Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2024 оны 01 сарын 23 өдөр

Дугаар 128/ШШ2024/0077

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Д.Ч******* даргалж, тус шүүхийн хоёрдугаар танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,

            Нэхэмжлэгч: “Т*******” ХХК

            Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч: Л.З*******

            Хариуцагч: Б о, а ж с,

            Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч: А.М******* нарын хоорондын “Байгаль  орчин, аялал жуулчлалын сайдын 2023 оны 8 дугаар сарын 01-ний өдрийн ******* дугаартай тушаалыг хүчингүй болгуулах”-ыг хүссэн шаардлага бүхий маргааныг хянан хэлэлцэв.

            Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Л.З*******, нэхэмжлэгчийн өмгөөлөгч А.Б*******, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч А.М*******, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Н.А******* нар оролцов.

                                                            ТОДОРХОЙЛОХ нь:

            1. Нэхэмжлэгч “Т*******” ХХК нь нэхэмжлэлийн шаардлагаа “Байгаль  орчин, аялал жуулчлалын сайдын 2023 оны 8 дугаар сарын 01-ний өдрийн ******* дугаартай тушаал,  Тусгай хамгаалалттай нутагт г******* ашиглах эрхийг хянан шийдвэрлэх зөвлөлийн 2023 оны 7 дугаар сарын 20-ны өдрийн хурлын шийдвэр, Богдхан уулын дархан цаазат газрын хамгаалалтын захиргааны 2023 оны 7 дугаар сарын 19-ний өдрийн 788 тоот саналыг тус тус хүчингүй болгуулах” гэж тодорхойлж, шүүхээс нэхэмжлэлийн “Тусгай хамгаалалттай нутагт г******* ашиглах эрхийг хянан шийдвэрлэх зөвлөлийн 2023 оны 7 дугаар сарын 20-ны өдрийн хурлын шийдвэр, Богдхан уулын дархан цаазат газрын хамгаалалтын захиргааны 2023 оны 7 дугаар сарын 19-ний өдрийн 788 тоот саналыг тус тус хүчингүй болгуулах” шаардлагыг хүлээн авахаас татгалзаж шийдвэрлэсэн болно.

            2.  Нэхэмжлэгч “Т*******” ХХК нь маргаан бүхий актыг хүлээн авч, 2023 оны 8 дугаар  сарын 18-ны өдөр гомдол гаргаж, хариуг 2023 оны 9 дүгээр сарын 19-ний өдөр хүлээн авч, шүүхэд нэхэмжлэл гаргажээ.

            3. Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлдээ:

            Маргаан бүхий акт нь дараах үндэслэлээр хууль бус. Үүнд:

            3.1. Захиргааны байгууллагын гаргасан акт нь Тусгай хамгаалалтай г******* нутгийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.4.1, Захиргааны ерөнхий хуулийн 40.1, 40.2, 40.3-д заасныг зөрчсөн,

3.2. Захиргааны акт гарах болсон хууль зүйн үндэслэлийг заах ёстой байсан. Хууль зүйн үндэслэл нь байхгүй. Актад Засгийн газрын тухай хуулийн 24 дүгээр зүйлийн 24.2, Тусгай хамгаалалттай г******* нутгийн тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.1 дэх заалтуудыг заасан. Гэтэл сайд эрх хэмжээний дагуу тушаал гаргаж биелэлтийг хангах заалт актад хамаагүй. Газрыг цуцал гэх ямар ч төрийн бодлого байхгүй зохицуулалт хэрэглэсэн байна. Улсын зайлшгүй шаардлагатай барилга барихаар байсан бол Үндсэн хуульд заасан бүх нийтийн асуудал яригдах байсан,

3.3. Бид жил бүр 134 сая төгрөгийг газрын төлбөрт төлж ирсэн. Нийгмийн зайлшгүй шаардлагатай гэх бодит нөхцөл байдал байхгүй учраас нөхөн олговрын асуудал яригдахгүй, газрыг цуцлах нөхцөл байдал байгаагүй. Акт утга агуулгаар ойлгомжтой тодорхой байх ёстой байсан гэжээ.

