Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2017 оны 10 сарын 02 өдөр

Дугаар 0565

 

 

 

 

 

 

                            МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

                                

Баянзүрх дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч С.Пүрэвсүрэн даргалж, шүүгч Д.Мөнхтуяа, шүүгч Б.Ариунхишиг нарын бүрэлдэхүүнтэй  

нарийн бичгийн дарга: Н.Номинчимэг

улсын яллагч: Б.Хэрлэнчимэг

шүүгдэгч Г.Б өмгөөлөгч: Г.Ц

шүүгдэгч Б.М   өмгөөлөгч: О.Б

шүүгдэгч Д.О, Б.Ц нарын өмгөөлөгч: Б.Э

шүүгдэгч Э.Л өмгөөлөгч: Ц.М

хохирогч :Г.Г, Л.Л

тэдний өмгөөлөгч С.Энх-Эрдэнэ

иргэдийн төлөөлөгч : Б.А

шүүгдэгч : Г.Б, Б.М, Д.О, Б.Ц, Э.Л нарыг оролцуулан тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн Эрүүгийн шүүх хуралдаанаар Баянзүрх дүүргийн    прокурорын газраас 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 147 дугаар зүйлийн 147.2 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт У овогт Г Б, Т овогт Б М, Б овогт Д О, И овогт Б Ц, С овогт Э Л нарт тус бүр  холбогдуулж яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн 201625010760  дугаартай эрүүгийн хэргийг 2017 оны 5 дугаар сарын 29-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгч  нарын   биеийн байцаалт:

1.Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, У овогт Г Б,  ,1997  оны  01 дүгээр сарын 03-ны  өдөр Улаанбаатар хотод төрсөн,  настай, эрэгтэй, бүрэн дунд   боловсролтой,  мэргэжилгүй, эрхэлсэн ажилгүй,  ам бүл 4, эх, эгч нарын хамт Чингэлтэй дүүргийн дугаар хороо  дугаар гудамжны тоотод оршин суудаг бүртгэлтэй, улсаас авсан гавьяа шагналгүй, ял шийтгэгдэж байгаагүй, РД:УХ97010311

2.Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, Т овогт Б М,1995  оны  3 дугаар сарын 16-ны  өдөр Дорнод аймгийн Хэрлэн суманд төрсөн,  настай, эрэгтэй, бүрэн бус дунд   боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй,  ам бүл 5, эцэг, эх, 2 дүүгийн  хамт Чингэлтэй дүүргийн  дүгээр хороо  дугаар гудамжны   тоотод оршин суудаг, улсаас авсан гавьяа шагналгүй, Дорнод аймгийн сум дундын шүүхийн 2013 оны 9 дүгээр сарын 27-ны өдрийн 59 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн 145 дугаар зүйлийн 145.2 дах хэсэгт зааснаар 2 жилийн хугацаагаар хорих ял шийтгүүлж, уг хорих ялыг тэнсэж хоёр жилийн хугацаагаар хянан харгалзсан , РД:ЖЛ95031611

3.Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, Б  овогт Д О, 19  оны  12 дугаар сарын 29-ний  өдөр Хэнтий аймгийн Гурванбаян суманд төрсөн, настай, эрэгтэй, бүрэн  дунд боловсролтой, тогооч  мэргэжилтэй, эрхэлсэн ажилгүй,  ам бүл 6, эцэг, эх, хоёр дүүгийн хамт Сүхбаатар дүүргийн  дүгээр хороо Зүүн сэлбийн  дүгээр гудамжны  тоотод оршин суудаг,  улсаас авсан гавьяа шагналгүй,  ял шийтгэгдэж байгаагүй, РД:СЗ93122911

4.Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, .И овогт Б  Ц,  ,199 оны   дүгээр сарын -ны  өдөр Хэнтий аймгийн Гурванбаян  төрсөн, 22 настай, эрэгтэй, тусгай  дунд   боловсролтой, мужаан  мэргэжилтэй, эрхэлсэн ажилгүй,  ам бүл 4, эцэг, эх, дүү нарын  хамт Сүхбаатар дүүргийн 11 дүгээр хороо БЗНТ –н 80 айлын орон сууцны 20-02  тоотод оршин суудаг, улсаас авсан гавьяа шагналгүй, ял шийтгэгдэж байгаагүй,  РД:СЗ94041518,

5.Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, С овогт Э Л,  1999  оны  3 дугаар сарын 10-ны  өдөр Улаанбаатар хотод төрсөн,  настай, эрэгтэй тусгай  дунд   боловсролтой, гагнуурчин  мэргэжилтэй, эрхэлсэн ажилгүй,  ам бүл 9, эцэг,эх, ах, эгч нарын хамт Сүхбаатар дүүргийн  дүгээр хороо Зүүнсэлбийн   тоотод оршин суудаг, улсаас авсан гавьяа шагналгүй, 2015 оны 1 дүгээр сарын 07-ны өдрийн Дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 42 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн 181 дүгээр зүйлийн 181.2.1 дэх хэсэгт зааснаар 3  жил 01 сарын хугацаагаар хорих ялаар шийтгүүлж, уг хорих ял оногдуулсан шийтгэх тогтоол биелүүлэхийг хойшлуулж байсан, РД:УЗ99031018,

 

Холбогдсон хэргийн талаар:

          Г.Б, Б.М, Д.О, Б.Ц, Э.Л нар нь бүлэглэн 2016 оны 3 дугаар сарын 02-ны шөнө Баянзүрх дүүргийн 3 дугаар хороо Сансарын үйлчилгээний төвийн хажууд иргэн Д.Г, Л.Л нарын эд зүйлийг авах зорилгоор амь биед нь аюаултайгаар хүч хэрэглэн зодож  IPone 5s маркийн цагаан өнгийн утас, Скай маркийн цагаан өнгийн гар утас, бугуйн цаг, түрийвч, бэлэн мөнгө зэргийг дээрэмдсэн гэмт хэрэгт холбогджээ.

 

                                                                                 ТОДОРХОЙЛОХ нь:

 Шүүхэд талуудын  гаргасан  дараах нотлох баримтыг шүүх хуралдаанд тал бүрээс нь бүрэн, бодитой шинжлэн судлав.

    Шүүгдэгч Г.Б   шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: 2016 оны 3 дугаар сарын 1-2-нд шилжих шөнө би 10-н жилийн найз Л уулзаад пиво уусан. Хойноос М, О, Л нар ирж бид 5 пиво уусан. Дараа нь 11 дүгээр хороололд байрлах интернет тоглоомын газар тоглох гээд очиход тоглоомын газар хаалттай байсан тул нэмж пиво авч уух гэж ярьж байсан. Тэгээд явж байхад миний гар утас дуугарч найз охин С 5-10 минут орчим  утсаар яриад буцаж ирсэн. Тэд нар бөхийн өргөөний тэнд нээлттэй дэлгүүр байдаг тэндээс пиво авч ууя гэж байсан. Бид нар бөөнөөрөө Сансарын тунел рүү алхаж байсан. Урд Л бид хоёр түрүүлээд алхаж байсан. Хойноос О, М, Ц нар явж байсан. Гэтэл хойно орилолдохоор нь эргээд хартал хүмүүс хоорондоо хэрэлдэж зодолдож байсан. Л бид хоёр больцгоо, явцгаа гэж хэлсэн. Тэр үед нэг нь гар утсаа газар унагасан байна гэхээр нь доошоо харахд цагаан өнгийн скай маркийн утас газар унасан байхаар нь манай найз нарын нэгнийх нь утас байх гэж бодож аваад цаашаа явж байхад М түрүүний утас яасан гэхэд нь би уг утсыг өгсөн. Бид нарт дээрэм хийх санаа байгаагүй, тухайн үед надад болон Л бид хоёрт бэлэн мөнгө байсан. Хоёр хохирогчтой зодоон болоход би оролцоогүй гэв.

   Шүүгдэгч  Б.М   шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: Намайг гэрт байхад Ц дуудаад уулзаж тоглохоор болсон. Намайг очиход Б, О нар бүгдээрээ байсан. Бид уулзаж пиво уугаад тоглоомын газар очиж тоглох гэхэд хаалттай байхаар нь нэмж пиво уухаар Бөхийн өргөөний дэргэд байдаг дэлгүүр рүү явж байсан. Тэгээд бид нар явж байгаад би хохирогчтой мөрөөрөө шүргэлцэж Г маргалдсан. Согтуу байсан тул сайн санахгүй байгаа. Надад дээрэм хийх санаа байгаагүй. Дараа нь зугтая гээд 100-н айлын буудал руу Б, Л нартай хамт зугтсан. Тэгээд цагдаа ирээд машиндаа суулгаад авч явсан гэв.

