Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2023 оны 12 сарын 21 өдөр

Дугаар 128/ШШ2024/0001

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Д.Ч******* даргалж, тус шүүхийн дөрөвдүгээр танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,

Нэхэмжлэгч: М.П*******,

Нэхэмжлэгч: О.М,

Нэхэмжлэгч: Д.Г

Нэхэмжлэгч: Р.О,

Нэхэмжлэгч: Д.М,

Нэхэмжлэгч: Д.М,

Нэхэмжлэгч: Б.О,

Нэхэмжлэгч: Ш.Д,

Нэхэмжлэгч: Д.М,

Нэхэмжлэгч: Б.С,

Нэхэмжлэгч: Д.М,

Нэхэмжлэгч: П.С

Нэхэмжлэгч: С.Ц,

Нэхэмжлэгч: Х.Ч,

Нэхэмжлэгч: А.С,

Нэхэмжлэгч: Б.Ц,

Нэхэмжлэгч: А.С,

Нэхэмжлэгч: А.С,

Нэхэмжлэгч: Ц.Чулуунбаатар,

Нэхэмжлэгч: П.Жижээ,

Нэхэмжлэгч: Ц.Хүчитбаатар,

Нэхэмжлэгч: С.Х,

Нэхэмжлэгч: Д.Т,

Нэхэмжлэгч: С.Д,

Нэхэмжлэгч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч: Г.М

Хариуцагч: У б е г Х э б г,

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч: Б.Л*******, Р.Ц, Б.А*******

Гуравдагч этгээд: э х ХХК

Гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч: Т.Г нарын хоорондын э х ХХК-ийн 2017 оны 12 дугаар сарын 15-ны өдрийн 01 тоот хцаа эзэмшигчдийн хурлын тогтоолыг Улсын бүртгэлийн ерөнхий газрын Хуулийн этгээдийн бүртгэлийн газрын улсын бүртгэгч бүртгэсэн 2019 оны 01 дүгээр сарын 11-ний өдрийн бүртгэлийг хүчингүй болгуулах-ыг хүссэн шаардлага бүхий маргааныг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.М, нэхэмжлэгч Д.Г, Ш.Д нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.А*******, нэхэмжлэгч нарын өмгөөлөгч Г.Ж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Р.Ц*******, Б.А*******, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Н.А нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

1. Нэхэмжлэгч М.П******* нарын нэр бүхий 24 иргэнээс э х ХХК-ийн 2017 оны 12 дугаар сарын 15-ны өдрийн 01 тоот хцаа эзэмшигчдийн хурлын тогтоолыг Улсын бүртгэлийн ерөнхий газрын Хуулийн этгээдийн бүртгэлийн газрын улсын бүртгэгч бүртгэсэн 2019 оны 01 дүгээр сарын 11-ний өдрийн бүртгэлийг хүчингүй болгуулах-аар маргаж байна.

2. Нэхэмжлэгч нэр бүхий иргэд Улсын бүртгэлийн ерөнхий газарт 2022 оны 10 дугаар сарын 25-ны өдөр гомдол гаргаж, 2022 оны 11 дүгээр сарын 22-ны өдрийн 1/10116 дугаартай албан бичгээр хариуг авч, 2022 оны 12 дугаар сарын 22-ны өдөр шүүхэд нэхэмжлэл гаргажээ.

3. Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлдээ:

Маргаан бүхий акт нь дараах үндэслэлээр хууль бус. Үүнд:

3.1 э х ХХК-ийн нэгж хцааны үнэ 1000 төгрөг байсныг 2017 оны 12 дугаар сарын 15-ны өдрийн хцаа эзэмшигчдийн хурлаар 105 төгрөг болгон нэгж хцааны үнийг 9.5 дахин бууруулсан тогтоол гаргасныг улсын бүртгэлд бүртгэхдээ хуулиар тогтоосон шаардлага хангагдсан эсэхийг нягтлаагүй гэж, маргаан бүхий бүртгэлийн улмаас нэхэмжлэгч нарын эрх, хууль ёсны ашиг сонирхол зөрчигдсөн гэж,

3.2 Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн лавлагаагаар эцсийн өмчлөгчийн мэдээлэл Б м ХХК бүртгэгдсэн байх бөгөөд хуулийн этгээдийн нэрийн мэдээлэлд хязгаарлагдмал хариуцлагатай компани /ХХК/ гэж,

3.3 2017 оны 12 дугаар сарын 15-ны өдрийн 01 дугаартай тогтоолыг улсын бүртгэлд бүртгэсэн гэдгийг нэхэмжлэгч нар огт мэдээгүй байсан. Энэ тогтоол гарснаас хойш улсын бүртгэл огт хүлээж авч бүртгээгүй ийм нөхцөл байдалд байсан. Дээрээс нь энэ дээр ерөөсөө прокурорын байгууллагаас эрүүгийн журмаар хэрэг шалган шийдвэрлээд явж байсан. Ийм учраас энэ бүртгэлийг огт хийгээгүй явж байгаад, манай төлөөлөгч нар 2022 оноос Улсын бүртгэлийн газраас лавлагаа авахдаа энэ бүртгэл хийгдэж нэгж хцааны үнэ 105 төгрөг болтлоо буурсныг мэдсэн гэж,

3.4 Энэ компанийн хцааг бий болгох гол үндэслэл нь хцаа эзэмшигчдийн оруулсан хөрөнгө. Энэ хөрөнгийн үнэлгээ буурч байгаа нь энэ хүмүүсийн эрх хууль ёсны ашиг сонирхлыг ноцтой зөрчиж байгаа асуудал гэжээ.

