Баянхонгор аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2021 оны 12 сарын 07 өдөр

Дугаар 2021/ДШМ/078

 

Б.*******, Э.******* нарт холбогдох

эрүүгийн хэргийн тухай

Баянхонгор аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг тус шүүхийн шүүгч Г.Уламбаяр даргалж, шүүгч Б.Ариунбаяр, Б.Болор-Эрдэнэ нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанд:

Прокурор *******

Хохирогч *******, *******

Хохирогчийн өмгөөлөгч

Шүүгдэгч Б.*******, Э.*******

Шүүгдэгч нарын өмгөөлөгч

 Шүүх хуралдааны нарийн бичгийн даргаар Х.Цэрэнлхам нарыг оролцуулан;

Баянхонгор аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Батцэнгэл даргалж хянан шийдвэрлэсэн шүүх хуралдааны 2021 оны 10 дугаар сарын 18-ны өдрийн 2021/ШЦТ/270 дугаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч шүүгдэгчийн өмгөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлоор Б.*******, Э.******* нарт холбогдох эрүүгийн 2114000460190 дугаар хэргийг 2021 оны 11 дүгээр сарын 18-ны өдөр хүлээн авч, шүүгч Г.Уламбаярын илтгэснээр хянан хэлэлцэв.

 Монгол Улсын иргэн, овогтой гийн *******, .... оршин суудаг, урьд 2019 оны 02 дугаар сарын 21-нд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1 жил 6 сарын хугацаагаар хорих ялаар шийтгүүлж байсан, регистрийн дугаар /*******/,

Монгол Улсын иргэн, овогтой ийн *******, ..... оршин суудаг, урьд ял шийтгэл эдэлж байгаагүй, регистрийн дугаар /*******/,

Б.*******, Э.******* нар нь бүлэглэн 2021 оны 01 дүгээр сарын 17-ноос 2021 оны 01 дүгээр сарын 18-нд шилжих шөнө Баянхонгор аймгийн Галуут сумын 1 дүгээр багийн нутаг “Нурагийн гол” гэх газраас иргэн *******ын эзэмшлийн 12 тооны сарлагийн үхрийг хулгайлж 9.650.000 төгрөгийн, , нарын эзэмшлийн 18 тооны сарлагийн үхрийг хулгайлж 18.050.000 төгрөгийн, *******гийн эзэмшлийн 3 тооны сарлагийн үхрийг хулгайлж 2.550.000 төгрөгийн, ийн эзэмшлийн 2 тооны адууг хулгайлж 1.400.000 төгрөгийн буюу нийт 31.650.000 төгрөгийн хохирол учруулсан гэх гэмт хэрэгт холбогджээ. /яллах дүгнэлтэд бичигдсэнээр/

  Баянхонгор аймгийн Прокурорын газраас Б.*******, Э.******* нарт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2.1, 2.2-т тус тус зааснаар яллах дүгнэлт үйлдэн хэргийг анхан шатны шүүхэд шилжүүлжээ.

