| Шүүх | Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Гочоогийн Нямсүрэн |
| Хэргийн индекс | 184/2024/03936/И |
| Дугаар | 184/ШШ2024/02630 |
| Огноо | 2024-05-13 |
| Маргааны төрөл | Нэхэмжлэгчээс гаргасан хүсэлтийн дагуу хариуцагчийг эрэн сурвалжлах, |
Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2024 оны 05 сарын 13 өдөр
Дугаар 184/ШШ2024/02630
2024 05 13 184/ШШ2024/02630
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Сонгинохайрхан дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Г.Нямсүрэн даргалж, тус шүүхийн хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар,
Нэхэмжлэгч: Сонгинохайрхан дүүрэг, ******* дугаар хороо, өнөр хороолол, 5 байр, ******* тоот хаягт оршин суух, ******* овогт ******* ******* /рд:*******/
Нэхэмжлэлийн шаардлага: Иргэний эрх зүйн маргаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд болох Г.******* эрэн сурвалжлуулах
Нэхэмжлэгч Ж.*******, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Л.Баянболд нарыг оролцуулан хэргийг хянан хэлэлцэв.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Боржигон овогт Ганбаатарын Учирал /рд:НЦ9702*******01/ нь иргэн Ж.******* /рд:*******/ миний өөрийн өмчлөлийн Баянгол дүүргийн 30 дугаар хороо Сайхан булган хотхоны 34А-32 тоотыг түрээслэн сууж байгаад түрээсийн төлбөрөө өгөлгүй өдийг хүрлээ. Байрнаас гарахдаа 2,300,000 төгрөгийн өртэй байсан. Гэрийн хаягаар нь Баянзүрх дүүрэгт нэхэмжлэл гаргасан боловч тус хаяг байдаггүй гэсэн 2024 оны 03 дугаар сарын 22-ны өдрийн 101/ШЗ2024/08290 тоот захирамж гарсан. Иймд Боржигон овогт Ганбаатарын ******* /НЦ9702*******01/ эрэн сурвалжилж, оршин суугаа хаягийг тодруулж өгнө үү. Цаашид гэрээний үүргээ биелүүлэн гэрээнд заасны дагуу алданги төлөх болно гэжээ.
Шүүх хуралдаанаар хэрэгт цугларсан бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Ж.******* нь иргэний эрх зүйн маргаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд болох Г.******* эрэн сурвалжлуулах шаардлага бүхий нэхэмжлэл гаргажээ.
Г.Учирал нь иргэний эрх зүйн маргаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд ба оршин байх газар нь мэдэгдэхгүй байгаа болох нь Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2024 оны 03 дугаар сарын 22-ны өдрийн 101/ШЗ2024/08290 дугаар захирамжаар тогтоогдож байна. /хэргийн 4 дүгээр тал/
Иймд нэхэмжлэгчийн гаргасан Г.******* эрэн сурвалжлуулах нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэх үндэслэлтэй байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118, 133 дугаар зүйлийн 133.1.9-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 155 дугаар зүйлийн 155.3-д зааснаар Ганбаатарын Учирал /рд:*******/-ыг эрэн сурвалжилсугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 155 дугаар зүйлийн 155.4-д зааснаар хариуцагчийг эрэн сурвалжлах, түүний оршин суугаа газрыг тогтоох ажиллагааг гүйцэтгэж, нэхэмжлэгч Ж.*******д /утас:91811060/ мэдэгдэхийг Сонгинохайрхан дүүрэг дэх Цагдаагийн гуравдугаар хэлтэст даалгасугай.
3. Нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, *******0 дугаар зүйлийн *******0.2-т зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба нэхэмжлэгч нь анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Г.НЯМСҮРЭН