даатгалын ******* газраас гаргуулан нэхэмжлэгчид олгох үндэслэлтэй байна гэж үзэв.

 

8.Нэхэмжлэгчээс 2022 оны 3 дугаар сарын 11-ний өдрийн №УБ-02/003 тоот Эрүүл мэндийн тусламж, үйлчилгээ худалдан авах гэрээний санхүүжилтээс 2022 оны 3 дугаар сарын 11-ний өдрөөс 2022 оны 3 дугаар сарын 16-ны өдрийн хооронд хэвтэн эмчлүүлсэн нэр бүхий 127 иргэний 29 210 000 төгрөгийн нэхэмжлэлийг цахим системд ирүүлээгүй гэдэг үндэслэлээр, магадлан итгэмжлэлийн хугацаа дууссан гэсэн үндэслэлээр цахим бүртгэлийг битүүмжилснээс 2022 оны 4 дүгээр сарын 20-ны өдрөөс 4 дүгээр сарын 29-ний өдрийн хүртэл хэвтэн эмчлүүлсэн 105 иргэний эмчилгээний санхүүжилт 23 356 500 төгрөг, 2022 оны 4 сарын 27-ны өдрөөс 2022 оны 5 дугаар сарын 09-ний өдөр хүртэл хэвтэн эмчлүүлсэн 159 иргэний эмчилгээний санхүүжилт 35 569 500 төгрөг буюу нийт 264 иргэний 58 926 000 төгрөгийг олгоогүй нь үндэслэлгүй, гэрээ шинэчилсэнтэй холбоотой тариф бууруулж бүртгэлд өөрчлөлт оруулах хүсэлтийг гаргасан боловч хүлээн аваагүй, хуульд заасан хугацаанд батламжийн хугацааг сунгуулахаар хандсан боловч төрийн байгууллагын буруугаас хугацаа алдсанд нэхэмжлэгч буруугүй гэж тайлбарласан.

8.1.Хариуцагч нь нэхэмжлэгч С******* ХХК нь гэрээ шинэчилсэнтэй холбоотой цахим бүртгэлд нэрсээ ирүүлээгүй, нэхэмжлэгч үйл ажиллагааны чиглэлд дурдсан дагнасан чиглэлээр биш, ангилагдаагүй бусад сэргээн засах оношийн хамааралтай бүлгээр санхүүжилт тооцохоор гэрээг өөрчлөх талаар мэдэгдсэн, гэрээнд зааснаар магадлан итгэмжлэлийн хугацаа дууссан тул гэрээний 3.6.1-д зааснаар гэрээг түдгэлзүүлж, нэхэмжлэл хүлээн авах цахим бүртгэлийг битүүмжилсэн тул энэ хугацааны санхүүжилт олгогдохгүй гэж мэтгэлцсэн.

8.2.Нэхэмжлэгч нь талуудын хооронд байгуулсан 2022 оны 3 дугаар сарын 11-ний өдрийн №УБ-02/003 тоот Эрүүл мэндийн тусламж, үйлчилгээ худалдан авах гэрээний 2.4.8-д зааснаар “иргэн даатгуулагчид үзүүлсэн тусламж, үйлчилгээний зардлын мэдээллийг цахим системээр үнэн зөв алдаагүй илгээх үүрэгтэй” гэж заасан.

8.3.Гэтэл нэхэмжлэгч нь 2022 оны 3 дугаар сарын 11-ний өдрөөс 2022 оны 6 дугаар сарын 30-ний өдрийг дуустал оношийн хамааралтай бүлгийн ангилагдаагүй бусад бүлгээр тусламж үйлчилгээ үзүүлэх гэрээ байгуулсан боловч 2022 оны 3 дугаар сарын 11-ний өдрөөс 2022 оны 3 дугаар сарын 16-ны хооронд хэвтэн эмчлүүлсэн 127 хүний хурууны хээний бүртгэл нь цахим системд дагнасан сэргээн засах тусламж үйлчилгээ буюу өндөр үнээр бүртгэгдсэн болох нь хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нарын тайлбар, хэрэгт авагдсан 2022 оны 4 дүгээр сарын 04-ний өдрийн 54 тоот, 2022 оны 5 дугаар сарын 10-ний өдрийн 77 тоот албан бичгүүдээр тогтоогдож байна.

