Баянхонгор аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2021 оны 12 сарын 07 өдөр

Дугаар 2021/ДШМ/77

 

А.*******од холбогдох

эрүүгийн хэргийн тухай

Баянхонгор аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг тус шүүхийн ерөнхий шүүгч Б.Болор-Эрдэнэ даргалж, шүүгч Б.Ариунбаяр, Г.Уламбаяр нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанд:

Прокурор Н.Нямдорж

Шүүгдэгч А.*******, түүний өмгөөлөгч Г.Дуламсүрэн

 Шүүх хуралдааны нарийн бичгийн даргаар Э.Должинсүрэн нарыг оролцуулан;

Баянхонгор аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Батцэнгэл даргалж, ерөнхий шүүгч Б.Гэрэлмаа, шүүгч Ч.Байгалмаа нарын бүрэлдэхүүнтэй хянан шийдвэрлэсэн шүүх хуралдааны 2021 оны 10 дугаар сарын 21-ний өдрийн 2021/ШЦТ/274 дүгээр шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч шүүгдэгч А.*******, түүний өмгөөлөгч Г.Дуламсүрэн нарын бичсэн давж заалдах гомдлоор А.*******од холбогдох эрүүгийн 2114001120261 дугаар хэргийг 2021 оны 11 дүгээр сарын 18-ны өдөр хүлээн авч, ерөнхий шүүгч Б.Болор-Эрдэнийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Монгол улсын иргэн, Өөлд овогт Алтанхуягийн *******, 1996 оны 6 дугаар сарын 23-ны өдөр Баянхонгор аймгийн Галуут суманд төрсөн, 24 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, ам бүл 6, аав, ээж, ах, дүү нарын хамт Баянхонгор аймгийн Баянхонгор сумын 9 дүгээр баг 4-18 тоотод оршин суух, 2018 оны 1 дүгээр сарын 26-нд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-т зааснаар 240 цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ялаар шийтгүүлж байсан, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 9-д заасныг журамлан мөн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 4, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн дугаар зүйлийн 165.1, 165.2-т зааснаар Эрүүгийн хуулийн тусгай ангийн ангийн 11.6 дугаар зүйлийн 1-д зааснаар хоёр зуун дөчин /240/ цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ялаар шийтгүүлсэн ялаас эдлээгүй үлдсэн хоёр зуун гучин зургаан /236/ цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагийн ажлыг нэг хоногоор тооцож, хорин ес /29/ хоногийн хугацаагаар хорих ялаар шийтгүүлж байсан, 2018 оны 7 дугаар сарын 09-нд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1-т зааснаар 1 жилийн хугацаагаар хорих ялаар тус тус шийтгүүлсэн, 2019 оны 07 дугаар сарын 05-нд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2.1-т зааснаар 2 жилийн хугацаагаар хорих ялаар, 2020 оны 1 дүгээр сарын 20-нд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2.1-т зааснаар 2 жилийн хугацаагаар хорих ялаар, 2021 оны 05 дугаар сарын 19-нд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2.1, 2.4-т зааснаар 2 жилийн хугацаагаар хорих ялаар, 2021 оны 07 дугаар сарын 09-ний өдрийн 11 дугаартай захирамжаар 2021 оны 5 дугаар сарын 19-ний өдрийн 132 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2.1, 2.4-т зааснаар 2 жилийн хугацаагаар хорих ялаар шийтгүүлсэн шийтгэлийг 2021 оны Өршөөл үзүүлэх тухай хуульд хамруулан эдлээгүй үлдсэн 1 жил 10 сар 10 хоногийн хорих ялыг зорчих эрхийг хязгаарлах ялаар дүйцүүлэн сольж, 2021 оны 08 дугаар сарын 04-ний өдрийн 53 дугаартай захирамжаар мөн шүүхийн 2021 оны 07 дугаар сарын 09-ний өдрийн 11 дугаартай захирамжаар 2021 оны Өршөөл үзүүлэх тухай хуульд хамруулан эдлээгүй үлдсэн 1 жил 10 сар 10 хоногийн хорих ялыг зорчих эрхийг хязгаарлах ялаар дүйцүүлэн сольсон ялыг 1 жил, 9 сар, 13 хоногийн хорих ялаар дүйцүүлэн солих ялаар тус тус шийтгүүлж байсан, регистрийн дугаар /ВК96062314 /,

