| Шүүх | Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Нэргүйн Хангал |
| Хэргийн индекс | 102/2023/04502/И |
| Дугаар | 102/ШШ2024/02384 |
| Огноо | 2024-05-07 |
| Маргааны төрөл | Өвлөх, |
Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2024 оны 05 сарын 07 өдөр
Дугаар 102/ШШ2024/02384
| 2024 оны 05 сарын 07 өдөр | Дугаар 102/ШШ2024/02384 | Улаанбаатар хот |
|
|
|
|
Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Н.Хангал даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар:
Нэхэмжлэгч: Баянзүрх дүүрэг, 41 дүгээр хороо, 15 дугаар хороолол, 49А байр, 72 тоотод оршин суух хаягтай, я
Нэхэмжлэгч: Баянзүрх дүүрэг, 3 дугаар хороо, 12 дугаар хороолол, 4А байр, 8 тоотод оршин суух хаягтай, н
Нэхэмжлэгч: Баянзүрх дүүрэг, 4 дүгээр хороо, 15 дугаар хороолол, 65 дугаар байр, 32 тоотод оршин суух хаягтай, б
Хариуцагч: Баянгол дүүрэг, 18 дугаар хороо, 4 дүгээр хороолол, Х байр, 8 тоотод оршин суух хаягтай, н
Нэхэмжлэлийн шаардлага: өв хүлээн авах хүсэлт гаргах хуулийн хугацааг хүндэтгэн үзэх шалтгааны улмаас сэргээлгэх, өвлөгдөх эд хөрөнгөнөөс хуульд заасан журмын дагуу өв хүлээн авах эрхтэй, хууль ёсны өв залгажлагч болохыг тогтоолгох, эрхийн улсын бүртгэлийн 0, үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх 0 дугаар гэрчилгээтэй, Баянгол дүүргийн 18 дугаар хороо 4 дүгээр хороолол Х дугаар байрны 8 тоот хаягт орших 33.4 м2 талбайтай нэг өрөө орон сууцны 25 хувийн өмчлөгчөөр нэхэмжлэгч Я.Хн, 25 хувийн өмчлөгчөөр нэхэмжлэгч, 25 хувийн өмчлөгчөөр нэхэмжлэгч зул нарыг тус тус тогтоолгох;
Сөрөг нэхэмжлэлийн шаардлага: эрхийн улсын 0 дугаарт бүртгэлтэй, Баянгол дүүрэг, 18 дугаар хороо, 4 дүгээр хороолол, Х байрны 8 тоот хаягт байршилтай, 33.4м2 талбайтай нэг өрөө орон сууцны өмчлөгчөөр тогтоолгох, өмчлөх эрхийн гэрчилгээ гарахад шаардлагатай баримт бичгийг хариуцагч нараас гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдааны оролцогч:
Нэхэмжлэгч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Мя
Хариуцагч Б.Н
Хариуцагчийн өмгөөлөгч Х.Ч
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Элбэгзаяа
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Хариуцагч Б.Нд холбогдох нэхэмжлэлийн шаардлага, үндэслэлээ нэхэмжлэгч талаас дараах байдлаар тайлбарлав. Үүнд:
Нэхэмжлэгч Я.Х нь нөхөр Д.Б 1985 онд танилцаж, 1988 оны 12 дугаар сарын 31-ний өдөр хууль ёсоор гэрлэлтээ бүртгүүлсэн. Бидний дундаас 1987 оны 01 дүгээр сарын 29-ний өдөр охин Б.Н, 1989 оны 7 дугаар сарын 12-ны өдөр хүү Б.Б нар төрсөн бөгөөд нөхөр Д.Б нь 2021 оны 6 дугаар сарын 19-ний өдөр өвчний учир нас барсан.
Нөхөр Д.Бийг 2021 оны 6 дугаар сарын 19-ний өдөр нас барснаас хойш Иргэний хуулийн 518 дугаар зүйлийн 518.1, 24 дүгээр зүйлийн 24.1 дэх хэсгүүдэд заасны дагуу 1 жилийн дараа буюу 2022 оны 6 дугаар сарын 19-ний өдрөөр түүний хууль ёсны өмчлөл, эзэмшилд байсан үл хөдлөх хөрөнгө болон бусад хөрөнгөд өв нээгдэж эхнэр Я.Х, охин Б.Н, хүү Б.Б нарт Иргэний хуулийн 528 дугаар зүйлийн 528.2 дахь хэсэгт заасан үндэслэлээр өв хүлээн авах эрх үүссэн боловч дараах бодит нөхцөл байдлын улмаас хууль ёсны өв залгамжлагч байх, өв хүлээн авах эрхээ хэрэгжүүлэх боломжгүй нөхцөл байдал үүсээд байна. Тодруулбал:
Нөхөр Д.Б нь 1993 онд н.Нарангэрэл гэх хүнтэй гэр бүлээс гадуурх харилцаа үүсгэж тэдний дундаас 1994 оны 10 дугаар сарын 03-ны өдөр охин Б.Н төрсөн. Гэвч нөхөр Д.Б нь дээрх харилцаанд хууль ёсны дагуу хандаагүй бөгөөд дээрх нөхцөл байдал нь тодорхой болмогц нэхэмжлэгч Я.Х миний бие 1988 оны 12 дугаар сарын 31-ний өдөр батлуулсан гэрлэлтээ цуцлуулж хамтын амьдралаа дуусгавар болгох саналыг нөхөр Д.Бд тавихад “...Гэрлэлтээ цуцлуулахгүй, эхнэр хоёр хүүхдээсээ салахгүй...” гэснээр бидний гэр бүлийн харилцаа хэвээр үлдсэн.
Нөхөр Д.Бийг нас барсан 2021 оны 6 дугаар сард дагавар охин Б.Н нь жирэмсэн бие давхар байсан бөгөөд түүний ээж н.На\ нь 2018 оны 10 дугаар сард, төрсөн ах нь 2022 онд нас барсан зэрэг нөхцөл байдлуудыг охин Б.Н, хүү Б.Б нар ойлгож түүнийг нөхөр Д.Бийн өмчлөлийн буюу нас барах хүртлээ амьдарч байсан Баянгол дүүргийн 18 дугаар хороо, 4 дүгээр хороолол Х байрны 8 тоот байранд ямар нэгэн маргаангүйгээр амьдарч байхыг зөвшөөрч, тухайн байранд эхнэр Я.Х, охин Б.Н, хүү Б.Б нар засвар хийж, Б.Н ая тухтай амьдрах нөхцөл боломжоор хангаж өгөхөөс гадна тус байрны СӨХ, дулаан, цахилгаан зэрэг ашиглалтын зардлыг охин Б.Н хариуцан төлж ирсэн.
Бидний зүгээс хариуцагч Б.Нд хүүхдээ хоёр нас хүртэлх хугацаанд тус байранд амьдраад түүнээс хойш гэр бүлийн гишүүдийн нэгэн адил хуваарьт эд хөрөнгийн хэмжээгээр өвийн журмаар асуудлыг шийдвэрлэх нь зүйтэй гэж хэлж тайлбарласан бөгөөд Иргэний хуулийн 528 дугаар зүйлийн 528.2 дахь хэсэгт заасан хугацаанд өвлөх эрхийн гэрчилгээ олгох хүсэлтээ нотариатад хамтран гаргах талаар удаа дараа хэлж тайлбарласан боловч хүлээн авалгүй удаашруулсан.
Эцэстээ хариуцагч Б.Н нь “...Та нарт энэ байрыг өгөхгүй, би ганцаараа өвлөж авах ёстой...” гэсэн хууль бус тайлбар тавьж маргаан үүсгэсэн бөгөөд хариуцагчийн дээрх үйлдлээс болж нэхэмжлэгч Я.Х, Б.Н, Б.Б бидний хууль ёсны өвлөгч байх хуулиар олгогдсон эрх ноцтой зөрчигдөхөд хүрээд байна.
