| Шүүх | Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Төрмөнх Ариунболд |
| Хэргийн индекс | 184/2024/04926/И |
| Дугаар | 184/ШШ2024/03170 |
| Огноо | 2024-06-05 |
| Маргааны төрөл | Худалдах-худалдан авах болон арилжааны гэрээ, |
Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2024 оны 06 сарын 05 өдөр
Дугаар 184/ШШ2024/03170
|
2024 06 05 |
184/ШШ2024/03170 |
Нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзсаныг
баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох тухай
******* дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Т.Ариунболд би
Нэхэмжлэгч: ******* дүүрэг, ******* дүгээр хороо, ******* дүгээр хороолол-2 тоот хаягт байрлах ******* ******* ******* ТӨХК /РД:*******/-ийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: ******* дүүрэг, 6 дугаар хороо, ******* дугаар хороолол, гудамж, 18 дугаар байр, 44 тоот хаягт байрлах ХХК /РД:2867664/-д холбогдох,
642,525 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2024 оны 5 дугаар сарын 17-ны өдөр хүлээн авч, 2024 оны 5 дугаар сарын 24-ний өдөр иргэний хэрэг үүсгэн хянаад
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч ******* ******* ******* ТӨХК шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: ... Цахилгаан эрчим хүчээр хангах гэрээний *******0*******24 кодтой ХХК нь цахилгаан эрчим хүч хэрэглэсний төлбөр 20******* оны 04 дугаар сарын 24-өөс 2018 оны 05 дугаар сарын 04-ийг дуустал нийт 642,525 Цахилгаан эрчим хүчний төлбөрийг төлөлгүй Монгол Улсын “Эрчим хүчний тухай хууль” —ийн 30 дугаар зүйлийн 30.1.2 Цахилгаан эрчим хүчээр хангах гэрээний (АХУЙ-2.12)(ААН- 2.12, 2.14)-т заасныг зөрчиж Хэрэглэгчдэд үйлчлэх төвтэй байгуулсан гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлэлгүй байгууллагыг хохироож байна. Хэрэглэгчдэд үйлчлэх төвөөс цахилгаан эрчим хүч хэрэглэсний төлбөрөө төлөхийг хэрэглэгчийн бүртгэлтэй утасны дугаарт мессежээр илгээж “Эрчим хүчний тухай хууль ” - ийн 32 дугаар зүйлийн 32.2.1 дэх заалтыг үндэслэн хэрэглээг түдгэлзүүлж шат дараалсан арга хэмжээнүүдийг авсан боловч одоог хүртэл гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлэхгүй байгаа тул хэрэглэгчтэй байгуулсан Цахилгаан эрчим хүчээр хангах гэрээний (АХУЙ-3.3) (ААН- 3.4)-т заасан эрхийн дагуу шүүхэд шилжүүлж байна.
Нэхэмжлэлийн шаардлага: Цахилгаан эрчим хүчээр хангах гэрээний *******0*******24 кодтой ХХК нь цахилгаан эрчим хүч хэрэглэсний төлбөр болох 642,525 (зургаан зуун дөчин хоёр мянга таван зуун хорин тав) төгрөгийн төлбөрийг гаргуулж хэрэглэгчийн гэрээгээр хүлээсэн үүргийн биелэлтийг хангуулж шүүхээс шийдвэр гарган байгууллагыг хохиролгүй болгож өгнө үү” гэжээ.
Нэхэмжлэгч ******* ******* ******* ТӨХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд ирүүлсэн хүсэлтдээ: ... ХХК нь нэхэмжлэлийн дагуу 642,525 төгрөгийг төлж барагдуулсан тул нэхэмжлэгчийн зүгээс гаргасан нэхэмжлэлээсээ татгалзаж байна” гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч ******* ******* ******* ТӨХК нь хариуцагч ХХК-д холбогдуулан 642,525 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг тус шүүхэд гаргажээ.
Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Янжмаа шүүхэд гаргасан нэхэмжлэлээсээ татгалзсан талаарх хүсэлтээ бичгээр ирүүлсэн нь хэрэгт авагдсан зохигчийн тайлбар, хүсэлт болон бусад бичмэл нотлох баримтуудаар тогтоогдож байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1-д “Хэрэг үүсгэснээс хойш шүүх хуралдаан хүртэлх хугацаанд нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзсан... бол хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэнэ”, 74.2-д “Хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх боломжтой гэж үзвэл шүүгч нэхэмжлэгчийн татгалзлыг... баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосон тухай захирамж гаргана” гэж тус тус заажээ.
Иймд ******* ******* ******* ТӨХК-ийн нэхэмжлэлтэй, хариуцагч ХХК-д холбогдох 642,525 төгрөг гаргуулах тухай иргэний хэрэгт нэхэмжлэгч нь нэхэмжлэлээсээ татгалзсаныг баталж, холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй гэж үзлээ.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2, 75 дугаар зүйлд заасныг удирдлага болгон
ЗАХИРАМЖЛАХ нь:
1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1 дэх хэсэгт зааснаар ******* ******* ******* ТӨХК-ийн нэхэмжлэлтэй, хариуцагч ХХК-д холбогдох 642,525 төгрөг гаргуулах тухай иргэний хэрэгт нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзсаныг баталж, холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн *******,925 төгрөгийг улсын орлогод үлдээн, Төрийн сангийн 100200900941 тоот данснаас 9,962.5 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч ******* ******* ******* ТӨХК-д олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4 дэх хэсэгт зааснаар зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг тайлбарласугай.
ШҮҮГЧ Т.АРИУНБОЛД