| Шүүх | Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Төрмөнх Ариунболд |
| Хэргийн индекс | 184/2024/04413/И |
| Дугаар | 184/ШШ2024/03221 |
| Огноо | 2024-06-06 |
| Маргааны төрөл | Хүнийг сураггүй алга болсонд тооцох буюу нас барсан гэж зарлах, |
Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2024 оны 06 сарын 06 өдөр
Дугаар 184/ШШ2024/03221
| 2024 06 06 | 184/ШШ2024/03221 |
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
******* дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Т.Ариунболд даргалж тус шүүхийн 1 дүгээр танхимд хийсэн шүүх хуралдаанаар,
Нэхэмжлэгч: ******* дүүрэг, 14 дүгээр хороо, ******* *******, 12 дугаар байр, 139 тоот хаягт оршин суух ******* овогт ******* ******* /РД:*******/-ийн нэхэмжлэлтэй
Сураггүй алга болсонд тооцуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга ******* оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Иргэн Д.******* 2005 онд иргэн танилцаж, гэрлэлтээ дүүргийн иргэний гэр бүлийн байдлын 59 тоот бүртгэлд 2006 оны 06 сарын 05-ны өдөр бүртгүүлж гэрлэлтийн гэрчилгээ авсан бөгөөд тэдний дундаас 2002 онд Ш. овогтой Анар, 2006 онд овогтой Сонор, 2008 онд овогтой , 2012 онд овогтой /Макаод төрснийг Хонконг дах ерөнхий консулын газарт бүртгэсэн/ нар тус тус төрсөн. Иргэн Ш. нь 2014 онд Канад Улс руу цагаачлан гарсан бөгөөд түүнээс хойш огт сураг гараагүй, ар гэрийнхэнтэй холбогдолгүй өнөөдрийг хүрч байгаа бөгөөд иргэн Д.******* нь өөрийн 4 хүүхдээ тэжээн тэтгэх үүргээ дангаараа биелүүлсээр байгаа. Иргэн Д.*******гийн хувьд Ш.ийн талаар сураг гаргахын тулд төрөл садангийн хүмүүсээс нь асуухад хаана байгаа нь тодорхойгүй, Ш. тэдний хэн алинтай нь огт холбоо бариагүй байдаг, Хил Хамгаалах Ерөнхий Газрын 2024 оны 03 сарын 22-ним өдрийн 240 дугаартай тодорхойлолтоор Ш. нь 2014 оны 09 сарын 10-ны өдер Замын-Үүд боомтоор улсын хилээр гарсан гэсэн бүртгэлтэй байна. Ш. хамгийн сүүлд буюу 2014 онд дүүрэг, 2 хороо, 50 байр, 15 тоотод оршин сууж байсан бөгөөд түүний оршин сууж байсан бусдад худалдагдсан. Иргэний хуулийн 23 дугаар зүйлийн 23.1-д заасны дагуу Ш. нь 2014 онд дүүрэг, 2 хороо, 50 байр, 15 тоотод оршин сууж байсан газраасаа алга болсноос хойш 10 жилийн хугацаанд хаана байгаа нь мэдэгдэхгүй, сураг чимээгүй болсон тул Ш.ийг сураггүй алга болсонд тооцож өгнө үү” гэжээ.
Шүүх хуралдаанаар нэхэмжлэгчийн хүсэлт болон хавтаст хэрэгт цугларсан бичмэл нотлох баримтуудыг шинжлэн судлаад,
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Д.******* нь нөхөр ийг сураггүй алга болсон гэж зарлуулах тухай хүсэлт гаргажээ.
Нэхэмжлэгч Д.******* нь Ш.ийн эхнэр бөгөөд Ш. нь сураггүй алга болохоосоо өмнө онд дүүрэг, 2 хороо, 50 байр, 15 тоот хаягт оршин сууж байсан болох нь хэрэгт цугларсан бичмэл нотлох баримтуудаар тогтоогдож байна.
Мөн 2014 оноос хойш төрийн эрх бүхий байгууллагуудын архивын мэдээллийн санд Ш.тай холбоотой баримт бүртгэгдээгүй болох нь Цагдаагийн ерөнхий газар, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газар, Тагнуулын ерөнхий газар, Улсын бүртгэлийн ерөнхий газар, Хил хамгаалах ерөнхий газар, Татварын ерөнхий газар, Нийгмийн даатгалын ерөнхий газар, Архивын ерөнхий газар, Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэн, Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний ерөнхий газраас тус тус ирүүлсэн албан бичгээр тогтоогдож байна.
Иймд овогт /РД:/-ийг сураггүй алга болсон гэж зарлах нь нэхэмжлэгч Д.*******гийн хувьд эрх зүйн ач холбогдолтой байх тул нэхэмжлэлийг бүхэлд нь хангаж шийдвэрлэх нь зүйтэй гэж үзлээ.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118, 133 дугаар зүйлийн 133.1.2-т заасныг удирдлага болгон,
ТОГТООХ нь :
1. Иргэний хуулийн 23 дугаар зүйлийн 23.1-т заасныг баримтлан овогт /РД:/-ийг сураггүй алга болсонд тооцсугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэг, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т заасны дагуу нэхэмжлэгчээс тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70.200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-д зааснаар шийдвэрийг эс зөвшөөрвөл зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч гардаж авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Т.АРИУНБОЛД