Нэхэмжлэгч Я.Х, Б.Н, Б.Б нарын зүгээс Иргэний хуулийн 518 дугаар зүйлийн 518.1 дэх хэсэгт заасан өв нээгдсэн хугацаанаас эхлэн Иргэний хуулийн 528 дугаар зүйлийн 528.2 дахь хэсэгт заасан хуулийн хугацаанд өв нээгдсэн газрын харьяалах нотариатад хандаж өв хүлээн авах хүсэлтээ гаргах, өвлөх эрхийн гэрчилгээ гаргуулах хуулийн шаардлагатайг удаа дараа тайлбарлаж мэдэгдсэн бөгөөд бид хамтдаа Сүхбаатар дүүргийн тойргийн нотариатч А.Эа дээр хуульд заасан хугацааны дотор хамтдаа очиж өв хүлээн авах хүсэлтээ илэрхийлж нотариатын шаардлага, бүрдүүлэх бичиг баримтын жагсаалтыг авч байсан.
Б.Н нь тухайн цаг хугацаанд “...Бичиг баримтаа бүрдүүлье... хүсэлтээ гаргая...” гэж нотариат болон бидэнд тайлбарлаж байсан болов ч эргээд тухайн асуудлаар бидэнтэй уулзаж, ярилцахгүй цаг хугацаа алдаж, удаашрах нөхцөл байдлыг үүсгэсэн.
Нэхэмжлэгч Я.Х, Б.Н, Б.Б бидний зүгээс нотариат А.Эн дахин хандаж “...хуулийн хугацаанд өв хүлээн авах хүсэлтээ гаргая” гэхэд өв хүлээн авах эрхтэй Б.н зүгээс татгалзал болон хүсэлт ирүүлээгүй байгаа тул бидний хүсэлтийг хүлээн авч өв залгамжлах эрхийн гэрчилгээ олгох боломжгүй гэж тайлбарласан.
Хариуцагч Б.Н нь талийгаач нөхөр Д.Бээр овоглосон түүний хууль ёсны төрсөн хүүхэд нь мөн бөгөөд нэхэмжлэгч Я.Х, Б.Н, Б.Б бидний зүгээс түүнийг Иргэний хуулийн 520 дугаар зүйлийн 520.1.1 дэх хэсэгт заасны дагуу эцэг Д.Бийн өмчлөлд байсан гэр бүлийн хуваарьт эд хөрөнгөөс өвлөн авах бүрэн эрхтэй хууль ёсны өвлөгч гэдэгтэй маргаагүй.
Гагцхүү хариуцагч Б.Н нь Иргэний хуулийн 520 дугаар зүйлийн 520.6 дахь хэсэгт заасны дагуу өвлөх эрхээ хэрэгжүүлэх үүрэгтэй бөгөөд бусад хууль ёсны өвлөгчдийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчих ёсгүй. Иргэний хуулийн 520 дугаар зүйлийн 520.6 дахь хэсэгт “...Гэр бүлийн гишүүдийн дундаа хамтран өмчлөх эд хөрөнгийн гишүүнд оногдох хэсгийг гагцхүү энэ хуулийн 520.1.1-д заасан этгээд биет байдлаар буюу мөнгөн хэлбэрээр өвлөх эрхтэй...” гэж заасан бөгөөд нөхөр Ц.Б нас барах үед түүний өмчлөл, эзэмшилд дараах үл хөдлөх болон хөдлөх эд хөрөнгүүд бүртгэлтэй байсан. Үүнд:
1/ Эрхийн улсын бүртгэлийн 0 дугаартай, үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх 0 дугаар гэрчилгээтэй, Улаанбаатар хот, Баянгол дүүргийн 18 дугаар хороо, 4 дүгээр хороолол, Х дугаар байрны 8 тоот хаягт орших 33.4 м2 талбайтай нэг өрөө орон сууц;
2/ Хаан банкны 50 тоот данс дахь хадгаламжийн 750,067.78 төгрөг;
3/ Хаан банкны 50тоот данс дахь хадгаламжийн 1,250,227.63 төгрөг;
4/ Хаан банкны 502 тоот данс дахь хадгаламжийн 1,250,206.00 төгрөг;
5/ Хаан банкны 50 тоот данс дахь хадгаламжийн 1,403,615.07 төгрөг;
6/ Toyota маркийн “Рrius-20” загварын сувдан цагаан өнгөтэй арлын NH, улсын 2790 УБК, тээврийн хэрэгслийн 019 дугаартай тээврийн хэрэгсэл;
7/ Мitsubishi маркийн “Delica” загварын хөх өнгөтэй арлын РЕ улсын 0225 УБМ, тээврийн хэрэгслийн 11 дугаартай тээврийн хэрэгсэл зэрэг үл хөдлөх болон хөдлөх эд хөрөнгүүд болно.
Нөхөр Д.Бийн өмчлөл, эзэмшилд байсан дээрх эд хөрөнгө, эрхүүдээс Хаан банкин дахь 507тоот данснууд дахь хадгаламжийн мөнгөн хуримтлал нь нэхэмжлэгч, хариуцагч нарын хувьд өвлөгдөх эд хөрөнгө болохгүй бөгөөд дээрх данснууд дахь хуримтлалыг нөхөр Д.Б нь өөрийн ач, зээ нарт зориулан хуримтлуулж эхэлсэн учир нэхэмжлэгч нарын зүгээс тус хадгаламж буюу хуримтлалыг зориулалтын дагуу үндсэн эзэмшигч нарт шилжих нь зүйтэй гэж үзэж байна.
Тодруулбал, Хаан банкин дахь 50 тоот данс нь Б.Э50 тоот данс нь Б.Бат-Энх, 502тоот данс нь Б. 502тоот данс нь Б. нар данс эзэмшигчээр бүртгэлтэй байдаг бөгөөд дээрх данс эзэмшигч үндсэн иргэд буюу талийгаач Д.Бийн ач, зээ нарт хууль ёсны дагуу өвлөгдөх эд хөрөнгө болно.
Нэхэмжлэгч Я.Х, Б.Н, Б.Б болон хариуцагч Б.Н нарын хэн аль нь Иргэний хуулийн 520 дугаар зүйлийн 520.1.1 дэх хэсэгт заасны дагуу хууль ёсны өвлөгчид мөн бөгөөд гагцхүү хуульд заасан дээрх эрхээ Иргэний хуулийн 520 дугаар зүйлийн 520.6, 528 дугаар зүйлийн 528.2 дахь хэсэгт зааснаар хэрэгжүүлэх үүрэгтэй. Гэтэл энэ үүргээ хариуцагч Б.Н хэрэгжүүлээгүй.
Дээрх байдлаар хариуцагч Б.Н нь Иргэний хуулийн 520 дугаар зүйлийн 520.6, 528 дугаар зүйлийн 528.2 дахь хэсгүүдэд заасан хууль ёсны өвлөгч байх, гэр бүлийн хуваарьт эд хөрөнгийн хэмжээгээр өвлөгдөх эд хөрөнгөө хүлээн авахгүй “...Ганцаараа өвлөн авна ...” гэж маргаж буй нөхцөл байдал нь бусад хууль ёсны өвлөгч буюу нэхэмжлэгч Я.Х, Б.Н, Б.Б нарын хуульд заасан эрхийг ноцтой зөрчиж байна.