   Шүүгдэгч Д.О   шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: 2016 оны 3 дугаар сарын 1-ний өдөр ажлынхаа хамт олонтой цасны баяр тэмдэглэсэн. Орой ирээд нилээд согтуу байсан тул Л намайг ирээд авчих гэсэн. Л, Б хоёр юм уугаад сууж байна гэсэн. Би тэд нартай нийлээд ууж байгаад Ц ирээд аваадах гэж хэлсэн. Бид нар тоглоом тоглох гэхэд хаалгаа барьсан байсан тул дахин үнээ олж уухаар Бөхийн өргөө явсан. Тунел рүү явах замд би Ц юм яриад явж байсан. Гэтэл М цаана хүнтэй маргалдаад зогсож байсан. Тэгэхэд би Г барилцаж байхад Г би цагдаа хүн гэж байсан. Тэгэхэд нь би чи цагдаа байхаараа яах юм бэ, гэхэд Ц тавичих гэсэн. Би нилээд согтуу байсан тул Г намайг унагаж би доор нь орсон. Бид хоёр нилээд ноцолдож байгаад одоо болъё гээд нэг нь татаж ирээд тал тал тийшээ явсан. Тэгэхэд цагдаагийн машин таараад Ц бид хоёр зугтааж гүйж байгаад баригдсан. Би Г ноцолдоод босч ирэхдээ газраас оосор нь тасарсан нэг ширхэг цаг авсан. Надад 6000 төгрөг байсан. Тэгээд цагдаагийн машин таарч баригдсан. Би цагдаагийн газар ирээд эрүүгийн төлөөлөгч болон байцаагч нарт зодуулсан. Хүчээр байцаалт авсан. Мөн камерийн бичлэг үзүүлээд 3 хүн нэг настай хүн дээрэмдсэн хэрэг тулгасан гэв.

            Шүүгдэгч  Б.Ц  шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: 3 дугаар сарын 1-2-нд шилжих шөнө орой 21 цагийн үед О бид хоёр хамт явж байгаад маргаан болоход О, Г барилцаад авахад нь би хажуугаас нь салгасан. Тэгэхэд газар унасан гар утсыг О утас байна гэж бодоод би авсан. Түүнээс хойш О хамт явж байгаад цагдаад баригдсан. Өглөө Баянзүрхийн хоёр дээр байцаагч, эрүүгийн төлөөлөгч хоёрт зодуулсан гэв.

           Шүүгдэгч Э.Л  шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: Бид нарыг Тунел дээр явж байхад хойно маргаан болсон байсан. Бид хоёрыг эргээд харахад эд нар хүмүүстэй барилцаж байсныг салгаж аваад зугтаасан. Тэгэхэд Б газраас утас авсан. Тэгээд бид нар тал тал руугаа тараад явсан. Тэгэхэд О, Ц хоёр хойно хоцорсон байсан. Би гурвыг түрүүлээд явж байхад тэд нар цагдаад баригдсан гэсэн. Тэгээд биднийг хаана байна гэхээр нь 100-н айлд байна гэж хэлсэн. О ах та нар байж бай бид нар очлоо гэсэн. Тэгээд бид нар 100-н айлын буудал дээр хүлээж байхад энгийн хувцастай цагдаа ирээд авч явсан. Тэгэхэд цагдаа нар бид нарыг нэг нэгээр нь өрөөндөө оруулж үнэнээ ярь гээд бороохойдсон. Би ноцолдож байсан хүмүүсээс Б салгаж аваад явсан. Би ямар нэгэн үйлдэл хийгээгүй гэв.

    Хохирогч Б.Г шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: 2016 оны 3 дугаар сарын 1-2-нд шилжих шөнө Л бид хоёр явж байсан. Бид хоёр Сансарын Хайт гэдэг бааранд ороод шөнийн 01 цагт гарсан. Сансарын Тунелийн дээрх Орос байрнуудын дэргэд Хотел гэж улаанаар бичсэн байрнуудын дунд хэрэг болсон. Тухайн үед харанхуй байгаагүй, замын гэрэлтүүлэгтэй байсан. Эд нарын нэг нь Л хойноос ирж мөрлөсөн. Хэн нь эхэлж мөрлөсөн гэдгийг санахгүй байна. Тэгэхэд Л уучлаарай гэхэд нь эд нар “юу гэнээ” гээд энэ тэндээс гарч ирсэн. О нь намайг юу гээд байнаа гээд миний хоолойг боосон. Тэгэхэд нь би өөрийгөө хамгаалах зорилгоор би цагдаа байна, чи ингэж болохгүй гэж хэлсэн. Гэтэл хойноос хэн нь мэдэгдэхгүй нэг нь намайг цохьж би газар унасан. Тэгэхэд миний нүүр рүү хоёр талаас өшиглөсөн. Тэр үед би хэн намайг өшиглөж байгааг мэдээгүй. Би “та нар болиочээ, хүн аллаа ш дээ” гэхэд нэг нь явъя гэсэн. Тэгээд явсных нь дараа Л хайхад тэр газар хэвтэж байсан. Би Л хацар руу алгадаж сэргээсэн. Тэгэхэд миний арьсан түрийвч, малгай, бээлий, утас алга болсон байсан. Тэр үед миний гар утас хаягдах ямар ч боломж байгаагүй. Учир нь миний өмсөж байсан хүрэмний энгэрийн халаас цоорхой болохоор гар утас бүр доошоо дотор руугаа унасан байсан. Миний гар утсыг эд нар миний нүүр рүү өшиглөж байхад авсан байх. Би Л босгоод Сансарын тунел рүү очиход цагдаагийн хөдөлгөөнт эргүүлийнхэн байсан. Би хоёр цагдаад болсон явдлыг хэлсэн. Тэднийг нэг нь уулзвар дээр машинаас буугаад нөгөө нь хэрэг болсон газар очсон. Тэгээд О баригдсан. О цагдаагийн хэлтэст аваачиж нэгжлэг хийхэд миний иргэний үнэмлэхний хуулбар, цаг зэрэг эд зүйлс гарсан. Цагдаа нар О бусадтай нь утсаар яриулахад 100-н айлын автобусны буудал дээр байна гэж хэлсэн. Тэгээд 100-н айлын автобусны буудал дээрээс энгийн хувцастай цагдаа барьж авсан. Миний ай фонь 5 гар утас олдохгүй байхаар нь асуухад 100-н айлын ойролцоо хашаа давуулж шидсэн гэж байсан. Тэгээд миний утас олдсон. Би М мөнгө аваагүй. Бусад шүүгдэгч тус бүрээс 200.000 төгрөг авсан. Надад 1 сая төгрөгийн хохирол учирсан түүнээс 800.000 төгрөгийг авсан. Одоо Б.М 200.000 төгрөгийн төлбөр авах дутуу байгаа. Гар утсаа авдэрсэн байдалтай авсан. Малгай, Бээлий, арьсан түрийвч олдоогүй. Эдгээр эд зүйлс нийлээд 585.000 төгрөг болсон. Тухайн үед миний биед хөхрөлт, толгой өвдөх зэрэг гэмтэл учирсан байсан гэв.

       Хохирогч Л.Л шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ:  Г бид хоёр харих гээд Сансарын тунелийн шатаар буугаад явж байхад нэг банди намайг мөрлөсөн. Тэгэхэд би уучлаарай гэсэн. Гэтэл нэг нь намайг заамдаж авсан. Намайг газар унахад дээрээс дэвссэн. Би энгэрийнхээ халаасыг дарахад нэг нь “наадах чинь энгэрийнхээ халаасанд утсаа  хийчээд дараад байна, сайн нүдээд өг”  гэж хэлж байсан түүнээс хойшихыг би санахгүй байна. Намайг Г сэргээж бид хоёр цагдаад хэлсэн. Тэгээд баригдсан хүнээс нь манай найзын цаг, иргэний үнэмлэхийн лавлагаа хоёр гарч ирсэн. Надаас миний түрүүвч, цагаан өнгийн скай маркийн гар утас зэрэг алдагдсан. Миний түрүүвчин дотор 100.000 төгрөг байсан. Намайг сэргэхэд энэ бүгд алга болсон. Намайг цэрэгт явах гэхэд нүд чинь болохгүй байна гээд нүдээр тэнцэхгүй байсан. Эмч намайг нүдэндээ гэмтэлтэй байна гэхэд нь гуйж байж цэрэгт явсан. Миний биед үзлэг хийж гаргасан шүүх эмнэлэгийн дүгнэлтийг зөвшөөрч байгаа гэв.