А.******* нь 2021 оны 03 дугаар сарын 19-ний оройн 23 цаг 15 минутын үед Баянхонгор аймгийн Баянхонгор сумын Эрдэнэмандал 2 дугаар багийн 34-04 тоотод байрлах Монгол гэрт нэвтрэн орж иргэн П.******* руу хутга гарган айлган сүрдүүлж буюу “цааш хэвт, гэрлээ унтраа, ална шүү пизда минь дотуур хувцсаа тайл” гэж түүний хүсэл зоригийн эсрэг хүч хэрэглэхээр заналхийлж, хүчиндсэн...”,

Мөн “...2021 оны 03 дугаар сарын 19-ний орой 23 цаг 15 минутын үед Баянхонгор аймгийн Баянхонгор сумын Эрдэнэмандал 2 дугаар багийн 34-04 тоотод иргэн П.*******ад хутга тулгаж, хүч хэрэглэхээр заналхийлж хүчиндсэнийхээ дараа буюу хүчиндэх гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан зэвсэг зэвсгийн чанартай эд зүйл болох хутга гаргаж заналхийлж хүчиндсэн үйлдлийн улмаас айдаст автсан байсан хохирогч П.*******аас бэлнээр 20.000 төгрөг, нокиа 3600 маркийн гар утсыг тус тус илээр хүч хэрэглэж, хууль бусаар авч дээрэмдэж П.*******ад 40.000 төгрөгийн хохирол учруулсан,

2021 оны 05 дугаар сарын 11-нээс 12 шилжих шөнө Баянхонгор аймгийн Баянхонгор сумын 6 дугаар баг, Гэгээн шавь 6 дугаар гудамжны 1411 тоотод насанд хүрээгүй хохирогч Б.*******ыг. согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ түүнийг “орон дээр хэвт” гэж хэлэхэд насанд хүрээгүй хохирогч түүнд “үгүй” гэж хэлсний улмаас, тархин тус газар нь ууж байсан аягаа шидэж, “Бага насны хүүхэд болохыг мэдсээр байж хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан..." гэмт хэрэгт холбогджээ. /Яллах дүгнэлтэд бичигдсэнээр/

 Баянхонгор аймгийн Прокурорын газраас А.*******од Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 3.2, мөн хуулийн 11.6 дугаар зүйлийн 2, мөн хуулийн 12.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт тус тус зааснаар яллах дүгнэлт үйлдэн хэргийг анхан шатны шүүхэд шилжүүлжээ.

  Анхан шатны шүүх: Шүүгдэгч Өөлд овогт Алтанхуягийн *******ыг

 -дээрэмдэх гэмт хэргийг зэвсэг хэрэглэж, хүч хэрэглэж үйлдсэн,

-хүчиндэх гэмт хэргийг хохирогчийн хүсэл зоригийн эсрэг хүч хэрэглэж үйлдсэн,

- хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар бага насны хүүхэд болохыг мэдсээр байж хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцож,

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3-д заасныг журамлан, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 3.2-д зааснаар шүүгдэгч Өөлд овогт Алтанхуягийн *******ыг зургаан /06/ жилийн хугацаагаар хорих ялаар,

 Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3-д заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 12.1 дүгээр зүйлийн 1-д зааснаар хоёр /02/ жилийн хугацаагаар хорих ялаар,

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2-д зааснаар долоон зуун хорин /720/ цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ялаар тус тус шийтгэж,

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 2.2, 2.4-д зааснаар шүүгдэгч А.*******од Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 3.2-д зааснаар оногдуулсан зургаан хугацаагаар хорих ял дээр Эрүүгийн хуулийн тусгай ангийн 12.1 дүгээр зүйлийн 1-д зааснаар оногдуулсан хоёр жилийн хорих ялыг, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2-д зааснаар оногдуулсан долоон зуун хорин цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагийн ажпыг нэг хоногоор тооцож гурван сарын хугацааг нэмж нэгтгэн найман /08/ жил, гурван /03/ сарын хугацаагаар тогтоож,

