| Шүүх | Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Нэргүйн Хангал |
| Хэргийн индекс | 102/2022/04282/И |
| Дугаар | 102/ШШ2024/02390 |
| Огноо | 2024-05-07 |
| Маргааны төрөл | Худалдах-худалдан авах болон арилжааны гэрээ, |
Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2024 оны 05 сарын 07 өдөр
Дугаар 102/ШШ2024/02390
| 2024 оны 05 сарын 07 өдөр | Дугаар 102/ШШ2024/02390 | Улаанбаатар хот |
|
|
|
|
Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Н.Хангал даргалж тус шүүхийн хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар:
Нэхэмжлэгч: Чингэлтэй дүүрэг, 1 дүгээр хороо, 2 дугаар 40 мянгат гудамж, 39 дүгээр байр, 43 тоотод оршин суух хаягтай, С
Хариуцагч: Баянгол дүүрэг, 20 дугаар хороо, Өнөр хотхон 45 дугаар байр, 125 тоотод оршин суух хаягтай, Э
Нэхэмжлэлийн шаардлага: зээлийн гэрээний үүрэгт 34,100,000 төгрөг гаргуулах;
Сөрөг нэхэмжлэлийн шаардлага: 61-49 УНА улсын дугаартай, “Хьюндэй эйч ди 170” /Hyandai HD170/ маркын тээврийн хэрэгслийн гэрчилгээг М.э нэр дээр буцаан шилжүүлэхийг даалгах тухай сөрөг нэхэмжлэлтэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдааны оролцогч:
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Л.
Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Х
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Нямсүрэн
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Хариуцагч М.эд холбогдох нэхэмжлэлийн шаардлага, үндэслэлээ дараах байдлаар тайлбарлав. Үүнд:
Ө.с миний бие М.этай дунд сургуулиас үерхсэн найз бөгөөд түүнд шаардлага гарах үед нь ямар нэгэн гэрээ хийхгүйгээр мөнгө зээлдэг байсан. Миний бие дараах байдлаар нийт 80,000,000 төгрөгийг өөрийн эзэмшлийн Хаан банкны 500 дугаарын данснаас хариуцагч М.э 501 тоот данс руу шилжүүлсэн.
Үүнд: 2020 оны 02 дугаар сарын 16-ны өдөр 12,000,000 төгрөг, 2020 оны 02 дугаар сарын 17-ны өдөр 2,000,000 төгрөг, 2020 оны 7 дугаар сарын 20-ны өдөр 15,000,000 төгрөг, 2020 оны 10 дугаар сарын 23-ны өдөр 10,000,000 төгрөг, 2020 оны 10 дугаар сарын 23-ны өдөр 10,000,000 төгрөг, 2020 оны 10 дугаар сарын 29-ний өдөр 6,000,000 төгрөг, 2021 оны 4 дүгээр сарын 01-ний өдөр 15,000,000 төгрөг, 2021 оны 6 дугаар сарын 16-ны өдөр 10,000,000 төгрөг, нийт 2020 онд 55,000,000 төгрөг, 2021 онд 25,000,000 төгрөг, нийт 80,000,000 төгрөгийг зээлсэн.