 Анхан шатны шүүх: Шүүгдэгч овогт гийн *******, овогт ийн ******* нарыг бусдын олон тооны малыг бүлэглэн хулгайлах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2.1, 2.2-д зааснаар шүүгдэгч овогт гийн *******, овогт ийн ******* нарыг таван / 05 / жил хоёр / 02 / сарын хугацаагаар хорих ялаар тус тус шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3, 4-д зааснаар шүүгдэгч Б.*******,Э.******* нарт тус тус оногдуулсан таван / 05 / жил хоёр / 02 / сарын хугацаагаар хорих ялыг нээлттэй хорих байгууллагад тус тус эдлүүлж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1-д зааснаар шүүгдэгч Б.*******,Э.******* нарын энэ хэргийн учир тус тус цагдан хоригдсон гурав / 03 / хоногийг эдлэх ялд нь тус тус оруулан тооцож, Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 1, 510 дугаар зүйлийн 510.1-д зааснаар шүүгдэгч Б.*******, Э.******* нараас хоёр сая жаран дөрвөн мянга / 2.064.000 / төгрөгийг хувь тэнцүүлэн гаргуулж хохирогч *******од олгохыг Баянхонгор аймаг дахь Шүүхийн Шийдвэр гүйцэтгэх газарт даалгаж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1.4-д зааснаар хэрэгт гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан 3 ширхэг хутга, эд мөрийн баримтаар хураагдсан үхрийн шир, толгой 6 ширхэг зэргийг шүүхийн шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгахыг Баянхонгор аймаг дахь Шүүхийн тамгын газарт даалгаж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1.1-т зааснаар хэрэгт иргэний нэхэмжлэгч ын эзэмшлийн 36-99 БНА авто машиныг битүүмжилсэн прокурорын тогтоолыг хүчингүй болгож уг авто машиныг иргэний нэхэмжлэгч т хэрэгцээний дагуу буцаан олгож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 1, 3, 4, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1.3-д зааснаар шүүгдэгч Б.*******, Э.******* нарын гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан гэх Э.*******гийн бор хээр, Б.Сумьяабазарын улаан хээр морийг худалдан борлуулж, үнийг улсын төсөвт шилжүүлэхийг Баянхонгор аймаг дахь Шүүхийн Шийдвэр гүйцэтгэх газар даалгаж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.4 дүгээр зүйлийн 1-т зааснаар хохирогч *******оос нэхэмжилсэн 700.000 төгрөгийг хэрэгсэхгүй болгож, Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан 6 ширхэг үхрийн мах хэргийн хамт ирээгүй болохыг дурдаж, Шүүгдэгч нар нь хохирогч , *******, ь нарт төлөх төлбөргүй болохыг дурдаж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дүгээр зүйлийн 1-т зааснаар шүүгдэгч нарын гар утас, мотоцикл зэргийг битүүмжилсэн прокурорын тогтоолыг хүчингүй болгож уг эд зүйлсийг хэрэгцээний дагуу эзэмшигч нарт нь буцаан олгож, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1.5-д зааснаар шүүгдэгч Б.*******,Э.******* нарт авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг тус тус хэвээр үргэлжлүүлж түүний эдлэх ялыг 2021 оны 10 дугаар сарын 18-ны өдрөөс эхлэн тус тус тоолж шийдвэрлэжээ.

Шүүгдэгчийн өмгөөлөгч гаргасан давж заалдах гомдолдоо:

Өмгөөлөгч миний бие Баянхонгор аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 10 дугаар сарын 18-ны өдрийн 2021/ШЦТ/270 дугаар шийтгэх тогтоолыг хүлээн аваад эс зөвшөөрч гомдол гаргаж байна.