Иймд Иргэний хуулийн 528 дугаар зүйлийн 528.4 дэх хэсгийг үндэслэн нэхэмжлэгч Я.Х, Б.Н, Б.Б нараас өвлүүлэгч Д.Бийн өвлөгдөх эд хөрөнгөд өв хүлээн авах хүсэлт гаргах хуулийн хугацааг хүндэтгэн үзэх шалтгааны улмаас сэргээж, Иргэний хуулийн 520 дугаар зүйлийн 520.1.1 дэх хэсгийг үндэслэн нэхэмжлэгч Я.Х, Б.Н, Б.Б нарыг өвлүүлэгч Д.Бийн өвлөгдөх эд хөрөнгөнөөс хуульд заасан журмын дагуу өв хүлээн авах эрхтэй, хууль ёсны өв залгамжлагч болохыг тогтоолгох, Иргэний хуулийн 520 дугаар зүйлийн 520.6, 532 дугаар зүйлийн 532.1 дэх хэсгүүдийг үндэслэн өвлүүлэгч Д.Бийн өвлөгдөх эд хөрөнгө болох эрхийн улсын бүртгэлийн 0, үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх 0 дугаар гэрчилгээтэй, Баянгол дүүргийн 18 дугаар хороо, 4 дүгээр хороолол, Х дугаар байрны 8 тоот хаягт орших 33.4 м2 талбайтай нэг өрөө орон сууцны 25 хувийн өмчлөгчөөр нэхэмжлэгч Я.Х, 25 хувийн өмчлөгчөөр нэхэмжлэгч Б.Н, 25 хувийн өмчлөгчөөр нэхэмжлэгч Б.Б нарыг тус тус тогтоож өгнө үү. Хариуцагч үл хөдлөх эд хөрөнгийг дангаар өвлөж авах нь хуульд нийцэхгүй учир 3 нэхэмжлэгчийг орон сууцны нийт 75 хувийн өв залгамжлагч, өмчлөгчөөр тогтоож өгнө үү гэжээ.
2. Хариуцагч шүүхэд гаргасан хариу тайлбартаа: Тус шүүхэд хянагдаж буй Я.Х, Б.Н, Б.Б нарын нэхэмжлэлтэй Б.Нд холбогдох иргэний хэрэгт хариуцагчийн зүгээс нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь эс зөвшөөрч дараах тайлбарыг гаргаж байна.
Миний аав Д.Б нь 2021 оны 6 дугаар сарын 19-ний өдөр нас барсан. Миний бие 1994 онд төрсөн бөгөөд ийнхүү төрснөөсөө хойш аав Д.Б хамт амьдарч, түүнийг нас барах хүртэл нь асарч байсан. Нэхэмжлэгч Я.Х нь миний аав Д.Б 1988 онд гэрлэлтээ батлуулсан хэдий ч 1993 оноос хамтран амьдрахаа больж салсан, мөн тусдаа амьдралтай болж өөр хамтран амьдрагчтай болсон байдаг.
Миний аав Я.Хтэй гэрлэлтээ цуцлуулаагүй шалтгаан нь Я.Х нь төрийн албанд ажилладаг, хөрөнгө орлогын мэдүүлэг бөглөдөг учир гэрлэлтээ цуцлуулахгүй байж байя гэж ярилцаад гэрлэлтээ цуцлуулаагүй болно.
Өөрөөр хэлбэл нэхэмжлэгч Я.Х нь 1993 онд миний ааваас салж, түүнтэй хамтын амьдралгүй тусдаа амьдралтай байсан хэрнээ нас барсных нь дараа ийнхүү хөрөнгөөс нь өвлөж авна гэж байгаа нь үндэслэлгүй, ёс зүйгүй үйлдэл гэж үзэж байна.
Мөн нэхэмжлэгч Б.Н, Б.Б нар нь мөн аавтай минь хамт амьдардаггүй байсан, Я.Хг тусдаа гарч салахад ээжийнхээ асран хамгаалалтад үлдэж, ааваас минь тусдаа амьдардаг байсан бөгөөд нас барах хүртэл аавтай минь тийм ч сайн холбоогүй байсан. Мөн нэхэмжлэлд дурдсанчлан нэхэмжлэгч нар нь аавтай минь хамт амьдардаггүй байсан гэдгээ тодорхой илэрхийлжээ.
Миний аав Д.Б нь 2021 оны 6 дугаар сарын 19-ний өдөр нас барсан байхад нэхэмжлэгч нар нь 2023 оны 8 дугаар сарын 07-ны өдөр Нийслэлийн тойргийн нотариатч А.Энхтуяад өвлөх хүсэлт гаргаж нотариатчийн зүгээс 0221 дугаартай өв хүлээн авах хүсэлтийг бүртгэжээ. Өөрөөр хэлбэл, аавыг минь нас барснаас хойш 2 жил 2 сарын дараа өвлөх хүсэлтийг гаргажээ.
Иргэний хуулийн 528 дугаар зүйлд өв хүлээн авах журамд уг харилцааг дараах байдлаар зохицуулжээ. Иргэний хуулийн 528 дугаар зүйлийн 528.1-д “Өвлүүлэгчийг нас барах хүртэл түүнтэй хамт амьдарч байсан өвлөгч нь өв нээгдсэнээс хойш гурван сарын дотор өв хүлээн авахаас татгалзсан тухайгаа нотариат буюу нотариат байхгүй газар баг, сумын Засаг даргад мэдэгдээгүй бол уг өвийг хүлээн авсан гэж үзнэ”, 528.2-т “Энэ хуулийн 528.1-д зааснаас бусад өвлөгчид нь өв нээгдсэнээс хойш нэг жилийн дотор хуульд заасны дагуу өвлөгдсөн эд хөрөнгийг эзэмдэн авсан буюу эрхлэн удирдсан, эсхүл нотариат буюу баг, сумын Засаг даргад өв хүлээн авах буюу өвлөх эрхийн гэрчилгээ олгохыг хүсч, өргөдөл гаргасан байвал уг өвийг хүлээн авсан гэж үзнэ”, 528.3-т “Энэ хуулийн 528.1, 528.2-т заасан хугацаанд өвлөгч өвлөгдөх эд хөрөнгийг хүлээн аваагүй буюу хүлээн авах тухай хүсэлтээ зохих байгууллага, этгээдэд гаргаагүй бол түүнийг өвлөхөөс татгалзсан гэж үзнэ”.
Дээр дурдсан хуулийн заалтуудаар өв хүлээн авах, өвөөс татгалзах асуудлыг маш тодорхой зохицуулсан бөгөөд нэхэмжлэгч нар нь аавыг минь нас барснаас хойш буюу өв нээгдсэнээс хойш 1 жилийн дотор хуульд заасны дагуу өвлөх хүсэлтээ зохих байгууллагад гаргаагүй, өвлөгдөх эд хөрөнгийг эзэмшилдээ авах зэргээр өвийг хүлээн авсан тухай баримт байхгүй тул мөн хуулийн 528 дугаар зүйлийн 528.3 дахь хэсэгт зааснаар өвлөхөөс татгалзсан гэж үзнэ.
Харин миний бие төрснөөсөө хойш аавтайгаа хамт амьдарсан, ялангуяа нас барах хүртэл нь хамт байсан хүний хувьд өвлөхөөс татгалзах хүсэлт гаргаагүй, Баянгол дүүрэг, 18 дугаар хороо, 4 дүгээр хороолол Х дугаар байрны 8 тоот хаягт байрлах 33.4 м2 орон сууцанд 2007 оноос хойш хамт амьдарсан, аавыг нас барсны дараа ч тус байранд амьдарч, хуульд заасны дагуу эзэмшиж ашиглаж ирсэн буюу өвийг хүлээн авч тус хөрөнгийг эзэмдэн авч, эрхлэн удирдаж бүх төлбөр тооцоог нь би төлж ирсэн билээ.