Дээрх зээлсэн 80,000,000 төгрөгөөс хариуцагч М.э нь дараах байдлаар нийт 45,900,000 төгрөг буцаан төлсөн байдаг. Үүнд:
2020 оны 01 дүгээр сарын 16-ны өдөр 5011449946 данснаас 500 данс руу 800,000 төгрөг, 2020 оны 02 дугаар сарын 14-ний өдөр 800,000 төгрөг, 2020 оны 3 дугаар сарын 17-ны өдөр 500 данснаас 500 данс руу 16,200,000 төгрөг, 2020 оны 5 дугаар сарын 14-ний өдөр 501данснаас 50076 данс руу 300,000 төгрөг, 2020 оны 5 дугаар сарын 19-ний өдөр 200,000 төгрөг, 2020 оны 5 дугаар сарын 25-ны өдөр 300,000 төгрөг, 2020 оны 6 дугаар сарын 27-ны өдөр 300,000 төгрөг, 2020 оны 6 дугаар сарын 27-ны өдөр 500,000 төгрөг, 2020 оны 7 дугаар сарын 20-ны өдөр 800,000 төгрөг, 2020 оны 8 дугаар сарын 24-ний өдөр 600,000 төгрөг, 2020 оны 8 дугаар сарын 26-ны өдөр 200,000 төгрөг, 2020 оны 9 дүгээр сарын 24-ний өдөр 400,000 төгрөг, 2021 оны 3 дугаар сарын 05-ны өдөр 500 данснаас 5007 данс руу 500,000 төгрөг, 2021 оны 3 дугаар сарын 23-ны өдөр 570 данснаас 5007 данс руу 3,200,000 төгрөг, 2021 оны 4 дүгээр сарын 01-ний өдөр 5011 данснаас 5007603314 данс руу 2,500,000 төгрөг, 2021 оны 6 дугаар сарын 16-ны өдөр 4,500,000 төгрөг, 2021 оны 6 дугаар сарын 23-ны өдөр 11,200,000 төгрөг, 2021 оны 7 дугаар сарын 27-ны өдөр 600,000 төгрөг, 2021 оны 8 дугаар сарын 06-ны өдөр 1,000,000 төгрөг, 2021 оны 10 дугаар сарын 30-ны өдөр 700,000 төгрөг, 2021 оны 10 дугаар сарын 30-ны өдөр 300,000 төгрөг тус тус төлсөн буюу нийт зээлсэн 80,000,000 төгрөгөөс өнөөдрийн байдлаар 45,900,000 төгрөгийг буцаан төлсөн.
Миний бие анх хариуцагч М.эд холбогдуулж түүнд зээлсэн 80,000,000 төгрөгөөс түүний буцаан төлсөн 45,900,000 төгрөг, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн шүүхэд надаас нэхэмжилж байсан 6,000,000 төгрөгийг тус тус хасаад 28,100,000 төгрөгийг нэхэмжилсэн.
Тодруулбал, М.э нь Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхэд надад холбогдуулж “Хьюндэй эйч ди 170” /Hyandai HD170/ маркийн авто тээврийн хэрэгслийн гэрчилгээ болон илүү төлсөн 4,000,000 төгрөг гаргуулахаар нэхэмжлэл гаргасан. Ө.с нь 6,000,000 төгрөг гаргуулах сөрөг нэхэмжлэлийг гаргасан байсан. Гэвч Чингэлтэй дүүргийн шүүхээс Баянгол дүүрэг дээр бидний хооронд холбоотой маргаан явж байгаа гэсэн үндэслэлээр хэргийг хэрэгсэхгүй болгосон. Ийм учраас Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхэд сөрөг нэхэмжлэл болгон гаргаж байсан зээлийн үлдэх төлбөр 6,000,000 төгрөгөөр өөрийн нэхэмжлэлийн шаардлагыг ихэсгэсэн. Дээр дурдсан үндэслэлээр хариуцагч М.эаас зээлийн гэрээний үүрэгт нийт 34,100,000 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.
2. Хариуцагч шүүхэд гаргасан тайлбартаа: Тус дүүргийн шүүхэд иргэн Ө.сын гаргасан нэхэмжлэлтэй танилцаад нэхэмжлэлийн шаардлагыг эс зөвшөөрч дараах хариу тайлбарыг гаргаж байна.
Нэхэмжлэлд дурдсанчлан Ө.с бид 2 дунд сургуульд байхаас эхлэн олон жил найзалж нөхөрлөж ирсэн ба хэсэг хугацаанд автомашины худалдаа хийж байх үедээ найз Сүмөнгө зээлдэг байсан нь үнэн. Хэдийгээр бид найзууд ч гэсэн Ө.с зээл олгохдоо зээлийн барьцаанд автомашиныг заавал өөрийн нэр дээр шилжүүлэх, эсхүл автомашиныг өөрт нь үлдээх шаардлага тавьж, зээлээ төлж чадахгүй үед тухайн автомашиныг зээлийнхээ өрөнд шууд авдаг байсан.
2020 оны 10 дугаар сарын 29-ний өдөр нэхэмжлэгчээс 6,000,000 төгрөгийн зээл авахдаа өөрийн “Хьюндэй эйч ди 170” /Hyandai HD170/ маркын автомашиныг Ө.сын нэр дээр шилжүүлсэн. Харин зээлээ бүрэн төлж дуусгасан байхад автомашины нэрийг шилжүүлж өгөхгүй харин надаас хүү шаардсан. Үүнээс үүдэн бидний хооронд маргаан үүсч би Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхэд автомашинаа өөрийн нэр буцаан авах тухай нэхэмжлэл гаргасан. Харин тухайн үед түүний гаргасан тайлбар, тус шүүхэд гаргасан нэхэмжлэлүүдээс найз гэж бодож явсан хүнийхээ жинхэнэ санаа бодлыг олж мэдсэн юм.