8.4.Мөн хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нь гэрээг шинэчлэх болон цахим бүртгэлд өөрчлөлт оруулах талаар нэхэмжлэгчид мэдэгдсэн гэж тайлбарласныг нэхэмжлэгч үгүйсгээгүй тул нэхэмжлэгчийн 2022 оны 3 дугаар сарын 11-ний өдрөөс 2022 оны 3 дугаар сарын 16-ны өдрийн хооронд хэвтэн эмчлүүлсэн нэр бүхий 127 иргэний 29 210 000 төгрөгийг хариуцагчаас гаргуулах үндэслэлгүй байна гэж үзэв.

 

8.5.Талуудын хооронд байгуулсан 2022 оны 3 дугаар сарын 11-ний өдрийн №УБ-02/003 тоот Эрүүл мэндийн тусламж, үйлчилгээ худалдан авах гэрээний 2.1.7-д “дараах тохиолдолд холбогдох баримт, нотолгоог үндэслэн тусламж, үйлчилгээний төблөрийн нэхэмжлэлийг хянах болон санхүүжүүлэхээс татгалзах”, 2.1.7.1-д “гэрээний 3.6.1, 3.6.2, 3.6.3, 3.6.4, 3.6.5, 3.6.6-д заасан шалтгаанаар гэрээг түдгэлзүүлэн шалгахад эрүүл мэндийн тусламж, үйлчилгээ үзүүлэгчийн буруутай нь нотлогдсон тохиолдолд энэ хугацаанаас харгалзах тусламж, үйлчилгээний нэхэмжлэл” гэжээ.

8.6.Мөн гэрээний 3.6-д “дараах тохиолдолд гэрээг түдгэлзүүлнэ”, 3.6.1-д “эрүүл мэндийн тусламж, үйлчилгээ үзүүлэгчийн магадлан итгэмжлэл, эрүүл мэндийн чиглэлээр мэргэжлийн үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрлийн хүчинтэй хугацаа дууссан тохиолдолд гэрээг бүхэлд нь түдгэлзүүлнэ” гэж заасан байна.

8.7.Хариуцагчаас дээрх үндэслэлээр буюу цахим бүртгэл битүүмжлэгдсэн, мөн гэрээний 2.1.7.5-д “эрүүл мэндийн тусламж, үйлчилгээ үзүүлэгчийн тусгай зөвшөөрөл эсхүл магадлан итгэмжлэлийн хугацаа нь эрх бүхий байгууллагын шийдвэрээр сунгагдахдаа уг хугацаа дуусгавар болсон өдрөөс нөхөж сунгагдсан тохиолдолд дээрх хугацаан дахь тусламж, үйлчилгээний төлбөрийн нэхэмжлэлийн санхүүжилтийг олгохгүй гэж маргасан.

8.8.Хэрэгт авагдсан 2023 оны 11 дүгээр сарын 13-ны өдрийн 1100 дугаар Эрүүл мэндийн хөгжлийн төвийн албан бичгээр “...с******* нь магадлан итгэмжлэлийн хугацааг сунгуулах хүсэлтийг Эрүүл мэндийн сайдын 2017 оны А/503 дугаар тушаалын хавсралтаар баталсан Эрүүл мэндийн байгууллагыг магадлан итгэмжлэх журмын 5.2-т давтан магадлан итгэмжлэлд орох эрүүл мэндийн байгууллага нь батламжийн хүчинтэй хугацаа дуусахаас 90-ээс доошгүй хоногийн өмнө хүсэлтээ гаргасан байна гэж заасан хугацаанд буюу 2022 оны 1 дүгээр сарын 19-ний өдөр цахимаар хүсэлтээ ирүүлсэн байна гэжээ.

8.9.Мөн Эрүүл мэндийн сайдын 2022 оны 5 дугаар сарын 09-ний өдрийн А/267 дугаар “Магадлан итгэмжлэл олгох тухай” тушаалаар С******* ХХК-нд №70/2022 дугаар батламжаар 4 жилийн хугацаатай 2022 оны 4 дүгээр сарын 19-ний өдрөөс 2026 оны 4 дүгээр сарын 19-ний өдрийг хүртлэх хугацаагаар магадлан итгэмжлэлийг сунгасан байх бөгөөд нэхэмжлэгч нь Эрүүл мэндийн байгууллагын магадлан итгэмжлэх журамд заасан хугацаанд хүсэлтээ холбогдох газарт нь гаргасан болох нь хэрэгт авагдсан баримтаар буюу Эрүүл мэндийн хөгжлийн газрын албан бичиг, Эрүүл мэндийн сайдын А/267 дугаар тушаал, 2022  оны 4 дүгээр сарын 25-ны өдрийн Аймаг, нийслэлийн эрүүл мэндийн байгууллагуудад магадлан итгэмжлэлийн үнэлгээ хийх шээчдийн багийн ажлын удирдамжаар тогтоогдож байх тул нэхэмжлэгчийн буруутай үйлдлээс гэрээний заалт зөрчигдсөн гэх хариуцагчийн тайлбар үндэслэлгүй байна гэж үзэв.