     Шүүгдэгч  Г.Б мөрдөн байцаалтад мэдүүлэхдээ:  Би 2016 оны 03 дугаар сарын 01-ний өдөр 18.30 цагийн үед Сүхбаатар дүүрэг 100 айлын урд Нийслэлийн 2 дугаар сургуулийн урд байрлах хувийн цэцэрлэг дээр эмээ Б уулзаж гар утсыг нь авч эмээтэйгээ хамт байж байгаад ганцаараа найз Л, С /найз охин/ нартай уулзахаар 100 айлын Жоби барилгын материалын дэлгүүрийн урд уулзахаар болж 19.40 цагийн үед явсан. Би тэр хоёртой уулзаад хамт алхаж байгаад пиво уухаар болж дэлгүүрээс 6 шил пиво аваад гурвуулаа 3 дугаар сургуулийн хажуугийн 12 давхар байрны орцонд ууж би 2 шил, Л 2 шил, С 2 шилийг уусан. Гэтэл О ах Л руу залгаж ажлыхантайгаа цасны баярт яваад ирлээ Ахуй үйлчилгээний ойролцоо явж байна чи тосоод авчих гэж хэлээд 3 дугаар сургуулийн ойролцоо уулзахаар болоод орцонд хүлээж байхад 22.00 цагийн үед О нилээн согтуу байдалтай ирсэн. С өвөөгийнхөө гэрт орлоо гээд 12 давхарын хажуугийн ногоон байр луу орно  гэж хэлээд явсан. О, Л бид 3 эхний пиво авсан хүнсний дэлгүүрт орж 2 литрийн 1 савтай пиво авч буцаад нөгөө орцондоо ороод ууж байтал О найз Ц лүүгээ залгаж дуудсан. Тэгээд намайг ирээд авчих гэж хэлээд Ц хаана байгааг асуухад тэрээр 3 дугаар сургуулийн ойролцоо автобусны буудлын хажууд 22.30 цагийн орчимд ирсэн. Тэгээд бид нар орцноос гарахад О найз Ц, М гэдэг найзтайгаа ирчихсэн байсан. М, Ц, Л, О бид 5 дахин хүнсний дэлгүүр орж пиво авч уусан. М, Л хоёр явж бид 3 орцонд үлдээд юм ярьж байсан. Бид нар орцонд М авчирсан пивыг ууж дуусгаад орцноос шөнийн 01.00 цагийн үед гарсан. Бид нарыг орцонд пиво ууж байхад хүн тааралдаагүй ба бид нуугдаж уусан болохоор хүн хөөгөөгүй. Бид нар орцноос 01.00 цагийн үед гарч 11 дүгээр хорооллын нэрийг нь мэдэхгүй компьютер тоглоомын газар очиж хаалгыг нь тогшиход тайлаагүй. Тэгээд онгойлгохгүй болохоор нь би гар утсаараа найз охин С ярьж байгаад буцаад компьютер тоглоомын газрын үүдэнд иртэл О, М, Ц, Л нар байсан ба одоо яах бэ гэхэд Л, М хоёр Бөхийн өргөө орж дахиад нэг пиво ууя гэж хэлээд урагшаа явахаар болсон. Намайг найз охинтойгоо ярьж байхад тэр 4 хүн дээрэмдэх талаар ярьсан юм шиг байсан. Замдаа хүн тааралдвал цохиж зодоод эд зүйлсийг нь дээрэмдэе гэсэн. Би тухайн үед ямар учиртайг нь асууж байгаад хамт дээрэм хийхээр болсон. Тэгээд бид 5 хөгжим бүжгийн коллеж ороод Сансарын тунел рүү алхаж байхад О тэнд хоёр хүн явж байна гэж хэлээд бүгдээрээ хамт явахаар болж араас нь гүйсэн. Шууд очоод мөрлөхөөр ярилцсан. Хэн нь эхэлж мөрлөсөн талаар мэдэхгүй байна. Тэгээд зодоон эхэлсэн. Би пальто өмссөн залуугийн зүүн шанаа, жижиг хар хувцастай залуугийн баруун шанаанд цохьсон.  Манай найзууд нөгөө 2-ыг  газар унагаад дээрээс нь нийлж зодож байтал нэг нь манайхаан юмыг нь ав гээд байхаар нь Л баруун халаас өмдийг нь ухаж би нөгөө талын халаасыг ухахад цагаан өнгийн Скай маркийн гар утас гарч ирсэнийг би авсан. Ц, О, М 3 хар өнгийн хувцастай залуугийн халаасыг нь ухаж эд зүйлсийг нь авсан. Бид нар тэгээд зугтааж байрны дунд ороод хоорондоо уулзаад юу гарч ирсэн гэхэд Ц 1000 гаран төгрөг, О хар өнгийн түрүүвч, би цагаан Скай маркийн гар утас, Л, М нар юм аваагүй байсан. Сүүлд цагдаагийн газар баригдах үед О биенээсээ төмөр цаг гаргаж ирсэн, хохирогчийн гар утас хаана байна гэхэд О хашаа давуулаад шидсэн гэж хэлээд зааж өгсөн. Бид нар бөөндөө дээрэм хийе мөнгө олье гэж ярилцсан гэжээ. /1-р хх-ийн 116-117/

     Шүүгдэгч  Б.М  мөрдөн байцаалтад мэдүүлэхдээ:  Би 2016 оны 3 дугаар сарын 1-ний өдөр дүүгээ харж байгаад гэрээсээ орой 21.00 цагийн үед гарч ээжийг гэртээ ирэх үед нь Ц рүү залгахад тэрээр намайг дуудсан. Тэгээд бид хоёр уулзахаар болсон. Би Ц 100 айлын ойролцоо очиж уулзахад тэрээр ганцаараа явж байсан ба найз нартайгаа уулзана гэсэн. Тэгэхээр нь бид хоёр хамт явахаар болсон. О ажлыхантайгаа мөсний баяр тэмдэглээд ирлээ гээд их согтуу байдалтай ирсэн. Л, Б нар бага зэрэг согтуу байсан. Бид нар уулзаад дэлгүүрээс 2 литрын хэмжээтэй 2 сав пиво авч орцонд орж уусан. Ямар байр байсныг сайн анзаараагүй. Бид нар пиво ууж байгаад шөнийн 01.00 цагийн үед гарч компьютер тоглоомын газар очиж тоглохоор болж 100 айл буюу 11 дүгээр хороололд байдаг газар очиход ажиллуулдаг хүн нь оруулаагүй.  Тэгээд бид нар хүнсний дэлгүүр орж архи пиво авахаар явж байхад үл таних 2 залуу явж байхаар нь би эхлээд мөрлөлцөж хэрүүл үүсгэсэн. Нөгөөдүүл үгийн зөрүүгүй нөгөө хоёр хүнийг зодсон. Тэгээд зугтах үед манай найзууд эд зүйлийг нь авсан байсан. Компьютер тоглоомын газар оруулахгүй болохоор нь бид нар дээрэм хийе гэж ярилцсан юм. Бид нар тухайн шөнөө удалгүй цагдаад баригдсан. Бид нар таксинд суухад Л цагаан өнгийн Скай маркийн гар утас үзүүлээд үүнийг авсан гэхээр нь би аваад халаасандаа хийсэн. Цагдаа дээр очтол гар утас бэлэн мөнгө нэхсэн. Гэтэл Ц гаргаж өгсөн. Зугтааж байхдаа нуучихсан байсан юм байлаа. Бид нар тухайн үед мэдээгүй болохоор аваагүй гэсэн гэтэл Ц гар утас, О түрүүвчийг нь авсан байсан байлаа гэжээ.  /1-р хх-ийн 124/

