Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шүүгчийн захирамж

2024 оны 06 сарын 25 өдөр

Дугаар 102/ШШ2024/03348

 

 

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1, 74.2, 74.6, 75 дугаар зүйлүүдийг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:

 

1. Нэхэмжлэгч ХХК-ийн нэхэмжилсэн 2,546,073.91 төгрөгийг хариуцагч А.Б хүлээн зөвшөөрч, 2024 оны 07 дугаар сарын 25-ны өдөр 1,000,000 төгрөг, 2024 оны 08 дугаар сарын 25-ны өдөр 1,500,000 төгрөг, нийт 2,546,073.91 төгрөгийг 2024 оны 09 дүгээр сарын 01-ний өдөр төлж барагдуулсан байхаар зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 55,688 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч А.Б-аас 27,844 төгрөгийг, улсын төсвийн орлогоос 27,844 төгрөгийг тус тус гаргуулан нэхэмжлэгч ХХК-д олгосугай.

 

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-д зааснаар зохигчид давж заалдах болон хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.

 

 

ШҮҮГЧ Ч.БАЯРСҮРЭН