Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2020 оны 01 сарын 27 өдөр

Дугаар 210/МА2020/00197

 

2020 оны 01 сарын 27 өдөр

Дугаар 210/МА2020/00197

 

 

ЦН ХХК-ийн

нэхэмжлэлтэй иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Ерөнхий шүүгч Ж.Оюунтунгалаг даргалж, шүүгч Д.Байгалмаа, Ш.Оюунханд нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар

Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 11 дүгээр сарын 21-ний өдрийн 101/ШШ2019/03290 дугаар шийдвэртэй, нэхэмжлэгч ЦН ХХК-ийн нэхэмжлэлтэй, хариуцагч Б.Д, ЖГ ХХК-д холбогдох,

270 000 000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг зохигчдын давж заалдах журмаар гаргасан гомдлыг үндэслэн шүүгч Ш.Оюунхандын илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Алтанцэцэг, нэхэмжлэгчийн өмгөөлөгч С.Эрдэнэбат, хариуцагч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.Батжаргал, хариуцагч нарын өмгөөлөгч П.Алтанчимэг, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга П.Эрхэмбаяр нар оролцов.

Нэхэмжлэгч ЦН ХХК-ийн нэхэмжлэлийн шаардлага болон тайлбарт: ЖГ ХХК, түүний захирал Б.Дайчинхүү нар нь 2015 оны 01 дүгээр сарын 14-ний өдөр ЦН ХХК-ийн эзэмшилд байсан Баянзүрх дүүргийн 16 дугаар хороо, 16 дугаар хороолол Амгалан хотхон дахь

1. БЗД-ийн 16-р хороо, 16-р хороолол, /13321/ Улаанхуаран гудамжны 13-р байр, зоорийн давхарын 27 тоот хаягт байршилтай, 18 м.кв талбайтай, улсын бүртгэлийн Ү-2204065061 дугаартай, үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн 000361148 тоот гэрчилгээтэй, авто зогсоолын зориулалттай үл хөдлөх хөрөнгө,

2. БЗД-ийн 16-р хороо, 16-р хороолол, /13321/ Улаанхуаран гудамжны 13-р байр, зоорийн давхарын 27 тоот хаягт байршилтай, 18 м.кв талбайтай, улсын бүртгэлийн Ү-2204065044 дугаартай, үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн 000361132 тоот гэрчилгээтэй, авто зогсоолын зориулалттай үл хөдлөх хөрөнгө,

3. БЗД-ийн 16-р хороо, 16-р хороолол, /13321/ Улаанхуаран гудамжны 13-р байр, зоорийн давхарын 32 тоот хаягт байршилтай, 18 м.кв талбайтай, улсын бүртгэлийн Ү-2204065089 дугаартай, үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн 000361172 тоот гэрчилгээтэй, авто зогсоолын зориулалттай үл хөдлөх хөрөнгө,

4. БЗД-ийн 16-р хороо, 16-р хороолол, /13321/ Улаанхуаран гудамжны 13-р байр, зоорийн давхарын 33 тоот хаягт байршилтай, 18 м.кв талбайтай, улсын бүртгэлийн Ү-2204065093 дугаартай, үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн 000361176 тоот гэрчилгээтэй, авто зогсоолын зориулалттай үл хөдлөх хөрөнгө,

5. БЗД-ийн 16-р хороо, 16-р хороолол, /13321/ Улаанхуаран гудамжны 13-р байр, зоорийн давхарын 60 тоот хаягт байршилтай, 18 м.кв талбайтай, улсын бүртгэлийн Ү-2204065057 дугаартай, үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн 000361145 тоот гэрчилгээтэй, авто зогсоолын зориулалттай үл хөдлөх хөрөнгө,

6. БЗД-ийн 16-рхороо, 16-р хороолол, /13321/ Улаанхуаран гудамжны 13-р байр, зоорийн давхарын 61 тоот хаягт байршилтай, 18 м.кв талбайтай, улсын бүртгэлийн Ү-2204065045 дугаартай, үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн 000361133 тоот гэрчилгээтэй, авто зогсоолын зориулалттай үл хөдлөх хөрөнгө,