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.9 дүгээр зүйлийн 1-д зааснаар шүүгдэгч А.*******од Эрүүгийн хуулийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 3.2, 12.1 дүгээр зүйлийн 1, 11.6 дугаар зүйлийн 2-д зааснаар оногдуулсан найман жил гурван сарын хорих ял дээр Баянхонгор аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 08 дугаар сарын 04-ний өдрийн 53 дугаар захирамжаар шүүгдэгч А.*******од зорчих эрхийг хязгаарлах ялаас эдлээгүй үлдсэн 01 жил 09 сар 13 хоногийн хугацаагаар оногдуулсан хорих ялыг нэмж нэгтгэн түүний биечлэн эдлэх нийт ялыг арван /10/ жил арван гурав /13/ хоногийн хугацаагаар тогтоож,

-Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3, 4-д зааснаар шүүгдэгч А.*******од оногдуулсан арван /10/ жил арван гурав /13/ хоногийн хугацаагаар хорих ялыг хаалттай хорих байгууллагад эдлүүлж,

-Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1-д зааснаар шүүгдэгч А.*******ын энэ хэргийн учир цагдан хоригдсон 78 хоногийг эдлэх ялд нь оруулан тооцож шийдвэрлэжээ.

Шүүгдэгч А.******* тус шүүхэд гаргасан давж заалдах гомдолдоо:

 Миний бие 1996 оны 6 сарын 23-нд төрсөн. Эрүүгийн хуулийн 17.2 дугаар зүйлийн 3.2, мөн хуулийн 11.6 дугаар зүйлийн 2, мөн хуулийн 12.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт тус тус зааснаар өөрийн буруутай гэмт үйлдлийн улмаас 10 жил 13 хоногийн хорих ялаар шийтгүүлсэн. Би өөрийн хийсэн гэм бурууг хүлээн зөвшөөрч байна. би аав, ээж, дүү нарын хамт амьдардаг. Ээж, аавын бие тааруу байгаа тул би дахин гэмт хэрэг үйлдэхгүй гэдгээ та бүхэнд амлаж байна. Их зүйл ойлгож ухаарч байна. Ажил хийж аав ээжийнхээ сэтгэлийг зовоохгүй тайван байлгая л гэж бодож байна. Надад оногдуулсан ялыг хөнгөрүүлж өгнө үү гэжээ.

Шүүгдэгчийн өмгөөлөгч Г.Дуламсүрэн тус шүүхэд гаргасан давж заалдах гомдолдоо:

 Өмгөөлөгч миний бие нь эрүүгийн... дугаартай хэрэгт шүүгдэгч А.*******ын өмгөөлөгчөөр хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцож Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлд заасан эрхийн дагуу Баянхонгор аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 10 дугаар сарын 21-ний өдрийн 274 тоот шийтгэх тогтоолд гомдол гаргаж байна. Уг тогтоолоор А.*******ыг Эрүүгийн хуулийн 17.2 дугаар зүйлийн 3.2-т зааснаар 6 жил, 12.1 дүгээр зүйлийн 1-д зааснаар 2 жил, 11.6 дугаар зүйлийн 2-т зааснаар 720 цаг нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулан ялыг нэмж эдлэх ялыг 8 жил 3 сарын хугацаагаар тогтоон өмнөх шийтгэх тогтоолоор эдлээгүй үлдсэн 1 жил 9 сар 13 хоногийг нэгтгэн биечлэн эдлэх ялыг тогтоосон.

А.******* нь өөрийн үйлдсэн гэм буруутай үйлдэл дээр маргаагүй, гэм буруугаа хүлээж байгаа ба хохирогч П.******* нь хохирлоо нэхэмжлэхгүй гэсэн зэргийг харвал шүүх Эрүүгийн хуулийн 17.2 дугаар зүйлийн 3.2 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт ял оногдуулахдаа Эрүүгийн хуулийн 6.7 дугаар зүйлийн 1.4 дэх хэсэгт заасныг журамлан хорих ялын доод хэмжээний гуравны хоёроос багагүй ял оногдуулах боломжтой байсан.