4. Нэхэмжлэгч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.М шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Компанийн тухай хуулийн 59 дүгээр зүйлд компанийн эрх барих дээд байгууллага хцаа эзэмшигчдийн хурал байна. Мөн хуулийн 31.2-т х нийлүүлсэн хөрөнгийн хэмжээг хцаа эзэмшигчдийн хурлын шийдвэрт үндэслэн өөрчилж болно; 31.2.1-т нэгж хцааны нэрлэсэн үнийг өсгөх, эсхүл бууруулах; гэж тус тус заасан. Гэтэл Э х ХК-ийн нэрлэсэн үнэ 1000 төгрөг байснаа 2017 оны 12 дугаар сарын 15-ны өдөр 105 төгрөг буюу 9,5%-аар бууруулж тогтоол гаргахдаа Төлөөлөн удирдах зөвлөлийн нэр бүхий гишүүд гарын үсэг зурж, Хцаа эзэмшигчдийн хурлын баланк, тогтоолыг ашигласан байдаг. Хцаа эзэмшигчдийн ээлжит бус хурлаар хцааны үнийг бууруулсан шийдвэр нь Компанийн тухай хуулийн 31, 31.2.1, 59.1, 62, 76 дугаар зүйлийг зөрчиж хцаа эзэмшигчдийн хцааг бууруулсан нь нэхэмжлэгч нарт бодитой хохирол учруулсан бөгөөд нэхэмжлэгчийн эрх хууль ёсны ашиг сонирхлыг ноцтой зөрчсөн гэж үзэж байгаа. Хцаа эзэмшигчдийн хурал Төлөөлөн удирдах зөвлөлийн шийдвэр нь гарахдаа холбогдох хууль болон дүрэм журмыг ноцтой зөрчсөн. э х ХК-ийн 2017 оны 12 дугаар сарын 15-ны өдрийн 01 дугаартай тогтоолыг Улсын бүртгэлийн ерөнхий газрын Хуулийн этгээдийн бүртгэлийн газарт бүртгэж өөрчлөлт оруулахдаа хэд хэдэн зөрчил гаргасан байдаг. Хцаа эзэмшигчдийн баланкийг ашиглан ТУЗ-ийн гишүүд гарын үсэг зурж баталсан. Улсын бүртгэлийн байцаагч хүлээж авсан. Ингэхдээ хцаа эзэмшигчдийн шийдвэрт хурлын дарга гарын үсэг зурж баталгаажуулах дүрэмтэй. Хууль зүй, дотоод хэргийн сайдын 2018 оны А/208 дугаар тушаалаар батлагдсан хуулийн этгээд түүний салбар төлөөлөгчийн газрын улсын бүртгэлд хөтлөх журмыг хэд хэдэн үндэслэлүүдийг зөрчсөн нөхцөл байдлууд байгаа. Журмын 8.3.2-т үүсгэн байгуулах баримт бичигт өөрчлөлт оруулах тухай үүсгэн байгуулагч хцаа эзэмших эрх бүхий этгээдийн шийдвэр, тогтоол, хурлын тэмдэглэл гэдэг ийм зүйлийг бол зохицуулж өгсөн. Гэтэл хэрэгт авагдсан баримтаар үүсгэн байгуулагчийн баримт бичиг гэдэг дээр буюу Компанийн тухай хуулиар заасан хцаа эзэмшигчдийн хурлаас гарах ёстой шийдвэрийг ТУЗ-ийн шийдвэр гаргаад түүн дээр гарын үсэг зураад улсын бүртгэлд бүртгүүлж байгаа зөрчил болж байна. Дүрэм болон хуулиа зөрчиж байна. Нэгж хцааны үнийг бууруулахдаа санхүүгийн тайланг хавсаргаж өгөөгүй. Хурлын тэмдэглэл гаргаж өгөөгүй нь зөрчил болж байгаа. Тухайн хурал дээр юу яригдсан, хэн нь ямар саналтай байсан гэдэг нөхцөл байдлуудыг нь бүгдийг нь тодорхойлж өгнө. Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн тухай хуулийн 22 дугаар зүйлд бүртгэхээс татгалзах нөхцөл байдлыг тогтоож өгсөн. Тус хуулийн 22.1-д өөрчлөлтийг бүртгүүлэхэд шаардлагатай баримт бичигт мөн хурлын тэмдэглэл, эрх бүхий этгээдийн шийдвэр тушаал байхаар ойлгомжтой зааж өгсөн. Энэ зохицуулалтыг зөрчсөн ийм нөхцөл байдлууд байна Улсын бүртгэлийн ерөнхий газрын дэргэдэх Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн газрын бүртгэсэн 2019 оны 01 дүгээр сарын 11-ний өдөр бүртгэсэн бүртгэлийг хүчингүй болгож, нэхэмжлэгч нарын зөрчигдсөн эрх хууль ёсны ашиг сонирхлыг хамгаалж өгнө үү гэдэг агуулгаар нэхэмжлэл гаргасан гэв.

5. Нэхэмжлэгч Д.Г, Ш.Д нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.А******* шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Миний бие энэ компанийн Төлөөлөн удирдах зөвлөлөөс эхлээд анх үүсгэн байгуулахад нь оролцож байсан. Энэ компани нь олон нийтийн өмч. Ашиглах гэрээг Орхон аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал болон Эрдэнэт үйлдвэр ТӨҮК, э х ХК гэх гурвалсан гэрээ байдаг. Орхон аймгийн иргэдэд эдийн засгийн үр өгөөжтэй байлгах чиглэлээр дурдсан байдаг. 1000 төгрөг байсныг 105 төгрөг болгосон нь хохиролтой байна. 24500 хцаа эзэмшигч нь энэ компанийн 100 хувийн хцаа эзэмшигч байснаа 105 төгрөг болгосны дараа 54500 хцаа эзэмшигч нь нийт компанийн 30 хувийг эзэмшдэг болоод байгаа юм. Энэ нь цаашдаа эдийн засгийн чухал ач холбогдолтой. Компанийн үнэлгээг огцом бууруулж байгаа нь өвөрмөц байна. Үнэлгээг бууруулах болсон үндэслэл хэрэгт авагдсан баримт дотор харагдана. н.Э улсын байцаагч нь бүртгэхээс гурван удаа татгалзсан. Жил хагасын дараагаар бүртгэл хийгдэж байгаа. Хууль ёсны эрхийг сэргээж өгнө үү гэв.

6. Нэхэмжлэгч нарын өмгөөлөгч Г.Ж шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Э х компани нь анх хязгаарлагдмал хариуцлагатай компани буюу ХХК нэрээр үүссэн. Энэ компанийн үүсэл хөгжил түүхийн явцад энэ компанийг улсын бүртгэлийн байгууллагад ХК болгож өөрчилж бүртгэсэн агуулга бүхий бүртгэлийг хийсэн. Гэвч энэ байгууллагын бүртгэл хязгаарлагдмал хариуцлагатай компани гэдэг нь улсын бүртгэлд хуулийн этгээдээр бүртгүүлээд явдаг. Хцаат компани болж өөрчлөгдөж байгаа тохиолдолд Үнэт цаасны төвлөрсөн хадгаламжийн төв, Санхүүгийн зохицуулах хороонд давхар бүртгүүлж ХК эрх үүсдэг. ХК болоод ирэхээр олон хцаа эзэмшигч нартай, хцааг хөрөнгийн бирж дээр хэрхэн арилжаалах вэ гэдэг асуудлууд яригддаг учраас заавал давхар Санхүүгийн зохицуулах хороо болон үнэт цаасны төлбөр тооцооны төвлөрсөн хадгаламжийн төвд хуульд заасан журмаар бүртгүүлээд явдаг. Гэтэл энэ компани бол 2019 оны 01 дүгээр сарын 19-ний өдөр маргаан бүхий бүртгэл хийх үед компанийн хэлбэрийн хд ХХК байсан уу, ХК байсан уу гэдгийг улсын бүртгэгч шалгах асуудал байсан гэдгийг энэ зүйлээр хэлэх гээд байгаа юм. Яагаад гэхээр хэрэгт авагдсан нотлох баримтыг судлаад явахаар тодорхой болоод явах байх. Энэ компани ХК гэдэг байдлаар хцаа эзэмшигчдийн хурлыг эчнээ байдлаар 2017 оны 12 дугаар сарын 15-ны өдөр зохион байгуулсан. Нийт хцаа эзэмшигч нар хуралд оролцлоо гэдэг байдлаар хцаа эзэмшигчдийн хурлын шийдвэр гараад үүнийг бүртгэж байгаа асуудал өнөөдөр явж байгаа. Энэ бүртгэл өөрөө хуульд нийцсэн үү, үгүй юү гэдэг асуудлыг хянахын тулд бүртгүүлэхээр ирүүлсэн материал нь Улсын бүртгэлд хүлээж авах Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн тухай хууль болон Хууль зүйн сайдын 2018 оны А/208 тоот Бүртгэлийн үйл ажиллагаа явуулах журамд нийцсэн баримтыг хариуцагч улсын бүртгэгч, улсын бүртгэлийн байгууллага маань хүлээж авч бүртгэх асуудал дээр онцгой анхаарч дүгнэх ёстой гэж харж байгаа. Хэрэгт авагдсан баримтын хүрээнд энэ компанийн хэлбэр 2017 оны 12 дугаар сарын 15-ны өдөр эчнээ байдлаар хцаа эзэмшигчдийн хурлыг хуралдуулаад шийдвэр гаргах үед компанийн хэлбэрийн хд ХХК байжээ гэх шинжээчийн дүгнэлт гарчихсан. Энэ нь прокурорын тогтоолоор тогтоогдож байгаа. Нотлох баримт шинжлэн судлахаар тэрийгээ дурдаад судлуулаад явна. Тэгэхээр эндээс юу хэлэх гээд байгаа юм гэхээр хамгийн эхний шаардлага ХК юм аа гэж үзээд улсын бүртгэгч маань ХК учраас олон мянган хцаа эзэмшигчтэй нэг дор цуглараад хцаа эзэмшигчдийн хурал хийгээд явах боломжгүй учраас эчнээ байдлаар хцаа эзэмшигчдийн хурлыг явуулах хууль зүйн боломжийг бүрдүүлж өгсөн.

