Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2024 оны 06 сарын 06 өдөр

Дугаар 184/ШШ2024/03214

 

                 

 

 

 

 

 

 

 

                 2024            06           06

                                   

 

 

 

 

 

 

                                   184/ШШ2024/03214

 

 

  

Зохигчийн эвлэрлийг баталж, хэргийг

   хэрэгсэхгүй болгох тухай

 

******* дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Т.Ариунболд би

 

Нэхэмжлэгч: ******* дүүрэг, 5 ******* хороо, ******* ******* 12 ******* давхар, ******* тоот хаягт байрлах “******* ББСБ” ХХК /РД:*******/-ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: ******* дүүрэг, 36 ******* хороо, ******* ******* , 34 тоот хаягт оршин суух овогт /РД:/-т холбогдох,

 

Зээлийн гэрээний үүрэгт 1,048,548 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2024 оны 5 ******* сарын 16-ны өдөр хүлээн авч, 2024 оны 5 ******* сарын 23-ны өдөр иргэний хэрэг үүсгэн хянаад

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч “******* ББСБ” ХХК шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ:

“Д. нь “******* ББСБ”-ийн цахим зээлийн аппликейшнд хүсэлт гаргаж, 2021 оны 12 сарын 17-ны өдөр 105370 *******тай Цахим зээлийн эрх нээх гэрээг баталгаажуулсан байна. Гэрэл цахим зээлийг нэг удаагийн гэрээгээр зээлдэгч хэдэн ч удаа зээлжих эрхтэй ба хамгийн багадаа 50,000 төгрөг авах боломжтой, зээлийн дээд хэмжээг программ тооцоолж зээлдэгчид мэдээлдэг. Мөн зээлийн хүү нь зээл авах өдрийн аппликейшнд зарласан хүү байх ба зээлийн    хүсэлт илгээснээр программ тооцож зээлдэгч зөвшөөрснөөр олголт хийгддэг зарчимтай. Зээлдэгч Д. нь 2022 оны 12 сарын 15-ны өдөр 300,000 төгрөгийг 1 сарын хугацаатай, 8.7 хувийн хүүтэй зээлж авсан байна. Зээлдэгчийн зээлийн гэрээний үүргийг шаардан 99089846 *******ын утсаар холбогдож байсан ба зээлийг төлүүлэхээр удаа дараа шаардаж мэдэгдсэн боловч утас харилцаа тасалж төлбөрийг төлж барагдуулаагүй байна. Д.ын цахим зээлийн гэрээний үүрэг 2024 оны 01 дүгээр сарын 19-ний өдрийн байдлаар үндсэн зээлийн үлдэгдэл 300,000 төгрөг, зээлийн хүү 6*******,140 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 120,408 төгрөг, нийт 1,048,548 төгрөгийг төлж барагдуулах үүрэгтэй байна.

Гэрэл финанс ББСБ нь зээлийн үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрөлтэй бөгөөд Монгол улсын иргэний хууль, Банк эрх бүхий хуулийн этгээдийн мөнгөн хадгаламж, мөнгөн хөрөнгийн шилжүүлэг, зээлийн үйл ажиллагааны тухай хуульд заасны дагуу зээлийн хүү, нэмэгдүүлсэн хүүг тооцсон, шаардах эрхтэй байх тул Д.аас цахим зээлийн гэрээний үүрэгт 1,048,548 төгрөгийг гаргуулахаар нэхэмжилж байна” гэжээ.

            Зохигчид шүүхэд ирүүлсэн эвлэрлийн гэрээндээ: “...******* ББСБ ХХК-ийн нэхэмжлэлтэй хариуцагч Д.т холбогдох иргэний хэрэгт хариуцагч би нэхэмжлэлийн шаардлага 1,048,548 төгрөгийг бүхэлд нь хүлээн зөвшөөрч байна. Уг төлбөрийг 2024 оны 6 ******* сарын 06-ны өдөр 248,548 төгрөг, 2024 оны 7 ******* сарын 13-ны өдөр 200,000 төгрөг, 2024 оны 8 ******* сарын 13-ны өдөр 200,000 төгрөг, 2024 оны 9 дүгээр сарын 13-ны өдөр 200,000 төгрөг, 2024 оны 10 ******* сарын 13-ны өдөр 200,000 төгрөгөөр төлж барагдуулна. Иймд хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үүгэжээ.

