| Шүүх | Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Жигжидийн Лхагвасүрэн |
| Хэргийн индекс | 184/2024/04489/и |
| Дугаар | 184/ШШ2024/03957 |
| Огноо | 2024-08-01 |
| Маргааны төрөл | Бусад зээл, |
Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2024 оны 08 сарын 01 өдөр
Дугаар 184/ШШ2024/03957
Нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзсаныг
баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох тухай
Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ж.Лхагвасүрэн би ******* ******* ББСБ ХХК-ийн нэхэмжлэлтэй, хариуцагч Г.*******т холбогдох зээлийн гэрээний үүрэгт 4,286,693.92 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хүлээн авч, хянаад
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч ******* ******* ББСБ ХХК шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: ... Зээлдэгч Г.******* нь манай компанийн үйлчилгээний нөхцөлийг хүлээн зөвшөөрч 2021 оны 10 дугаар сарын 29-ний өдөр 312907 дугаартай хэрэглээний зээлийн зориулалттайгаар 2,699,900 төгрөгийг жилийн 35.3 хувь буюу сарын 2.94 хувийн хүүтэй нийт 24 сарын хугацаатай зээл авсан. Г.******* нь 312907 дугаартай зээлийн гэрээний 2,699,900 төгрөгийг одоог хүртэл бүрэн төлж барагдуулаагүй. Манай байгууллагын зүгээс зээлдэгч Г.*******аас удаа дараа шаардан утсаар холбогдож, гэрээнд заасан хаягаар мэдэгдэх хуудас хүргүүлсэн боловч зээлдэгч Г.******* нь зээлийн гэрээний үүргийг үл биелүүлэн үндсэн зээл, зээлийн хүү, нэмэгдүүлсэн хүүг төлөлгүй 2024 оны 5 дугаар сарын 06-ны өдрөөр 868 хоногийн хугацаа хэтрүүлсэн байна. Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1 дэх хэсэгт заасны дагуу ... хуулийн этгээд нь мөнгөн хөрөнгийг хуульд заасан үндэслэл журмын дагуу тодорхой хугацаатайгаар зээлдэгчид шилжүүлэх, зээлдэгч нь гэрээнд заасан хугацаанд уг мөнгөн хөрөнгө, гэрээнд заасан бол түүний хүүг буцаан төлөх үүргийг тус тус хүлээнэ. гэж заасны дагуу шүүхэд нэхэмжлэл гаргаж байна. Иймд зээлдэгч Г.*******аас 2024 оны 5 дугаар сарын 06-ны өдрийн байдлаар төлөгдөөгүй байгаа үндсэн зээлийн үлдэгдэл 2,596,999 төгрөг, зээлийн хүү 1,433,501.61 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 243,193.31 төгрөг, шүүхэд нэхэмжлэл гаргасантай холбогдон гарсан нотариатын зардал 13,000 төгрөг, нийт 4,286,693.92 төгрөг гаргуулахаар нэхэмжлэл гаргаж байгааг хүлээн авч шийдвэрлэж өгнө үү. Иймд зээлийн гэрээний үүрэгт 4,286,693.92 төгрөгийг зээлдэгч Г.*******аас гаргуулж, ******* ******* ББСБ ХХК-д олгож өгнө үү гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч ******* ******* ББСБ ХХК нь хариуцагч Г.*******т холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт 4,286,693.92 төгрөг гаргуулах нэхэмжлэл гаргажээ.
Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч нь нэхэмжлэлийн шаардлагыг биелүүлж бүрэн төлж барагдуулсан үндэслэлээр нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэлээсээ татгалзсан талаар хүсэлтээ бичгээр ирүүлсэн байна.
Иймд нэхэмжлэгчийн хүсэлтийг үндэслэн нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзсаныг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2, 123 дугаар зүйлийн 123.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.4-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 83,537 төгрөгийн тал хувь 41,768 төгрөгийг Сонгинохайрхан дүүргийн татварын хэлтсийн данснаас буцаан гаргуулж, нэхэмжлэгч ******* ******* ББСБ ХХК-нд олгосугай.
3. Зохигчид давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, энэ асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.
ШҮҮГЧ Ж.ЛХАГВАСҮРЭН