Энэ хуульд заасны дагуу эчнээ байдлаар хуралдуулсан нь зөв байна гэдэг үндэслэлээр улсын бүртгэгчийг хийсэн гэж ойлгож байгаа. Тэгтэл шалгаад үзэх юм бол хэлбэрийн хд ХХК дээр эчнээ санал хураалтаар санал явуулаад хцаа эзэмшигч хуралдсан мэтээр санал хураалт явуулаад, хцаа эзэмшигчид нь ч өөрсдөө шийдвэрийг гаргалгүйгээр төлөөлөн удирдах зөвлөл гэх субъект энэхүү шийдвэр дээр хцаа эзэмшигчдийн шийдвэр дээр гарын үсэг зурчихсан байгаа. ХК гэж үзээд бүртгэл хийсэн нь өөрөө буруу байна. 12 дугаар сарын 17-ны өдрийн тогтоолыг хариуцагч улсын бүртгэлийн байгууллага хүлээж авах үедээ тогтоолыг хэн гаргах эрхтэй вэ гэдгийг хамгийн сайн мэдэж байх ёстой. Өөрөөр хэлбэл, хцаа эзэмшигчдийн хурлаар тогтоол дээр гарын үсэг зурна. ХК гэж үзээд олон мянган хцаа эзэмшигчтэй нь гарын үсэг зурах боломжгүй гэдэг нь Компанийн тухай хууль дээр ээлжит болон ээлжит бус хурлыг төлөөлөн удирдах зөвлөл зарлан хуралдуулж болно. Хуралдуулах тухай тогтоолыг гаргахдаа тухайн хцаа эзэмшигчдийн хурлыг даргалах субъектийг заавал нэр зааж тусгаж өгдөг. 2017 оны 10 дугаар сарын хцаа эзэмшигчдийн хурлыг зарлан хуралдуулах тухай төлөөлөн удирдах зөвлөлийн тогтоол гарсан. Энэ тогтоол дээр эчнээ санал хураалтаар явуулж байгаа хцаа эзэмшигчдийн хурлыг хэн даргалах вэ гэдэг асуудлыг тусгаж өгөөгүй. Өөрөөр хэлбэл, даргалагч гэдэг асуудал байхгүй болчихсон. Даргалагч байхгүй байна гэдэг нь тооллогын комиссын дүн гэж яриад байгаа, тооллогын комиссын гаргасан тогтоол шийдвэрийг хүлээж аваад нэгтгээд хэн энэ тогтоолыг албажуулах вэ гэдэг асуудал гарч ирж байгаа юм.

Гэтэл энэ дээр тогтоолыг гаргасан субъектүүд тухайн хцаа эзэмшигчдийн хурлыг зарлан хуралдуулсан төлөөлөн удирдах зөвлөлийн гишүүд өөрсдөө хцаа эзэмшигчдийн хурал дээр гарын үсэг зурчихсан. Хуулиар төлөөлөх удирдах зөвлөл компанийн хцаа эзэмшигчдийн хурлыг зарлан хуралдуулах, товлох эрх нь байгаа болохоос биш хцаа эзэмшигчдийн хурлын тогтоолыг баталгаажуулах, компанийн хцааны үнийн дүн, компанийн хөрөнгийг өсгөх, бууруулах эрх хцаа эзэмшигч нарт ерөөсөө байхгүй. Энэ асуудлыг хариуцагч улсын бүртгэлийн байгууллага маань материалыг хүлээж аваад шалгахдаа нэн тэргүүнд харах ёстой байсан. Энэ нь өөрөө Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн тухай хуулийн 22 дугаар зүйл, 2018 оны 208 дугаар тогтоолыг нэхэмжлэл дээр хуулийн үндэслэлийг тодорхой биччихсэн байгаа. Зүйл заалтад заасны дагуу. Материалын бүрдлийг шалгах үүргээ биелүүлээгүй гэж.

Үүсгэн байгуулах баримт бичигт өөрчлөлт оруулах гэж байгаа бол Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.1.3-д заасны дагуу үүсгэн байгуулагч буюу эрх бүхий байгууллагын шийдвэр тогтоол. Компанийн тухай хуулийн 59, 31 дүгээр зүйл дээр ямар асуудал байна гэхээр тухайн хуулийн этгээдийн эрх бүхий дээд байгууллага нь 59 дүгээр зүйлд заасны дагуу хцаа эзэмшигчдийн хурал байна гээд заачихсан. Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.1.3-д үүсгэн байгуулагч эрх бүхий байгууллага гэж хэнийг хэлээд байгаа юм гэхээр хцаа эзэмшигчдийг хэлээд байна. Энэ шаардлагыг хангуулаад, мөн журамд заасны дагуу дээрх хуулийн 22.1.7-д х нийлүүлсэн хөрөнгөд өөрчлөлт оруулах тохиолдолд баталгаажсан санхүүгийн тайлан тэнцэл гэдэг зүйлийг заавал энэ улсын бүртгэгч тухайн хуулийн этгээдийн мэдээлэлд өөрчлөлт оруулахдаа хавсаргах ёстой гэж заасан. Үүнийг өөрөөр хэлбэл хянах ёстой. Хэлбэрийн хд ХХК юу, ХК юу гэдгээс үл хамаараад тухайн аль ч хуулийн этгээдийн х нийлүүлсэн хөрөнгө буюу өөрийн хөрөнгийн хэмжээнд өөрчлөлт орж байгаа бол санхүүгийн тайлан тэнцлийг авч шалгах ёстой. Дүрмийн сан нь нэмэгдэх ёстой юм байна. Дүрмийн сан нь буурах ёстой юм байна. Нэгж хцааны үнэ нь мянган төгрөг байснаа 105 төгрөг болж буурсан нь зөв юм байна гэдэг энэ анхан шатны дүгнэлтийг улсын бүртгэгч хийж байж, хуулийн этгээдийн бүртгэлд өөрчлөлт оруулах ёстой.