Түүнчлэн нэхэмжлэгч нар нь аавыг минь нас барахад ажил явдалд нь оролцсон, нас барсныг нь мэдсэн төдийгүй энэ хугацаанаас хойш нэхэмжлэгч нар нь надтай харилцаж “...өвийн талаар ямар нэгэн маргаан байхгүй чи нялх хүүхэдтэй, аавтай хамт амьдардаг байсан айлын бага хүүхэд нь учир орон сууцыг чи өв залгамжилж амьдраарай” гэж бид тохирсон байсан.
Миний аав Д.Б нь 2007 онд БНСУ-д ажиллаж байхдаа тус орон сууцыг өөрийн хөдөлмөрийн үр шимээр бий болгож хуримтлуулсан хөрөнгөөрөө худалдаж авсан буюу нэхэмжлэгч нарын хувь нэмэр, оролцоо байгаагүй болно. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.
3. Хариуцагч шүүхэд гаргасан сөрөг нэхэмжлэлдээ: Миний аав Д.Б нь 2021 оны 6 дугаар сарын 19-ний өдөр нас барсан. Миний бие 1994 онд төрсөн бөгөөд ийнхүү төрснөөсөө хойш аав Д.Б хамт амьдарч, түүнийг нас барах хүртэл нь асарч байсан. Аав минь 0 дугаартай, Баянгол дүүргийн 18 дугаар хороо, 4 дүгээр хороолол Х дугаар байрны 8 тоот хаягт байрлах 33.4 м2 орон сууцыг 2007 онд БНСУ-д ажиллаж хуримтлуулсан мөнгөөрөө бий болгож худалдаж авсан бөгөөд би тус орон сууцанд өнөөдрийг хүртэл амьдарч байна.
Иргэний хуулийн 528 дугаар зүйлийн 528.1-т “Өвлүүлэгчийг нас барах хүртэл түүнтэй хамт амьдарч байсан өвлөгч нь өв нээгдсэнээс хойш гурван сарын дотор өв хүлээн авахаас татгалзсан тухайгаа нотариат буюу нотариат байхгүй газар баг, сумын Засаг даргад мэдэгдээгүй бол уг өвийг хүлээн авсан гэж үзнэ”, 528.2-т “Энэ хуулийн 528.1-д зааснаас бусад өвлөгчид нь өв нээгдсэнээс хойш нэг жилийн дотор хуульд заасны дагуу өвлөгдсөн эд хөрөнгийг эзэмдэн авсан буюу эрхлэн удирдсан, эсхүл нотариат буюу баг, сумын Засаг даргад өв хүлээн авах буюу өвлөх эрхийн гэрчилгээ олгохыг хүсч, өргөдөл гаргасан байвал уг өвийг хүлээн авсан гэж үзнэ”, 528.3-т “Энэ хуулийн 528.1, 528.2-т заасан хугацаанд өвлөгч өвлөгдөх эд хөрөнгийг хүлээн аваагүй буюу хүлээн авах тухай хүсэлтээ зохих байгууллага, этгээдэд гаргаагүй бол түүнийг өвлөхөөс татгалзсан гэж үзнэ” гэж заасан.
Миний бие төрснөөсөө хойш аавтайгаа хамт амьдарсан, мөн аавыгаа нас барах хүртэл нь асарч байсан. Өөрөөр хэлбэл дээрх хуулийн заалтуудын дагуу нас барснаас хойш миний бие 3 сарын дотор өв хүлээн авахаас татгалзах тухай хүсэлт гаргаагүй бөгөөд өвийн хөрөнгө болох орон сууцыг эзэмшиж ашиглаж, тус орон сууцанд амьдран бүх зардлыг нь төлсөөр ирсэн буюу тус хөрөнгийг эзэмдэж авч, эрхлэн удирдаж байна.
Харин бусад өвлөгч нар буюу аавтай минь хамт амьдарч байгаагүй өвлөгч нар нь аавыг нас барснаас хойш 1 жилийн дотор өвлөх хүсэлт гаргаагүй, өвлөхөөс татгалзсан тул миний бие өвийг хүлээн авсан болно.
Иймд эрхийн улсын 0 дугаарт бүртгэлтэй, Баянгол дүүрэг, 18 дугаар хороо, 4 дүгээр хороолол Х дугаар байрны 8 тоот хаягт байрлах 33.4 м2 орон сууц хууль ёсны дагуу миний өмч болсон гэж үзэж байна.
Гэтэл хариуцагч нар нь тус хөрөнгийн өмчлөх эрхийн гэрчилгээг хууль бусаар надаас авч өгөхгүй байгаа бөгөөд миний бие түүнээс шалтгаалан өмчлөх эрхээ хэрэгжүүлж өөрийн нэр дээр гэрчилгээг гаргуулж чадахгүй байгаа болно. Иймд уг орон сууцны өмчлөгчөөр тогтоож, өмчлөх эрхийн гэрчилгээ гаргуулахад шаардлагатай баримт бичгийг хариуцагч нараас гаргуулж өгнө үү гэжээ.
4. Нэхэмжлэгч нар сөрөг нэхэмжлэлийн хариу тайлбартаа: Хариуцагч Б.н зүгээс тус шүүхэд хандаж нэхэмжлэгч Я.Х, Б.Н, Б.Б нарт холбогдуулж “...орон сууцны өмчлөгчөөр тогтоолгох, өмчлөх эрхийн гэрчилгээг гаргуулахад шаардлагатай баримт бичгийг хариуцагч нараас гаргуулах” тухай сөрөг нэхэмжлэлийн шаардлага гаргасан. Нэхэмжлэгч нарын зүгээс Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.1.1, 26 дугаар зүйлийн 26.3 дахь хэсгүүдэд заасан эрхийн хүрээнд дараах байдлаар хариу тайлбар гаргаж байна. Үүнд:
Сөрөг нэхэмжлэлийн шаардлага нь үндсэн нэхэмжлэлийн шаардлагатай харилцан тооцогдохгүй, хамааралгүй байна. Хариуцагчийн орон сууцны өмчлөгчөөр тогтоолгох шаардлагын хувьд тухайн шаардлага нь Иргэний хуулийн 91 дүгээр зүйлийн 91.1, 101 дүгээр зүйлийн 101.1, 54 дүгээр бүлгийн 520 дугаар зүйлийн 520.1.1 дэх хэсгүүдийн чухам ямар аль хууль зүйн үндэслэлд хамаарч байгаа нь тодорхойгүй. Нэхэмжлэлийн шаардлага болон үндэслэлүүд нь харилцан хамааралгүй, үндсэн нэхэмжлэлийн шаардлагаар тодорхойлсон үндэслэл үйл баримттай уялдахгүй байна.
Нэхэмжлэгч нарын зүгээс хариуцагч Б.н “...Гэр бүлийн гишүүдийн дундаа хамтран өмчлөх эд хөрөнгийн өөрт ногдох хувь”-иар өвлөгч байх эрхийг үгүйсгээгүй бөгөөд тэрээр зөвхөн “...Иргэний хуулийн 528 дугаар зүйлийн 528.1 дэх хэсэгт зааснаар өвлүүлэгчийг нас барах хүртэл түүнтэй хамт амьдарч байсан өвлөгч нь өв нээгдсэнээс хойш гурван сарын дотор өв хүлээн авахаас татгалзсан тухайгаа нотариат буюу нотариат байхгүй газар баг, сумын Засаг даргад мэдэгдээгүй бол уг өвийг хүлээн авсан гэж үзнэ” гэх хууль зүйн зохицуулалтыг иш татаж “...Би өв хүлээн авахаас татгалзаагүй учир өв хүлээн авсан гэж үзэх хууль зүйн зохицуулалттай” гэж тайлбарлан маргах боловч тухайн өвийг хүлээн авсанд тооцох хууль зүйн процесс нь Иргэний хуулийн 528 дугаар зүйлийн 528.2, 528.3 дахь хэсгүүдэд заасан хууль зүйн зохицуулалтаар хэрэгждэг болохыг анхаарч үзээгүй.