Ө.с нэхэмжлэлдээ надад 80,000,000 сая төгрөг зээлдүүлж, 45,900,000 төгрөг буцаан төлсөн, бусад нь одоо хүртэл төлөөгүй зээлийн төлбөр гэжээ. Харин зээл төлж чадаагүй үед барьцаанд авсан байсан машинаа зээлийн төлбөрт тооцон шууд авдаг байснаа, тэр машиныг цааш нь зарж, зээлийн дүнгээс илүү үнэ хүргэж зарсан байж түүнээс нь надад өгдөггүй байснаа огт бичээгүй байгаа юм.
Мөн нэхэмжлэлд 2020 оны 10 дугаар сарын 23-ны өдрийн тус бүр 10,000,000 төгрөг, нийт, 20,000,000 төгрөг шилжүүлсэн нь миний дансанд орсон боловч энэ нь Ө.с бид хоёрын хооронд үүссэн зээлийн харилцаа биш юм. Энэ нь миний найз Д.Ма надаар дамжуулж Ө.соос мөнгө зээлсэн ба тухайн үед Д.Ма дансыг өгсөөр байтал миний данс руу зээлийн мөнгийг шилжүүлж, би тэр мөнгийг нь тэр даруй Д.Мандуулын данс руу хийж байсан.
Өөрөөр хэлбэл дээрх 80,000,000 төгрөгөөс би автомашин барьцаалж нийт 60,000,000 төгрөгийг зээлсэн ба зээлийн төлбөрт барьцаанд байсан 2 машинаа алдаж байсан. Үүнийг тодруулбал 2020 оны 7 дугаар сарын 20-ны өдөр 15,000,000 төгрөг зээлэхдээ барьцаанд нь 81-81 УБЕ улсын дугаартай, “Тоёота вэлфайр” /Toyota velfire/ маркийн гэр бүлийн автомашиныг барьцаалж Ө.сын гэрийн гадаа үлдээсэн. Зээлээс бага багаар төлж байсан боловч мөнгөний боломжгүй болоод барьцаанд байсан дээрх машинаа 2020 оны 9 дүгээр сарын 20-ны өдөр Ө.сод шилжүүлж өгсөн.
2021 оны 4 дүгээр сарын 01-ний өдрийн 15,000,000 төгрөгийн зээл авахдаа зээлийн барьцаанд 2016 оны “Мицүбүши тритон эл 200” /Mitsibushi Triton L 200/ загварын ачааны машин өгсөн. Энэ автомашин нь надад 30,000,000 төгрөгийн өрөндөө С.Нямхишиг гэх хүний өгсөн гаалийн бичигтэй, улсын дугаар аваагүй машин байсан. Би тус машиныг өөрийн нэр дээр шилжүүлж авсны дараа Ө.сод барьцаалж болох байсан боловч дугаар аваагүй машин нь илүү үнэ хүрч зарагддаг учир тэр чигт нь барьцаалсан.
Ийнхүү зээлээ төлж чадалгүй 2 сар болоход Ө.с бид 2 ярилцаад дээрх автомашиныг 25,000,000 төгрөгт тооцон Бүрэнгэрэл гэх хүний “Мерседес бенз” /Mercedes benz/ машинаар сольж, зөрүүнд нь 10,000,000 төгрөг өгөхөөр болсон. Тэр зөрүү 10,000,000 төгрөгийг мөн Ө.с надад зээлдүүлсэн (2021.6.16-ны гүйлгээ) учир тус машиныг 25,000,000 төгрөгийн барьцаанд авсан. Тухайн машины зах зээлийн ханш нь 40,000,000 – 45,000,000 төгрөг хүрэхээр байсан.
Энэ хугацаанд автомашиныг нэлээд үнэ хүргэж зараад өрөө өгөх боломж гарч хэд хэдэн удаа машинаа үзүүлэхээр Ө.сынд очиход шалтаг хэлж үзүүлэхгүй байсаар хугацаа алдсан. Тэгээд Ө.с надаас зээлээ төлөхийг шаардахад би “...бенз машиныг өрөнд нь ав, харин үнэ хүргэж зарвал зөрүү өгөөрэй” гэж хэлж байсан.