            4. Нэхэмжлэгч “Т*******” ХХК-ийн  итгэмжлэгдсэн төлөөлөгч Л.З******* шүүх хуралдаанд гаргасан нэмэлт тайлбартаа: “Хариуцагчийн зүгээс ирүүлж байгаа тайлбарт анхандаа нийгмийн дэд бүтцийн барилга байгууламж барина гэсэн. Одоо болохоор ногоон байгууламжийн асуудал яриад байна. Үнэхээр Байгаль орчин, аялал жуулчлалын яамнаас эдгээр зүйлийг барихаар төлөвлөж байсан бол манай төслийн архитектур төлөвлөлтийн даалгавар батлагдахгүй байх  байсан. Энэхүү төслийг бүрэн боломжтой гээд “Т*******” компанийн архитектур төлөвлөлтийн даалгавар, эскиз зургийг баталсан байх тул шүүх үүнийг анхаарч үзнэ үү” гэв.

5. Нэхэмжлэгчийн өмгөөлөгч А.Б******* шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Г******* ашиглах эрхийг хэсэгчлэн цуцлах тухай сайдын тушаал нь нэхэмжлэгч компанийн г******* ашиглах эрхийг зөрчсөн. Ийм учраас зөрчигдсөн эрхээ хамгаалуулахаар шүүхэд нэхэмжлэл гаргасан.

Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2015 оны 06 дугаар сарын 16-ны өдрийн А/237 дугаар тушаалаар Богдхан уулын дархан цаазат газрын Арцатын амны хязгаарлалтын бүсэд “Т*******” компанид 9,51 га газрыг ашиглах эрхийг олгож байжээ. Үүний дагуу г******* ашиглах эрхийн гэрчилгээтэй. Гэрчилгээний дагуу Богдхан уулын дархан цаазат газрыг ашиглах гэрээг байгуулж, төлбөрөө төлөөд явж байсан. Гэтэл маргаан бүхий захиргааны актаар ашиглах эрх бүхий газраас  1.12 га газрыг хэсэгчлэн цуцлаад талбайн хэмжээг 8.38 га болгож өөрчилсөн.

Сайд тушаалын нэг дэх хэсэг дээр “...сайдын тушаалаар Арцатын амны хамгаалалтын бүсээс “Т*******” компанид олгосон газраас Богдхан уулын дархан цаазат газрын хамгаалалтын захиргааны 2023 оны 07 дугаар сарын 19-ний өдрийн 788 саналын дагуу Монгол Улсын Засгийн газрын 2020-2023 оны үйл ажиллагааны төлөвлөгөөг Улаанбаатар хотын дахин хөгжлийн төлөвлөгөөг Алсын хараа-2050 урт хугацааны төлөвлөлтийг төлөвлөж, Улаанбаатар хотын дахин төлөвлөлтийн хөтөлбөрийг хэрэгжүүлж, соёл, боловсрол, худалдаа үйлчилгээний орон сууц нийгмийн болон инженерийн дэд бүтцийн боломжийг сайжруулах ажлын хүрээнд багтсан 1.12 га газрыг ашиглах эрхийг хэсэгчлэн цуцлах тухай гээд хамтран ажиллах шаардлагын дагуу барилга байгууламж барих зайлшгүй шаардлагатай гэж актад дурдсан. Ийм нөхцөл байдал бодит байдал дээр байхгүй. Тусгай хамгаалалттай газрын тухай хуульд г******* ашиглах эрхийг цуцлах хууль зүйн үндэслэл бүрдээгүй байна. Актад дурдаад байгаа үндэслэл бодит нөхцөл байдалд байгаагүй. Энэ актын үндэслэлээ тайлбарлаад шүүхэд хариу тайлбараа ирүүлэхдээ “Т*******” компанийн ашиглаж байгаа газрын 1.3 га хэсэгт Байгаль орчны асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага тухайн байршилд олон нийтэд зориулсан нийгмийн дэд бүтцийн барилга байгууламж барих зайлшгүй шаардлага үүссэн учраас ингэж тусгасан гэж тайлбар ирүүлсэн байдаг.