Иймээс давж заалдах шатны шүүх хавтаст хэрэгт авагдсан баримт болон шүүгдэгчийн гэм буруугаа хүлээж байгаа болон хувийн байдлыг харгалзан хууль заасан ял хөнгөрүүлэх боломжийг олгоно уу гэжээ.

Прокурор Н.Нямдорж тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээнэ үү гэв.

Шүүгдэгчийн өмгөөлөгч Г.Дуламсүрэн тус шүүх хуралдаанд гаргасан саналдаа: Анхан шатны шүүхээс А.*******од оногдуулсан хорих ялыг хөнгөрүүлэн шийдвэрлэх боломжтой, хөнгөрүүлнэ үү гэв.

             ТОДОРХОЙЛОХ нь:

  Шүүгдэгч А.******* түүний өмгөөлөгч Г.Дуламсүрэн нарын давж заалдах шатны шүүхэд гаргасан гомдлуудад үндэслэн хэргийг шүүх хуралдаанаар хэлэлцэж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт тус тус заасан эрх хэмжээний хүрээнд гомдлуудад дурдсан үндэслэлээр хязгаарлахгүйгээр хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянахдаа тус хэрэгт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу авагдаж, анхан шатны шүүх хуралдаанаар хянан хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг хооронд нь харьцуулан судлахад:

1. А.******* нь 2021 оны 3 дугаар сарын 19-ний өдрийн 23 цаг 15 минутын үед согтуугаар Баянхонгор аймгийн Баянхонгор сумын Эрдэнэмандал 2 дугаар багийн 34-04 тоотод байрлах П.*******ын гэрт орж, П.******* руу хутга гарган айлган сүрдүүлж, хүчиндсэн,

2. Хүчиндсэнийхээ дараа хохирогч П.*******аас бэлнээр 20.000 төгрөг, нокиа 3600 маркийн гар утсыг илээр хүч хэрэглэн, дээрэмдэж П.*******ад 40.000 төгрөгийн хохирол учруулсан,

3. 2021 оны 5 дугаар сарын 11- 12 шилжих шөнө Баянхонгор аймгийн Баянхонгор сумын 6 дугаар баг, Гэгээн шавь 6 дугаар гудамжны 1411 тоотод, согтуугаар, насанд хүрээгүй хохирогч Б.*******ыг “орон дээр хэвт” гэж хэлсэн, хохирогч эсэргүүцэхэд түүний тархин тус газар нь ууж байсан аягаа шидэж, “Бага насны хүүхэд болохыг мэдсээр байж хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан...” гэмт хэргийн үйл баримт тогтоогдсон байна.

Дээрх үйл баримтууд нь 1 дүгээр хавтаст хэргийн 47-49, 52-53 дугаар талуудад тус тус авагдсан “...үл таних хүн орж ирээд зүүн гартаа төө хэрийн шовх үзүүртэй хутга гаргаж ирээд намайг “цааш хэвт, гэрлээ унтраа, ална шүү, пизда минь дотуур хувцсаа тайл” гэж хэлсэн. ...хувцастайгаа өмдөө тайлж намайг хүчиндсэн.Тэгээд тавьж дуусаад “пизда минь утас, 40.000 төгрөг өг” гэж хэлсэн. ...Надаас 20.000 төгрөг, нокио гар утас аваад гараад явсан....” гэх хохирогч П.*******ын мөрдөн байцаалтад өгсөн мэдүүлэг

1 дүгээр хавтаст хэргийн 99-100 дугаар талд авагдсан “... Шинжилгээнд ирүүлсэн хохирогч П.*******ын өмсөж явсан гэх дотоож, дэвсгэр даавуу дээр эр бэлгийн эс илэрсэн. ...илэрсэн эр бэлгийн эсийн ДНХ-ийн тогтоц нь А.*******ын гэх цусны ДНХ-ийн тогтоцтой тохирч байна.” гэх Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2021 оны 6 дугаар сарын 18-ны өдрийн 2490 дугаар дүгнэлт,