 

8.10.Иймд нэхэмжлэгчийн 2022 оны 3 дугаар сарын 11-ний өдрийн УБ-02/003 тоот Эрүүл мэндийн тусламж, үйлчилгээ худалдан авах гэрээний дутуу олгогдсон санхүүжилт болох 58 926 000 төгрөгийг гаргуулахаар шийдвэрлэж,  29 210 000 төгрөгийг гаргуулах шаардлагыг хангах үндэслэлгүй байна гэж дүгнэв.

 

9.Нэхэмжлэгч нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэлийн шаардлагаа ихэсгэж, талуудын хооронд байгуулагдсан 2022 оны 3 дугаар сарын 11-ний өдрийн УБ-02/003 тоот Эрүүл мэндийн тусламж, үйлчилгээ худалдан авах гэрээ нь Иргэний хуулийн 200 дугаар зүйлийн 200.1-д заасан стандарт нөхцөл бүхий гэрээ бөгөөд гэрээний 2.1-д “эрүүл мэндийн тусламж, үйлчилгээг худалдан авагч дараах эрх эдлэнэ”, 2.1.7-д “дараах тохиолдолд холбогдох баримт, нотолгоог үндэслэн тусламж үйлчилгээний төлбөрийн нэхэмжлэлийг хянах болон санхүүжүүлэхээс татгалзана”, 2.1.7.5-д “эрүүл мэндийн тусламж, үйлчилгээ үзүүлэгчийн тусгай зөвшөөрөл эсхүл магадлан итгэмжлэлийн хугацаа нь эрх бүхий байгууллагын шийдвэрээр сунгагдахдаа уг хугацаа дуусгавар болсон өдрөөс нөхөж сунгагдсан тохиолдолд дээрх хугацаан дахь тусламж, үйлчилгээний төлбөрийн нэхэмжлэл” гэж заасан нь эмнэлгийн байгууллагын үйл ажиллагаатай огт хамааралгүй, магадлан итгэмжлэлийн хугацаа сунгах, хяналт шалгалт хийх нь төрийн байгууллагаас хамааралтай тул дээрх заалтыг хүчин төгөлдөр бусад тооцуулахаар шаардсан.

9.1.Хариуцагч нь гэрээний талуудад гэрээнд нэмэлт, өөрчлөлт оруулах эрхийг олгоогүй, талуудын хооронд байгуулсан гэрээ, түүний заалтууд нь хүчин төгөлдөр гэрээг танилцаж, хүлээн зөвшөөрч гарын үсгээ зурж хэрэгжиж, санхүүжилт олгогдсон, мөн итгэмжлэлийн хугацааг сунгах нь нэхэмжлэгчийн өөрийнх нь үүрэг гэж маргасан.

9.2.Иргэний хуулийн 200 дугаар зүйлийн 200.1-д “гэрээний нэг тал нь нөгөөдөө санал болгож байгаа, хуулиар тодорхойлоогүй буюу хуулийн заалтыг тодотгосон журам тогтоосон, байнга хэрэглэгдэх, урьдчилан тогтоосон нөхцөлийг гэрээний стандарт нөхцөл гэнэ”, 202 дугаар зүйлийн 202.1-д “стандарт нөхцөлийг гэрээнд тусгасан ч тэр нь харилцан итгэлцэл, шударга ёсны зарчимд харш, уг нөхцөлийг хүлээн зөвшөөрөгч нөгөө талдаа хохиролтой бол уг нөхцөл хүчин төгөлдөр бус байна. Энэ тохиолдолд стандарт нөхцөлийг гэрээнд тусгах болсон нөхцөл байдал, талуудын ашиг сонирхол болон бусад нөхцөл байдлыг харгалзан үзнэ” гэж заажээ.