Шүүгдэгч Б.*******, Э.******* нар нь 2021 оны 01 сарын 17-ноос 18-нд шилжих шөнө бусдын олон тооны малыг хулгайлан Эрүүгийн хуулийн 17.12 дугаар зүйлийн 2.1, 2.2-т заасан гэмт хэргийг үйлдсэн нь хавтаст хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтаар тогтоогдсон бөгөөд гэмт хэргийн зүйлчлэлтэй маргаагүй, гэм буруугаа хүлээн зөвшөөрч учирсан хохирол, гэм хорыг бүрэн төлж барагдуулсан үйлдсэн гэмт хэрэгтээ чин санаанаасаа гэмшиж, дахин ямар нэгэн гэмт хэрэг үйлдэхгүй, зөрчил дутагдалд холбогдохгүй байж чадахаа илэрхийлж, гэм буруугийн талаар мэтгэлцэхгүйгээр шүүхийн хэлэлцүүлгийг 1 үе шаттайгаар явуулсан ба шүүгдэгч нар Эрүүгийн хуулийн 1.3-д заасан шударга ёсны зарчмыг баримтлан үйлдсэн хэргийн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар зэргийг харгалзан эрүүгийн хариуцлага оногдуулахыг хүссэн хэдий ч шүүх Эрүүгийн хуулийн 6.5 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдал, мөн хуулийн 6.7-д заасныг баримтлахгүйгээр эрх зүйн байдлыг дордуулсан шийдвэр гаргасан. Эрүүгийн хуулийн 6.7 дугаар зүйл гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн хүнд оногдуулах хорих ялыг хөнгөрүүлэх ... 6.7 дугаар зүйлийн 1.3-д “Энэ хуулийн тусгай ангид хорих ялын доод хэмжээг хоёр жилээс дээш дээд хэмжээг найман жил хүртэл хугацаагаар тогтоосон гэмт хэрэг үйлдсэн хүн тухайн гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлсөн бол тухайн зүйл, хэсэг, заалтад заасан ялын дээд хэмжээний хоёрын нэгээс хэтрүүлэхгүйгээр, ялын доод хэмжээний хоёрны нэгээс багагүй ял оногдуулах... гэж хуульчилсныг хэрэглэхгүйгээр шийдвэрлэсэн нь хэрэглэвэл зохих хуулийг хэрэглээгүй нь гомдол гаргах үндэслэл болж байна. Иймд анхан шатны шүүхийн буруутай тогтоолыг өөрчлөн Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1.3-д заасныг хэрэглэн 2021 оны 7 дугаар сарын 02-ны өдрийн Өршөөл үзүүлэх тухай хуулийн 7-р зүйлийн 7.2-д заасан хорих ялыг зорчих эрхийг хязгаарлах ялаар дүйцүүлэн солих ... гэснийг журамлан шийдвэрлэж өгнө үү гэж Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.2 дугаар зүйлийн 1-д зааснаар гомдлоо гаргалаа гэжээ.

Прокурор ******* тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ:

 Анхан шатны шүүхийн 2021 оны 10 дугаар сарын 18-ны өдрийн 2021/ШЦТ/270 дугаартай шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж өгнө үү гэв.

Хохирогчийн өмгөөлөгч тус шүүх хуралдаанд гаргасан саналдаа:

Бодит хохирол, хор уршгийг бүрэн тогтоогоогүй байх тул шийтгэх тогттолыг г бүхэлд нь хүчингүй болгож, хэрэгт нэмэлт мөрдөн байцаалтын ажиллагаа хийлгэхээр хэргийг прокурорт буцааж өгнө үү гэв.

Шүүгдэгчийн өмгөөлөгч тус шүүх хуралдаанд гаргасан саналдаа:

Миний үйлчлүүлэгч нар гэмт хэрэг үйлдсэнээ хүлээн зөвшөөрч гэм буруугаа ойлгож, хохирогч нарт учруулсан хохирлоо бүрэн барагдуулсан тул Эрүүгийн хуулийн 6.7 дугаар зүйлийн 1.3-т заасныг хорих ялыг зорчих эрхийг хязгаарлах ялаар сольж өгнө үү гэв.

 ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүгдэгчийн өмгөөлөгч ын давж заалдах шатны шүүхэд гаргасан гомдолд үндэслэн хэргийг давж заалдах шатны шүүх хуралдаанаар хэлэлцэж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт тус тус заасан эрх хэмжээний хүрээнд гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлахгүйгээр хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянаж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу авагдан анхан шатны шүүх хуралдаанаар хянан хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг хооронд нь харьцуулан судлан үзвэл:

Б.*******, Э.******* нар нь бүлэглэн 2021 оны 01 дүгээр сарын 17-ноос 2021 оны 01 дүгээр сарын 18-нд шилжих шөнө Баянхонгор аймгийн Галуут сумын 1 дүгээр багийн нутаг “Нурагийн гол” гэх газраас иргэн *******ын эзэмшлийн 12 тооны сарлагийн үхрийг хулгайлж 9.650.000 төгрөгийн, , нарын эзэмшлийн 18 тооны сарлагийн үхрийг хулгайлж 18.050.000 төгрөгийн, *******гийн эзэмшлийн 3 тооны сарлагийн үхрийг хулгайлж 2.550.000 төгрөгийн, ийн эзэмшлийн 2 тооны адууг хулгайлж 1.400.000 төгрөгийн буюу нийт 31.650.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэргийн үйл баримт тогтоогдсон байна.