Ингээд өнөөдрийн байдлаар тооцвол Ө.сод би ямар ч өр төлбөргүй, харин ч надаас зээлийн барьцаанд авсан машинаа хэдэн төгрөгөөр зарж байсныг тогтоож, зээлийн барьцаанд автомашиныг авсан мөртлөө тэр хүртэл төлж байсан мөнгөнүүдийг ч хасалгүй явсан дүнг нэгтгэж нарийн тооцоо гаргах юм бол Ө.с надад төлбөр төлөхөөр байгаа гэж үзэж байна.
Хариуцагч нь нэхэмжлэгчээс зээлж авсан мөнгөө бэлнээр болон тээврийн хэрэгслээр төлж барагдуулсан, одоо ямар ч үлдэх төлбөргүй учир нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.
3. Хариуцагч шүүхэд гаргасан сөрөг нэхэмжлэлдээ: “Хьюндэй эйч ди 170” /Hyandai HD170/ маркийн авто тээврийн хэрэгслийн гэрчилгээг Ө.соос М.э нэр дээр буцаан шилжүүлэхийг даалгах тухай сөрөг нэхэмжлэл гаргаж байна.
2020 оны 10 дугаар сарын 29-ний өдөр Ө.соос 6,000,000 төгрөг зээлж, зээлийн барьцаанд Ө.сын шаардсанаар өөрийн өмчлөлийн “Хьюндэй эйч ди 170” /Hyandai HD170/ маркийн автомашины гэрчилгээг түүний нэр дээр түр шилжүүлж, зээл төлж дуусахаар буцаан миний нэр дээр болгохоор тохиролцсон.
Миний бие Ө.сод 2021 оны 3 дугаар сарын 05-ны өдөр 500,000 төгрөг, 2021 оны 3 дугаар сарын 23-ны өдөр 3,200,000 төгрөг, 2021 оны 4 дүгээр сарын 01-ний өдөр 2,500,000 төгрөг, нийт 6,200,000 төгрөг шилжүүлсэн байдаг.
Ийнхүү төлбөрөө төлж дууссан учир автомашины гэрчилгээгээ буцаан өөрийн нэр дээр шилжүүлж авъя гэхэд Ө.с нь “...чиний төлсөн мөнгийг хүүнд бодож авсан, одоо үндсэн төлбөрөө төлж байж гэрчилгээгээ аваарай” гэсэн. Бид ганцхан энэ зээл ч биш өмнө зээл өгч авахдаа ямар ч хүү тохиролцож байгаагүй бөгөөд энэ зээлийг удаасан учир 200,000 төгрөг илүү төлсөн байдаг. Иймд миний нэхэмжлэлийн шаардлагыг хангаж өгнө үү гэжээ.
4. Нэхэмжлэгч сөрөг нэхэмжлэлд гаргасан тайлбартаа: 61-49 улсын дугаартай тээврийн хэрэгслийн гэрчилгээг шилжүүлж өгөхийг зөвшөөрч байна. Нэхэмжлэгчийн хувьд уг тээврийн хэрэгслийг өөрийн нэр дээр байлгах ямар ч шаардлага байхгүй. Нэхэмжлэгч гагцхүү зээлсэн мөнгөө л буцааж авах хүсэлтэй байгаа гэжээ.
5. Нэхэмжлэгчээс дараах баримтуудыг шүүхэд гаргаж өгсөн. Үүнд: иргэний үнэмлэхийн хуулбар /1 хавтас, хх4/, шүүхэд төлөөлөх итгэмжлэл /1 хавтас, хх5/, Ө.сын Хаан банк дахь дансны хуулга /1 хавтас, хх6-31/, сөрөг нэхэмжлэлд гаргасан хариу тайлбар /1 хавтас, хх102/.