Энэ шаардлагууд хангагдаагүй байсан учраас Э бүртгэгч 2017 онд гарсан тогтоолыг бүртгэхээс бүтэн жил гаруйн хугацаанд татгалзаж байгаа юм. 2018 онд бүтэн татгалзчихсан. Гэтэл 2019 оны 1 сар гараад нөгөө нөхцөл байдал ерөөсөө өөрчлөгдөөгүй, шинэ баримтууд ирээгүй байхад болж байна гэдэг байдлаар бүртгээд байгаа нь өөрөө үндэслэлгүй байна. Улсын ахлах бүртгэгч өмнө нь Эийн татгалзсан татгалзал үндэслэлгүй байна гээд гаргахаар тэрийг шууд дараагийн улсын бүртгэгч биелүүлдэг, хэрэгжүүлдэг ийм субъект биш.

Төрийн албаны тухай хуулийн 39 дүгээр зүйлд дээд шатны удирдах албан тушаалтны өгсөн хууль ёсны үүрэг даалгаврыг биелүүлнэ гэж заасан. Дарга энэ буруу байна гэж хэлбэл, тэрийг шууд биелүүлдэг гэсэн ийм ойлголт байж болохгүй. Тэгэхээр маргаан бүхий бүртгэлийг хийхдээ хариуцагч холбогдох хууль тогтоомжид заасны дагуу бүртгэлийг зохих журмын дагуу хийгээгүй. Үүний улмаас нэхэмжлэгч нарын эрх хууль ёсны ашиг сонирхол зөрчигдөж байна. Эдгээр 24 мянган хцаа эзэмшигч компанийн 100%-ийн хцаа эзэмшигч. Нэг хцааны үнэ нь мянган төгрөгийн үнийн дүнтэй хцаа байтал саяны хцаа эзэмшигч нараас гаргаж шийдвэрлээгүй асуудлыг төлөөлөн удирдах зөвлөл тогтоогоод үнийг нь бууруулаад гаргаад ирчихсэн энэ бүртгэлийн улмаас нэг хүний хцаа 10 ширхэг хцаатай 10 мянган төгрөгийн хцаатай байсан хүн гэж үзэхэд энэ бүртгэл хийгдсэний улмаас 105 төгрөгийн хцаатай болоод үлдэж байгаа юм. Ийм хэлбэрээр буучихсан. Компанийн шийдвэрийг эзгүй хүмүүс гаргаад шийдээд явах нөхцөл боломж байсан бол энэхүү өрийг сольж байгаа гэдэг энэ нөхцөл байдлаар тогтоол гарсны улмаас эдгээр хүмүүс компанийн өдөр тутмын үйл ажиллагааг удирдах шийдвэр гаргах боломжгүй нөхцөл байдал буюу цөөн хцаа эзэмшигч болсон. Төлөөлөн удирдах зөвлөлийн тогтоол дээр ашиг сонирхлын зөрчилтэй этгээд орчихсон байгаа. ТУЗ-ийн тогтоол дээр ТУЗ-ийн дарга гэж яриад байгаа С*******. Ц.С******* гэдэг этгээдийг яагаад ашиг сонирхлын зөрчилтэй байна гэж хэлж байна гэхээр 2017 оны 12 дугаар сарын 15-ны өдрийн 01 тогтоолоор компанийн өрийг хцаагаар солихтой холбоотой тогтоолоос хэнд энэ компанийн үлдсэн 70% шилжиж байна гэхээр Б******* гэх компанид шилжиж очсон. Б******* компанийн эзэн нь хэн гэхээр С******* өөрөө болоод ирж байгаа юм. Эцсийн өмчлөгч нь Ц.С*******. Гэтэл өөрийнхөө компанид 70%-ийг шилжүүлж байгаа, хцаагаа сольж байгаа Э х компанийн тогтоол дээр хцаа эзэмшигч нар нь шийдэж гарын үсэг зураагүй байхад, ТУЗ-ийн дарга гэдэг нэрээр өөрийнхөө нэг компани руу нэг компанийн 70%-ийн хцааг шууд шилжүүлэхдээ мянган төгрөгийн сантай байсан хцааг 105 төгрөг болгож хувиргаад шилжүүлээд өгсөн байгаа юм. Ашиг сонирхлын зөрчилтэй ийм нөхцөл байдал үүсжээ.

Хцаа эзэмшигчдийн хурлыг зарлан хуралдуулж байгаа төлөөлөн удирдах зөвлөлийн тогтоол байгаа. Мөн 2017 оны 12 дугаар сарын 15-ны өдрийн 01 дугаар тогтоол дээр гарын үсэг зурж албажуулсан хүмүүсийн нэрсийг хараад явахаар ТУЗ-ийн дарга С*******, Удирдах зөвлөлийн гишүүд Г, С, С гээд ингээд хүмүүс гарын үсэг зураад явна. Гэтэл энэ С С гэж яриад байгаа хүмүүс маань өөрөө тооллогын комисст ахиад орчихсон. Сийн байсан эсэхийг яг мэдэхгүй байна. Хцаа эзэмшигчдийн хурал зарлан хуралдуулах тухай тогтоол гаргаад энэ дээрээ хуульд заасны дагуу тооллогын комиссыг томилно гээд заачихсан. Түүний дагуу тооллогын комиссыг тогтоосон байгаа. Ийм 3 хүн тооллогын комиссын гишүүнээр ажиллана гээд. Тооллогын комиссын гишүүн маань өөрөө удирдах зөвлөлийн гишүүн. Гэтэл хуулиар тооллогын комиссын гишүүнд удирдах зөвлөлийн гишүүн байхыг хуулиараа хориглочихсон. Яагаад гэвэл ашиг сонирхлын зөрчилтэй болоод байгаа учраас хориглосон. Энэ нөхцөл байдлыг шалгахгүйгээр, мэдэхгүйгээр улсын бүртгэлд энэ бүртгэлийг хийж байгаа нь өөрөө үндэслэлгүй байгаа юм. Яагаад гэхээр улсын бүртгэлд бүртгүүлэхээр ирүүлсэн материал дээр одоо ТУЗ-ийн гаргаж байгаа хцаа эзэмшигчийн тогтоолгох энэ тогтоол дээр С гарын үсэг зурчихсан. Тухайн эчнээ санал хураалтаар явсан тооллогын комиссын гишүүд гэж байгаа дээр ахиад тоолоод нийт хцаа эзэмшигч нарын тэдэн х нь оролцлоо, энэ хүчин төгөлдөр юм байна аа гэдэг. Тооллогын комиссын шийдвэр дээр ахиад Т.С гэдэг иргэн гарын үсэг зурчихсан. Тэгэхээр энэ чинь өөрөө ашиг сонирхлын зөрчилтэй, хууль зөрчсөн илэрхий ийм зөрчил байгаад байхад энийг шалгалтгүйгээр бүртгэж байгаа бүртгэл өөрөө үндэслэлгүй байна гэдэг зүйлийг нэмж хэлэх нь зүйтэй байх. 2017 оны 12 дугаар сарын 15-ны өдрийн 01 дугаар тогтоол өөрөө мөн хуулийн хүчин төгөлдөр үү гэдэг асуудлыг бид нар харах хэрэгтэй. Тэгэхээр энэ тогтоолыг албажуулж байгаа иргэдэд ТУЗ-ийн зарим гишүүд гарын үсэг зураагүй. Д.Б, Н.Т, Ж.Д******* гээд хүмүүс зураагүй байна. Тэгэхээр энэ тооллогын хцаа эзэмшигчдийн хурлаас гаргаад байгаа компанийн өрийг хцаагаар сольсон гэж яриад байгаа энэ тогтоолууд өөрөө хуульд нийцээгүй байна. Ийм учраас нэхэмжлэгчийн гаргасан нэхэмжлэлийг бүхэлд нь хангаж өгнө үү гэх тайлбарыг гаргаж байна гэв.

7. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Р.Ц******* шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: 2018 онд бүртгэхгүй байж байгаад бүртгэсэн гэдэгт тайлбар хэлэхэд цахимжуулалтын сангаас үзэхээр э х ХК нь залилан мэхлэх гэмт хэрэг үйлдсэн байж магадгүй гэх үндэслэлээр эрүүгийн цагдаагийн газраас шалгаж байсан. Прокурор мэдээллийн санд хэлбэрийг өөрчлөх дээр хориг тавьсан байх хугацаанд Э бүртгэгч бүртгэж өөрчлөлт оруулах ямар ч эрхгүй. Хуулийн этгээдийн бүртгэлийн тухай хуулийн 22 дугаар зүйлд заасан бүрдүүлбэрийн шаардлагыг хангасан учраас бүртгэсэн юм гэв.

8. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.А******* шүүх хуралдаанд мэдүүлэхдээ: Эвлэрэх эрх олгогдоогүй. Тухайн үед бүртгэлийг хийхэд хцаат компани гэх нэршлээр бүртгэлийн систем дээр бүртгэгдсэн байсан. Бүртгэх эрх үүсэхгүй гэж үзээд нийт хцаа эзэмшигчдийн 99.4 хувийн саналаар тооцож үзээд одоо нэхэмжлэл гаргасан С гээд хүмүүс өөрсдөө гишүүд байсан байгаа юм. Хцаа эзэмшигчдийн хурлын шийдвэр гараад эрх бүхий дээд байгууллагаас нь гаргасан шийдвэр гэж үзсэн учраас улсын бүртгэлийг хийсэн байна гэв.

Гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд ирүүлсэн тайлбартаа: Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд "нэхэмжлэл" гэж хүн, хуулийн этгээдээс захиргааны хууль бус үйл ажиллагааны улмаас зөрчигдсөн, эсхүл зөрчигдөж болзошгүй эрх, хууль ёсны ашиг сонирхлоо хамгаалуулахаар, түүнчлэн нийтийн ашиг сонирхлыг төлөөлөх эрх бүхий этгээд, хуульд тусгайлан заасан бол захиргааны байгууллагаас нийтийн эрх зүйн чиг үүргийг хэрэгжүүлэхтэй холбогдон үүссэн маргааныг шийдвэрлүүлэхээр захиргааны хэргийн шүүхэд гаргасан өргөдлийг ойлгохоор зааж өгсөн. Улсын бүртгэлийн Эрхийн Бүртгэлийн газрын бүртгэгчийн 2019 оны 01 дүгээр сарын 11-ний бүртгэл нь нэхэмжлэгч нарын ямар эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчсөн болох нь ойлгомжгүй. Түүнчлэн тухайн Бүртгэлийг Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.3-т заасан аль үндэслэлээр хүчингүй болгохоо нэхэмжлэлийн шаардлагадаа тодорхой дурдаагүй байна.

Хуулийн 14 дүгээр зүйлд заасан захиргааны шүүхэд нэхэмжлэл гаргах хугацааг өнгөрөөсөн гэж үзэхээр байна. Мөн нэхэмжлэгч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгчид 2022 оны 12 дугаар сарын 19-ний өдөр олгосон итгэмжлэл нь Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 27 болон 28 дугаар зүйлд заасан Шаардлагыг хангаагүй байна. Нэхэмжлэлийн агуулга нь компанийн хцаа эзэмшигчдийн хурлын шийдвэрийг хүчингүй болгох тухай байх ба хцаа эзэмшигчдийн хурлын шийдвэрийг хүчингүй болгох зохицуулалт нь компанийн тухай хуулиар зохицуулагдах ба Компанийн тухай хуулийн 70 дугаар зүйлд зааснаар Захиргааны хэргийн шүүхийн харьяалан шийдвэрлэх маргаан биш Иргэний хэргийн шүүхийн харьяалан шийдвэрлэх маргаан байна. Иймд нэхэмжлэлийг Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 54 дүгээр зүйлийн 54.1.1, 54.1.5, 54.1.8-д заасан үндэслэлүүдээр хүлээн авахаас татгалзаж шийдвэрлэж өгнө үү гэв.

ҮНДЭСЛЭХ нь:

1. Шүүхээс болсон үйл баримтыг хэргийн оролцогчдын маргаж байгаа хүрээнд, хуульд заасан журмын дагуу хэрэгт авагдсан бөгөөд шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн бичмэл нотлох баримтууд, хэргийн оролцогчид тэдгээрийн төлөөлөгч нараас бичгээр ирүүлсэн тайлбар болон шүүх хуралдаан дээр гаргасан нэмэлт тайлбар зэргийг судлаад, нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэв.

2. Хариуцагч Улсын бүртгэлийн ерөнхий газрын дарга итгэмжлэгдсэн төлөөлөгчөөрөө Б.А*******, Б.Л*******, Р.Ц******* нарыг томилсон бөгөөд шүүх хуралдаанд Б.А*******, Р.Ц******* нар хүрэлцэн ирсэн, харин итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Л******* хурал хойшлуулах хүсэлтээ баримтын хамт ирүүлсэн, баримтаар 2023 оны 12 дугаар сарын 11-ний өдрөөс 12 дугаар сарын 19-ний өдөр хүртэл эмнэлгийн хуудас олгогдсон байх бөгөөд шүүх хуралдаан 2023 оны 12 дугаар сарын 21-ний өдөр хуралдсан, гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч нарт шүүх хуралдааны товыг мэдэгдсэн боловч хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр шүүх хуралдаанд хүрэлцэн ирээгүй, нэхэмжлэгч талаас шүүх хуралдааныг үргэлжлүүлэх хүсэлт гаргасан тул Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 91 дүгээр зүйлийн 91.4-д Хариуцагч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр шүүх хуралдаанд ирээгүй бөгөөд нэхэмжлэгч хэргийг тэдгээрийн эзгүйд хянан шийдвэрлэх талаар хүсэлт гаргасан бол шүүх хэрэгт цугларсан нотлох баримтыг үндэслэн хэргийг хянан шийдвэрлэж болно гэж заасны дагуу шүүх хуралдааныг үргэлжлүүлсэн болно.

