Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2024 оны 08 сарын 01 өдөр

Дугаар 184/ШШ2024/03960

 

Хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг

хэрэгсэхгүй болгох тухай

 

Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ж.Лхагвасүрэн би

 

Нэхэмжлэгч: УБ, тоот хаягт оршин суух ******* овогт *******ын ******* /*******/-ийн нэхэмжлэлтэй

 

Хариуцагч: УБ, тоот хаягт оршин суух ******* ******* овогт *******ын ******* /*******/-д холбогдох

 

гэм хорын хохирол 2,940,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг хянаад

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч Б.******* шүүхэд гарга******* нэхэмжлэлдээ: ... 2024.02.01-ний өдрийн 11 цагийн орчимд Хан-Уул дүүргийн нүхтийн 19 гудамжинд улсын дугаартай Нис******* тийда маркийн машины жолооч Э.******* нь миний унаж улсын дугаартай Лексус 450 маркийн машиныг мөргөж зам тээврийн осол гарга*******. Э.******* нь замын хөдөлгөөний дүрмийн 15.8 заалтыг зөрчиж миний машиныг мөргөж зам тээврийн осол хийсний улмаас миний машинд 2,940,000 төгрөгийн хохирол учир*******. Э.******* нь энэ хохирлоо өнөөдрийг хүртэл төлөхгүй намайг залгахаар утсаа авахгүй байна. Иймээс хариуцагч Э.*******ийн гарга******* зам тээврийн ослоос үүсэж гар******* хохирол болох 2,940,000 төгрөгийг гаргуулан намайг хохиролгүй болгож өгнө үү ... гэжээ.

Хариуцагч Э.******* нь шүүхэд гарга******* тайлбартаа: ... Б.*******ийн нэхэмжлэлтэй, Э.*******өд холбогдох иргэний хэрэгт хариуцагч миний бие нэхэмжлэгчийн нэхэмжилсэн 2,940,000 төгрөгийг төлөхийг хүлээн зөвшөөрч байна. Иймд хэргийг хялбаршуул******* журмаар шийдвэрлэж өгнө үү гэжээ.

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч Б.******* нь хариуцагч Э.*******өд холбогдуулан гэм хорын хохирол 2,940,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч Э.******* нь нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрч, энэ талаар тайлбараа бичгээр гарга******* байх тул шүүх хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2, 123 дугаар зүйлийн 123.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:

1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2-т зааснаар хариуцагч Э.******* нь нэхэмжлэгч Б.*******ийн нэхэмжилсэн 2,940,000 төгрөг гаргуулах тухай иргэний хэрэгт нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 61,990 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, 30,995 төгрөгийг улсын орлогоос, хариуцагч Э.*******өөс 30,995 төгрөгийг тус тус гаргуулж, нэхэмжлэгч Б.*******ид олгосугай.

3. Энэ захирамжийг хариуцагч сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг дурдсугай.

4. Зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.

 

 

 

ШҮҮГЧ Ж.ЛХАГВАСҮРЭН