| Шүүх | Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Гочоогийн Нямсүрэн |
| Хэргийн индекс | 184/2024/04128/И |
| Дугаар | 184/ШШ2024/02668 |
| Огноо | 2024-05-14 |
| Маргааны төрөл | Бусад зээл, |
Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2024 оны 05 сарын 14 өдөр
Дугаар 184/ШШ2024/02668
2024 05 14 184/ШШ2024/02668
Зохигчдын эвлэрлийг баталж,
хэргийг хэрэгсэхгүй болгох тухай
Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Г.Нямсүрэн би,
Нэхэмжлэгч: Хан-Уул Дүүрэг, 18 дугаар хороо, Стадион оргил, ******* ******* хороолол, ******* Жавзандамба гудамж-33, ******* ******* ******* барилга, ******* давхрын ******* тоот хаягт байрлах ******* ******* Финанс ББСБ ХХК /рд:/
Хариуцагч: Сонгинохайрхан дүүрэг, 2 дугаар хороо, 22 гудамж, тоот хаягт оршин суух, овогт /рд:/
Зээлийн гэрээний үүрэгт 6,553,615.65 төгрөг гаргуулах шаардлага бүхий нэхэмжлэлтэй иргэний хэргийг хүлээн авч хянаад
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгчийн шүүхэд гаргасан нэхэмжлэлд: 2021 оны 10 дугаар сарын 25-ны өдрийн 1102460 дугаартай Цахим зээлийн эрх нээх гэрээ, 2021 оны 10 дугаар сарын 25-ны өдрийн 1102460-01 дугаартай Цахим зээлийн дэд гэрээг тус тус цуцалж, гэрээний үүргийн гүйцэтгэлд зээлийн үндсэн төлбөр 3,965,800.26 төгрөг, зээлийн хүүгийн төлбөр 2,326,624.10 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 148,791.29 төгрөг, нотариатын үйлчилгээний хөлс 42,200 төгрөг, Эрэн сурвалжлуулах ажиллагааны зардал 70,200 төгрөг, нийт 6,553,615.65 (зургаан сая таван зуун тавин гурван мянга зургаан зуун арван тав зууны жаран тав) төгрөгийн зээлийн төлбөрийг зээлдэгч А.аас гаргуулах тухай. Нэхэмжлэлийн үндэслэл: Зээлдэгч А. нь "******* ******* Финанс ББСБ" ХХК-иас хэрэглээний зориулалтаар зээл авах хүсэлтэй байгаагаа илэрхийлж, 2021 оны 10 дугаар сарын 25-ны өдрийн 1102460 дугаартай Цахим зээлийн эрх нээх гэрээ, 2021 оны 10 дугаар сарын 25- ны өдрийн 1102460-01 дугаартай Цахим зээлийн дэд гэрээг байгуулан, 4,399,700 (дөрвөн сая гурван зуун ерэн есөн мянга долоон зуу) төгрөгийг 2.4 хувийн хүүтэйгээр, 36 сарын хугацаатай буюу 2024 оны 10 дугаар сарын 20-ны өдөр дуусгавар болох нөхцөлтэй зээлсэн. Зээлдэгч А. нь анх зээл авсан өдрөөс хойш 2022 оны 08 дугаар сарын 11- ний өдрийн байдлаар үндсэн зээлийн төлбөрт 433,899.74 төгрөгийг, хүүний төлбөрт 486,100.26 төгрөг, нэмэгдүүлсэн хүүний төлбөрт 3,835.07 төгрөг, нийт 923,835.07 төгрөгийн төлөлт хийсэн. Зээлдэгчийг Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 12 дугаар сарын 14-ний өдрийн 183/ШШ2023/04236 дугаар шийдвэрийн дагуу Баянзүрх дүүргийн цагдаагийн 2-р хэлтэс Эрэн сурвалжлах ажиллагааг явуулж, СХД-ийн 2-р хороо, 22 дугаар гудамж, тоотод оршин сууж буйг олж тогтоосон. Зээлдэгч А. нь 2024 оны 04 дүгээр сарын 22-ны өдрийн байдлаар 733 хоногийн хугацаа хэтэрч, зээлийн гэрээнд заасан эргэн төлөх хуваарийг ноцтой зөрчиж байна. Үүнд: Үндсэн зээлийн үлдэгдэл- 3,965,800.26 төгрөг, Зээлийн хүү- 2,326,624.10 төгрөг, Нэмэгдүүлсэн хүү- 148,791.29 төгрөг, нийт 6,441,215.65 төгрөг төлөхөөр байна. "******* ******* Финанс ББСБ" ХХК-ийн зүгээс зээлдэгч А.т гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлэхийг удаа дараа сануулж, утсаар холбогдож байсан. Зээлдэгч А. нь одоог хүртэл зээлийн төлбөрөө зохих ёсоор төлөхгүй байх тул Цахим зээлийн эрх нээх гэрээний 7.3-т заасны дагуу гэрээг нэг талын санаачлагаар цуцалж, дараах шаардлагыг гаргаж байна. Иймд: Талуудын хооронд байгуулсан 2021 оны 10 дугаар сарын 25-ны өдрийн 1102460 дугаартай Цахим зээлийн эрх нээх гэрээ, 2021 оны 10 дугаар сарын 25-ны өдрийн 1102460-01 дугаартай Цахим зээлийн дэд гэрээг тус тус цуцалж, гэрээний үүргийн гүйцэтгэлд зээлийн үндсэн төлбөр 3,965,800.26 төгрөг, зээлийн хүүгийн төлбөр 2,326,624.10 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 148,791.29 төгрөг, нотариатын үйлчилгээний хөлс 42,200 төгрөг, Эрэн сурвалжлуулах ажиллагааны зардал 70,200 төгрөг, нийт 6,553,615.65 (зургаан сая таван зуун тавин гурван мянга зургаан зуун арван тав зууны жаран тав) төгрөгийн төгрөгийн зээлийн төлбөрийг зээлдэгч А.аас гаргуулж, ББСБ-г хохиролгүй болгож өгнө үү гэжээ.