Хэдийгээр хариуцагч Б.Н нь Иргэний хуулийн 528 дугаар зүйлийн 528.1 дэх хэсэгт зааснаар өв хүлээн авахаас татгалзаагүй ч мөн хуулийн 528 дугаар зүйлийн 528.2, 528.3 дахь хэсгүүдэд заасан өв хүлээн авах хүсэлт, холбогдох баримтыг гарган өгч өв нээлгэх үүргээ хуульд зааснаар биелүүлээгүй, бусад өв хүлээн авагч нарын өв нээлгэх, хүсэлт гаргах эрх ноцтой зөрчигдөх үр дагаварт хүргэж байгаадаа дүгнэлт хийх зайлшгүй шаардлагатай.
Иймд хариуцагч Б.Н нь Иргэний хуулийн 528 дугаар зүйлд заасан өв хүлээн авах, өвлөх хүсэлт гаргах хуульд заасан журмыг хэрэгжүүлж шийдвэрлээгүй тохиолдолд шууд өмчлөгчөөр тогтоолгох шаардлага гаргах хууль зүйн боломжгүй бөгөөд түүнд Иргэний хуулийн 106 дугаар зүйлд заасан өмчлөгчийн шаардах эрх үүсээгүй байна.
Хоёр дахь шаардлага болох өмчлөх эрхийн гэрчилгээг гаргуулахад шаардлагатай баримт бичгийг хариуцагч нараас гаргуулах шаардлагын тухайд чухам ямар бичиг баримтыг гурван хариуцагчийн хэнээс гаргуулахаар шаардаж буй нь тодорхойгүй, хууль бусаар авсан гэх үйл баримтыг нотлох баримт нэхэмжлэлд авагдаагүй байх тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 62 дугаар зүйлийн 62.1.4 дэх хэсэгт заасан нэхэмжлэлийн үндэслэл, шаардлага, түүнийг нотлох баримтыг хуульд зааснаар тодруулах хуулийн шаардлага хангагдаагүй.
Иймд нэхэмжлэгч Я.Х, Б.Н, Б.Б нарт холбогдуулан хариуцагч Б.н гаргасан 0 дугаартай Баянгол дүүргийн 18 дугаар хороо 4 дүгээр хороолол Х дугаар байрны 8 тоот хаягт байрлах 33.4 м2 орон сууцны өмчлөгчөөр тогтоолгох, өмчлөх эрхийн гэрчилгээг гаргуулахад шаардлагатай баримт бичгийг хариуцагч нараас гаргуулах тухай сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.3 дахь хэсэгт зааснаар бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.
5. Нэхэмжлэгч нараас дараах баримтуудыг шүүхэд гаргаж өгсөн. Үүнд: төрсний гэрчилгээний хуулбар /хх6/, нас барсны гэрчилгээний хуулбар /хх6,8/, иргэний үнэмлэх, төрсний гэрчилгээний хуулбар /хх9/, Үндэсний төв архивын 2023 оны 7 дугаар сарын 21-ний өдрийн №03-07/3492 тоот лавлагааны хуулбар /хх10/, төрөл садангийн лавлагаа /хх11-14/, эд хөрөнгийн бусад эрхийн улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбар /хх15/, Баянгол дүүргийн 18 дугаар хорооны Засаг даргын оршин суугаа газрын тодорхойлолт /хх16/, тээврийн хэрэгслийн гэрчилгээний хуулбар /хх17/, Хаан банкны хадгаламжийн дэвтрийн хуулбар /хх18/, 2023 оны 8 дугаар сарын 07-ны өдрийн өв хүлээн авах хүсэлт /хх19/, итгэмжлэл /хх20, 58-59/, Төрийн банкны дансны хуулга /хх60-77/.
6. Хариуцагчаас дараах баримтуудыг шүүхэд гаргаж өгсөн. Үүнд: өмгөөллийн үйлчилгээ үзүүлэх гэрээ /хх29/, төрөл садангийн лавлагаа /хх43/, Д.Ариунаагийн тайлбар /хх44/, Д.Цэцгээгийн тайлбар /хх46-47/, Д.Отгонзулын тайлбар /хх49/, Д.Доржпаламын тайлбар /хх50-51/, Ж.Доржийн тайлбар /хх53/, А.Сарангэрэлийн тайлбар /хх54/, Баянгол дүүргийн 18 дугаар хорооны Засаг даргын 2023 оны 10 дугаар сарын 10-ны өдрийн 85 тоот албан бичиг, хавсралт /хх87-90/, Монголын нотариатчдын танхимын 2023 оны 10 дугаар сарын 17-ны өдрийн 793 тоот албан бичиг /хх100/.
7. Талуудын хүсэлтээр болон шүүхийн санаачилгаар дараах баримтыг бүрдүүлсэн. Үүнд: Улсын бүртгэлийн Ерөнхий газрын 2023 оны 12 дугаар сарын 25-ны өдрийн 9/12353 тоот албан бичиг, хавсралт /хх122-143/, Улсын бүртгэлийн Ерөнхий газрын 2023 оны 12 дугаар сарын 27-ны өдрийн 5/12433 тоот албан бичиг, хавсралт /хх144-148/, Монголын нотариатчдын танхимын 2023 оны 12 дугаар сарын 28-ны өдрийн 1038 тоот албан бичиг /хх149/, Б.Мөнхцэцэг, Б.Ганзориг нарын гэрчийн мэдүүлэг /хх159-160/, Баянзүрх дүүргийн Улсын бүртгэлийн хэлтсийн 2024 оны 3 дугаар сарын 15-ны өдрийн 297 тоот албан бичиг, хавсралт /хх161-167/.
Зохигчийн тайлбар, хэрэгт цугларсан баримтуудыг судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
Нэг. Хэрэгт дараах нөхцөл байдал тогтоогдож байна.
1. Д.Б болон Я.Х нар гэр бүл болсныг 1988 оны 12 дугаар сарын 31-ний өдөр албан ёсоор бүртгэж гэрлэлтийн гэрчилгээ олгожээ /хх5/.
2. Тэдний дундаас 1987 оны 01 дүгээр сарын 29-ний өдөр Б.Н, 1989 оны 7 дугаар сарын 12-ны өдөр Б.Б нар төрсөн /хх9/.
3. Хэрэгт авагдсан №000 тоот нас барсны гэрчилгээ, мөн нас барсны бүртгэлийн лавлагаанаас үзэхэд 2021 оны 6 дугаар сарын 21-ний өдөр Д.Б нь өвчний улмаас нас баржээ /хх6, 11/.
4. Харин 1994 оны 10 дугаар сарын 03-ны өдөр Б.Н төрсөн, талийгаач Д.Бийн төрсөн охин болох нь хэрэгт авагдсан 2023 оны 11 дүгээр сарын 10-ны өдрийн №2 тоот “Төрөл садангийн лавлагаа”-гаар тогтоогдож байна /хх 43/.
Хоёр.