7. БЗД-ийн 16-р хороо, 16-р хороолол, /13321/ Улаанхуаран гудамжны 13-р байр, зоорийн давхарын 67 тоот хаягт байршилтай, 18 м.кв талбайтай, улсын бүртгэлийн Ү-2204065073 дугаартай, үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн 000361156 тоот гэрчилгээтэй, авто зогсоолын зориулалттай үл хөдлөх хөрөнгө,

8. БЗД-ийн 16-р хороо, 16-р хороолол, /13321/ Улаанхуаран гудамжны 13-р байр, зоорийн давхарын 68 тоот хаягт байршилтай, 18 м.кв талбайтай, улсын бүртгэлийн Ү-2204065048 дугаартай, үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн 000361136 тоот гэрчилгээтэй, авто зогсоолын зориулалттай үл хөдлөх хөрөнгө,

9. БЗД-ийн 16-р хороо, 16-р хороолол, /13321/ Улаанхуаран гудамжны 13-р байр, зоорийн давхарын 73 тоот хаягт байршилтай, 18 м.кв тапбайтай, улсын бүртгэлийн Ү-2204065080 дугаартай, үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн 000361163 тоот гэрчилгээтэй, авто зогсоолын зориулалттай үл хөдлөх хөрөнгө,

10. БЗД-ийн 16-р хороо, 16-р хороолол, /13321/ Улаанхуаран гудамжны 13-р байр, зоорийн давхарын 74 тоот хаягт байршилтай, 18 м.кв талбайтай, улсын бүртгэлийн Ү-2204065101 дугаартай, үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн 000361184 тоот гэрчилгээтэй, авто зогсоолын зориулалттай үл хөдлөх хөрөнгө,

11. БЗД-ийн 16-р хороо, 16-р хороолол, /13321/ Улаанхуаран гудамжны 13-р байр, зоорийн давхарын 75 тоот хаягт байршилтай, 18 м.кв талбайтай, улсын бүртгэлийн Ү-2204065754 дугаартай, үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн 000361178 тоот гэрчилгээтэй, авто зогсоолын зориулалттай үл хөдлөх хөрөнгө,

12. БЗД-ийн 16-р хороо, 16-р хороолол, /13321/ Улаанхуаран гудамжны 13-р байр, зоорийн давхарын 76 тоот хаягт байршилтай, 18 м.кв талбайтай, улсын бүртгэлийн Ү-2204065054 дугаартай, үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн 000361142 тоот гэрчилгээтэй, авто зогсоолын зориулалттай үл хөдлөх хөрөнгө,

13. БЗД-ийн 16-р хороо, 16-р хороолол, /13321/ Улаанхуаран гудамжны 13-р байр, зоорийн давхарын 77 тоот хаягт байршилтай, 18 м.кв талбайтай, улсын бүртгэлийн Ү-2204065081 дугаартай, үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн 000361164 тоот гэрчилгээтэй, авто зогсоолын зориулалттай үл хөдлөх хөрөнгө,

14. БЗД-ийн 16-р хороо, 16-р хороолол, /13321/ Улаанхуаран гудамжны 13-р байр, зоорийн давхарын 78 тоот хаягт байршилтай, 18 м.кв талбайтай, улсын бүртгэлийн Ү-2204065053 дугаартай, үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн 000361141 тоот гэрчилгээтэй, авто зогсоолын зориулалттай үл хөдлөх хөрөнгө,

15. БЗД-ийн 16-р хороо, 16-р хороолол, /13321/ Улаанхуаран гудамжны 13-р байр, зоорийн давхарын 79 тоот хаягт байршилтай, 18 м.кв талбайтай, улсын бүртгэлийн Ү-2204065050 дугаартай, үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн 000361138 тоот гэрчилгээтэй, авто зогсоолын зориулалттай үл хөдлөх хөрөнгө,