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч “******* ББСБ” ХХК нь хариуцагч Д.т холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт 1,048,548 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг тус шүүхэд гаргажээ.

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч Д. нь “******* ББСБ” ХХК-ийн нэхэмжилсэн зээлийн гэрээний үүрэгт 1,048,548 төгрөгийг хүлээн зөвшөөрч, уг төлбөрийг 2024 оны 6 ******* сарын 30-ны өдрийн дотор төлж барагдуулахаар харилцан тохиролцож эвлэрсэн болох нь хэрэгт авагдсан зохигчийн тайлбар, хүсэлт, эвлэрлийн гэрээ болон бусад бичмэл нотлох баримтуудаар тус тус тогтоогдож байна.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1-д Хэрэг үүсгэснээс хойш шүүх хуралдаан хүртэлх хугацаанд зохигч эвлэрсэн... бол хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэнэ, 74.2-д Хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх боломжтой гэж үзвэл шүүгч зохигч талуудын эвлэрлийг... баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосон тухай захирамж гаргана, 74.6-д Зохигч эвлэрсэн тохиолдолд зохигч талууд нэхэмжлэлийн нийт шаардлага буюу тодорхой хэсгийн талаар тохиролцож шүүхийн өмнө эвлэрлийн гэрээ байгуулж болно. Гэрээний агуулгыг зохигч талууд бичгээр гарган түүнийг 2 тал хүлээн зөвшөөрч, гарын үсэг зурснаар эвлэрлийн гэрээ хүчин төгөлдөр болно. Эвлэрлийн гэрээ нь Иргэний хуульд нийцсэн, гуравдагч этгээдийн хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй байна гэж тус тус заажээ.

Талуудын дээрх эвлэрэл нь хуулийн дагуу, гуравдагч этгээдийн эрх ашгийг зөрчөөгүй байх тул эвлэрлийг батлах нь зүйтэй бөгөөд тухайн асуудлаар шүүхэд дахин нэхэмжлэл, гомдол гаргах эрхгүй болон захирамжийг хариуцагч сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэх талаар зохигчид танилцуулж, тайлбарласан байна.

Иймд “******* ББСБ” ХХК-ийн нэхэмжлэлтэй Д.д холбогдох зээлийн гэрээний үүрэгт 1,048,548 төгрөг гаргуулах тухай иргэний хэрэгт зохигчийн эвлэрлийг баталж, холбогдох иргэний хэргийг хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй гэж үзлээ

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2, 75 ******* зүйлд заасныг удирдлага болгон

ЗАХИРАМЖЛАХ нь:

 

1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1 дэх хэсэгт зааснаар ******* ББСБ ХХК-ийн нэхэмжлэлтэй Д.д холбогдох иргэний хэрэгт хариуцагч нэхэмжилсэн зээлийн гэрээний үүрэгт 1,048,548 төгрөгийг хүлээн зөвшөөрч, уг 2024 оны 6 ******* сарын 06-ны өдөр 248,548 төгрөг, 2024 оны 7 ******* сарын 13-ны өдөр 200,000 төгрөг, 2024 оны 8 ******* сарын 13-ны өдөр 200,000 төгрөг, 2024 оны 9 дүгээр сарын 13-ны өдөр 200,000 төгрөг, 2024 оны 10 ******* сарын 13-ны өдөр 200,000 төгрөгөөр нэхэмжлэгч ******* ББСБ ХХК-д төлж барагдуулна гэх зохигчийн эвлэрлийг баталж, холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 ******* зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5 хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 29,715 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Д.аас 14,857.5 төгрөгийг, Төрийн сангийн 100200900941 тоот данснаас 14,857.5 төгрөгийг тус тус гаргуулан нэхэмжлэгч ******* ББСБ ХХК-д олгосугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 ******* зүйлийн 75.6 дахь заасны дагуу захирамжийг хариуцагч сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг дурдсугай.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4 дэх хэсэгт зааснаар зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүйг тайлбарласугай.

 

 

 

ШҮҮГЧ                                         Т.АРИУНБОЛД