1. 2023 оны 9 дүгээр сарын 07-ны өдөр нэхэмжлэгч Я.Х, Б.Б, Б.Н нар хариуцагч Б.Нд холбогдуулж дараах шаардлагыг гаргасан. Үүнд:
1/ Иргэний хуулийн 532 дугаар зүйлийн 532.1 дэх хэсэгт заасны дагуу Я.Х, Б.Б, Б.Н нарыг гэр бүлийн гишүүдийн дундаа хамтран өмчлөх эд хөрөнгийн гишүүнд ногдох хэсгээр тус бүр хууль ёсны өв залгамжлагчаар тогтоолгох;
2. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэгч өөрийн шаардлагыг дараах байдлаар өөрчилсөн. Үүнд:
1/ Иргэний хуулийн 528 дугаар зүйлийн 528.4 дэх хэсгийг үндэслэн нэхэмжлэгч Я.Х, Б.Н, Б.Б нараас өвлүүлэгч Д.Бийн өвлөгдөх эд хөрөнгөд өв хүлээн авах хүсэлт гаргах хуулийн хугацааг хүндэтгэн үзэх шалтгааны улмаас сэргээлгэх;
2/ Иргэний хуулийн 520 дугаар зүйлийн 520.1.1 дэх хэсгийг үндэслэн нэхэмжлэгч Я.Х, Б.Н, Б.Б нарыг өвлүүлэгч Д.Бийн өвлөгдөх эд хөрөнгөнөөс хуульд заасан журмын дагуу өв хүлээн авах эрхтэй, хууль ёсны өв залгамжлагч болохыг тогтоолгох;
3/ Иргэний хуулийн 520 дугаар зүйлийн 520.6, 532 дугаар зүйлийн 532.1 дэх хэсгүүдийг үндэслэн өвлүүлэгч Д.Бийн өвлөгдөх эд хөрөнгө болох эрхийн улсын бүртгэлийн 0, үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх 0 дугаар гэрчилгээтэй, Улаанбаатар хот, Баянгол дүүргийн 18 дугаар хороо, 4 дүгээр хороолол, Х дугаар байрны 8 тоот хаягт орших 33.4 м2 талбайтай нэг өрөө орон сууцны 25 хувийн өмчлөгчөөр нэхэмжлэгч Я.Х, 25 хувийн өмчлөгчөөр нэхэмжлэгч Б.Н, 25 хувийн өмчлөгчөөр нэхэмжлэгч Б.Б нарыг тус тус тогтоолгоно.
3. Нэхэмжлэгч өөрийн шаардлагын үндэслэлээ “...нөхөр Д.Бийг нас барах үед түүний өмчлөл, эзэмшилд ...тоот данснууд дахь мөнгөн хөрөнгө, тээврийн хэрэгсэл, ...Баянгол дүүргийн 18 дугаар хороо, 4 дүгээр хороолол, Х дугаар байрны 8 тоот хаягт орших 33.4 м2 талбайтай нэг өрөө орон сууц байсан. Хадгаламжийн данс дахь мөнгө нь ...ач, зээ нарт шилжсэн. Харин үл хөдлөх эд хөрөнгийг хариуцагч дангаар өвлөж авна гэж байгаа нь үндэслэлгүй учир ...хуульд заасны дагуу ...нийт 75 хувийн өмчлөгчөөр тус тус тогтоож өгнө үү” гэж тайлбарласан.
4. Хариуцагч нэхэмжлэлийг бүхэлд нь эс зөвшөөрсөн татгалзлаа “...миний бие төрсөн цагаасаа хойш аавтайгаа хамт амьдарсан, мөн аавыгаа нас барах хүртэл нь харж, асарч байсан. Хуульд заасны дагуу аавыг нас барснаас хойш би 3 сарын дотор өв хүлээн авахаас татгалзах тухай хүсэлт гаргаагүй, маргаан бүхий 33.4 м2 орон сууцыг эзэмшиж ашиглаж, тус орон сууцанд амьдран бүх зардлыг нь төлсөөр ирсэн буюу тус хөрөнгийг эзэмдэж авч, эрхлэн удирдаж байна. Харин бусад өвлөгч нар аавтай минь хамт амьдарч байгаагүй, өвлөгч нар нь аавыг нас барснаас хойш 1 жилийн дотор өвлөх хүсэлт гаргаагүй, өвлөхөөс татгалзсан тул миний бие Баянгол дүүрэг, 18 дугаар хороо, 4 дүгээр хороолол, Х дугаар байрны 8 тоот хаягт байрлах 33.4 м2 орон сууцны хууль ёсны өмчлөгч болсон” гэж тайлбарласан ба улмаар дараах агуулга бүхий сөрөг нэхэмжлэлийг гаргасан. Үүнд:
1/ Эрхийн улсын 0 дугаарт бүртгэлтэй, Баянгол дүүрэг, 18 дугаар хороо, 4 дүгээр хороолол, Х байрны 8 тоот хаягт байршилтай, 33.4м2 талбай бүхий нэг орон сууцны өмчлөгчөөр тогтоолгох, өмчлөх эрхийн гэрчилгээ гаргуулахад шаардлагатай баримт бичгийг гаргуулах;
5. Үндсэн нэхэмжлэлийн шаардлага, түүний агуулгаас үзэхэд нэхэмжлэгч нарын хүсэл зориг нь эрхийн улсын 0 дугаарт бүртгэлтэй, Баянгол дүүргийн 18 дугаар хороо, 4 дүгээр хороолол, Х дугаар байрны 8 тоот хаягт орших, 33.4 м2 талбайтай нэг өрөө орон сууцнаас ногдох хэсгээ шаардсан ба “...Д.Бийн өвлөгдөх эд хөрөнгөд өв хүлээн авах хүсэлт гаргах хуулийн хугацааг хүндэтгэн үзэх шалтгааны улмаас сэргээлгэх”, “…Д.Бийн өвлөгдөх эд хөрөнгөнөөс хуульд заасан журмын дагуу өв хүлээн авах эрхтэй, хууль ёсны өв залгамжлагч болохыг тогтоолгох” хэсгүүд нь дээрх шаардлагын үндэслэл байна.
6. Харин хариуцагч Б.Н нь үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөл хуульд заасны дагуу үүссэн гэсэн агуулгаар шүүхэд сөрөг нэхэмжлэл гаргасан гэж үзэхээр байна.
Гурав.
1. Иргэний хуулийн 515 дугаар зүйлийн 515.1-д зааснаар өвлүүлэгчийн эд хөрөнгө, эрх өвлөгдөх бөгөөд өвлүүлэгч нас барсан өдрөөс өв нээгдэхийг мөн хуулийн 518 дугаар зүйлийн 518.1-д заасан байна.
2. Хэрэгт Улсын бүртгэлийн Ерөнхий газрын 2023 оны 12 дугаар сарын 18-ны өдрийн 102/АБ2023/05532 дугаар албан бичиг, хавсралтын хамт авагдсан. Уг баримтуудаас үзэхэд эрхийн улсын 0 дугаарт бүртгэлтэй, Баянгол дүүрэг, 18 дугаар хороо, 4 дүгээр хороолол, Х байрны 8 тоот хаягт байршилтай, 33.4м2 талбай бүхий нэг орон сууцыг талийгаач Д.Б 2007 оны 5 дугаар сарын 30-ны өдөр бэлэглэлийн гэрээний үндсэн дээр хүлээн авсан ба түүнийг 2007 оны 5 дугаар сарын 10-ны өдөр өмчлөгчөөр бүртгэж, өмчлөх эрхийн гэрчилгээ олгожээ /хх15, 144-148/.
3. Дээрх үл хөдлөх эд хөрөнгө нь зохигчийн маргааны зүйл буюу өвлөгдөх хөрөнгө байна.
4. Иргэний хуулийн 520 дугаар зүйлд зааснаар нас барагчийн нөхөр, эхнэр, төрүүлсэн болон үрчилж авсан, түүнийг нас барсан хойно төрсөн хүүхэд, нас барагчийн төрүүлсэн болон үрчилсэн эцэг, эх нэгдүгээр ээлжийн өв залгамжлагчид юм. Эдгээр этгээд байхгүй, эсхүл тэдгээр нь өвлөхөөс татгалзсан буюу өвлөх эрхээ алдсан бол нас барагчийн өвөг эцэг, эмэг эх, ах, эгч, дүү, ач, зээ хууль ёсны өвлөгч болно. Дээрх этгээдийн хэн алиныг хууль ёсны өвлөгч гэх бөгөөд тэдгээр нь адил хэмжээгээр өвлөх эрхтэй.