Дээрх үйл баримт нь 1 дүгээр хавтаст хэргийн 64-66, 86-87 дугаар талд авагдсан “... Би 2021 оны 01 дүгээр сарын 18-ны өглөө гэрт байхад эгч Батдулам над руу залгаад “үхрээ алдчих шиг боллоо” гэж хэлэхээр нь “та малаа наагуураа сайн үз” гэж хэлэхэд салгасан юм. Тэрнээс хойш 16 цагийн үед Цагдаагийн байгууллагад Баянхонгор аймгийн Галуут сумаас “малаа алдчихлаа” гэж хэлсэн юм. Маргааш өглөө нь айлдаа очоод 27 тооны малын зургаа авчхаад тэр айлд Хосбаярыг үлдээгээд ирсэн...”, “...2021 оны 01 дүгээр сарын 17-18-нд шилжих шөнө ын гэрийн гаднаас 33 тооны үхэр хулгайд алдсанаас миний өөрийн 12 тооны үхэр алдагдсан. Хулгайд алдагдсан үхрүүдээс тухайн үед нядалж гаргасан 6 тооны үхэр байснаас миний 2 тооны үхэр, Батдулам эгчийн 4 тооны үхэр байсан. Одоогоор олдохгүй байгаа 23 тооны үхэр байгаагаас хулгай хийж нядалж гаргасан 6 тооны үхэр хасагдаад яг одоогийн байдлаар 17 тооны үхрийг хайгаад ч олдохгүй байна...” гэх хохирогч *******ын мөрдөн байцаалтад өгсөн мэдүүлгүүд

1 дүгээр хавтаст хэргийн 57-59 дүгээр талд авагдсан “...Хосоо ахын гэрт очоод хоночхоод өглөө босоод ирсэн чинь аргамжаатай байсан 2 морь алга байсан гэж хэлэхээр нь морио алдсаныг мэдсэн...” гэх хохирогч ийн мөрдөн байцаалтад өгсөн мэдүүлэг

1 дүгээр хавтаст хэргийн 72-75 дугаар талд авагдсан “...Би 2021 оны 01 дүгээр сарын 18-ны өдөр 07 цагийн үед босоод галаа түлчхээд гэрээсээ гарч ирэхэд үхрээ харсан чинь үхрийн тал харагдсан. Хэсэг мал харагдахгүй зам татсан үхрийн мөр байхаар нь хамтран амьдрагч Хосбаярт хэлэхэд Хосбаяр үхрийн араас яваад сүлжсэн ташуур олж ирээд “үхэр тастаад хөөгөөд явсан байна” гэж хэлсэн. ...*******гийн гэрийн гадаа очсон. *******гийн гэрт орсон чинь манай малыг хашсан байсныг хүлээж авсан юм. Тэрнээс хойш 2 хоногийн дараа аймгаас хүн хөлсөлж *******гийн гэрээс 27 тооны үхрээ туугаад гэртээ хүргүүлсэн. ...Миний хулгайд алдсан гэх үхрийн 6 тооны үхрийг зүсийг нь үзээгүй болохоор хэний үхэр байсныг мэдэхгүй байна...” гэх хохирогч ын мөрдөн байцаалтад өгсөн мэдүүлэг