Алсын хараа биш яамны өөрийн санаачилгаар нийгмийн дэд бүтцийг барина гэх агуулгатай байгаа юм. Бид энэ г******* дээр ямар нэгэн барилга байгууламж барихгүй, ногоон байгууламж барина гэсэн. Хот байгуулалт, хөгжлийн газраас авах ёстой баримт гээд баримтыг нь харахаар манай компанийн барилгын төлөвлөсөн архитектур төлөвлөлтийн даалгавар, эскиз зургийг явуулсан байгаа юм. Бид өөрсдөө ч Хот байгуулалт, хөгжлийн г*******, яам дээр очиж уулзахад танай батлуулсан даалгавар, зургууд байгаа, өөр зүйл байхгүй гэсэн. Танай баримт зураг байхад яагаад үүнийгээ авах гээд байгааг чинь ойлгохгүй байна гэж байсан. Яаманд энэ нөхцөл байдлаа хэлэхэд тэр г******* төлөвлөсөн зүйл байхгүй, сайд бид нар энэ дээр өөрсдөө юм хийвэл гоё гэдэг байдлаар цуцалсан гэж хүмүүс нь ярьсан. Анх Алсын хараа-2050 дагуу барилга барина гээд зураг нь байна уу гэхээр байхгүй гэсэн. Манай барилга л байсан. Сүүлд бичиг ирүүлэхдээ замын транс давхцалтай гээд бичиг ирүүлсэн. Анхнаасаа ийм нөхцөл байдал байгаагүй. Төрийн албаныхны хариуцлагагүй, судалгаагүй үйл ажиллагаанаас бий болсон асуудал. Үүний цаана хувийн компани хохирч байна. Хүмүүсийн амьдрал санхүү хохирч байна.  Хүмүүсээс мөнгө авч, банкнаас зээл авч байсан. Газраа алдах нь гээд өмгөөлөгч авч мөнгө хөлсийг төлж байгаа юм. Ямар ч бичиг баримтгүй агаарын шийдвэр болж таарсан. Захиргааны ерөнхий хуульд заасан захиргааны актыг гаргах болсон бодит нөхцөл байдлыг тогтоогоогүй. Өөрсдийнх нь зааж байгаа бодит нөхцөл байдал буюу Алсын хараа-2050, ерөнхий инженерийн дэд бүтцийн бүтээн байгуулалт байгаа гэсэн. Захиргааны байгууллага шийдвэр гаргах бодит нөхцөл байдлыг тогтоох үүргийнхээ хувьд нотлох баримтыг цуглуулах үүрэг нь байгаа. Тогтоогдсон үйл баримт буюу факт нь г******* ашиглах эрхийг цуцлах бодитой нөхцөл байдал үүсэх үү гэх хууль зүйн үндсэн дээр актаа гаргах ёстой байсан. Барилга барина гээд байгаа нь Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1-д заасан г******* ашиглах эрхийг цуцлах үндэслэл болохооргүй байжээ. Ийм учраас сайдын тушаалыг хүчингүй болгож цуцл*******д байгаа г******* ашиглах эрхийг сэргээж өгнө үү” гэв.