3. э х ХХК-ийн 2016 оны 3 дугаар сарын 21-ний өдрийн Хцаа эзэмшигчдийн Хурлын №01 тоот тогтоолын хавсралт №1-ээр баталсан э х ХХК-ийн шинэчилсэн дүрмийн 1.1-т э х ХХК-ийн дүрэм нь компани үйл ажиллагаа явуулахтай холбогдон үүсэх харилцааг зохицуулах эрх зүйн баримт бичиг мөн, 1.2.1-т э х Хаалттай хцаат компани, 1.6-д Хцаа эзэмшигч нарын оруулсан хөрөнгө нь хцаанд хуваагдаж, хцаа нь үнэт цаасны хадгаламжийн үйл ажиллагаа эрхлэх байгууллага /үнэт цаасны төлбөр тооцоо,төвлөрсөн хадгаламжийн төв ХХК-д бүртгэгдэж, үнэт цаасны арилжаа эрхлэх байгууллагаас гадуур зах зээлд хаалттай хүрээнд арилжаалагддаг бие даасан хуулийн этгээд мөн, 2.3-д компани үйл ажиллагааны орлого үр дүн, ашиг алдагдлыг харуулсан бие даасан Санхүүгийн тайлан баланстай байна, 5.2-д Энгийн хцаа нэг бүр 1000/мянган/ төгрөгийн нэрлэсэн ханштай байна, 9.1.1-т ХЭХ: компанийн эрх барих дээд байгууллага, 9.3.5-д ХЭХ-ын Тооллогын комисс ХЭХ-д саналын хуудсаар саналаа ирүүлсэн хцаа эзэмшигчдийн саналыг тоолон, нэгтгэн дүгнэж, Тооллогын комиссын тогтоол гаргасныг үндэслэн ХЭХ-ын шийдвэрт ХЭХ-ийн дарга гарын үсэг зурж, компанийн тамга тэмдгийг дарснаар шийдвэр хуулийн хүчин төгөлдөр болно, ХЭХ нь дүрмийн 9.4.1-9.4.15-д заасан компанийн дүрэмд нэмэлт, өөрчлөлт оруулах,..., 9.4.4-д компанийн хэлбэрийг өөрчлөх гэх зэрэг бүрэн эрхийг тусгаж, харин ТУЗ-ийн бүрэн эрхийг дүрмийн 9.6.1-9.6.18 зааж, 9.6.2-д ХЭХ-ын ээлжит болон ээлжит бус хурлыг зарлан хуралдуулах гэх зэргээр тусгажээ.

4. Анх э х ХХК нь 2010 оны 5 дугаар сарын 21-ний өдөр хязгаарлагдмал хариуцлагатай компани /ХХК/ хэлбэрээр үүсгэн байгуулсан байх ба 2012 оны 5 дугаар сарын 01-ний өдөр хцаат компани /ХК/ болгон улсын бүртгэлд бүртгүүлсэн байна.

5. Улсын бүртгэлийн газарт 2018 оны 02 дугаар сарын 22-ны өдөр э х ХК-аас ирүүлсэн өргөдөлд хавсаргасан материалд:

5.1 э х ХК-ийн Төлөөлөн удирдах зөвлөлийн хурлыг 2017 оны 10 дугаар сарын 16-ны өдрийн 14 цагт хуралдуулж, Компанийн тухай хуулийн 60, 61 дүгээр зүйлд заасны дагуу 2017 оны 10 дугаар сарын 30-ны өдрөөс 2017 оны 12 дугаар сарын 11-ний өдрийг хүртэлх хугацаанд мөн хуулийн 70 дугаар зүйлд заасан үндэслэл, журмын дагуу хцаа эзэмшигчдийн ээлжит бус хурлыг явуулахаар зарлаж,

5.2 Хцаа эзэмшигчдийн хуралд 7157 хцаа эзэмшигч оролцож, саналын эрхийн 68 х саналаа ирүүлж, 2017 оны 12 дугаар сарын 15-ны өдөр Компанийн төлөөлөн удирдах хуралдаж, Тооллогын комиссын тогтоолыг үндэслэн, хцаа эзэмшигчдийн хурлаар шийдвэрлэх асуудлыг хүчин төгөлдөрт тооцож,

5.3 -Компанийн хэлбэрийг Хязгаарлагдмал хариуцлагатай компани болгон өөрчлөн байгуулах төслийг нийт саналын эрхтэй хцаа эзэмшигчдийн 99.4% зөвшөөрснөөр,

5.4 -Компанийн энгийн хцааны нэрлэсэн үнийг 105 төгрөг болгож, компанийн дүрмийн санг 2,579,000.00 төгрөгөөр тогтоохыг саналын эрхтэй хцаа эзэмшигчдийн 99% зөвшөөрснөөр,

5.5 -Компанийн Б М ХХК-ийн оруулсан санхүүжилтийг зээлд бүртгэж, тус зээлийн зарцуулалтын талаар 2017 оны 10 дугаар сарын 16-ны өдрийн ТУЗ-ийн хурлын №01 тогтоолын аравдугаар хавсралтаар батлагдсаныг хэлэлцэж саналын эрхтэй хцаа эзэмшигчдийн 99.5% зөвшөөрснөөр,

5.6 -Компанийн 6,028,393,070 төгрөгийн өрийг хцаагаар солих тухай 2017 оны 10 дугаар сарын 16-ны өдрийн ТУЗ-ийн хурлын №1 тогтоолын наймдугаар хавсралтаар баталсан төслийг саналын эрхтэй хцаа эзэмшигчдийн 99.5% зөвшөөрснөөр өрийг хцаагаар сольж 57,413,267 ширхэг хцаа нэмж гаргахаар,

5.7 -Өрийг хцаагаар солих зорилгоор нэмж гаргасан хцааг тэргүүн ээлжинд худалдан авах эрхээ эдлэхгүй байхыг саналын эрхтэй хцаа эзэмшигчдийн 99.5% зөвшөөрснийг тус тус баталж,

5.8 -Өрийг хцаагаар солих холбоотойгоор 2016 оны 3 дугаар сарын 21-ний өдрийн 01 тоот Хцаа эзэмшигчдийн хурлыг шийдвэрийн 3,4,5 дах хэсгийг саналын эрхтэй хцаа эзэмшигчдийн 99.3% зөвшөөрснөөр хүчингүй болгох,

5.9 -Компанийг өөрчлөн байгуулах, дүрмийн санд өөрчлөлт оруулах, өрийг хцаагаар солихтой холбоотойгоор хцаа эзэмшигчдийн эрхийг хэрэгжүүлэх журмын ТУЗ-ийн зургаадугаар хавсралтаар батлагдсан төслийг саналын эрхтэй хцаа эзэмшигчдийн 99,4% зөвшөөрснөөр тус тус шийдвэрлэсэн.