16. БЗД-ийн 16-р хороо, 16-р хороолол, /13321/ Улаанхуаран гудамжны 13-р байр, зоорийн давхарын 83 тоот хаягт байршилтай, 18 м.кв талбайтай, улсын бүртгэлийн Ү-2204065085 дугаартай, үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн 000361168 тоот гэрчилгээтэй, авто зогсоолын зориулалттай үл хөдлөх хөрөнгө,

17. БЗД-ийн 16-р хороо, 16-р хороолол, /13321/ Улаанхуаран гудамжны 13-р байр, зоорийн давхарын 84 тоот хаягт байршилтай, 18 м.кв талбайтай, улсын бүртгэлийн Ү-2204065076 дугаартай, үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн 000361159 тоот гэрчилгээтэй, авто зогсоолын зориулалттай үл хөдлех хөрөнгө,

18. БЗД-ийн 16-р хороо, 16-р хороолол, /13321/ Улаанхуаран гудамжны 13-р байр, зоорийн давхарын 100 тоот хаягт байршилтай, 18 м.кв талбайтай, улсын бүртгэлийн Ү-2204065052 дугаартай, үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн 000361140 тоот гэрчилгээтэй, авто зогсоолын зориулалттай үл хөдлөх хөрөнгийг тус тус барьцаалан зээл авч өгье, авто зогсоолууд миний нэр дээр байх ёстой хэмээн Вү Кечинд итгүүлэн тухайн үеийн ханшаар нэг зогсоолын үнэ 20 сая орчим төгрөгөөр борлуулагдаж байхад нэг зогсоолын үнийг 1 сая төгрөгөөр тооцон хуурамч гэрээ байгуулсан. Б.Дайчинхүү нь 6 ширхэг зогсоолыг Ингүүмэл инвест ББСБ ХХК-д барьцаанд тавьж, 1 жилийн хугацаатайгаар 50 сая төгрөгийн, 12 ширхэг зогсоолыг Нэт капитал ББСБ ХХК-д барьцаанд тавьж, 1 жилийн хугацаатайгаар 80 сая төгрөгийн зээл тус тус авчээ. Иймд ЖГ ХХК болон түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Д нараас авто зогсоолын үнэ 270 000 000 төгрөг гаргуулж өгнө үү гэжээ.

 

Хариуцагч ЖГ ХХК, Б.Д нарын итгэмжлэгдсэн төлөөлөгчийн шүүхэд гаргасан тайлбарт: Б.Д-ийн зүгээс нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрөхгүй. 2015 оны 01 дүгээр сарын 14-ний өдөр 18 ширхэг авто зогсоолыг худалдан авахаар гэрээ байгуулж, гэрээний үүргийг биелүүлсэн. н.Хасаа, н.Сүрэн нарт 18 000 000 төгрөг өгснийг нотлохоор гэрчээр оролцуулах гэсэн боловч тодорхой мэдээлэл байхгүй учраас асуулгаж чадаагүй. ЖГ ХХК гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлсэн. Б.Д-д худалдах, худалдан авах гэрээгээр ямар нэгэн үүрэг үүсээгүй, хариуцагч биш тул нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

Шүүх: Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч ЖГ  ХХК-аас 18 000 000 төгрөг гаргуулж, нэхэмжлэгч ЦН ХХК-д олгож, нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагаас 252 000 000 төгрөгт холбогдох хэсэг болон хариуцагч Б.Д-д холбогдох шаардлагыг хэрэгсэхгүй болгож, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2 дахь хэсэгт заасныг тус тус баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 1 507 950 төгрөгийг улсын төсвийн орлогод үлдээж, хариуцагч ЖГ ХХК-аас 247 950 төгрөг гаргуулж, нэхэмжлэгч ЦН ХХК-д олгож шийдвэрлэжээ.