6. Хариуцагч Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын итгэмжлэгдсэн төлөөлөгч А.М******* шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Байгаль орчин аялал жуулчлалын  сайдын 2023 оны 8 дугаар сарын 01-ний өдрийн ******* дугаар тушаал нь Засгийн газрын тухай хуулийн 24 дүгээр зүйлийн 24.2, Тусгай хамгаалалттай г******* нутгийн тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.1 дэх хэсэг,  тухайн өдрийн хурлаар гарсан зөвлөлийн шийдвэрийг үндэслэсэн байдаг. Тус шийдвэр нь гарахдаа Монгол Улсын Засгийн газрын 2020-2024 оны үйл ажиллагааны хөтөлбөрт Улаанбаатар хотын төлөвлөгөөг Алсын хараа-2050 урт хугацааны бодлогын баримт бичгийг үндэслээд тухайн г******* дээр авто замын транс болон замын хэсэгчилсэн ерөнхий төлөвлөгөөтэй давхцалтай байгаа учраас тус г******* дээр  Байгаль орчин, аялал жуулчлалын яамнаас ногоон байгууламж барихаар төлөвлөсөн. Энэ хүрээнд нэхэмжлэгч компанийн нийт эзэмших ёстой газраас 1.12 га газрын ашиглах эрхийг хэсэгчлэн цуцлаад газрын талбайн хэмжээг 8.38 га болгож өөрчилсөн. Хэсэгчлэн цуцл*******д Богдхан уулын дархан цаазат газрын хамгаалалтын захиргаанаас ирүүлсэн 2023 оны 7 дугаар сарын 19-ний өдрийн 788 тоот саналыг үндэслэсэн. Тус санал дээр 2023 оны 01 дүгээр сарын 31-ний өдөр 232 тоот албан бичгээрээ Захиргааны ерөнхий хуулийн дагуу сонсох ажиллагааг хийсэн. Тус сонсох ажиллагааг хүргүүлэхдээ тухайн “Т*******” компанийн г******* ашиглаж буй газрын хэсэг дээр төрийн захиргааны төв байгууллагаас давхцалтай байгаа учраас нийтэд зориулсан дэд бүтцийн байгууламж байгуулах зайлшгүй шаардлагатай буюу ногоон байгууламж барина гээд хариу тайлбараа ирүүлэх хугацаа тогтоогоод явуулсан байдаг. Иймд Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 8 дугаар сарын 01-ний өдрийн ******* дугаар тушаал нь үндэслэлтэй байна. Иймд “Т*******” компанийн гаргасан нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэв.                       

ҮНДЭСЛЭХ нь:

1. Шүүхээс болсон үйл баримтыг хэргийн оролцогчдын маргаж байгаа хүрээнд, хуульд заасан журмын дагуу хэрэгт авагдсан бөгөөд шүүх хуралдаанаар  хэлэлцэгдсэн бичмэл нотлох баримтууд, хэргийн оролцогчид тэдгээрийн төлөөлөгч нараас бичгээр ирүүлсэн тайлбар болон шүүх хуралдаан дээр гаргасан нэмэлт тайлбар зэргийг судлаад, нэхэмжлэгчийн нэхэмжлэлийг бүхэлд нь хангаж шийдвэрлэв.

2. Анх Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2015 оны 6 дугаар сарын 16-ны өдрийн А/237 дугаартай шийдвэрээр Улаанбаатар хот, Хан-Уул дүүрэг, Богдхан уулын дархан цаазат газрын тусгай хамгаалалттай г******* нутаг болох Арцатын аманд 9.51 га талбай бүхий газрын аялал жуулчлалын зориулалтаар 5 жилийн хугацаанд ашиглах эрхийг олгож, 2015 оны 6 дугаар сарын 18-ны өдрийн ... дугаартай гэрчилгээ олгож, Богдхан уулын дархан цаазат газрын хамгаалалтын захиргааны 2020 оны 10 дугаар сарын 07-ны өдрийн 2069 тоот саналыг үндэслэн тус яамны сайдын 2021 оны 4 дүгээр сарын 06-ны өдрийн дугаар тушаалаар г******* ашиглах эрхийн хугацааг 2025 оны 6 дугаар сарын 16-ны өдрийг хүртэл сунгаж, 2021 оны 11 дүгээр сарын 22-ны өдөр ... дугаартай гэрээг байгуулжээ.

3. Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2023 оны 8 дугаар сарын 01-ний өдрийн “Г******* ашиглах эрхийг хэсэгчлэн цуцлах тухай” ******* дугаар тушаалаар Тусгай хамгаалалттай нутагт г******* ашиглах эрхийг хянан шийдвэрлэх зөвлөлийн 2023 оны 7 дугаар сарын 20-ны өдрийн хурлаас гарсан шийдвэрийг үндэслэн, Богдхан уулын дархан цаазат газрын хамгаалалтын захиргааны 2023 оны 7 дугаар сарын 19-ний өдрийн 788 тоот саналын дагуу Засгийн газрын 2020-2024 оны үйл ажиллагааны хөтөлбөрт Улаанбаатар хотын хөгжлийн төлөвлөгөөг Алсын хараа-2050 урт хугацааны бодлогын баримт бичгийг үндэслэн төлөвлөж, Улаанбаатар хотын дахин төлөвлөлтийн төслүүдийг эрчимжүүлж, соёл боловсрол, худалдаа, үйлчилгээ, орон сууц, нийгмийн болон инженерийн дэд бүтцийн хангамжийг сайжруулах ажлын хүрээнд багтсан 1.12 га газрын ашиглах эрхийг хэсэгчлэн цуцалж, нэхэмжлэгч “Т*******”  ХХК-ийн ашиглах талбайн хэмжээг 8.38 га болгон өөрчилснийг нэхэмжлэгч талаас эс зөвшөөрч “...манай ашиглах эрх бүхий газрыг хугацаанаас нь өмнө 1.12 га газрыг хууль бусаар цуцалснаар г******* ашиглах эрхийг зөрчсөн...” гэж, хариуцагчаас “...Т******* ХХК-ийн ашиглаж буй газрын 1.12 га хэсэгт Байгаль орчны асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага  олон нийтэд зориулсан нийгмийн дэд бүтцийн байгууламж байгуулах зайлшгүй шаардлага үүссэн...” гэж тайлбарлан маргажээ.

4. Тусгай хамгаалалттай г******* нутгийн тухай хуулийн 33 дугаар зүйлийн 1-т “Дархан цаазат газрын хязгаарлалтын бүс болон байгалийн цогцолборт газрын хязгаарлалтын бүс, байгалийн нөөц г*******, дурсгалт газраас Монгол Улсын иргэн, аж ахуйн нэгж, байгууллагад зориулалт, хугацаа, болзолтойгоор байгаль орчинд сөрөг нөлөөгүй арга, хэлбэрээр энэ хуулийн 27 дугаар зүйлийн 12-т заасан зөвшөөрлийн үндсэн дээр гэрээгээр ашиглуулж болно”, 37 дугаар зүйлийн 1-т “ Энэ хуулийн З6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан шийдвэрийг үндэслэн иргэн, аж ахуйн нэгж, байгууллагатай г******* ашиглах тухай гэрээг төрийн захиргааны төв байгууллага хамгаалалтын захиргаатай хамтран байгуулснаар тусгай хамгаалалттай г******* нутагт г******* ашиглах тухай гэрчилгээг олгож, улсын бүртгэлд бүртгэнэ”, 40 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт “Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1, 40.1.2, 40.1.3, 40.1.4, 40.1.5, 40.1.6, 40.1.7-д заасан үндэслэлээр, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуульд заасан хувь хэмжээгээр тэмдэгтийн хураамж төлөөгүй” тохиолдолд Тусгай хамгаалалттай г******* нутагт г******* ашиглах эрхийг  хүчингүй болгохоор, Газрын тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.1-т “Засгийн г******* аймаг, сум, нийслэлийн Засаг дарга г******* эзэмшигч, ашиглагчтай урьдчилан тохиролцож, гэрээ байгуулсны үндсэн дээр бусдын эзэмшил, ашиглалтад байгаа газрыг тодорхой хугацаатайгаар нийтийн эдэлбэрт болон тусгай хэрэгцээнд төлбөртэй буюу төлбөргүйгээр ашиглаж болно” гэж заасныг тухайн тохиолдолд холбогдуулан үзвэл нэхэмжлэгч “Т*******” ХХК-ийн ашиглаж буй 9.51 га газрыг хүчингүй болгох үндэслэл бүрдээгүй, тус компанийн ашиглах эрхтэй газраас хэсэгчлэн цуцлахдаа нийтийн эдэлбэр болон тусгай хэрэгцээнд авах нөхцөл шаардлагыг биелүүлээгүй байна.