5. Нэхэмжлэгчийн “…Д.Бийн өвлөгдөх эд хөрөнгөнөөс хуульд заасан журмын дагуу өв хүлээн авах эрхтэй, хууль ёсны өв залгамжлагч болохыг тогтоолгох” тухай шаардлагын талаар зохигчид маргаагүй. Хэрэгт авагдсан баримтуудаас үзэхэд нэхэмжлэгч Я.Х, Б.Н, Б.Б болон хариуцагч Б.Н нарыг нэгдүгээр ээлжийн хууль ёсны өвлөгч гэж үзэх ба тэдгээр нь Иргэний хуулийн 520 дугаар зүйлийн 520.1-д зааснаар талийгаач Д.Бийн өвлөгдвөл зохих хөрөнгийг адил хэмжээгээр өвлөх эрхтэй байна.
6. Харин Иргэний хуулийн 528 дугаар зүйлийн 528.1, 528.2, 528.3-т зааснаар өвлүүлэгчийг нас барах хүртэл түүнтэй хамт амьдарч байсан өвлөгч нь өв нээгдсэнээс хойш гурван сарын дотор өв хүлээн авахаас татгалзсан тухайгаа нотариат буюу нотариат байхгүй газар баг, сумын Засаг даргад мэдэгдээгүй бол уг өвийг хүлээн авсан гэж үздэг бол бусад өвлөгчид нь өв нээгдсэнээс хойш нэг жилийн дотор хуульд заасны дагуу өвлөгдсөн эд хөрөнгийг эзэмдэн авсан буюу эрхлэн удирдсан, эсхүл нотариат буюу баг, сумын Засаг даргад өв хүлээн авах буюу өвлөх эрхийн гэрчилгээ олгохыг хүсч, өргөдөл гаргасан байвал уг өвийг хүлээн авсан гэж үздэг. Харин дээрх хугацаанд өвлөгч өвлөгдөх эд хөрөнгийг хүлээн аваагүй буюу хүлээн авах тухай хүсэлтээ зохих байгууллага, этгээдэд гаргаагүй бол түүнийг өвлөхөөс татгалзсан гэж үзэх болно.
7. Хариуцагч өөрийн сөрөг нэхэмжлэлийн шаардлага буюу “...нас барах хүртэл нь хамт байсан, ...нэхэмжлэгч нар хамт амьдарч байгаагүй, ...нэхэмжлэгчид өвлөх эрхээс татгалзсан” гэсэн үндэслэлээ нотлохоор хэрэгт байр, СӨХ, цахилгааны төлбөр төлсөн баримтуудыг өгсөн.
Дээрх баримтыг хэрэгт авагдсан Баянгол дүүргийн 18 дугаар хорооны Засаг даргын ажлын албаны 2023 оны 7 дугаар сарын 25-ны өдрийн “Оршин суугаа газрын тодорхойлолтод “...2021 оны 6 дугаар сарын 21-ний өдөр нас барсан Д.Б нь Баянгол дүүргийн 18 дугаар хорооны 47а байрны 8 тоот хаягт албан ёсны бүртгэлтэй, ...өвлүүлэгчийг нас барах үед ...түүнтэй хамт охин Б.Н, эхнэр Я.Х, охин Б.Н, хүү Б.Б нар байна, ...өнөөдрийн байдлаар дээрх хаягт Б.Н охин Н.Аялууны хамт 2-лаа бүртгэлтэй” гэж тусгагдсан байдал /хх16/,
Баянгол дүүргийн 18 дугаар хорооны Засаг даргын 2023 оны 10 дугаар сарын 10-ны өдрийн 85 тоот “Залруулга хүргүүлэх тухай албан бичиг”-т “...Баянгол дүүргийн 18 дугаар хорооны Засаг даргын ажлын албанаас гаргасан 2023 оны 7 дугаар сарын 25-ны өдрийн оршин суугаа газрын тодорхойлолтод 2021 оны 6 дугаар сарын 21-ний өдөр нас барсан Д.Бийн оршин сууж байсан хаяг болох ...47а байрны 8 тоот хаягт Я.Х, Б.Н, Б.Б нар нь өвлүүлэгчийг нас барах хүртэл түүнтэй хамт амьдарч байсан гэж гаргасан нь алдаатай байсан тул залруулан хүргүүлж байна. Тус хорооны 47а байрны 8 тоот хаягт Б.Батцэнгэлийг нас барах хүртэл болон түүнээс хойш Я.Х, Б.Н, Б.Б нар нь тус хороонд өнөөдрийг хүртэл оршин сууж байгаагүй, бүртгэлгүй болно, ...тус хорооны 2023 оны 7 дугаар сарын 25-ны өдрийн оршин суугаа газрын тодорхойлолт хүчингүй, ...47а байрны 8 тоот хаягт Б.Н нь Д.Бийг нас барах хүртэл хамт амьдарч байсныг тодорхойлов” гэж дурдагдсан байдал /хх87/,
Баянгол дүүргийн 18 дугаар хорооны Засаг даргын ажлын албаны 2022 оны 7 дугаар сарын 27-ны өдрийн “Оршин суугаа газрын тодорхойлолт”-д “...Баянгол дүүрэг, 18 дугаар хороо, 4 дүгээр хороолол, Х байрны 8 тоот хаягт Д.Б албан ёсны бүртгэлтэй, ...өвлүүлэгчийг нас барах хүртэл түүнтэй хамт амьдарч байсан өвлөгч: Охин Б.Н” гэж тусгагдсан байдал /хх89/,
Баянгол дүүргийн 18 дугаар хорооны Засаг даргын ажлын албаны 2023 оны 10 дугаар сарын 10-ны өдрийн “Оршин суугаа газрын тодорхойлолт”-д “...Баянгол дүүрэг, 18 дугаар хороо, 4 дүгээр хороолол, Х байрны 8 тоот хаягт Д.Б албан ёсны бүртгэлтэй, ...өвлүүлэгчийг нас барах хүртэл түүнтэй хамт: ...охин Б.Н” гэж тусгагдсан байдал /хх88/,
Баянгол дүүрэг, 18 дугаар хороо, 4 дүгээр хороолол, Х байрны 8 тоот хаяг дахь өрхийн бүртгэлийн картанд Д.Б, Б.Н нарыг бүртгэсэн бүртгэл /хх90/,
Я.Х нь 2015 оны 7 дугаар сарын 29-ний өдрөөс Баянзүрх дүүрэг, 41 дүгээр хороо, 15 дугаар хороолол, 49а байрны 72 тоот хаягт оршин суух бүртгэлтэй, Б.Б нь 2014 оны 9 дүгээр сарын 30-ны өдрөөс Баянзүрх дүүрэг, 4 дүгээр хороо, 15 дугаар хороолол, 62 дугаар байрны 32 тоот хаягт оршин суух бүртгэлтэй, Б.Н нь 2020 оны 8 дугаар сарын 14-ний өдрөөс Баянзүрх дүүрэг, 3 дугаар хороо, 12 дугаар хороолол, 4а байрны 8 тоот хаягт оршин суух бүртгэлтэй талаарх лавлагаа /хх135-141/ болон нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн “...Я.Х болон талийгаач нар 1993 оноос хойш хамтдаа амьдраагүй” гэх тайлбар,
шүүхэд асуугдсан гэрч Б.Мөнхцэцэгийн “...нас барсан н.Батцэнгэл гэж хүний тодорхойлолт авах гэж ирсэн. Би Хандсүрэн эхнэр нь байна гэсэн. Тэр үед сүлжээ тасарсан байсан. Тэгээд бүх бичиг баримтаа эх хувиар нь аваад ирсэн байсан. Тухайн үед хаяг дээр хэн хэн амьдардаг талаар асуухад эхнэр нь н.Батцэнгэлээр овоглосон манай 2 хүүхэд гээд хэлж өгөөд бичүүлсэн” гэсэн,
гэрч Б.Ганзоригийн “...тус хаягт Хандсүрэн, Наранчимэг, Батзул нар бүртгэлгүй...” гэсэн мэдүүлгүүдтэй харьцуулан судлахад дараах дүгнэлтэд хүрэхээр байна. Үүнд:
1/ Хариуцагч Б.Н өвлүүлэгч Д.Б нас барах хүртэл нь хамт амьдарч байсан, өв нээгдсэнээс хойш гурван сарын дотор өв хүлээн авах тухайгаа холбогдох этгээдэд мэдэгдээгүй буюу өвийг хуульд заасны дагуу хүлээн авсан. Иймд нэхэмжлэгчийн “...хариуцагч гэр бүлийн гишүүдийн нэгэн адил өвлөх эрхийн гэрчилгээ олгох хүсэлтээ нотариатад гаргах үүргээ хэрэгжүүлээгүй” гэх тайлбар үндэслэлгүй.