 1 дүгээр хавтаст хэргийн 119-121 дүгээр талд авагдсан “ ....Би тухайн өдөр гэртээ байж байгаад Буяка гэж найз манай гэрт 2 шил архитай ирсэн. ...түүнээс хойш юу болсноо санахгүй байна. Ямар ч байсан нэг айлд ороод гарсан гэдгээ санаж байна.Тэр айлаас гарч ирэхэд миний халаасанд нэг гар утас дуугарсан аваад харахад хар өнгийн утас байсан тэр утсыг би хашаа давуулаад шидээд гэр лүүгээ явсан гэх шүүгдэгч А.*******ын мөрдөн байцаалтад өгсөн мэдүүлэг зэргээр,

1 дүгээр хавтаст хэргийн 57-58 дугаар талд авагдсанБи тухайн үед Мэнд-Амар гэх залуутай 2 шил архи уусан. Тухайн үед нэлээд согтсон. Ухаан санаа орж гарж байгаа. Би Б.*******ын толгойг хагалсан үйлдлээ хүлээн зөвшөөрч байна...гэх мэдүүлэг,

1 дүгээр хавтаст хэргийн 14-15 дугаар талд авагдсан “...С.Сарантуяа эгчийг гэрээс хөөж гаргаж хаалга түгжиж намайг “орон дээр хэвт” гэж хэлсэн. “Би хэвтэхгүй” гэхэд С.Сарантуяа эгч гэрийн хаалга гаднаас онгойлгосон.... С.Сарантуяа эгчийн байгаа зүгт гүйсэн. ... миний араас цай ууж байсан цагаан өнгийн стеканыг шидэж, тэр нь толгойн ар дагз хэсэгт онож хагалсан. ... цус гарсан.. Би тэр хүнийг харж байгаагүй. Намайг тэр хүн оролдоогүй стекан авч шидэж миний толгойг хагалсан...” гэх насанд хүрээгүй хохирогч Б.*******ын мөрдөн байцаалтад өгсөн мэдүүлэг,

1 дүгээр хавтаст хэргийн 22-23 дугаар талд авагдсан “...хаалга тайлж өгөхөд зүс таних хүү ...согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн байдалтай орж ирээд “танайд хонох гэсэн юм” гэж хэлсэн “би манай гэрт согтуу хүн хонохгүй чи гар” гэж хэлтэл ...гартаа байсан стаканаар намайг цохих гэхээр нь би айж гэрээс гартал гэрийн хаалга түгжсэн. ...Би гэрийнхээ цоожийг угз татаж, хаалга эвдэж, гэрт ороход манай дүү *******ын толгойг хагалчихсан тэврээд зогсож байсан...” гэх гэрч С.Сарантуяагийн мөрдөн байцаалтад өгсөн мэдүүлэг

1 дүгээр хавтаст хэргийн 32-33 дугаар талд авагдсан “... Б.*******ын биед тархи доргилт, толгойн зулай, дагзанд шарх, зөөлөн эдийн няцрал гэмтэл нь шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн “Хөнгөн” зэрэгт хамаарна.” гэх Баянхонгор аймаг дахь Шүүхийн Шинжилгээний албаны шинжээчийн 237 дугаар дүгнэлт,

1 дүгээр хавтаст хэргийн 57-58 дугаар талд авагдсан “..Би тухайн үед Мэнд-Амар гэх залуутай 2 шил архи уусан. ... нэлээд согтсон. Би Б.*******ын толгойг хагалсан үйлдлээ хүлээн зөвшөөрч байна” гэх шүүгдэгч А.*******ын яллагдагчаар өгсөн мэдүүлэг болон хавтаст хэрэгт авагдсан бусад бичмэл нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдсон байна.

Мөрдөн шалгах ажиллагааны явцад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлыг хангалттай шалгаж тодруулсан, хэргийн үйл баримтын талаар тогтоосон нотлох баримтуудыг цуглуулахдаа хэргийн оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хязгаарлаагүй, шүүхээс хууль ёсны үндэслэл бүхий тогтоол гаргахад сөргөөр нөлөөлж болохуйцаар Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмыг зөрчиж нотлох баримт цуглуулан, бэхжүүлсэн гэх үндэслэлгүй, хэргийг шийдвэрлэхэд хангалттай, үнэлэх боломжтой байна.

