Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шүүгчийн захирамж

2024 оны 06 сарын 24 өдөр

Дугаар 102/ШШ2024/03335

 
 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1, 74.2, 74.6, 75 дугаар зүйлүүдийг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:

 

1. Нэхэмжлэгч ХХК-ийн нэхэмжлэлийн шаардлага болох 16,674,690.95 төгрөгийг хариуцагч А.Б хүлээн зөвшөөрч, 2024 оны 06 дугаар сарын 20-ны өдөр 2,674,690.95 төгрөгийг төлж барагдуулж, 2024 оны 07 дугаар 20-ны өдөр 2,300,000 төгрөг, 2024 оны 08 дугаар сарын 20-ны өдөр 2,300,000 төгрөг, 2024 оны 09 дүгээр сарын 20-ны өдөр 2,300,000 төгрөг, 2024 оны 10 дугаар сарын 20-ны өдөр 2,300,000 төгрөг, 2024 оны 11 дүгээр сарын 20-ны өдөр 2,300,000 төгрөг, 2024 оны 12 дугаар сарын 20-ны өдөр 2,500,000 төгрөгөөр төлж барагдуулахаар зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 241,323.45 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч А.Б-аас 120,661.725 төгрөгийг, улсын төсвийн орлогоос 120,661.725 төгрөгийг тус тус гаргуулан нэхэмжлэгч ХХК-д олгосугай.

 

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-д зааснаар зохигчид давж заалдах болон хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.

 

 

 

 

 

ШҮҮГЧ Ч.БАЯРСҮРЭН