6. Хариуцагчаас дараах баримтуудыг шүүхэд гаргаж өгсөн. Үүнд: Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 11 дүгээр сарын 01-ний өдрийн 182/шз2022/13780 дугаар “Хүсэлт шийдвэрлэн, хэргийг хэрэгсэхгүй болгох тухай” захирамж /1 хавтас, хх51-54/, шүүхэд төлөөлөх итгэмжлэл /1 хавтас, хх63/, хариу тайлбар /1 хавтас, хх 64-65/, М.э Хаан банк дахь дансны хуулга /1 хавтас, хх68-83/, УБЕ 81-81 улсын дугаартай, 2008 онд үйлдвэрлэгдсэн, “Тоёота вэлфайр” /Toyota vellfire/ маркын тээврийн хэрэгслийн дэлгэрэнгүй мэдээлэл /1 хавтас, хх84/, 1997 онд үйлдвэрлэгдсэн, 61-49 УНА улсын дугаартай, “Хьюндэй эйч ди 170” /Hyandai HD170/ маркын тээврийн хэрэгслийн дэлгэрэнгүй мэдээлэл /1 хавтас, хх85/, 61-49 УНА улсын дугаартай, “Хьюндэй эйч ди 170” /Hyandai HD170/ маркын авто тээврийн хэрэгслийн бүртгэлийн маягт /1 хавтас, хх 95/, тээврийн хэрэгслийн фото зургууд /1 хавтас, хх 96-97, 230-236/, 2020 оны 10 дугаар сарын 22-ны №1506 дугаарт бүртгэлтэй итгэмжлэл /1 хавтас, хх 98/, 00-35 УБТ улсын дугаартай, 2007 онд үйлдвэрлэгдсэн “Мерседес бенз эс 63” маркын тээврийн хэрэгслийн бүртгэлийн маягт /1 хавтас, хх99/, 2018 оны 5 дугаар сарын 22-ны өдрийн итгэмжлэл /1 хавтас, хх100/, тээврийн хэрэгслийн лавлагаа /1 хавтас, хх188-189/, 2021 оны 6 дугаар сарын 16-ны өдрийн “Тээврийн хэрэгсэл худалдах-худалдан авах гэрээ”, хавсралт /2 хавтас, хх25-27/, итгэмжлэл /2 хавтас, хх28/.
7. Хариуцагчийн хүсэлтээр дараах баримтыг бүрдүүлсэн. Үүнд: АТҮТ-өөс 00-35 УБТ улсын дугаартай, 2007 онд үйлдвэрлэгдсэн “Мерседес бенз эс 63” маркын тээврийн хэрэгсэл, УБЕ 81-81 улсын дугаартай, “Тоёота вэлфайр” /Toyota wellfire/ маркын тээврийн хэрэгслийн хувийн хэрэг /1 хавтас, хх109-175/.
Гэрчээр Э. нарыг асуусан /1 хавтас, хх 205-216/.
“Хөрөнгийн үнэлгээний төв” ХХК-ийг шинжээчээр томилж ажиллуулсан /1 хавтас, хх228, 239-250, 1 хавтас, хх1-18/.
Зохигчийн тайлбар, хэрэгт цугларсан баримтуудыг судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
Нэг.
1. 2022 оны 9 дүгээр сарын 09-ний өдөр нэхэмжлэгч Ө.с нь хариуцагч М.эд холбогдуулж зээлийн гэрээний үүрэгт 28,100,000 төгрөгийг гаргуулахаар шүүхэд хандсан. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэгч өөрийн шаардлагыг 6,000,000 төгрөг гаргуулахаар ихэсгэсэн.
2. Хариуцагч М.э дээрх нэхэмжлэлийг “...нэхэмжлэгчээс авсан зээлийг бүгдийг нь бэлнээр болон тээврийн хэрэгслээр тооцон төлсөн, ...одоо төлөх мөнгө байхгүй” гэсэн үндэслэлээр зөвшөөрөөгүй ба дараах агуулга бүхий сөрөг нэхэмжлэлийг гаргасан. Үүнд:
1/ 61-49 УНА улсын дугаартай, “Хьюндэй эйч ди 170” /Hyandai HD170/ маркийн тээврийн хэрэгслийн гэрчилгээг Ө.соос М.э нэр дээр шилжүүлэх;
3. Шүүх хуралдаанд нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч “...61-49 улсын дугаартай тээврийн хэрэгслийн гэрчилгээг шилжүүлж өгөхийг зөвшөөрч байна, ...нэхэмжлэгч гагцхүү зээлсэн мөнгөө л буцааж авах хүсэлтэй байгаа” гэсэн тайлбарыг гаргасан. Иймд сөрөг нэхэмжлэлийг зөвшөөрсөн гэж үзэн хэргийг хэрэгсэхгүй болгох нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5 дахь хэсэгт нийцнэ.
