| Шүүх | Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Төрмөнх Ариунболд |
| Хэргийн индекс | 184/2024/05036/И |
| Дугаар | 184/ШШ2024/03169 |
| Огноо | 2024-06-05 |
| Маргааны төрөл | Худалдах-худалдан авах болон арилжааны гэрээ, |
Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2024 оны 06 сарын 05 өдөр
Дугаар 184/ШШ2024/03169
|
2024 06 05 |
184/ШШ2024/03169 |
Зохигчийн эвлэрлийг баталж, хэргийг
хэрэгсэхгүй болгох тухай
******* дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Т.Ариунболд би
Нэхэмжлэгч: ******* дүүрэг, ******* дугаар хороо, ******* ******* гудамж, ******* ******* ******* дүгээр байр, 2 давхар, 01 тоот хаягт оршин суух ******* *******-ны нэхэмжлэлтэй,
Хариуцагч: ******* дүүрэг, ******* дугаар хороо, ******* ******* гудамж, ******* *******, ******* дүгээр байр, 18 тоот хаягт оршин суух овогт /РД:/-д холбогдох,
1,208,912 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2024 оны 5 дугаар сарын 22-ны өдөр хүлээн авч, 2024 оны 5 дугаар сарын 29-ний өдөр иргэний хэрэг үүсгэн хянаад
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч ******* ******* шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ:
Н. нь ******* Орон сууцны хорооллын нийтийн зориулалттай орон сууцны ******* дугаар байшингийн 18 тоот байрны өмчлөгч бөгөөд өөрийн өмчлөлийн байрны дундын өмчлөлийн эд хөрөнгийн ашиглалт, засвар, үйлчилгээний төлбөр болох ажиллах хүч, хүний нөөцийн зардалд 1 сарын 3000 төгрөг, лифт ашиглалтын төлбөрт 1 сарын 1200 төгрөг, хог хаягдал татан зайлуулах үйлчилгээний хураамжийн 1 сарын төлбөрт 2500 төгрөг, нийтийн эзэмшлийн орц, зам, талбайн дулаан, гэрэлтүүлгийн 1 сарын төлбөрт 2000 төгрөг, Сууц өмчлөгчдийн холбооны дундын өмчлөлийн эд хөрөнгийн засвар, ашиглалтын хуримтлалын санд хариуцагчийн өмчлөлийн байрны сууцны зориулалттай талбайн 1 м2.кв тутмыг тогтмол, cap бүр 100 төгрөгөөр, бичиг хэргийн материал, баримтын төлбөрт 1 сарын 100 төгрөг, дундын өмчлөлийн эд хөрөнгөд хамаарах талбайн цэвэрлэгээ, үйлчилгээний төлбөрт 1 сарын 6000 төгрөгөөр тооцож буюу нийт дүнгээр 2019 оноос 2024 оны 5 cap хүртэлх 60 сарын ашиглалт, засвар, үйлчилгээний төлбөрт /1,208,912/ төгрөг төлүүлэх нэхэмжлэлийн шаардлага гаргаж байна” гэжээ.
Зохигчид шүүхэд ирүүлсэн эвлэрлийн гэрээндээ: “...******* *******-ны нэхэмжлэлтэй хариуцагч Д.д холбогдох иргэний хэрэгт хариуцагч би нэхэмжлэлийн шаардлага 1,208,912 төгрөгийг бүхэлд нь хүлээн зөвшөөрч байна. Уг төлбөрийг 2024 оны 7 дугаар сарын 15-ны өдрийн дотор төлж барагдуулна. Иймд хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү” гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч ******* ******* нь хариуцагч Д.д холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт 1,208,912 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг тус шүүхэд гаргажээ.
Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч Д. нь ******* *******-ны нэхэмжилсэн 1,208,912 төгрөгийг хүлээн зөвшөөрч, уг төлбөрийг 2024 оны 7 дугаар сарын 15-ны өдрийн дотор төлж барагдуулахаар харилцан тохиролцож эвлэрсэн болох нь хэрэгт авагдсан зохигчийн тайлбар, хүсэлт, эвлэрлийн гэрээ болон бусад бичмэл нотлох баримтуудаар тус тус тогтоогдож байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1-д Хэрэг үүсгэснээс хойш шүүх хуралдаан хүртэлх хугацаанд зохигч эвлэрсэн... бол хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэнэ, 74.2-д Хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх боломжтой гэж үзвэл шүүгч зохигч талуудын эвлэрлийг... баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосон тухай захирамж гаргана, 74.6-д Зохигч эвлэрсэн тохиолдолд зохигч талууд нэхэмжлэлийн нийт шаардлага буюу тодорхой хэсгийн талаар тохиролцож шүүхийн өмнө эвлэрлийн гэрээ байгуулж болно. Гэрээний агуулгыг зохигч талууд бичгээр гарган түүнийг 2 тал хүлээн зөвшөөрч, гарын үсэг зурснаар эвлэрлийн гэрээ хүчин төгөлдөр болно. Эвлэрлийн гэрээ нь Иргэний хуульд нийцсэн, гуравдагч этгээдийн хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй байна гэж тус тус заажээ.
Талуудын дээрх эвлэрэл нь хуулийн дагуу, гуравдагч этгээдийн эрх ашгийг зөрчөөгүй байх тул эвлэрлийг батлах нь зүйтэй бөгөөд тухайн асуудлаар шүүхэд дахин нэхэмжлэл, гомдол гаргах эрхгүй болон захирамжийг хариуцагч сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэх талаар зохигчид танилцуулж, тайлбарласан байна.
Иймд ******* *******-ны нэхэмжлэлтэй Д.д холбогдох 1,208,912 төгрөг гаргуулах тухай иргэний хэрэгт зохигчийн эвлэрлийг баталж, холбогдох иргэний хэргийг хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй гэж үзлээ
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2, 75 дугаар зүйлд заасныг удирдлага болгон
ЗАХИРАМЖЛАХ нь:
1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1 дэх хэсэгт зааснаар ******* *******-ны нэхэмжлэлтэй Д.д холбогдох иргэний хэрэгт хариуцагч нэхэмжилсэн 1,208,912 төгрөгийг хүлээн зөвшөөрч, уг төлбөрийг 2024 оны 7 дугаар сарын 15-ны өдрийн дотор нэхэмжлэгч ******* *******-д төлж барагдуулна гэх зохигчийн эвлэрлийг баталж, холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5 хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 34,064 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Д.гээс 17,032 төгрөгийг, Төрийн сангийн 100200900941 тоот данснаас 17,032 төгрөгийг тус тус гаргуулан нэхэмжлэгч ******* *******-д олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6 дахь заасны дагуу захирамжийг хариуцагч сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг дурдсугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4 дэх хэсэгт зааснаар зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүйг тайлбарласугай.
ШҮҮГЧ Т.АРИУНБОЛД