    Шүүгдэгч  Д.О мөрдөн байцаалтад мэдүүлэхдээ:  Би 1995 оны 3 дугаар сарын 16-ны өдөр Дорнод аймагт төрсөн. Яс үндэс буриад, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, эхээс ам бүл 3. 2016 оны 3 дугаар сарын 1-ний өдөр 08.30 цагийн үед найз нартайгаа Толгойтоос хойш Улаанбаатар цанын баазад салхинд гарч 18.00 цагийн үед Улаанбаатар хотод ирж ажлынхаа хүмүүстэй хороололд караокед сууж 2 шил пиво ууж байгаад хорооллоос 20.00 цагийн үед гарч 22.30 цагийн үед Л холбогдож ярихад Л Монгол 3 дугаар сургуулийн ойролцоо байна гэж хэлээд очиж уулзахад Б хамт байж байсан. М, Ц нар араас ирсэн. Бид нар байрны орцонд сууж байгаад Сааданд гарч Б найз охинтой уулзаад түүнийг гэрт нь оруулаад бид 5 Сансарын тунель рүү явахаар болсон. Тэгээд бид нарыг явж байхад Тунель дээр үл таних 2 залуу явж байтал М, Б, Л гурав араас нь гүйж очсон, Ц бид хоёр тэдний ардаас очтол тэд нар маргалдаж байсан. Гэтэл манай найзуудаас хэн нэг нь нөгөө залуучуудыг цохиод автал зодоон эхэлсэн. Гэтэл манай хэд мөнгө, түрүүвч, цаг зэргийг авч зугтсан байсан. Би 6000 төгрөгийг өмднийх нь арын халааснаас авсан, мөн цагаан өнгийн төмөр цаг газар унахаар нь халаасандаа хийсэн. Тэгээд зугтаж байгаад баригдсан. Бид нар бөөндөө явж байгаад хоорондоо хүний эд зүйлс дээрэмдэе гэж ярилцсан гэжээ. /1-р хх-ийн 131/

   Шүүгдэгч  Б.Ц   мөрдөн байцаалтад мэдүүлэхдээ:   Би дээрэмдэх санаа байгаагүй. Бид нар анх уулзаж бөхийн өргөө орж архи, пиво уухаар явж байсан тэгээд явж байх замдаа тааралдаж маргалдаж зодолдсон. Тэгээд зугтаах үедээ Ай фоне 5 Эс маркийн гар утсыг нь унасан байх үед нь авсан. Би бага зэрэг согтуу байсан болохоор хэн зодоон эхлүүлсэнийг мэдэхгүй байна. Бөөндөө явж байгаад л маргаан болсон. Газар унасан байхад нь би О утас юм байх гэж бодоод л авчихсан. Г, Л нарын биед хэн гэмтэл учруулсаныг би хараагүй гэжээ. /1-р хх-ийн 135/

    Насанд хүрээгүй шүүгдэгч Э.Л мөрдөн байцаалтад мэдүүлэхдээ: 2016 оны 03 дугаар сарын 02-ны өдөр Сүхбаатар дүүргийн 11 дүгээр хороонд байдаг гэртээ байж байтал Б над руу залгаад хамт пиво уух уу гэж дуудхаар нь би гарахаар болоод паспортын хэлтсийн ойролцоо уулзахаар болсон. 21.00 цагийн үед бид 2 уулзсан намайг очиход Б найз охин болох С хамт байж байсан. Б уулзаад С Нийслэлийн 3 дугаар сургуулийн ард байрлах гэрт нь хүргэж өгөхөөр явж байх замдаа хүнсний дэлгүүрээс 6 шил Сэнгүр пиво авсан. Тэгээд дугаарыг нь мэдэхгүй байрны орцонд ороод хамгийн дээд давхарт нь гараад авсан пивоо 2 хоёроор нь ууцгаасан. Бид нарыг орцонд байж байхад О ах над руу залгаад би согтуу байна намайг 100 айл дээрээс ирээд авчих гэхээр нь би чадахгүй гэсэн. Яагаад гэвэл би Б байсан болохоор очихгүй гэж хэлсэн тэгсэн чинь О ах чи хэзээ ийм болчихсон юм хүрээд ир гээд байхаар нь би очиж авахаар болсон. Тэгээд би та 3 дугаар сургууль дээр ирээд залга би тосоод авий гэж хэлээд утсаа салгасан. Бид 3-ыг орцонд байж байтал 22.00 цагийн орчимд О ах залгаад би ирчихлээ гэсэн. Тэгээд би О ах ирчихсэн байна гэнэ би аваад ирий гээд тэр хоёрыг үлдээгээд явсан. Намайг сургуулийн автобусны буудал дээр очиход О ах ирчихсэн байсан ба тэр их согтуу байсан. Бид хоёр Б, С хоёрын байсан орцонд очсон. Тэгтэл С би гэртээ орлоо гээд Б гаргаж өгөхөөр явсан. Б буцаж ирэхээр нь бид 3 хамт пиво уухаар болж би дэлгүүр орж 2 литрын хэмжээтэй 1 савтай пиво авч орцонд ирээд бид 3 хувааж уусан. Тэгж байхад О би найзыгаа дуудна гээд миний утсаар Ц дуудсан. Ц манай гэрийн ойролцоо байдаг юм. Тэгээд 23.00 цагийн орчимд Ц найз гэх М хамт ирсэн. Ингээд бид нар 5-уулаа болоод дахин 2 савтай пиво авч уусан. Тэгээд байж байтал жижүүр нь ирээд бид нарыг орцноос гаргасан. Бид нар пивоо дуусгах гээд өөр орцонд орж уусан. Бид нар дахин пиво уухаар болоод дэлгүүр орох гэтэл хаасан байсан. Тэгээд 11 дүгээр хорооллын компьютер тоглоомын газар орж тоглох гэтэл мөн хаалттай байсан. Ингээд пиво олж ууя гэтэл надад 10.000 төгрөг Б 5000 төгрөг байсан. Мөнгө хүрэхгүй юм байна уугаад яах юм караоке орье гэхэд М ах хэрэггүй гэсэн. Гэтэл М ах мөнгө байхгүй юм чинь хүн дээрэмдэе гэж О, Ц хоёрт хэлсэн. Үүнийг Бишрэл бид хоёр хажууд нь зогсож байхдаа сонссон. Тэгээд бид нар Сансарын тунель дээр явж байтал М, О, Ц нар урд алхаж байсан үл таних 2 залуугийн хажуугаар гарахдаа мөрлөж маргаан үүсгэж зодоон эхэлсэн. Б нэг хүнтэй барьцалдчихсан байхаар нь би очиж салгасан. Тэгтэл нэг нь зугтаая гэхээр нь би Б дагуулаад зугтсан. Бид нар зугтаагаад байрны дундуур орж гүйж байхад хөдөлгөөнт эргүүл харсан байсан. Тэгээд бид нар зугтаж явж байгаад цуваад баригдсан. Б Скай маркийн гар утас гарч ирсэн. Цагдаагийн хэсэг дээр очиход Ц Ай фоне 5 Эс маркийн гар утас, түрүүвчийг олж ирж өгсөн. Би эдгээрийг хүний эд зүйлс авсан байсныг сүүлд мэдсэн. Би ямар нэгэн эд зүйлс аваагүй. Тэдгээрийг зодолдоод эхлэхээр нь салгасан. Б хүний юм авсан байсныг сүүлд цагдаа дээр ирээд л мэдсэн гэжээ. /1-р хх-ийн 145-146/

    Д.Г асууж авсан тайлбар, Баянзүрх дүүргийн цагдаагийн 2-р хэлтсийн хэвжурмын офицер, цагдаагийн а/д Г.Батсайханы илтгэх хуудас / хх-н 3-6/, хэрэгт холбогдогч нарын талаарх лавлагаа, эд зүйл хураан авсан тэмдэглэлд: Б.М цагаан өнгийн Скай  маркийн нүүр хэсэгтээ хагарсан байдалтай мэдрэгчтэй гар утсыг 2016.3.02-ны өдөр хураан авсан, Б.Ц  Ай  фоне 5 эс  маркийн гар  утас, дэлгэцний дээд талд цуурсан байдалтай, imei 358841059864855 дугаартай гар утсыг, Д.О цагаан өнгийн төмөр оосортой эрэгтэй хүний цагийг тус тус хураан авсан  тухай тэмдэглэсэн байна./хх-н 7-15/, эд зүйлийн үнэлгээ : 585.000 төгрөг гэж үнэлжээ./ хх-н 16-17/, гар утсанд үзлэг хийсэн тухай тэмдэглэл/хх-н 18-21/, хүний биед үзлэг хийсэн тухай тэмдэглэл/ хх-н 22-43/