Хоёр.
1. Нэхэмжлэгч Ө.с хариуцагч М.э руу 2020 оны 02 дугаар сарын 16-ны өдөр 12,000,000 төгрөг, 2020 оны 02 дугаар сарын 17-ны өдөр 2,000,000 төгрөг, 2020 оны 7 дугаар сарын 20-ны өдөр 15,000,000 төгрөг, 2020 оны 10 дугаар сарын 23-ны өдөр 10,000,000 төгрөг, 2020 оны 10 дугаар сарын 23-ны өдөр 10,000,000 төгрөг, 2020 оны 10 дугаар сарын 29-ний өдөр 6,000,000 төгрөг, 2021 оны 4 дүгээр сарын 01-ний өдөр 15,000,000 төгрөг, 2021 оны 6 дугаар сарын 16-ны өдөр 10,000,000 төгрөг, нийт 80,000,000 төгрөгийг зээлийн зориулалтаар шилжүүлсэн бол хариуцагч М.э нийт 45,900,000 төгрөгийг нэхэмжлэгчийн данс руу буцаан шилжүүлсэн, энэхүү үйл баримтын талаар зохигчид маргаангүй байна.
2. Харин зохигчид үлдэх 34,100,000 төгрөгийн төлбөр төлөгдсөн эсэх талаар зохигчид маргажээ.
3. Бусдаас зээл авсан бол буцаан төлөх зарчим зээлийн гэрээний харилцаанд оршдог буюу Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1-д “Зээлийн гэрээгээр зээлдүүлэгч нь зээлдэгчийн өмчлөлд мөнгө буюу төрлийн шинжээр тодорхойлогдох бусад эд хөрөнгө шилжүүлэх, зээлдэгч нь шилжүүлэн авсан эд хөрөнгөтэй ижил төрөл, тоо, чанар, хэмжээний эд хөрөнгө буюу мөнгийг тохирсон хугацаанд буцаан өгөх үүргийг тус тус хүлээнэ” гэж заасан.
4. Иргэний хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд зохигчид өөрийн шаардлага болон татгалзлаа нотлох, нотлох баримтаа шүүхэд цуглуулж өгөх үүрэгтэй ба энэхүү үүргийнхээ хүрээнд гэрч асуулгах, шинжээч томилуулах, үзлэг болон туршилт хийлгэх, шүүхийн журмаар нотлох баримт гаргуулах зэрэг эрхүүдийг эдэлдэг. Мөн иргэний хэргийн оролцогчдоос хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад гаргасан тайлбар нотлох баримтаар үнэлэгдэхийг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.1, 25.2.2, 37 дугаар зүйлийн 37.2, 38 дугаар зүйлийн 38.1 дэх хэсгүүдэд заасан байна.
5. Хариуцагч “...зээлийг бүрэн төлсөн” гэсэн агуулга бүхий татгалзлаа нотлохоор шүүхийн журмаар нотлох баримт бүрдүүлсэн, мөн гэрч асуулгаж, шинжээч томилуулсан.
6. Авто тээврийн Үндэсний төвөөс ирүүлсэн тээврийн хэрэгслийн хувийн хэрэгт авагдсан баримтууд буюу нэр бүхий тээврийн хэрэгслийн шилжилт хөдөлгөөний огноо болон нэхэмжлэгч болон хариуцагч нарын данс хоорондын мөнгөн гүйлгээний хэмжээ, огноог гэрч Э.Мөн “...М.э хүсэлтээр тээврийн хэрэгслийг Ө.с руу шилжүүлсэн, ...бодитоор 8181 дугаартай тээврийн хэрэгслийг Ө.сод худалдаагүй” гэсэн мэдүүлэг,
гэрч Д.М “...2020 оны 10 дугаар сарын 23-ны өдрийн 20,0 сая төгрөгийн зээлийг ...Ө.с гэж хүнээс авсан, ...0035 дугаартай автомашиныг барьцаанд үлдээсэн, ...Ө.соос нийт 40,0 сая төгрөг зээлсэн, ...20,0 сая төгрөг буцааж төлөөд 20,0 төгрөгт нь 0035 дугаартай машинаа үлдээж зээл хаасан” гэсэн мэдүүлэг,
гэрч С.Бү “...Мерседес бенз автомашиныг М.э руу шилжүүлсэн гэж ойлгосон. Гэхдээ арай өөр хүнд шилжүүлсэн юм билээ, ...ардаа ачаатай Mitsibishi маркийн машин авсан, ...зөрүүнд нь 6,000,000 төгрөгийг М.эаас авсан” гэсэн мэдүүлэг,
хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад ажилласан шинжээчийн дүгнэлтэд “...81-81 УБЕ улсын дугаартай, Toyoya vellfire маркийн автомашины 2020 оны 9 дүгээр сарын 03-ны өдрийн байдлаарх зах зээлийн үнэлгээ 22,000,000 төгрөг, ...44-40 УАХ улсын дугаартай Mercedes Benz маркийн автомашины 2021 оны 6 дугаар сарын 16-ны өдрийн байдлаарх зах зээлийн үнэлгээ 39,500,000 төгрөг” гэж тусгагдсан байдал,
нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн шүүх хуралдаанд гаргасан “...М.э нь Ө.сын багийн найз. Нотлох баримтаас харж байхад хүү, алдангийн талаар байхгүй. Мөнгө зээлдэг, тэгээд бусдын доголдолтой эд хөрөнгийг барьцаалдаг”, “...АТҮТ-өөс ирсэн, шилжсэн, шилжүүлсэн тээврийн хэрэгсэл дээр маргаан байхгүй, манайх авсан. Гэхдээ яг зээлсэн мөнгөндөө тооцож аваагүй”, “...хүлээж авсан тээврийн хэрэгслүүд нь 34,100,000 төгрөгт хүрэхгүй, эвдэрхий байсан” гэсэн агуулга бүхий тайлбарыг шүүхэд гаргасан. Мөн шүүх хуралдаан даргалагчийн “...зээлсэн мөнгөний хариуд танайх машин авсан” гэсэн асуултад “...Тийм, тэрийгээ нэг, хоёр, гурван жил хадгалдаг. Машинаа ав гэхээр мөнгөний бололцоо байхгүй, авахгүй гэж хэлдэг” гэх тайлбартай харьцуулан судлахад хариуцагч М.э хувьд нэхэмжлэгчид төлөх төлбөргүй буюу хариуцагчийн “...нэхэмжлэгчээс авсан зээлийг мөнгөөр болон тээврийн хэрэгслийг төлбөрт тооцон шилжүүлэх байдлаар бүрэн төлж барагдуулсан” гэсэн тайлбар үндэслэлтэй байна.
Тодруулбал, Иргэний хуулийн 236 дугаар зүйлийн 236.1.1 дэх хэсэгт заасны дагуу нэхэмжлэгч Ө.сын өмнө хүлээсэн хариуцагчийн үүрэг дуусгавар болжээ.
7. Иймд хариуцагч М.эаас 34,100,000 төгрөг гаргуулах тухай Ө.сын нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.
Гурав.
1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1 дэх хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгч Ө.соос шинжээчийн зардалд 300,000 төгрөгийг гаргуулан “Хөрөнгийн үнэлгээний төв” ХХК-д олгоно.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсгүүдэд заасныг баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 409,400 төгрөг, хариуцагчаас төлсөн 70,200 төгрөгийг тус тус улсын орлогод хэвээр үлдээж, нэхэмжлэгч Ө.соос 70,200 төгрөгийг гаргуулан хариуцагч М.эд олгов.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 115.2.3, 116, 118 дугаар зүйлүүдийг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5 дахь хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгч Ө.с нь 61-49 УНА улсын дугаартай, “Хьюндэй эйч ди 170” /Hyandai HD170/ маркийн тээврийн хэрэгслийн гэрчилгээг М.э нэр дээр буцаан шилжүүлэх тухай сөрөг нэхэмжлэлийг зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч М.эаас 34,100,000 төгрөг гаргуулах тухай Ө.сын нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1 дэх хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгч Ө.соос 300,000 төгрөгийг гаргуулан “Хөрөнгийн үнэлгээний төв” ХХК-д олгосугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсгүүдэд заасныг баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 409,400 төгрөг, хариуцагчаас төлсөн 70,200 төгрөгийг тус тус улсын орлогод хэвээр үлдээж, нэхэмжлэгч Ө.соос 70,200 төгрөгийг гаргуулан хариуцагч М.эд олгосугай.
5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2.-т зааснаар шүүхийн шийдвэрийг зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг мэдэгдсүгэй.
6. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Н.ХАНГАЛ