2/ Нэхэмжлэгч нар нь Иргэний хуулийн 528 дугаар зүйлийн 528.1 дэх хэсэгт заасны дагуу өвлүүлэгчийг нас барах хүртэл түүнтэй хамт амьдарч байгаагүй буюу мөн зүйлийн 528.2-т заасан өвлөгч нарт хамаарна.
3/ Иргэний хуулийн 528 дугаар зүйлийн 528.2-т заасны дагуу өв нээгдсэнээс хойш нэг жилийн дотор өвлөгдсөн эд хөрөнгийг эзэмдэн авсан буюу эрхлэн удирдсан, эсхүл нотариат буюу баг, сумын Засаг даргад өв хүлээн авах буюу өвлөх эрхийн гэрчилгээ олгохыг хүсч, өргөдөл гаргасан болох нь хэргийн баримтаар тогтоогдоогүй тул мөн зүйлийн 528.3-т зааснаар нэхэмжлэгч нарыг өвлөхөөс татгалзсан гэж үзнэ.
8. Иргэний хуулийн 528 дугаар зүйлийн 528.4-т “Хүндэтгэн үзэх шалтгаан байвал өв хүлээн авах хугацааг шүүх сунгаж болно. Хугацаа сунгасан бол хугацаа хожимдуулсан өвлөгч нь бусад өвлөгчид буюу төрийн өмчлөлд шилжсэн эд хөрөнгөөс өөрт оногдох бэлэн байгаа эд хөрөнгө, эсхүл түүнийг борлуулсан үнийн зохих хэсгийг шаардан авах эрхтэй” гэжээ.
9. Хэрэгт авагдсан баримтаас үзэхэд 2023 оны 8 дугаар сарын 07-ны өдөр нэхэмжлэгч Б.Б, Б.Н, Я.Х нар өв хүлээн авах хүсэлт гаргасан ба хүсэлтийг бүртгэсэн.
10. Шүүх хуралдаанд нэхэмжлэгчийн “...хуулийн хугацаанд өв хүлээн авах талаар удаа дараа ярилцаж байсан, энэ талаар нотариатч мэдэж байсан” гэх тайлбарыг гэрч дэмжсэн агуулга бүхий мэдүүлэг өгсөн.
11. Гэвч Иргэний хуулийн 3 дугаар зүйлийн 3.7 дахь хэсэгт зааснаар хуулийг мэдэхгүй буюу буруу ойлгосон нь хуулийг хэрэглэхгүй байх, хуульд заасан хариуцлагаас чөлөөлөх үндэслэл болохгүй. Нэхэмжлэгч нар өв хүлээн авах талаар ярилцаж байсан явдал нь өв хүлээн авах хугацааг сунгах, хугацаа хэтрүүлснийг хүндэтгэх шалтгаан гэж үзэх үндэслэл болохгүй.
12. Иргэний хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд зохигч өөрийн шаардлага болон татгалзлаа нотлох, нотлох баримтаа шүүхэд өөрөө цуглуулан гаргаж өгөх үүргийг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1 дэх хэсгүүдэд заасны дагуу хүлээнэ. Харин дээрх үүргийнхээ хүрээнд гэрч асуулгах, шинжээч томилуулах, үзлэг болон туршилт хийлгэх, өөрөө олж авах боломжгүй баримтыг шүүхэд хүсэлт гаргах замаар олж авах зэрэг өргөн хэмжээний эрхийг эдэлдэг.
13. Нэхэмжлэгч нарын зүгээс гэрч асуулгахаас өөр байдлаар хугацаа хожимдуулсан явдалд хүндэтгэн үзэх шалтгаан байснаа нотлоогүй, холбогдох хүсэлт, баримтыг шүүхэд гаргаж өгөөгүй.
14. Иймд үндсэн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, харин сөрөг нэхэмжлэлийг хангаж шийдвэрлэх нь Иргэний хуулийн 520 дугаар зүйлийн 520.1.1, 528 дугаар зүйлийн 528.2, 528.3, 532 дугаар зүйлийн 532.1 дэх хэсгүүдэд нийцнэ гэж шүүхээс үзэв.
15. Улсын бүртгэлийн Ерөнхий газраас ирүүлсэн лавлагаагаар маргаан бүхий үл хөдлөх эд хөрөнгийн дангаар өмчлөгч нь талийгаач Д.Б болохыг дээр дурдсан. Иймд хариуцагчийн сөрөг нэхэмжлэлийн шаардлагаас “...өмчлөх эрхийн гэрчилгээ гаргуулахад шаардлагатай баримт бичгийг гаргуулах” хэсгийг өмчлөгчөөр тогтоолгох шаардлагын үндэслэл гэж үзэн тусгайлан шийдвэрлэх шаардлагагүй.
Дөрөв.
1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсгүүдэд заасныг баримтлан нэхэмжлэгч нараас улсын тэмдэгтийн хураамжид төлсөн нийт 280,800 төгрөг, хариуцагчаас төлсөн 70,200 төгрөгийг тус тус улсын орлогод хэвээр үлдээж, нэхэмжлэгч нараас 70,200 төгрөгийг гаргуулан хариуцагчид олгосугай.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.3, 116, 118 дугаар зүйлүүдийг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Иргэний хуулийн 520 дугаар зүйлийн 520.1.1, 528 дугаар зүйлийн 528.2, 528.3, 532 дугаар зүйлийн 532.1 дэх хэсгүүдэд заасныг баримтлан хариуцагч Б.Нд холбогдох эрхийн улсын 0 дугаарт бүртгэлтэй, Баянгол дүүрэг, 18 дугаар хороо, 4 дүгээр хороолол, Х байрны 8 тоот хаягт байршилтай, 33.4м2 талбай бүхий нэг орон сууцны 25 хувийн өмчлөгчөөр Я.Х, 25 хувийн өмчлөгчөөр Б.Н, 25 хувийн өмчлөгчөөр Б.Б нарыг тогтоолгох тухай нэхэмжлэгч Я.Х, Б.Н, Б.Б нарын нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож,
эрхийн улсын 0 дугаарт бүртгэлтэй, Баянгол дүүрэг, 18 дугаар хороо, 4 дүгээр хороолол, Х байрны 8 тоот хаягт байршилтай, 33.4м2 талбай бүхий нэг орон сууцны өмчлөгчөөр Б.Н тогтоосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсгүүдэд заасныг баримтлан нэхэмжлэгч нараас улсын тэмдэгтийн хураамжид төлсөн нийт 280,800 төгрөг, хариуцагчаас төлсөн 70,200 төгрөгийг тус тус улсын орлогод хэвээр үлдээж, нэхэмжлэгч нараас 70,200 төгрөгийг гаргуулан хариуцагчид олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг тайлбарласугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Н.ХАНГАЛ