      Хохирогч Д.Г мөрдөн байцаалтад мэдүүлэхдээ: 2016 оны 03 дугаар сарын 02-ний өдөр би Баянзүрх дүүргийн 3 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Сансарын Тунел дээр байдаг Хайт бааранд Л хамт орчихоод 02.00 цагийн үед гэрлүүгээ харих гээд Сансарын клонк руу алхаж байтал ардаас хар урт куртка өмссөн 173-175 см орчим өндөртэй залуу ирээд шууд мөргөсөн. Тэгтэл манай найз Л уучлаарай гэхэд чи надтай муудалцдаг хэн бэ гээд над руу дайрсан. Хойноос нь 4 залуу ирээд урт хоолойтой цамцтай 20 орчим настай залуу намайг заамдаад урт хар куртиктэй залуу миний нүүр лүү 2-3 удаа шанаадсан. Бусад залуучууд нь манай найзыг зодож байсан. Нэг нь миний нуруу руу өшиглөхөд би газар унасан. Тэгээд миний дээрээс нүүр лүү өшиглөөд байсан. Би болиочээ гээд тусламж гуйж орилсон. Тэгээд тэр залуучууд зугтаасан бөгөөд босоод ирэхэд түрүүвч дотор байсан 6000 төгрөг, Ай Поне-5 Эс утас, контас саарал өнгийн цаг, савхин бээлий, зэргийг аваад явсан байсан. Би утсаа 650.000 төгрөг, цагаа 80.000 төгрөг, савхин бээлийгээ 25.000 төгрөгөөр тус тус үнэлнэ. Манай найз миний хажууд ухаангүй хэвтэж байсан бөгөөд  би найзыгаа сэрээгээд цагдаад хэлэх гээд Сансарын тунел рүү явж очоод дэслэгч цолтой цагдаа зогсож байхаар нь очоод болсон явдалын талаар хэлэхэд алаг тэргэнд суугаад аваад явсан. Ардаас нь хөөсөөр байгаад тухайн залуусыг барьж авсан. Хүзүүтэй саарал өнгийн цамц өмссөн залууг Шунхлай клонкоос барьсан бусад залуусыг нь 100 айлын автобусны буудал дээрээс цагдаа нар баривчилсан. Миний зүүн нүд хавдсан, толгой хөдөлсөн, уруул сэтэрсэн, урд дээд хоёр шүд хөдөлсөн, толгой хавдсан байсан гэжээ. /1-р хх-ийн 45-46/ /хх-н 44-49/

           Хохирогч Л.Л мөрдөн байцаалтад мэдүүлэхдээ:  2016 оны 03 дугаар сарын 02-ний өдөр шөнийн 00.00 цагийн орчим би Баянзүрх дүүргийн 3 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Сансарын Тунел дээр байдаг Хайт бааранд найз Д.Г хамт ороод хүн бүрийн 2 шил Нийслэл пиво уучихаад баарнаас шөнийн 02.00 цагийн үед гэрлүүгээ харихаар гарсан. Бид хоёр Сансарын Клонк руу алхаж байтал ардаас 20-21 орчим насны хар урт куртик өмссөн залуу ирээд намайг шууд мөрлөсөн. Би тэр залуугаас уучлаарай гэхэд хамт явж байсан гэх 20-21 орчим насны 170-175 см орчим өндөртэй залуу ирээд миний зүүн талын нүд рүү гараараа 1 удаа цохиод авахаар нь би нүдээ дартал намайг эхлээд мөрөлсөн гэх залуу миний баруун хацрын шанаа руу гараа атгаж байгаад 1 удаа цохиход нь би энгэрийн халаасанд байсан гар утсаа барьсан чигтээ газар унахад цаанаас нь 170-175 см орчим  өндөртэй 20-21 орчим насны залуу гүйж гарч ирээд 3 залуу нийлээд миний толгой руу өшиглөөд, үсдээд чирээд нэг залуу нь наадах чинь гар утсаа тавихгүй байна наадхаа цохиод бай гээд намайг  нийлээд зодож байхад цаана нь манай найз Д.Г 20-21 орчим насны 2 залуу газар унагаасан байдалтай мөн зодож байсан. Тэгээд би ухаан алдаад Д.Г намайг сэрээгээд бид 2 цагдаад дуудлага өгсөн. Цагдаа нар нөгөө залуучуудын ардаас хөөсөөр байгаад тухайн залуусыг барьж авсан. Хүзүүтэй саарал өнгийн цамц өмссөн залууг Шунхлай клонкоос барьсан бусад залуусыг 100 айлын автобусны буудал дээрээс цагдаа нар барьсан. Миний баруун нүд хавдсан, толгой хөдөлсөн, хэлээ хазсан, толгой хавдсан байсан гэжээ. /1-р хх-ийн 56-57//хх-н 49-53/

      Гэрч  Ц.Б  мөрдөн байцаалтад мэдүүлэхдээ: Манай том хүүхэд Б.Ц 2013 онд Нийслэлийн 57 дугаар сургуулийг төгсөж 2013-2015 онд мэргэжлийн сургалт үйлдвэрлэлийн төвийг суралцаж төгссөн. Цэргийн  албыг Зэвсэгт Хүчний 016 дугаар ангид хааж, 2015 онд халагдаад  хөдөө эмээ, өвөөгийнхөө гэрт Хэнтий аймагт байж байгаад ирсэн. Манай эхнэр Г  Скай төвд хувиараа  худалдагч хийдэг юм. Манай хүү зан аашийн хувьд дөлгөөн ямар нэгэн хүнтэй маргалдаад байдаггүй, гадуур дэмий тэнээд явдаггүй, төлөв томоотой дуу цөөтэй хүүхэд. О хоёулаа эгч дүүгийн хүүхдүүд байгаа юм харин М бол найзууд. Спортын хувьд бол зааланд сагсан бөмбөг тоглодог. Архи дарс ерөөсөө хэрэглэдэггүй юм гэжээ. /1-р хх-ийн 54-55/

           Гэрч Г.Б мөрдөн байцаалтад мэдүүлэхдээ: Манай хүү М 1995 оны 3 дугаар сарын 16-ны өдөр Дорнод аймагт төрсөн, яс үндэс халх, Нийслэлийн  дугаар сургуулийн  дугаар ангийг төгссөн. Өвөрхангай аймгийн цэргийн ангид 2013-2014 онд Цэргийн алба хаасан. Дорнод аймагт цэргийн алба хаасны дараа дүү У хамт ажил хийлгэхээр явуулаад нэлээд удаж байгаад хулгайн хэрэгт холбогдсон. Дорнод аймагт Цэвэр усны түгээгч борлуулагчаар ажиллаж байсан юм. Манай хүү гайгүй, гэртээ л байж байдаг юм. Уур уцаар багатай.  Гэр бүлдээ халамжтай. Миний мэдэхийн Ц найзууд. Тэд нэг сургуульд хамт суралцаж байсан юм. Архи дарс уудаггүй юм гэжээ. /1-р хх-ийн 56-57/

           Гэрч М.Д мөрдөн байцаалтад мэдүүлэхдээ: Миний том хүү О 1993 оны 12 дугаар сарын 29-ны өдөр Хэнтий  аймгийн  Гурван баян суманд төрсөн яс үндэс халх, тусгай дунд боловсролтой, Архангай аймгийн Их Тамир сумын сургуулийг 9 дүгээр анги, Улаанбаатар хотод Шинэ иргэншил нэртэй сургуулийг тогооч мэргэжлээр суралцаж төгссөн.  Түүнээс хойш тогоочоор Рояль ресторанд ажиллаж байгаад одоо хорооллын нэг ресторанд тогоочоор ажиллаж байгаа. Цэргийн алба хаагаагүй, чихний хэнгэрэг нь цоорхой, уушиг нь устаж хатгаа авч эмчилгээ хийлгэж байсан юм. Манай хүү зан аашийн хувьд дөлгөөн, даруухан, дээрмийн гэмт хэрэг хийхээр хүүхэд биш юм. Бид нарт их түшигтэй. Ц найзууд. Бид эгч дүүгийн хүүхдүүд байгаа юм. Архи дарс хэрэглэж байгаагүй гэжээ. /1-р хх-ийн 57-58//