            5. Мөн хариуцагч захиргааны байгууллага нь шийдвэр гаргах үйл ажиллагаандаа Захиргааны ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлийн  4.2.1-т “хуульд үндэслэх”, 4.2.5-д “зорилгодоо нийцсэн, бодит нөхцөлд тохирсон, шийдвэр нь үндэслэл бүхий байх”, 4.2.8-д “хууль ёсны итгэлийг хамгаалах” тусгай зарчмыг баримтлаагүй болох нь тогтоогдож байна.

6. Тодруулбал, хариуцагч захиргааны байгууллага нэхэмжлэгч “Т*******” ХХК-ийн 1.12 га газрын ашиглах эрхийг цуцалсан үндэслэл, шаардлагаа Засгийн газрын 2020-2024 оны үйл ажиллагааны хөтөлбөрт Улаанбаатар хотын хөгжлийн  төлөвлөгөөг Алсын хараа-2050 урт хугацааны бодлогын баримт бичгийг үндэслэн төлөвлөж, Улаанбаатар хотын дахин төлөвлөлтийн төслүүдийг эрчимжүүлж, соёл боловсрол, худалдаа, үйлчилгээ, орон сууц, нийгмийн болон инженерийн дэд бүтцийн хангамжийг сайжруулах ажлын хүрээнд гаргасан гэж тайлбарлаж байна.

7. Богдхан уулын дархан цаазат газрын хамгаалалтын захиргааны 2023 оны 7 дугаар сарын 19-ний өдрийн “санал хүргүүлэх тухай” 788 дугаартай албан бичигт “...Т******* ХХК-ийн ашиглах талбайн  хэмжээг Засгийн газрын 2020-2024 оны үйл ажиллагааны хөтөлбөрт Улаанбаатар хотын хөгжлийн  төлөвлөгөөг Алсын хараа-2050 урт хугацааны бодлогын баримт бичгийг үндэслэн төлөвлөж, Улаанбаатар хотын дахин төлөвлөлтийн төслүүдийг эрчимжүүлж, соёл боловсрол, худалдаа, үйлчилгээ, орон сууц, нийгмийн болон инженерийн дэд бүтцийн хангамжийг сайжруулах хүрээнд өөрчлүүлж, хэсэгчлэн цуцлах санал”-ыг Байгаль орчин, аялал жуулчлалын яамны тусгай хамгаалалттай г******* нутгийн бодлого зохицуулалтын г*******т хүргүүлж, 2023 оны 01 дүгээр сарын 31-ний өдрийн 232 дугаартай сонсох ажиллагааны мэдэгдлийг нэхэмжлэгч компанид хүргүүлсэн болох нь хавтаст хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудаар нотлогдож байна.