Баянхонгор аймгийн Прокурорын газраас шүүгдэгч А.*******ын гэмт үйлдлүүдийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 3.2, мөн хуулийн 11.6 дугаар зүйлийн 2, мөн хуулийн 12.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт тус тус зааснаар яллах дүгнэлт үйлдэн хэргийг анхан шатны шүүхэд шилжүүлсэн, анхан шатны шүүх хэргийг шийдвэрлэхдээ Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.8 дугаар зүйлд заасан хуулийн шаардлагыг ноцтой зөрчөөгүй, мөрдөн байцаалтын шатанд болон шүүхээс хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан, хязгаарласан гэх ноцтой зөрчил тогтоогдсонгүй.

Анхан шатны шүүх шүүгдэгч А.*******од Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2-д зааснаар нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулж, нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагийн ажлыг нэг хоногоор тооцож хорих ялаар сольж, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 3.2-д заасан ял дээр Эрүүгийн хуулийн тусгай ангийн 12.1 дүгээр зүйлийн 1, 11.6 дугаар зүйлийн 2-д заасан ялуудыг нэмж нэгтгэн, өмнөх шийтгэх тогтоолоор оногдуулсан ялаас эдлээгүй үлдсэн 01 жил 09 сар 13 хоногийн хугацаагаар хорих ялыг нэмж нэгтгэн түүний биечлэн эдлэх нийт ялын хэмжээг тогтоож оногдуулсан хорих ялыг түүний гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хувийн байдал зэргийг тал бүрээс нь харгалзан оногдуулсан хорих ялыг хаалттай хорих байгууллагад эдлүүлэхээр шийдвэрлэн эрүүгийн хуулийг зөв хэрэглэсэн байна.

Мөн Баянхонгор аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 7 дугаар сарын 09-ний 11 дүгээр захирамжаар түүний эдлээгүй үлдсэн 01 жил 10 сар 10 хоногийн ялыг зорчих эрхийг хязгаарлах ялаар сольж шийдвэрлэн Өршөөлийн хуульд хамруулан Эрүүгийн хуулийг зөв хэрэглэсэн байна.

Харин шүүгдэгч А.******* болон түүний өмгөөлөгчийн “...ял оногдуулахдаа Эрүүгийн хуулийн 6.7 дугаар зүйлийн 1.4 дэх хэсэгт заасныг журамлан хорих ялын доод хэмжээний гуравны хоёроос багагүй ял оногдуулах боломжтой, ялыг хөнгөрүүлэн өөрчлөлт оруулахыг...” хүссэн гомдлуудыг хүлээн авах боломжгүй буюу үргэлжилсэн үйлдлээр хэд, хэдэн гэмт хэрэг үйлдсэн, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал зэргийг харгалзан анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж шүүх бүрэлдэхүүн шийдвэрлэв.

 Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.4.2

 Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр

зүйлийн 1.1-т заасныг тус, тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Баянхонгор аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 10 дугаар сарын 21-ний өдрийн 2021/ШЦТ/274 дүгээр шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, шүүгдэгч А.*******, түүний өмгөөлөгч Г.Дуламсүрэн нарын гомдлуудыг хэрэгсэхгүй болгосугай.

2. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.10 дугаар зүйлийн 3-т зааснаар шүүгдэгч А.*******ын 2021 оны 10 дугаар сарын 21-ний өдрөөс 2021 оны 12 дугаар сарын 7-ны өдрийг хүртэл цагдан хоригдсон 47 хоногийг түүний ял эдлэх хугацаанд оруулан тооцсугай.

3. Анхан болон давж заалдах шатны шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийг зөрүүтэй хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, шүүх хуулийг Улсын дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн гэж үзвэл гомдол, эсэргүүцэл гаргах эрх бүхий этгээд нь Давж заалдах шатны шүүхийн магадлалыг гардуулсан буюу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Монгол Улсын Дээд шүүхэд гомдол, эсэргүүцэл гаргаж болохыг мэдэгдсүгэй.

 

ДАРГАЛАГЧ,

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Б.БОЛОР-ЭРДЭНЭ

                                                   ШҮҮГЧ                       Г.УЛАМБАЯР

 Б.АРИУНБАЯР