           Гэрч Г.Э  мөрдөн байцаалтад мэдүүлэхдээ: Манай дүү Г.Б 1997 оны 1 дүгээр сарын 3-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн. Нийслэлийн Чингэлтэй дүүргийн  дугаар сургуулийг 2013 онд төгссөн. Сургууль төгссөнөөсөө хойш гэртээ байгаа. Цусны өвчтэй болохоороо гэртээ л байдаг юм. Манай дүү муу зан байхгүй, шударга, найз нөхдийнхөө дунд нэр хүндтэй, өөрөөсөө ах болон дүү хүмүүсийг их хүндэлдэг юм. Зураг зурдаг, гитар хөгжим дардаг, спотрын хувьд сагсан бөмбөг тоглодог. Найз нар нь Ж, У, М, С нар юм. Л, М, О нартай найз нөхдөөрөө дамжуулан танилцсан гэсэн. Архи дарс уудаггүй юм гэжээ. /1-р хх-ийн 60-61/

    Гэрч  Ц.Ц мөрдөн байцаалтад мэдүүлэхдээ: Миний хүү Г.Б 9 дүгээр ангийг 2013 онд Нийслэлийн  дугаар сургуульд сурч төгссөн. Бие муутай болохоороо гэрээрээ байдаг юм. Зөөлхөн зан ааштай цусны өвчтэй болохоороо гэрийн асаргаа хяналтанд байдаг юм. Найз нарых нь талаар сайн мэдэхгүй. Сургуулийн найз нөхөд л байдаг байх гэжээ. /1-р хх-н  62-64/

          Шинжээч томилж шинжилгээ хийлгэх тогтоол /хх-н  65

          2016.3.02-ны  өдрийн 3076  дугаартай  дүгнэлтэд:

1.Д.Г биед уруулын салст, нүүрний хэсгийн зөөлөн эдэд цус хуралт, өнгөц зулгаралт, зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо.

2.Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ.

3.Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах хөнгөн зэргийн гэмтэлд хамаарна.

4.Цаашид энгийн хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй гэжээ. /1-р хх-ийн 65/

          Оролцогч нарт шинжилгээхийлгэх тогтоол болон шинжээчийн дүгнэлт танилцуулсан тэмдэглэл/хх-н 67-68/

          Шинжээч томилж шинжилгээ хийлгэх тогтоол /хх-н  69/

         2016.3.02-ны  өдрийн 3078  дугаартай шүүх эмнэлэгийн дүгнэлтэд:

1.Л.Л биед нүүрний хэсгийн зөөлөн эдэд цус хуралт, өнгөц зулгаралт, зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо.

2.Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ.

3.Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар  эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул хөнгөн зэргийн гэмтэлд хамаарна.

4.Цаашид энгийн хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй гэжээ. /1-р хх-н 70/

          Оролцогч нарт шинжилгээ хийлгэх тогтоол болон шинжээчийн дүгнэлт танилцуулсан тэмдэглэл/хх-н 71-78/

          Сэжтгнээр цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авах тогтоолууд /хх-н 79-110/

         Э.Л Х.Х, Д.Д нарын батлан даалтад өгөх таслан сэргийлэх арга хэмжээ авах тогтоол /хх-н 111-114/

           Г.Б сэжигтнээр тооцож, яллагдагчаар татаж байцаасан тэмдэглэлүүд/хх-н 115-121/,

           Б.М сэжигтнээр тооцож, яллагдагчаар татаж байцаасан тэмдэглэлүүд/хх-н 122-128/,

           Д.О сэжигтнээр тооцож, яллагдагчаар татаж байцаасан тэмдэглэлүүд/хх-н  129-135/,

           Б.Ц сэжигтнээр тооцож, яллагдагчаар татаж байцаасан тэмдэглэлүүд/хх-н 136-141/,

          Э.Л сэжигтнээр тооцож, яллагдагчаар татаж байцаасан тэмдэглэлүүд /хх-н  142-149/,

Г.Б иргэний үнэмлэхийн лавлагаа/ хх-н 150/ ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас: /хх-н 151/,

Б.М иргэний үнэмлэхийн лавлагаа/ хх-н 153/ ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас: /хх-н 154/,

Д.О иргэний үнэмлэхийн лавлагаа/ хх-н 159/ ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас: урьд ял шийтгэгдэж байгаагүйг тодорхойлсон байна. /хх-н 160/,

Б.Ц иргэний үнэмлэхийн лавлагаа/ хх-н 161/ ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас: /хх-н 1162/,

Э.Л иргэний үнэмлэхийн лавлагаа/ хх-н 167/ ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас: урьд ял шийтгэгдэж байгаагүйг тодорхойлсон байна. /хх-н 168/, зэрэг болно.

 

             Г.Б, Б.М, Д.О, Б.Ц  нар нь мөнгө олох зорилгоор  2016 оны 3 дугаар сарын 02-ны шөнө Баянзүрх дүүргийн 3 дугаар хороо Сансарын үйлчилгээний төвийн хажууд иргэн Д.Г, Л.Л нарын эд зүйлийг авах зорилгоор амь биед нь аюултайгаар хүч хэрэглэн зодож  IPone 5s маркийн цагаан өнгийн утас, Скай маркийн цагаан өнгийн гар утас бугуйн цаг,түрийвч, бэлэн мөнгө зэргийг дээрэмдсэн гэмт хэрэг үйлдсэн болох нь шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн бичгийн нотлох баримтуудаар тогтоогдож байна.Үүнд:

  Д.Г биед уруулын салст, нүүрний хэсгийн зөөлөн эдэд цус хуралт, өнгөц зулгаралт, зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо.Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ.Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах хөнгөн зэргийн гэмтэлд хамаарна.Цаашид энгийн хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй гэсэн 2016.3.02-ны  өдрийн 3076  дугаартай  дүгнэлт . /1-р хх-ийн 65/              

Л.Л биед нүүрний хэсгийн зөөлөн эдэд цус хуралт, өнгөц зулгаралт, зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо.Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар  эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул хөнгөн зэргийн гэмтэлд хамаарна.Цаашид энгийн хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй гэсэн  2016.3.02-ны  өдрийн 3078  дугаартай шүүх эмнэлэгийн дүгнэлт /1-р хх-н 70/

         Хохирогч Б.Г шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн … Эд нарын нэг нь Л хойноос ирж мөрлөсөн. Хэн нь эхэлж мөрлөсөн гэдгийг санахгүй байна. Тэгэхэд Л уучлаарай гэхэд нь эд нар “юу гэнээ” гээд энэ тэндээс гарч ирсэн. О нь намайг юу гээд байнаа гээд миний хоолойг боосон. Тэгэхэд нь би өөрийгөө хамгаалах зорилгоор би цагдаа байна, чи ингэж болохгүй гэж хэлсэн. Гэтэл хойноос хэн нь мэдэгдэхгүй нэг нь намайг цохьж би газар унасан. Тэгэхэд миний нүүр рүү хоёр талаас өшиглөсөн. Тэр үед би хэн намайг өшиглөж байгааг мэдээгүй. Би “та нар болиочээ, хүн аллаа ш дээ” гэхэд нэг нь явъя гэсэн. Тэгээд явсных нь дараа Л хайхад тэр газар хэвтэж байсан. Би Л хацар руу алгадаж сэргээсэн. Тэгэхэд миний арьсан түрийвч, малгай, бээлий, утас алга болсон байсан. Тэр үед миний гар утас хаягдах ямар ч боломж байгаагүй. Учир нь миний өмсөж байсан хүрэмний энгэрийн халаас цоорхой болохоор гар утас бүр доошоо дотор руугаа унасан байсан. Миний гар утсыг эд нар миний нүүр рүү өшиглөж байхад авсан байх. Би Л босгоод Сансарын тунел рүү очиход цагдаагийн хөдөлгөөнт эргүүлийнхэн байсан. Би хоёр цагдаад болсон явдлыг хэлсэн. Тэднийг нэг нь уулзвар дээр машинаас буугаад нөгөө нь хэрэг болсон газар очсон. Тэгээд О баригдсан. О цагдаагийн хэлтэст аваачиж нэгжлэг хийхэд миний иргэний үнэмлэхний хуулбар, цаг зэрэг эд зүйлс гарсан. Цагдаа нар О бусадтай нь утсаар яриулахад 100-н айлын автобусны буудал дээр байна гэж хэлсэн. Тэгээд 100-н айлын автобусны буудал дээрээс энгийн хувцастай цагдаа барьж авсан. Миний ай фонь 5 гар утас олдохгүй байхаар нь асуухад 100-н айлын ойролцоо хашаа давуулж шидсэн гэж байсан. Хайж  олоход эвдэрсэн байсан гэсэн мэдүүлэг