1 дүгээр хавтаст хэргийн 81-82 дугаар талд авагдсан “...Батдуламын хулгайд алдсан 33 тооны үхрээс манай 3 тооны үхэр байсан гэж Буянтогтох надад хэлсэн. Тэр 3 тооны үхрийг Батдуламын малтай одоо цуг байгаа гэж хэлсэн...” гэх хохирогч *******гийн мөрдөн байцаалтад өгсөн мэдүүлэг

1 дүгээр хавтаст хэргийн 110-112 дугаар талд авагдсан “…Би 2021 оны 01 дүгээр сарын 18-ны орой гэртээ байсан чинь Э.******* 88271502 гэсэн дугаараас миний гар утас руу залгаад “завтай байна уу ах би хэдэн үхэр гаргачихлаа. Та ирээд аваатах уу” гэхээр нь “ах нь завгүй байна” гэж хэлсэн чинь “ах маргааш ирээд аваатах уу” гэж хэлэхээр нь “ах нь маргааш завгүй. Тавын хангай руу хүн хүргэж өгнө” гэж хэлсэн чинь “тэгвэл одоо ирээд авчих боломж байна уу” гэж хэлэхээр нь “тэгье тэгье ах нь машинаа янзалчхаад яваад очъё” гэж хэлээд салгаад ... Би тухайн үед хулгайн мах гэж мэдээгүй. Сүүлд нь мэдсэн...” гэх гэрч ын мөрдөн байцаалтад өгсөн мэдүүлэг

1 дүгээр хавтаст хэргийн 125 дугаар талд авагдсан “...******* “гэрийн гадаа мах ачъя” гэж хэлэхээр нь *******, *******, Цэен-Ойдов нарын хамтаар 6 тооны үхрийн махыг ачаад ... *******, ******* нар үхэр хулгайлж нядалсныг нь чи бид хоёр ачаад аваад ирсэн байна” гэж хэлэхээр нь мэдсэн...” ..” гэх гэрч ы мөрдөн байцаалтад өгсөн мэдүүлэг

1 дүгээр хавтаст хэргийн 158-159 дүгээр талд авагдсан “...Надтай уулзсан залуучууд сүүлд нь хүрч ирж уулзаад 6 тооны үхрийн мах өгсөн. Тухайн үедээ хэдэн төгрөгөөр худалдаж авсныг би санахгүй байна. Надад өгсөн үхрийн махыг нь 2 тусдаа үнээр худалдаж авсан. Том, жижиг үнээр нь авсан...” гэх гэрч ын мөрдөн байцаалтад өгсөн мэдүүлэг

1 дүгээр хавтаст хэргийн 166-167 дугаар талд авагдсан “...Жаргалсайхан бид хоёр гэрт нь ороход Хосбаяр, Батдулам, Байгалмаа нар байсан. Би Ганзоригийн гэрт байхдаа Хосбаяр, Батдулам нараас “үхрээ алдсан гэсэн. Олсон юм уу” гэж асуусан чинь “олсон” *******, ******* нар хулгай хийсэн байна лээ” гэж хэлсэн. Тэрнээс өөрөөр *******, ******* нарыг хулгай хийсэн талаар ярилцаагүй. Бид нар Ганзоригийн гэрт байхдаа Очмандах /Очко/ гэдэг хүний талаар ёстой юу ч яриагүй...” гэх гэрч ын мөрдөн байцаалтад өгсөн мэдүүлэг

1 дүгээр хавтаст хэргийн 174-175 дугаар талд авагдсан “... Би 2021 оны 01 дүгээр сарын 20-ны өдөр “Тавын хангай” гэх газраас өөрийн үхрээ маллуулж байсан айлаасаа очиж аваад туугаад гэр лүүгээ явахдаа аавын ах Ганбаатарын гэрээр ороход *******, ******* нарыг айлын мал хулгай хийгээд цагдаад баригдсан талаар мэдсэн...” гэх гэрч ын мөрдөн байцаалтад өгсөн мэдүүлгүүд,

Энх-Нахиа ХХК-ийн 2021 оны 03 дугаар сарын 05-ны өдрийн 68 болон 2021 оны 07 дугаар сарын 28-ны өдрийн 204 дугаартай шинжээчийн дүгнэлтүүд, “Ашид билгүүн” ХХК-ийн шинжээчийн дүгнэлтүүд, хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэлүүд /1-р хх-ийн 9-20 дугаар тал/ болон бусад бичмэл нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдсон байна.