8. Шүүхээс хариуцагч захиргааны байгууллагаас удаа дараа маргаан бүхий актаар цуцлагдсан 1.12 га г******* дээр ямар барилга барих, уг барилгын эскиз зураг, архитектур төлөвлөлтийн даалгавар, барилгын ажлын зөвшөөрөл, барилга байгууламжийн төсөв зэрэг баримтуудыг шаардсан боловч уг газрыг инженерийн дэд бүтцийн трасст орсон гэж албан бичиг ирүүлсэн боловч түүнийг нотолсон  баримтуудыг ирүүлээгүй, мөн инженерийн дэд бүтцийн төлөвлөлтийн талаарх баримтуудыг Хот байгуулалт, хөгжлийн  газраас гаргуулан авна уу гэсний дагуу тухайн баримтуудыг холбогдох байгууллагаас шаардахад 2024 оны 01 дүгээр сарын 16-ны өдрийн 10/120 дугаартай албан бичгээр “...нэхэмжлэгч Т******* ХХК-ийн 9.5 га г******* ашиглахыг зөвшөөрсөн №2015/122 дугаартай г******* ашиглах эрхийн гэрчилгээг үндэслэж 2019 оны 3 дугаар сарын 19-ний өдрийн ******* дугаартай Архитектур төлөвлөлтийн даалгаврыг төлөвлөлтийн талбайгаар олгож, 2019 оны 5 дугаар сарын 17-ны өдөр загвар зургийг баталсан, нэхэмжлэгч “Т*******” ХХК нь хэсэгчлэн цуцлагдсан 1.12 га г*******т 15 давхар, 9 давхар, 10 давхар, 24 давхар, 11 давхар, 3 давхар барилга тус тус төлөвлөгдсөн бөгөөд одоогоор уг барилгууд дээр барилгын ажлын зөвшөөрлийн гэрчилгээ олгоогүй байна” гэснээс үзвэл Хот байгуулалт, хөгжлийн  газраас ирүүлсэн баримтууд нь нэхэмжлэгч “Т*******” ХХК-ийн маргаан бүхий г*******т төлөвлөсөн  Архитектур төлөвлөлтийн даалгавар төлөвлөлт хийх талбайн схем зураг, аялал жуулчлалын цогцолборын барилгын загвар зураг болох нь тогтоогдож байх тул захиргааны байгууллагаас батлуулсан зураг төсөл байхгүй болох нь тогтоогдож байна.

9. Иймд Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 32 дугаар зүйлийн 32.8-д “хэргийн оролцогч өөр байгаа нотлох баримтаа шүүхэд гаргаж өгөөгүй нь шүүхийг буруутгах үндэслэл болохгүй” гэж заасан бөгөөд хариуцагч захиргааны байгууллагын маргаан бүхий актад заасан үндэслэл тогтоогдохгүй, иргэн, хуулийн этгээдийн ашиглах эрхтэй газрыг улсаас буцаан авахтай холбоотой хуульд заасан журмыг баримтлаагүй, авто замын трассын г*******тай давхацсан талаарх баримт гаргаж өгөөгүй тул Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2023 оны  8 дугаар сарын 01-ний өдрийн “Г******* ашиглах эрхийг хэсэгчлэн цуцлах тухай” ******* дугаартай тушаал нь нэхэмжлэгч “Т*******” ХХК-ийн г******* ашиглах эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчсөн гэж үзэж хүчингүй болгох үндэслэлтэй байна.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.2, 106.3, 106.3.1, 106.3.12-д заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Тусгай хамгаалалттай г******* нутгийн тухай хуулийн 33 дугаар зүйлийн 1, 40 дүгээр зүйлийн 4, Газрын тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.1, Захиргааны ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2.1, 4.2.5 дахь хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгч “Т*******” ХХК-ийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж, Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2023 оны  8 дугаар сарын 01-ний өдрийн “Г******* ашиглах эрхийг хэсэгчлэн цуцлах тухай” ******* дугаартай тушаалын хүчингүй болгосугай.

2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.1-т зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70.200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас гаргуулан нэхэмжлэгчид олгосугай.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1-т заасны дагуу нэхэмжлэгч, хариуцагч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй.

 

 

 

ШҮҮГЧ                                   Д.ЧАНЦАЛНЯМ