 

Хариуцагч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.Батжаргалын давж заалдах журмаар гаргасан гомдолд: 18 000 000 төгрөгийг гаргуулахаар шийдвэрлэсэн хэсэгт давж заалдах журмаар хянуулахаар гомдол гаргаж байна. Үндэслэл нь нэхэмжлэгч шүүхийн 2019 оны 11 сарын 21-ний өдрийн 03290 дугаар шийдвэрийг хүлээн зөвшөөрч, давж заалдах гомдол гаргаагүй бөгөөд нэхэмжлэлийн шаардлагаараа 2015 оны 01 сарын 14-ний өдрийн 01-18 дугаар худалдах худалдан авах гэрээний үүргийг шаардаж, Нотариатын тухай хуулийн 46 дугаар зүйлийи 46.1.1-д зааснаар батлагдсан гэрээнүүдийг хавсаргаж өгсөн.

Хэргийг хэлэцэхэд нэхэмжлэгчээс нотариатаар үнэн зөв болох үйлдлийг баталгаажуулсан гэрээг байгуулсантай маргаагүй, мөн шүүх гэрээг хуулийн дагуу байгуулагдсаныг дүгнэсэн атлаа гэрээ тус бүрийн 2 дах заалтад " ...төлбөрийг бүрэн төлж барагдуулсан болно" гэж баталгаажсаныг үнэлээгүй байна. Хариуцагчийн зүгээс шүүх хуралдаанд нотариатчийг асуулгах хүсэлт гаргаж, 18 000 000 төгрөгийг ажилчдын хажууд өгсөн болохоо тайлбарладаг. Шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэлтэй байх шаардлагыг хангаагүй байгааг хянаж, холбогдох хэсгийг хүчингүй болгож шийдвэрлэж өгнө үү гэжээ.

 

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Алтанцэцэгийн давж заалдах гомдолд:

Өнөөгийн зах зээлийн ханшаар 1 авто зогсоолын үнэ яагаад ч 1 000 000 төгрөг байхгүй бөгөөд хариуцагч тал шүүх хуралдаан дээр хүлээн зөвшөөрч тайлбарлахдаа ... худалдагч буюу худалдан авагч талын хооронд ямар нэгэн тохироо байсан байх, яг ямар тохиролцоо байсан талаар тодорхой хэлж мэдэхгүй байна гэдэг. Өөрөөр хэлбэл хариуцагч талаас авто зогсоолын үнийг яагаад 1 000 000 төгрөгөөр үнэлж гэрээ байгуулсан гэдгээ тайлбарлаж чадаагүй, энэ талаар нотлох баримт гаргаж өгөөгүй. Шүүх нэхэмжлэгч талын гаргаж өгсөн нотлох баримтад огт эрх зүйн дүгнэлт өгөөгүй. Шүүхийн шийдвэрийн зарим хэсгийг хүчингүй болгож, нэхэмжлэлийн шаардлагаас 252 000 000 төгрөгийг хангаж өгнө үү гэжээ.

 

ХЯНАВАЛ:

 

Анхан шатны шүүхийн шийдвэр Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2 дахь хэсэгт заасан хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагад нийцээгүй байна.

 

Нэхэмжлэгч ЦН ХХК нь хариуцагч ЖГ ХХК, Б.Д нарт холбогдуулан 2015 оны 01 дүгээр сарын 14-ний өдрийн Баянзүрх дүүргийн 16 дугаар хороо,16 дугаар хороолол Амгалан хотхонд байрлах 18 ширхэг авто зогсоолыг худалдах худалдан авах гэрээний үнэ 270 000 000 төгрөг гаргуулахаар шаардсаныг хариуцагч нар эс зөвшөөрч маргажээ.