Зохигчдын байгуулсан эвлэрлийн гэрээнд: Миний бие А. нь нэхэмжлэлийн шаардлага болох 6,553,615.65 төгрөгийг бүхэлд нь хүлээн зөвшөөрч байна. Уг төлбөрийг 6 сарын хугацаанд буюу 2024.05.30-ны өдрийн дотор 1,092,269 төгрөг, 2024.06.30-ны өдрийн дотор 1,092,269 төгрөг, 2024.07.30-ны өдрийн дотор 1,092,269 төгрөг, 2024.08.30-ны өдрийн дотор 1,092,269 төгрөг, 2024.09.30-ны өдрийн дотор 1,092,269 төгрөг, 2024.10.30-ны өдрийнд дотор 1,092,270.65 төгрөгөөр тус тус төлж барагдуулна. Иймд хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
******* ******* Финанс ББСБ ХХК нь А.д холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт 6,553,615.65 төгрөг гаргуулах шаардлага бүхий нэхэмжлэл гаргажээ.
Зохигчдын байгуулсан эвлэрлийн гэрээнд Миний бие А. нь нэхэмжлэлийн шаардлага болох 6,553,615.65 төгрөгийг бүхэлд нь хүлээн зөвшөөрч байна. Уг төлбөрийг 6 сарын хугацаанд буюу 2024.05.30-ны өдрийн дотор 1,092,269 төгрөг, 2024.06.30-ны өдрийн дотор 1,092,269 төгрөг, 2024.07.30-ны өдрийн дотор 1,092,269 төгрөг, 2024.08.30-ны өдрийн дотор 1,092,269 төгрөг, 2024.09.30-ны өдрийн дотор 1,092,269 төгрөг, 2024.10.30-ны өдрийнд дотор 1,092,270.65 төгрөгөөр тус тус төлж барагдуулахаар харилцан тохиролцож эвлэрсэн байх тул зохигчдын эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй байна.
Энэхүү эвлэрэл нь бусдын эрх, эрх чөлөө, хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй, хуульд харшлаагүй байх тул зохигчдын эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй байна.
Мөн Иргэний хуулийн 64 дүгээр зүйлийн 64.1, 64.2-т зааснаар 2024 оны 04 дүгээр сарын 25-ны өдрийн итгэмжлэлээр нэхэмжлэгч ******* ******* Финанс ББСБ ХХК нь төлөөлүүлэх эрхээ Б.Хоролсүрэнд олгосон нь хууль зөрчөөгүй байх бөгөөд итгэмжлэгдсэн төлөөлөгч нар нь нэхэмжлэгчийг төлөөлөн эвлэрэн хэлэлцэх эрхтэй байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 119,807.85 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээж, 59,903.92 төгрөгийг улсын орлогоос, 59,903.92 төгрөгийг хариуцагчаас гаргуулж, нэхэмжлэгч ******* ******* Финанс ББСБ ХК-д олгох нь зүйтэй байна.
Энэ захирамжийг хариуцагч сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг, зохигч давж заалдах, хяналтын журмаар гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг тус тус дурдах нь зүйтэй.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2, 75 дугаар зүйлд заасныг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:
1. ******* ******* Финанс ББСБ ХХК-ийн нэхэмжлэлтэй, А.д холбогдох зээлийн гэрээний үүрэгт 6,553,615.65 төгрөг гаргуулах шаардлага бүхий иргэний хэрэгт, А. нэхэмжлэлийн шаардлага болох 6,553,615.65 төгрөгийг бүхэлд нь хүлээн зөвшөөрч, 6 сарын хугацаанд буюу 2024.05.30-ны өдрийн дотор 1,092,269 төгрөг, 2024.06.30-ны өдрийн дотор 1,092,269 төгрөг, 2024.07.30-ны өдрийн дотор 1,092,269 төгрөг, 2024.08.30-ны өдрийн дотор 1,092,269 төгрөг, 2024.09.30-ны өдрийн дотор 1,092,269 төгрөг, 2024.10.30-ны өдрийн дотор 1,092,270.65 төгрөгөөр тус тус төлж барагдуулахаар харилцан тохиролцож эвлэрсэн байх тул зохигчдын эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 119,807.85 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээж, 59,903.92 төгрөгийг улсын орлогоос, 59,903.92 төгрөгийг хариуцагчаас гаргуулж, нэхэмжлэгч ******* ******* Финанс ББСБ ХК-д олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д зааснаар энэ захирамжийг хариуцагч сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг мэдэгдсүгэй.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-т зааснаар зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.
ШҮҮГЧ Г.НЯМСҮРЭН