Мөрдөн байцаалтын шатанд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан хэргийн талаар нотолбол зохих байдлыг хангалттай шалгаж тодруулсан, дээр дурдсан хэргийн үйл баримтын талаар тогтоосон нотлох баримтуудыг цуглуулахдаа хэргийн оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан, хязгаарласан гэх ноцтой зөрчил тогтоогдоогүй, анхан шатны шүүхээс хууль ёсны үндэслэл бүхий тогтоол гаргахад сөргөөр нөлөөлж болохуйцаар Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмыг зөрчиж нотлох баримт цуглуулан, бэхжүүлсэн гэж үзэх үндэслэлгүй хэргийг шийдвэрлэхэд хангалттай, прокуророос зүйлчилсэн хэргийн зүйлчлэл зөв байна.

Дээрх нотлох баримтуудыг үндэслэн анхан шатны шүүх хэргийг эцэслэн шийдвэрлэсэн нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “анхан шатны журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа нь тухайн шүүгдэгчийн хувьд прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд явагдана” гэж заасантай нийцсэн, шүүгдэгч Б.*******, Э.******* нарыг бусдын олон тооны малыг бүлэглэн хулгайлах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцон тус бүр 5 жил 2 сарын хугацаагаар хорих ял оногдуулсан нь шүүгдэгч нарын үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, гэм буруугийн хэр хэмжээ, хохирлын шинж чанар, шүүгдэгч нарын хувийн байдалд тохирсон, Эрүүгийн хуулийг зөв хэрэглэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг зөрчөөгүй байна.

Иймд шүүгдэгч нарын өмгөөлөгчийн “...Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1.3-д зааснаар ялыг хөнгөрүүлэх, улмаар 2021 оны Өршөөл үзүүлэх тухай хуулийг хэрэглэн шүүгдэгч нарт зорчих эрхийг хязгаарлах ял оногдуулахыг хүссэн...” давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгож, анхан шатны шүүхийн 2021 оны 10 дугаар сарын 18-ны өдрийн 2021/ШЦТ/270 дугаар шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж шийдвэрлэх нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн шийдвэрлэв.

Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.4.2, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9  дүгээр зүйлийн 1.1-т заасныг тус тус удирдлага болгон

 ТОГТООХ нь:

1. Баянхонгор аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 10 дугаар сарын 18-ны өдрийн 2021/ШЦТ/270 дугаар шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, шүүгдэгчийн өмгөөлөгч ын гаргасан давж заалдсан гомдлыг хэрэгсэхгүй болгосугай.

2. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.10 дугаар зүйлийн 3-т зааснаар шүүгдэгч Б.*******, Э.******* нарын 2021 оны 10 дугаар сарын 18-ны өдрөөс 12 дугаар сарын 07-ны өдрийг хүртэл цагдан хоригдсон 50 хоногийг түүний ял эдлэх хугацаанд оруулан тооцсугай.

3. Анхан болон давж заалдах шатны шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийг зөрүүтэй хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, шүүх хуулийг Улсын дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн гэж үзвэл гомдол, эсэргүүцэл гаргах эрх бүхий этгээд нь Давж заалдах шатны шүүхийн магадлалыг гардуулсан буюу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Монгол Улсын Дээд Шүүхэд гомдол, эсэргүүцэл гаргаж болохыг мэдэгдсүгэй.

ДАРГАЛАГЧ Г.УЛАМБАЯР

 ШҮҮГЧИД Б.АРИУНБАЯР

 Б.БОЛОР-ЭРДЭНЭ