         Хохирогч Л.Л  шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн … нэг банди намайг мөрлөсөн. Тэгэхэд би уучлаарай гэсэн. Гэтэл нэг нь намайг заамдаж авсан. Намайг газар унахад дээрээс дэвссэн. Би энгэрийнхээ халаасыг дарахад нэг нь “наадах чинь энгэрийнхээ халаасанд утсаа  хийчээд дараад байна, сайн нүдээд өг”  гэж хэлж байсан түүнээс хойшихыг би санахгүй байна. Надаас миний түрүүвч, цагаан өнгийн скай маркийн гар утас зэрэг алдагдсан. Миний түрүүвчин дотор 100.000 төгрөг байсан гэсэн мэдүүлэг

 Насанд хүрээгүй шүүгдэгч Э.Л  мөрдөн байцаалтад  өгсөн …  . Бид нар дахин пиво уухаар болоод дэлгүүр орох гэтэл хаасан байсан. Тэгээд 11 дүгээр хорооллын компьютер тоглоомын газар орж тоглох гэтэл мөн хаалттай байсан. Ингээд пиво олж ууя гэтэл надад 10.000 төгрөг Бишрэлд 5000 төгрөг байсан. Мөнгө хүрэхгүй юм байна уугаад яах юм караоке орье гэхэд Мөнхтулга ах хэрэггүй гэсэн. Гэтэл М ах мөнгө байхгүй юм чинь хүн дээрэмдэе гэж О, Ц хоёрт хэлсэн. Үүнийг Б бид хоёр хажууд нь зогсож байхдаа сонссон. Тэгээд бид нар Сансарын тунель дээр явж байтал М, О, Ц нар урд алхаж байсан үл таних 2 залуугийн хажуугаар гарахдаа мөрлөж маргаан үүсгэж зодоон эхэлсэн. Б нэг хүнтэй барьцалдчихсан байхаар нь би очиж салгасан. Тэгтэл нэг нь зугтаая гэхээр нь зугтаж явж байгаад цуваад баригдсан. Б Скай маркийн гар утас гарч ирсэн. Цагдаагийн хэсэг дээр очиход Ц Ай фоне 5 Эс маркийн гар утас, түрүүвчийг олж ирж өгсөн. Б хүний юм авсан байсныг сүүлд цагдаа дээр ирээд л мэдсэн гэсэн мэдүүлэг  /1-р хх-ийн 145-146/

Шүүгдэгч  Г.Б мөрдөн байцаалтад өгсөн ..  Намайг найз охинтойгоо ярьж байхад тэр 4 хүн дээрэмдэх талаар ярьсан юм шиг байсан. Замдаа хүн тааралдвал цохиж зодоод эд зүйлсийг нь дээрэмдэе гэсэн. Би тухайн үед ямар учиртайг нь асууж байгаад хамт дээрэм хийхээр болсон. Тэгээд бид 5 хөгжим бүжгийн коллеж ороод Сансарын тунел рүү алхаж байхад О тэнд хоёр хүн явж байна гэж хэлээд бүгдээрээ хамт явахаар болж араас нь гүйсэн. Шууд очоод мөрлөхөөр ярилцсан. Хэн нь эхэлж мөрлөсөн талаар мэдэхгүй байна. Тэгээд зодоон эхэлсэн. Би пальто өмссөн залуугийн зүүн шанаа, жижиг хар хувцастай залуугийн баруун шанаанд цохьсон.  Манай найзууд нөгөө 2-ыг  газар унагаад дээрээс нь нийлж зодож байтал нэг нь манайхаан юмыг нь ав гээд байхаар нь Л баруун халаас өмдийг нь ухаж би нөгөө талын халаасыг ухахад цагаан өнгийн Скай маркийн гар утас гарч ирсэнийг би авсан. Ц, О, М 3 хар өнгийн хувцастай залуугийн халаасыг нь ухаж эд зүйлсийг нь авсан. Бид нар тэгээд зугтааж байрны дунд ороод хоорондоо уулзаад юу гарч ирсэн гэхэд Ц 1000 гаран төгрөг, О хар өнгийн түрүүвч, би цагаан Скай маркийн гар утас, Л, М нар юм аваагүй байсан. Сүүлд цагдаагийн газар баригдах үед О биенээсээ төмөр цаг гаргаж ирсэн, хохирогчийн гар утас хаана байна гэхэд О хашаа давуулаад шидсэн гэж хэлээд зааж өгсөн. Бид нар бөөндөө дээрэм хийе мөнгө олье гэж ярилцсан гэсэн мэдүүлэг  /1-р хх-ийн 116-117/

     Шүүгдэгч  Б.М   мөрдөн байцаалтад  өгсөн … Тэгээд бид нар хүнсний дэлгүүр орж архи пиво авахаар явж байхад үл таних 2 залуу явж байхаар нь би эхлээд мөрлөлцөж хэрүүл үүсгэсэн. Нөгөөдүүл үгийн зөрүүгүй нөгөө хоёр хүнийг зодсон. Тэгээд зугтах үед манай найзууд эд зүйлийг нь авсан байсан. Компьютер тоглоомын газар оруулахгүй болохоор нь бид нар дээрэм хийе гэж ярилцсан юм. Бид нар тухайн шөнөө удалгүй цагдаад баригдсан. Бид нар таксинд суухад Л цагаан өнгийн Скай маркийн гар утас үзүүлээд үүнийг авсан гэхээр нь би аваад халаасандаа хийсэн. Цагдаа дээр очтол гар утас бэлэн мөнгө нэхсэн. Гэтэл Ц гаргаж өгсөн. Зугтааж байхдаа нуучихсан байсан юм байлаа. Бид нар тухайн үед мэдээгүй болохоор аваагүй гэсэн гэтэл Ц гар утас, О түрүүвчийг нь авсан байсан гэсэн мэдүүлэг   /1-р хх-ийн 124/

    Шүүгдэгч  Д.О  мөрдөн байцаалтад  өгсөн …  Тэгээд бид нарыг явж байхад Тунель дээр үл таних 2 залуу явж байтал М, Б, Л гурав араас нь гүйж очсон, Ц бид хоёр тэдний ардаас очтол тэд нар маргалдаж байсан. Гэтэл манай найзуудаас хэн нэг нь нөгөө залуучуудыг цохиод автал зодоон эхэлсэн. Гэтэл манай хэд мөнгө, түрүүвч, цаг зэргийг авч зугтсан байсан. Би 6000 төгрөгийг өмднийх нь арын халааснаас авсан, мөн цагаан өнгийн төмөр цаг газар унахаар нь халаасандаа хийсэн. Тэгээд зугтаж байгаад баригдсан. Бид нар бөөндөө явж байгаад хоорондоо хүний эд зүйлс дээрэмдэе гэж ярилцсан гэсэн мэдүүлэг  /1-р хх-ийн 131/

   Шүүгдэгч  Б.Ц мөрдөн байцаалтад өгсөн …   Би дээрэмдэх санаа байгаагүй. Бид нар анх уулзаж бөхийн өргөө орж архи, пиво уухаар явж байсан тэгээд явж байх замдаа тааралдаж маргалдаж зодолдсон. Тэгээд зугтаах үедээ Ай фоне 5 Эс маркийн гар утсыг нь унасан байх үед нь авсан. Би бага зэрэг согтуу байсан болохоор хэн зодоон эхлүүлсэнийг мэдэхгүй байна. Бөөндөө явж байгаад л маргаан болсон. Газар унасан байхад нь би О утас юм байх гэж бодоод л авчихсан. Г, Л нарын биед хэн гэмтэл учруулсаныг би хараагүй гэсэн мэдүүлэг  /1-р хх-ийн 135/ зэрэг болно.