5.10 Хавтаст хэрэгт авагдсан Орхон аймгийн Улсын бүртгэлийн хэлтсээс ирүүлсэн э х ХК-ийн Төлөөлөн удирдах зөвлөлийн 2017 оны 10 дугаар 16-ны өдрийн 01 тоот тогтоолоор Хцаа эзэмшигчдийн ээлжит бус хурлыг эчнээ санал хураалт явуулах замаар хуралдуулахаар шийдвэрлэж,

Хавсралтаар

5.11 э х ХК-ийн хцаа эзэмшигчдийн ээлжит бус хурлаар хэлэлцэх асуудлын хүрээнд компанийн хцаа эзэмшигчдийн танилцах боломжит материалын жагсаалт гаргаж,

э х хаалттай хцаат компанийн өрийг хцаагаар солих,

э х ХХКомпанийн дүрэмд оруулах нэмэлт өөрчлөлт

э х ХК-ийн Б м ХХК-д төлөх өр төлбөрийн хэмжээ зэргийг баталжээ.

6. Нэхэмжлэгч М.П******* нарын нэр бүхий 24 иргэнээс ... э х ХХК-ийн нэгж хцааны үнэ 1000 төгрөг байсныг 2017 оны 12 дугаар сарын 15-ны өдрийн хцаа эзэмшигчдийн хурлаар 105 төгрөг болгон нэгж хцааны үнийг 9.5 дахин бууруулсан тогтоол гаргасныг улсын бүртгэлд бүртгэхдээ хуулиар тогтоосон шаардлага хангагдсан эсэхийг нягтлаагүй гэж, маргаан бүхий бүртгэлийн улмаас нэхэмжлэгч нарын эрх, хууль ёсны ашиг сонирхол зөрчигдсөн... гэж маргажээ.

7. Улсын бүртгэлийн ерөнхий газрын улсын байцаагчийн 2019 оны 02 дугаар сарын 02-ны өдрийн 09 дүгээр дүгнэлтээр э х компаниас Улсын бүртгэлийн ерөнхий газрын Хуулийн этгээдийн бүртгэлийн газарт хандан гаргасан өргөдөл, түүнд хавсаргасан баримтуудыг үндэслэн улсын бүртгэлд бүртгэхээс татгалзсан улсын бүртгэгчийн 2018 оны 12 дугаар сарын 11-ний өдрийн 18/08 дугаартай шийдвэрийг хүчингүй болгожээ.

8. э х х ХК-аас тус компанийн хцаа эзэмшигчдийн 2017 оны 12 дугаар сарын 15-ны өдрийн хурлаас шийдвэрлэсэн шийдвэрүүдээ бүртгүүлэхээр Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн газарт 2018 оны 12 дугаар сарын 06-ны өдөр гаргасан өргөдлийг улсын бүртгэгч 2018 оны 12 дугаар сарын 11-ний өдрийн шийдвэрээр татгалзсан бөгөөд үндэслэлээ:

Компанийн тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.6-д Хцаат компани нь нээлттэй болон хаалттай гэсэн төрөлтэй байна. 3.7-д "Нээлттэй хцаат компани" гэж хцаа эзэмшигчийн оруулсан хөрөнгө нь хцаанд хуваагдаж, хцаа нь үнэт цаасны арилжаа эрхлэх байгууллагад бүртгэгдэж, нийтэд чөлөөтэй арилжаалагддаг компанийг хэлнэ, 3.8-д "Хаалттай хцаат компани гэж хцаа эзэмшигчийн оруулсан хөрөнгө нь хцаанд хуваагдаж, хцаа нь үнэт цаасны хадгаламжийн үйл ажиллагаа эрхлэх байгууллагад бүртгэгдэж, үнэт цаасны арилжаа эрхлэх байгууллагаас гадуур зах зээлд хаалттай хүрээнд арилжаалагддаг компанийг хэлнэ гэж заасныг зөрчсөн тул Улсын бүртгэлийн ерөнхий хуулийн 19 дүгээр зүйлийн 19.4.3-т энэ хуулийн 19.4.2-т заасан нотлох баримт нь зөрчилтэй, бүрэн бус, холбогдох хуулийн заалтыг зөрчсөн бол улсын бүртгэлд бүртгэхээс татгалзах гэж зааснаар татгалзсан байна.

9. Мөн э х ХХК нь Үнэт цаасны зах зээлийн тухай хуулийн дагуу нийтэд санал болгохыг зөвшөөрсөн үнэт цаасны бүртгэлд бүртгүүлээгүй байсан тул хорооноос 2017 оны 10 дугаар сарын 05-ны өдрийн 9/2922 тоот албан бичгээр Үнэт цаасны тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.20-д "үнэт цаас гаргагч гэж энэ хуульд заасны дагуу үнэт цаасны зах зээлд арилжих үнэт цаасаа Санхүүгийн зохицуулах хороонд бүртгүүлсэн, эсхүл бүртгүүлэх хүсэлт гаргаж байгаа этгээдийг мөн хуулийн 20 дугаар зүйлийн 20.1.1-т үнэт цаас гаргах тухай шийдвэрийг эрх бүхий байгууллагын хурлаар хэлэлцэн гаргах гэж заасны дагуу хцаа эзэмшигчдийн хурлаар үнэт цаас нийтэд санал болгох гаргах, компанийн төрлийг тодорхой болгох, хууль журамд заасан холбогдох бичиг баримтуудыг 2017 оны 11 дүгээр сарын 30-ны өдрийн дотор Хороонд ирүүлэхийг шаардсан байна.

10. Дээрх баримуудаас дүгнэвэл э х ХК нь Үнэт цаасны зах зээлийн тухай хуулийн дагуу нийтэд санал болох болгохыг зөвшөөрсөн арилжих үнэт цаасаа Санхүүгийн зохицуулах хороонд бүртгүүлээгүй байж улсын бүртгэлд ХК /хцаат компани/ болгон өөрчилсөн өөрчлөлтийг бүртгүүлсэн болох нь тогтоогдож байна.

11. Компанийн ээлжит бус хурлыг Компанийн тухай хуулийн 61 дүгээр зүйлийн 61.1-т Дараах тохиолдолд төлөөлөн удирдах зөвлөл /байхгүй бол гүйцэтгэх удирдлага/ хцаа эзэмшигчдийн ээлжит бус хурлыг зарлан хуралдуулна болон Компанийн дүрэмд заасан үндэслэлээр Төлөөлөн удирдах зөвлөл хэдий ч зарлан хуралдуулж болох, хурал хуралдуулах шийдвэр нь Компанийн тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.2-д Хцаа эзэмшигчдийн хурал хуралдуулах тухай шийдвэрт дараах зүйлийг заана шаардлагыг хангасан байхыг шаардах бөгөөд тухайн тохиолдолд нэхэмжлэгч 24 иргэнээс компанийн хцаа эзэмшигчдийн хурлын шийдвэртэй маргаагүй бөгөөд харин эрх бүхий улсын бүртгэлийн байгууллага тухайн хурлын шийдвэрийг бүртгэхдээ хуульд заасан журмыг зөрчиж бүртгэсэн гэж маргаж байгаа бөгөөд үүнтэй холбогдуулан,  э х ХХК-ийн 2017 оны 12 дугаар сарын 15-ны өдрийн хцаа эзэмшигчдийн ээлжит бус хурал хүчин төгөлдөр байсан эсэх, тухайн хурлаас гарсан 01 тоот хцаа эзэмшигчдийн хурлын тогтоол хууль ёсны эсэх асуудал нь тус шүүхийн хяналтын цар хүрээнд хамаарахгүй, шүүхийн шийдвэрт тухайн үйл баримттай холбогдуулан дүгнэлт хийгээгүй болохыг дурдах нь зүйтэй байна.

12. Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн тухай хуулийн 10 дугаар зүйлийн 10.4-т Эрх бүхий төрийн байгууллагаас зөвшөөрөл авч бүртгүүлдэг өөрчлөлтийн хд тухайн байгууллагын зөвшөөрөл олгосон шийдвэрийг хүлээн авсан өдрөөс хойш энэ хуулийн 10.3-т заасан хугацаанд улсын бүртгэлийн байгууллагад хүргүүлнэ, 15 дугаар зүйлийн 15.1-д Улсын бүртгэлд бүртгүүлэх тухай өргөдлийг өргөдөл гаргах эрх бүхий дараах этгээдийн аль нэг нь гаргаж болно, 15.1.1-т хуулийн этгээдийн гүйцэтгэх удирдлага 15.1.5-д итгэмжлэлээр эрх олгогдсон бусад этгээд,  22 дугаар зүйлийн 22.1-т Хуулийн этгээдийн мэдээлэлд оруулсан өөрчлөлтийг улсын бүртгэлд бүртгүүлэхэд дараах баримт бичгийг бүрдүүлнэ,  22.1.2-т баталсан маягтын дагуу гаргасан өргөдөл, 22.1.3-т үүсгэн байгуулах баримт бичигт өөрчлөлт оруулах тухай үүсгэн байгуулагч, эрх бүхий байгууллагын шийдвэр /тогтоол/, хурлын тэмдэглэл, 22.1.4-т үүсгэн байгуулах баримт бичигт оруулсан өөрчлөлт, 22.1.5-т шаардлагатай тохиолдолд итгэмжлэл; 22.1.6.улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт, 22.1.7-д х нийлүүлсэн хөрөнгөд өөрчлөлт оруулах тохиолдолд баталгаажсан санхүүгийн тайлан, тэнцэл, 22.1.8-д хуулийн этгээдийн хаягийн нотлох баримт, 22.1.9-д улсын бүртгэлийн гэрчилгээ, 22.2-т Хуульд өөрөөр заагаагүй бол улсын бүртгэлийн байгууллага өргөдөл гаргагчаас энэ хуулийн 22.1, 22.3-т зааснаас бусад баримт бичгийг шаардахгүй хэмээн тус тус хуульчилсан.

13. Мөн Хууль зүйн сайдын 2018 оны А/208 тушаалаар батлагдсан Хуулийн этгээд, түүний салбар, төлөөлөгчийн газрын улсын бүртгэл хөтлөх журмын 8 дугаар зүйлийн 8.3.7-д х нийлүүлсэн хөрөнгөд өөрчлөлт оруулах тохиолдолд баталгаажсан санхүүгийн тайлан-г шаардсан байх бөгөөд хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нараас ... э х компаниас х нийлүүлсэн хөрөнгийн өөрчлөлтийг бүртгүүлэхдээ баталгаажсан санхүүгийн тайланг улсын бүртгэлийн байгууллагад ирүүлээгүй... гэж тайлбарлаж, мөн хавтаст хэрэгт авагдсан баримтуудаар тухайн компани баталгаажсан санхүүгийн тайлан тэнцлээ улсын бүртгэлийн байгууллагад хүргүүлээгүй болох нь тогтоогдож байна.

14. Энэ нь э х ХХК нь компанийн улсын бүртгэлийн мэдээлэлд өөрчлөлт оруулах тухай өргөдөл гаргахдаа баримт бичгийн бүрдэл дутуу ирүүлсэн байхад Улсын бүртгэлийн ерөнхий газрын Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн газрын бүртгэгч бүртгэл хийсэн хариуцагч захиргааны байгууллага Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн тухай хуулийн 18 дугаар зүйлийн 18.1-т Улсын бүртгэлийн байгууллага хуулийн этгээд шинээр байгуулах, өөрчлөн байгуулах, татан буулгасныг болон түүний мэдээлэлд оруулсан өөрчлөлтийг дараах тохиолдолд улсын бүртгэлд бүртгэхээс татгалзана, Хуулийн этгээд, түүний салбар, төлөөлөгчийн газрын улсын бүртгэл хөтлөх журмын 5 дугаар зүйлийн 5.2.1-т ирүүлсэн баримт бичгийн бүрдэл дутуу, 5.2.2-д ирүүлсэн баримт бичиг энэ хууль болон бусад хууль тогтоомжид заасан шаардлагыг хангаагүй, 5.3-д Улсын бүртгэгч энэ журмын 5.2-т заасан улсын бүртгэлд бүртгэхээс татгалзсан тухай шийдвэрийг цахимжуулан, тухайн хуулийн этгээдийн хувийн хэрэгт хавсаргахаар архивд шилжүүлнэ гэж заасныг зөрчсөн гэж үзэхээр байна.

15. Иймд дээрх үндэслэлүүдээр э х ХХК-ийн 2017 оны 12 дугаар сарын 15-ны өдрийн 01 тоот хцаа эзэмшигчдийн хурлын тогтоолыг Улсын бүртгэлийн ерөнхий газрын Хуулийн этгээдийн бүртгэлийн газрын улсын бүртгэгч бүртгэсэн 2019 оны 01 дүгээр сарын 11-ний өдрийн бүртгэлийг хүчингүй болгох хууль зүйн үндэслэлтэй байна.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.2, 106.3.1, 106.3.12-д заасныг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Улсын бүртгэлийн ерөнхий хуулийн 19 дүгээр зүйлийн 19.4.3, Үнэт цаасны зах зээлийн тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.20, 20 дугаар зүйлийн 20.1.1, Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн тухай хуулийн 10 дугаар зүйлийн 10.4, 22 дугаар зүйлийн 22.1, 22.1.7 дахь заалтад заасныг баримтлан нэхэмжлэгч нарын нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж, э х ХХК-ийн 2017 оны 12 дугаар сарын 15-ны өдрийн 01 тоот хцаа эзэмшигчдийн хурлын тогтоолыг Улсын бүртгэлийн ерөнхий газрын Хуулийн этгээдийн бүртгэлийн газрын улсын бүртгэгч бүртгэсэн 2019 оны 01 дүгээр сарын 11-ний өдрийн бүртгэлийг хүчингүй болгосугай.

2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.1-т зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас гаргуулан нэхэмжлэгчид олгосугай.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1-т заасны дагуу нэхэмжлэгч, хариуцагч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй.

 

 

 

 

ШҮҮГЧ Д.ЧАНЦАЛНЯМ