 

Хариуцагч Б.Д нь гэрээний тал биш гэж маргасан, ЖГ ХХК нь нэхэмжлэгчтэй 18 ширхэг авто зогсоолыг худалдах худалдан авах гэрээ байгуулсанд, авто зогсоолуудын өмчлөх эрх ЖГ ХХК-д шилжсэнд маргаагүй. Түүнчлэн 18 ширхэг авто зогсоолыг барьцаанд тавьж зээл авсан үйл баримтыг хариуцагч үгүйсгээгүй. /хх 100/

 

Талууд гагцхүү худалдах худалдан авах гэрээний үнийн талаар маргаантай байна. Тодруулбал, нэхэмжлэгч нэг авто зогсоолыг 10 000 000 төгрөгөөр өгөх хөрөнгө биш гэж тайлбарласан, хариуцагч талуудын хооронд өмнөх харилцаанаас тооцоо байсан гэх агуулгатай тайлбар гаргажээ.

 

Нэхэмжлэгч нь авто зогсоол тус бүрийг 15 000 000 төгрөгөөр нийт 270 000 000 төгрөгөөр худалдсан гэж тайлбарлаж гэрээний зүйлд шинжээч томилон зах зээлийн үнэлгээг гаргуулахаар хүсэлт гаргасныг анхан шатны шүүхээс хангахгүй шийдвэрлэсэн нь учир дутагдалтай болжээ. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2-т зааснаар нэхэмжлэгч нь нэхэмжлэлийн шаардлага үндэслэлээ нотлох, нотлох баримт гаргахаас гадна шинжээч томилуулах талаар шүүхэд хүсэлт гаргах эрхтэй юм. /1хх 102-107/

 

Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1 дэх хэсэгт зааснаар худалдах-худалдан авах гэрээгээр худалдагч нь биет байдлын доголдолгүй, эрхийн зөрчилгүй хөрөнгө, түүнтэй холбоотой баримт бичгийг худалдан авагчийн өмчлөлд шилжүүлэх буюу бараа бэлтгэн нийлүүлэх, худалдан авагч нь худалдагчид хэлэлцэн тохирсон үнийг төлж, худалдан авсан хөрөнгөө хүлээн авах үүргийг тус тус хүлээх юм. Талууд гэрээний гол нөхцлийн нэг болох хэлэлцэн тохирсон үнэ хэд байсан талаар маргаантай.

Нотлох үүргийн хуваарилалтаар нэхэмжлэгч нь хөрөнгөө хэдэн төгрөгөөр худалдсан гэдгээ нотлохоос гадна хариуцагч нь талуудын хоорондын өмнөх харилцаа, тооцооны асуудал байсан гэх тайлбараа ч мөн нотлох ёстой.

 

Зохигч худалдах худалдан авах гэрээ байгуулснаас хойш яагаад нэмэлт гэрээ байгуулах болсон, барьцаалсан болон худалдсанаас олсон орлого нэхэмжлэгчид шилжихээр тохиролцсоны учир шалтгаан зэрэг тухайн хэрэгт ач холбогдолтой үйл баримтууд бүрэн тогтоогдоогүй байхад хэргийг хянан шийдвэрлэсэн, дээрх ажиллагааг давж заалдах шатны шүүхээс нөхөн гүйцэтгэх боломжгүй байх тул шүүхийн шийдвэрийг хүчингүй болгон, хэргийг дахин хянан шийдвэрлүүлэхээр мөн шүүхэд буцааж, зохигчийн гомдлыг хангахгүй орхив.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.5, 168 дугаар зүйлийн 168.1.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 11 дүгээр сарын 21-ний өдрийн 101/ШШ2019/03290 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин хянан шийдвэрлүүлэхээр мөн шүүхэд буцаасугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дахь хэсэгт зааснаар давж заалдах журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид нэхэмжлэгчийн төлсөн 1 417 950 төгрөгийг, хариуцагчийн төлсөн 247 950 төгрөгийг тус тус шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

 

 

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Ж.ОЮУНТУНГАЛАГ

 

ШҮҮГЧИД Д.БАЙГАЛМАА

 

Ш.ОЮУНХАНД