Г.Бишрэл, Б.М, Д.О, Б.Ц нар мөнгө олж пиво уух зорилгоор Бөхийн өргөө орчим руу явж байгаад замд тааралдсан Л.Л зориуд мөрөөрөө араас нь очиж мөргөн маргаан үүсгэж зодолдох явцдаа хармаанаас эд зүйлийг авсан, н.Г Д.О заамдаж авч цохиж газар унаган тал талаас нь зодож  эд зүйлийг авсан нөхцөл байдал хэрэгт авагдсан хохирогч нарын мэдүүлэг, шүүгдэгч нарын үйлдсэн хэргийн  талаар өгсөн мэдүүлгүүд болон шүүх эмнэлэгийн үзлэг хийсэн актаар тогтоогдож байна. Тэдний дээрх үйлдлийг зүйлчилж ирүүлсэн хуулийн зүйл хэсэг тохирч байна. Иймд Г.Б, Б.М, Д.О, Б.Ц нарыг  бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэж авахаар довтолсон гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болохыг тус тус тогтоож Эрүүгийн хуулийн 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан ял шийтгэл оногдуулах үндэслэлтэй байна.

 2015 оны шинэчлэн найруулсан Эрүүгийн хуулийн 1.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт тооцохгүй болсон, оногдуулах ялыг хөнгөрүүлсэн, гэмт хэрэг үйлдсэн этгээдийн эрх зүйн байдлыг дээрдүүлсэн хуулийг буцаан хэрэглэнэ гэсэн заалтыг үндэслэн шүүгдэгч нарт оногдуулах ял  хөнгөрч байх тул энэ хуулийг буцаан хэрэглэх нь зүйтэй гэж шүүх дүгнэв.

Г.Б, Б.М, Д.О, Б.Ц нарт прокуророос Эрүүгийн хуулийн 147 дугаар зүйлийн 147.2 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэн ирүүлсэнийг 2015 оны Эрүүгийн хуулийн 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэг болгон өөрчилж шийдвэрлэх нь зүйтэй гэж үзэв.

Э.Л гэмт хэрэгт хамтран оролцсон гэж үзэж Эрүүгийн хуулийн 147 дугаар зүйлийн 147.2 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэн ирүүлсэнийг гэмт хэрэгт оролцсон болох нь хангалттай тогтоогдохгүй байна гэж үзээд хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

Э.Л нь Г.Б хамт явж байгаад ард нь чимээ гарч хүмүүс маргалдаж зодолдож эхлэхэд нь очиж салгаад зугатаая гэхэд нь зугатааж яваад баригдсан  нөхцөл байдал хэрэгт авагдсан өөрийнх нь мэдүүлэг болон хохирогч нарын мэдүүлэг зэрэг нотлох баримтуудаас харагдаж байна.

Хэдийгээр дээрэмдэх гэмт хэрэг хийх талаар ярьж байсныг сонссон боловч тухайн үйлдлийг дэмжиж оролцоогүй харин салгасан байх тул түүнийг гэмт хэрэг үйлдэхэд оролцоогүй, түүний үйлдэл нь гэмт хэргийн шинжгүй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэсэн болно. Хохирогч Г.Г 800.000 төгрөг төлсөнөөс  Э.Л 200.000 төгрөг төлж барагдуулсан. Хохирогч нарт учруулсан хохирлыг төлж барагдуулсан байх тул шүүгдэгч нарыг бусдад төлөх төлбөргүй гэж үзэв.

          Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжлэгдэж ирсэн эд хөрөнгөгүй, шийдвэрлэвэл зохих  хэрэг хянан  шийдвэрлэх ажиллагааны зардалгүй   болно.   

           Шүүгдэгч Г.Б, Б.М, Д.О, Б.Ц нарын цагдан хоригдсон хоногийг эдлэх ялд оруулан тооцох нь зүйтэй гэж үзэв.

          Шүүх шүүгдэгч нарт ял шийтгэл оногдуулахдаа Эрүүгийн хуулийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгийн 1.1-д заасан тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн, 1.2–д заасан учруулсан хохирлыг төлсөн зэрэг хөнгөрүүлэх нөхцөл байдлыг харгалзан хуульд заасан хорих ялын доод хэмжээгээр хорих ял оногдуулж, уг хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэх нь зүйтэй гэж үзэв.

             Эрүүгийн хуульд заасан хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдсонгүй.

 

            Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн байцаан шийтгэх хуулийн 36.1, 36.2,36.4,36.6,36.8,36.10,36.12,36.13 дугаар зүйл, 38.1 дүгээр зүйлүүдийг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

          1.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.19 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д  зааснаар Э.Л прокуророос  2002 оны  Эрүүгийн хуулийн тусгай ангийн 147 дугаар зүйлийн 147.2 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэн ирүүлсэн хэргийг хэрэгсэхгүй болгож Э.Л цагаатгасугай.

 

          2.Г.Б, Б.М, Д.О, Б.Ц нарт прокуророос 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 147 дугаар зүйлийн 147.2 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэн ирүүлсэнийг 2015 оны шинэчлэн найруулсан Эрүүгийн хуулийн 1.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэг болгон өөрчилсүгэй.

 

3.У овогт Г Б, Т овогт Б М, Б овогт Д О, И овогт Б Ц нарыг бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэж авахаар довтолсон гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болохыг тус тус тогтоосугай.

 

4.Эрүүгийн хуулийн тусгай ангийн  17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар Г.Б, Б.М, Д.О, Б.Ц нарыг тус бүр 2 /хоёр/ жилийн хугацаагаар хорих ял шийтгэсүгэй.

 

5.Эрүүгийн хуулийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар Г.Б, Б.М, Д.О, Б.Ц нарт оногдуулсан хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй.

 

6.Эрүүгийн хуулийн 6.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Г.Б 2016 оны 3 дугаар сарын 02-ноос 2016 оны 4 дүгээр сарын 25-ны өдөр хүртэл 54 хоног, 2016 оны 12 дугаар сарын 12-ны өдрөөс 2016 оны 12 дугаар сарын 26-ны өдөр хүртэл 14 хоног, нийт 68 хоног, Б.М 2016 оны 3 дугаар сарын 02-ны өдрөөс 2016 оны 4 дүгээр сарын 29-ний өдөр хүртэл 58 хоног, 2016 оны 12 дугаар сарын 12-ны өдрөөс 2016 оны 12 дугаар сарын 26-ны өдөр хүртэл 14 хоног, нийт 72 хоног, Д.О 2016 оны 3 дугаар сарын 02-ны өдрөөс 2016 оны 4 дүгээр сарын 29-ний өдөр хүртэл 58 хоног, 2016 оны 12 дугаар сарын 12-ны өдрөөс 2016 оны 12 дугаар сарын 26-ны өдөр хүртэл 14 хоног, нийт 72 хоног, Б.Ц 2016 оны 3 дугаар сарын 02-ны өдрөөс 2016 оны 4 дүгээр сарын 29-ний өдөр хүртэл 58 хоног, 2016 оны 12 дугаар сарын 12-ны өдрөөс 2016 оны 12 дугаар сарын 26-ны өдөр хүртэл 14 хоног, нийт 72 хоногийг  тус тус эдлэх ялд нь оруулан  тооцох, Э.Л нь цагдан хоригдсон хоноггүй болохыг дурьдсугай.

 

7.Э.Л авсан  бусдын батлан даатад өгөх таслан эсргийлэх арга хэмжээг хүчингүй болгосугай.

 

8.Г.Б, Б.М, Д.О, Б.Ц, Э.Л  нар нь бусдад төлөх төлбөргүй болохыг дурьдсугай.

 

9.Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжлэгдэж ирсэн эд хөрөнгөгүй, шийдвэрлэвэл зохих  хэрэг хянан  шийдвэрлэх ажиллагааны зардалгүй   болохыг  тус тус дурьдсугай.

10. Шүүхийн шийдвэр нь уншин сонсгосоноор  хүчинтэй болох бөгөөд шүүхийн шийтгэх тогтоолыг улсын яллагч, шүүгдэгч,  хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, хууль ёсны төлөөлөгч,өмгөөлөгч  өөрөө гардан авсанаас хойш 14 хоногийн дотор  давж заалдах гомдол гаргах,  эсэргүүцэл бичих эрхтэйг дурьдсугай.

 

 

                 ДАРГАЛАГЧ                                С.ПҮРЭВСҮРЭН

                                                                         

                 ШҮҮГЧИД                                     Д.МӨНХТУЯА

 

                                                                       Б.АРИУНХИШИГ