| Шүүх | Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Гочоогийн Нямсүрэн |
| Хэргийн индекс | 184/2024/04328/И |
| Дугаар | 184/ШШ2024/02631 |
| Огноо | 2024-05-15 |
| Маргааны төрөл | Эцэг тогтоосон, |
Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2024 оны 05 сарын 15 өдөр
Дугаар 184/ШШ2024/02631
| 2024 05 15 | 184/ШШ2024/02631 |
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Г.Нямсүрэн даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар,
Нэхэмжлэгч: Сонгинохайрхан дүүрэг, ******* дугаар хороо, хилчин хотхон, ******* тоот хаягт оршин суух, ******* овогт ******* ******* /рд:*******/
Нэхэмжлэгч: Сонгинохайрхан дүүрэг, ******* дугаар хороо, хилчин хотхон, ******* тоот хаягт оршин суух, Мөнх
Нэхэмжлэлийн шаардлага: Хүүхдийн эцэг тогтоолгох
Шүүх хуралдаанд оролцогч: Нэхэмжлэгч Д.*******, С.*******
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: Т.Буянхишиг нарыг оролцуулан хэргийг хянан хэлэлцэв.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Д.******* шүүхэд гаргасан нэхэмжлэлээ дэмжин шүүх хуралдаанд гаргасан тайлбарт: Би С.*******тэй 2008 онд танилцсан бөгөөд бид 2 хамтран амьдраад 16 жил болж байна. Бидний хамтран амьдрах хугацаанд 2010 оны 04 дүгээр сарын 19-ний өдөр охин ******* овогт *******н , 2018 оны 05 дугаар сарын 10-ны өдөр хүү ******* овогт *******ын төрсөн. Бага хүү миний нэрээр овоглосон байдаг ч бидний том охин ээжийн нэрээд овоглосон байдаг. Учир нь манай том охин Дундговь аймагт төрсөн бөгөөд тухайн үед би Дархан-Уул аймагт ажилтай байсан учраас хүсэлт гарган өөрийн нэрээр овоглуулж чадаагүй, бага хүүгээ төрөхөд бол хүсэлт гаргаад өөрийн нэрээр овоглуулсан. Том охиноо ээжийнх нь нэрээр овоглуулсны дараа би өөрийн нэрээр охиноо овоглуулах гэсэн боловч би 2006 онд Дархан аймагт өөр хүнтэй гэрлэлтийн баталгаатай байсан учраас Н. охиныг миний нэрээр овоглох боломжгүй, заавал шүүхээр эцэг мөн тогтоолго гэж хэлсэн. Том охин маань 8 дугаар анги бөгөөд одоо дунд сургуулиа төгсөх гэж байгаа болохоор охиноо өөрийн нэрээр овоглуулах хүсэлттэй байна. Тиймээс 2010 оны 04 дүгээр сарын 19-ний өдөр охин ******* овогт *******н гийн эцгээр намайг тогтоож өгнө үү гэжээ.
Шүүх хуралдаанаар хэрэгт авагдсан нотлох баримтуудыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Д.*******, С.******* нар 2010.04.19-ний өдөр охин Н.гийн эцэг Д.******* мөн болохыг тогтоолгох буюу Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.7-д заасан эрх зүйн ач холбогдол бүхий үйл явдал тогтоолгох хүсэлт байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 15 дугаар зүйлийн 15.4-д зааснаар нэхэмжлэгч нэхэмжлэлийг өөрийн оршин суугаа газрын шүүхэд гаргасан байх бөгөөд нэхэмжлэгч нь Улаанбаатар хотын Сонгинохайрхан дүүрэгт оршин суудаг болох нь оршин суугаа хаягийн тодорхойлолт болон, түүний иргэний үнэмлэхийн хуулбараар тогтоогдож байна. /хэргийн 4, 6 дугаар тал/
Нэхэмжлэгч Д.*******, С.*******н хамтын амьдралаас 2010.04.19-ний өдөр охин Н. төрсөн болох нь тэдгээрийн тайлбар, гэрэл зураг, Д.Далхсүрэн, Н.Батбаярын нарын тодорхойлолт зэргээр тогтоогдож байна. /хэргийн 1-8, 9-10 дугаар тал/
Иймд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.7-д зааснаар охин Н.гийн эцэг Д.******* мөн болохыг тогтоох нь зүйтэй.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.7-д заасныг баримтлан, 2010.04.19-ний өдөр төрсөн охин ******* овогт *******н /РД:ЗМ1909/-ийн эцэг ******* овогт ******* ******* /РД:*******/ мөн болохыг тогтоосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1, 63 дугаар зүйлийн 63.1.5, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 7.1.2-т зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн *******,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хуулийн хүчинтэй болох ба зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч уг шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Г.НЯМСҮРЭН