9.3.Талуудын хооронд байгуулагдсан 2022 оны 3 дугаар сарын 11-ний өдрийн УБ-02/003 тоот Эрүүл мэндийн тусламж, үйлчилгээ худалдан авах гэрээний 2.1.7.5-д заасан “эрүүл мэндийн тусламж, үйлчилгээ үзүүлэгчийн тусгай зөвшөөрөл эсхүл магадлан итгэмжлэлийн хугацаа нь эрх бүхий байгууллагын шийдвэрээр сунгагдахдаа уг хугацаа дуусгавар болсон өдрөөс нөхөж сунгагдсан тохиолдолд дээрх хугацаан дахь тусламж, үйлчилгээний төлбөрийн нэхэмжлэл” гэж заасныг нэхэмжлэгч нь нөгөө талдаа хохиролтой, шударга ёсны зарчимд харш гэсэн боловч гэрээг хүлээн зөвшөөрч байгуулсан, гэрээнд нэмэлт өөрчлөлт оруулах талаар хүсэлт санал гаргаж байгаагүй талаараа маргаагүй.

 

9.4.Мөн Иргэний хуулийн 202 дугаар зүйлийн 202.3-д “бараа бүтээгдэхүүн тогтмол нийлүүлэх буюу ажил, үйлчилгээ тогтмол явуулах тухай гэрээний стандарт нөхцөлд дараахь нөхцөлийг тусгасан бол тэдгээр нөхцөл нь хүчин төгөлдөр бус байна” гэж заасан бөгөөд нэхэмжлэгчийн шаардлагад дурдсан үндэслэл нь 202 дугаар зүйлийн 202.3-д заасан үндэслэлд хамаарахгүй байна гэж үзэв.

 

9.5.Иймд нэхэмжлэгчийн 2022 оны 3 дугаар сарын 11-ний өдрийн УБ-02/003 тоот Эрүүл мэндийн тусламж үйлчилгээ, худалдан авах гэрээний 2.1.7.5 дахь заалтыг Иргэний хуулийн 202 дугаар зүйлийн 202.1 дэх хэсэгт заасан хүчин төгөлдөр бус нөхцөл болохыг тогтоолгох тухай шаардлагыг хангахгүй орхив.

 

10.Дээрх үндэслэлээр хариуцагч Эрүүл мэндийн даатгалын ******* газраас дутуу олгосон санхүүжилт болох нийт 523 386 000 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч С******* ХХК-д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 29 210 000 төгрөгийг болон талуудын хооронд байгуулагдсан 2022 оны 3 дугаар сарын 11-ний өдрийн УБ-02/003 тоот гэрээний 2 дугаар зүйлийн 2.1.7.5 дахь заалтыг хүчин төгөлдөр бус нөхцөл болохыг тогтоолгох тухай нэхэмжлэлийн шаардлагыг тус тус хэрэгсэхгүй болгохоор шийдвэрлэв.

 

11.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2-т “нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангасан бол шүүхийн зардлыг тэр хэмжээгээр хариуцагч буюу нэхэмжлэгчид хуваарилан хариуцуулна” гэж зааснаар нэхэмжлэгч С******* ХХК-ийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн /2 920 630+70 200/ 2 990 830 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч Эрүүл мэндийн даатгалын ******* газраас улсын тэмдэгтийн хураамжид 2 774 880 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч С******* ХХК-д олгох нь хуульд нийцнэ.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.2, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон

 

 

 ТОГТООХ нь:

 

1.Иргэний хуулийн Иргэний хуулийн 189 дүгээр зүйлийн 189.1, 186 дугаар зүйлийн 186.1-т зааснаар хариуцагч Эрүүл мэндийн даатгалын ******* газраас 523 386 000 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч С******* ХХК-д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 29 210 000 төгрөгийг болон Иргэний хуулийн 202 дугаар зүйлийн 202.1-д зааснаар талуудын хооронд байгуулагдсан 2022 оны 3 дугаар сарын 11-ний өдрийн УБ-02/003 тоот гэрээний 2 дугаар зүйлийн 2.1.7.5 дахь заалтыг хүчин төгөлдөр бус нөхцөлд тооцуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг тус тус хэрэгсэхгүй болгосугай.

 

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.2, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэгт зааснаар С******* ХХК-ийн улсын тэмдэгтийн хураамжид урьчилан төлсөн 2 990 830 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч Эрүүл мэндийн даатгалын ******* газраас улсын тэмдэгтийн хураамжид 2 774 880 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч С******* ХХК-д олгосугай.

 

   3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.7, 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч нар энэхүү шийдвэрийг эс зөвшөөрвөл уг шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор тус шүүхээр дамжуулан Нийслэлийн Иргэний хэргийн Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг тайлбарласугай. 

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                            Д.ХУЛАН